Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2015/00001

 

2014,12,22                    01

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2014/00424/И

Сум дундын 7 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
          Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******, 16 дугаар баг, Найрамдлын талбайд байрлах, харъяа Бизнес төвийн  нэхэмжлэлтэй, 
Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, *******,*******од үйл ажиллагаагаа явуулдаг *******-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч харъяа Бизнес төвийн  захирал *******, хариуцагч Чандмань сүрэг ХХК-ийн захирал *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
       
  Нэхэмжлэгч харъяа Бизнес төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “"""""” ХХК нь Дархан салбарын харьяа Бизнес төвөөс 2008 оны 08 сарын 04-ний өдөр дугаар ¹0627 тоот зээлийн гэрээ байгуулж, 35.382.600 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 84 сарын хугаацаатай гахайн эрчимжсэн аж ахуй байгуулах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* нутагт орших Ширээ нурууны хороолол ******* байрлах гахайн байрны зориулалттай талбайтай барилга, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн орон сууц, 1996 онд үйлдвэрлэгдсэн 2008 оны 03 сарын 25-ны өдөр Монгол улсад орж ирсэн KMFXKSAPTU038285 тоот арлын дугаартай, улсын дугаартай хөх өнгийн Хюндэй портер маркийн ачааны “"""” ХХК-ийн өмчийн машиныг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч нь 2008 оны 08 сарын 04-ний өдөр авсан  35.382.600 төгрөгийн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 28.373.027.61 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9.742.791.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 211.799.19 төгрөг, нийт 38.327.618.25 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.2.1 дэх хэсэгт заасан заалт зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 7.2.2 дахь хэсэгт  заасан заалт зээлийн үндсэн өр, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, 7.2.6 дахь хэсэгт заасан заалт зээлдэгчийн төлбөрийн чадвар нь доройтсон буюу чадваргүй болсон тул банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2, 7.2.6 дахь хэсгийг тус тус үндэслэн 2014 оны 11 сарын 13-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараахи шаардлагыг гаргаж байна. Үүнд: 
а/ Үндсэн зээлийн төлбөр 7.009.572.39 төгрөг
б/ Зээлийн хүүгийн төлбөр 2.654.995.54 төгрөг
в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.411.45 төгрөг нийт 9.666.979.38 төгрөг гаргуулах, мөн нотариатын хураамж 7.000 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураараа нөхөн төлөөгүй тохиолдолд энэхүү зээлийн барьцааны хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* нутагт орших Ширээ нурууны хороолол ******* байрлах гахайн байрны зориулалттай талбайтай барилга, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн орон сууц, 1996 онд үйлдвэрлэгдсэн 2008 оны 03 сарын 25-ны өдөр Монгол улсад орж ирсэн KMFXKSAPTU038285 тоот арлын дугаартай, улсын дугаартай хөх өнгийн Хюндэй портер маркын ачааны “Чандмань сүрэг “ХХК-ийн өмчийн машиныг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэв. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх /хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээг авч өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагч """" ХХК-ийн захирал """" шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “""""” ХХК нь 2008 оны 8 сарын 4-ний өдөр тус банктай жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль хамгаалах хоёр үе шаттай хөвөгч хүүтэй төслийн зээлийн гэрээ хийж 35.382.600.0 төгрөгийг 7 жилийн хугацаатай төслийн зээл авсан. Энэ гэрээний дагуу манай компани зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 2014 оны 09 сар хүртэл төлж байсан бөгөөд зээлийг төлөхдөө илүү төлөлттэйгээр төлж байсан. 2012 оноос эхлэн компаний захирал """"ийн эрүүл мэндийн байдал муудаж, үйл ажиллагааг гардан явуулж чадахгүй болсон тул удирдлагын эрхийг """"" надад шилжүүлсэн, иймд одоо манай компанийн үйл ажиллагаа доголдож, банкны зээлийн үлдэгдэл 7.009.572.30 төгрөгний үлдэгдэлтэй байна.  Би ам бүл 4, манай нөхөр тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон, одоо бид нар орон байргүй, эсгийн гэрт амьдарч байна. 2012 оноос одоог хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Учир нь гахайн сүрэгт халдварт өвчний шинж тэмдэг илэрч устгал хийснээс хойш зогсонги байдалд орсон. Энэ байдлыг хянаж үзээд үйл ажиллагаа зогссоноос хойш банкны зээлийн хүү болох 2.654.995.54 төгрөгийг чөлөөлж, үндсэн зээлийн үлдэгдэл болох 7.009.572.39 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Хариуцагч Чандмань сүрэг ХХК нь харъяа Бизнес төвтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай хөвөгч хүүтэй төслийн зээлийн гэрээг 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулан 35.382.600 төгрөгийг зээлж авсан ба зохигчид нь төлбөр тооцоо нийлж, 7.009.572.39 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс зээлийн хүүгийн төлбөр 2.654.995.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.411.45 төгрөг нийт 9.666.979.38 төлөх нь тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна. 
  Нэхэмжлэгч нь нотариатын хураамж 7000 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч уг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул харъяа Бизнес төвийн нэхэмжлэлийг хангаж, 9.666.979 төгрөгийг Чандмань сүрэг ХХК -аас гаргуулж, харъяа Бизнес төвд олгох нь зүйтэй байна. 
       
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115, 116, 118, дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч “"""""”ХХК-аас зээлийн төлбөрийн үлдэгдэл 9.666.979 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч """"" банкны Дархан салбарын харъяа Бизнес төвд олгосугай.
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч """" банкны Дархан дахь салбарын Бизнес төвийн 2014 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банканд 190 000 941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 169.621 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “"""”ХХК-аас 169.621 төгрөгийг гаргуулан """"" банкны Дархан салбарын харъяа Бизнес төвд олгосугай.
3.    Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


                                    

                                    
                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П. БАТТУЛГА