Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 1056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2012/0419/И
    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум **  дугаар баг Угалзын ** тоотод оршин суух Х*** овгийн Я.Ч*** / утас: **** / -ын нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум  ** дүгээр баг Хээтэй хороолол ** дугаар байр ** тоотод оршин суух Х*** овгийн Ч.Б*** / утас: ****/ -д холбогдох  
  20 488 000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Ч***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г***, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Э***, хариуцагч Ч.Б***, хариуцагчийн өмгөөлөгч З.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Оюунсүрэн нар оролцов. 
 
ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлага  болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ** тоот шүүхийн шийдвэрээр А*** бид 2-ын гэрлэлтийг цуцалж хүү Ч.Э***ыг миний асрамжинд, охин Б***г ээж А***гийн асрамжинд үлдээхээр болсон. Бид хоорондоо гэр бүлийн дундын өмчлөлийн зүйлээ хувааж чадахгүй маргаантай байсан тул дахин шүүхэд хандаж мөн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 361 тоот шүүхийн шийдвэрээр надад Дархан сумын 13 дугаар баг ** дугаар байр 2 дугаар орц ** тоот 2 өрөө орон сууцыг үлдээсэн. Энэ бол А*** бид 2-ын гэр бүл байх үеийн хөрөнгөнөөс надад үлдсэн ганц хөрөнгө тул би хүү Ч.Э***доо өгөх зорилготой байсан. Хүү Ч.Э*** Англи улс руу сурахаар явна гэхдээ байраа зарж зардал хийнэ гэхээр зөвшөөрсөн. Гэтэл уг байрыг манай охин Б*** 24.000.000 төгрөгөөр зарсан байсан. Гэтэл Ч.Э***ыг Англи улс руу явуулах асуудал бүтээгүй бөгөөд Ч.Э*** эгчээсээ 3.512.000 төгрөг авсан бөгөөд бусдыг Б*** өөрөө байр авах үедээ урьдчилгаа болгон ашигласан. Одоо хүү маань орон сууцгүй, би ч эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул 20.488.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Байрны ордер дээр 4 хүний нэр дэр байсныг далимдуулсан. Гэхдээ шүүхийн шийдвэрээр надад оногдсон хөрөнгө. Иймд Б*** хувьдаа зарцуулсан мөнгийг гаргуулж авна. 361 тоот шүүхийн шийдвэрийг шударга бус гэж байна. Тухайн үедээ шийдэгдээд болсон асуудал  гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Аав, ээж 2 салсан, тэгээд уг 2 өрөө орон сууц аавын нэр дээр үлдсэн. Тухайн үедээ уг байрыг түрээсэлж байсан. Мөнгийг нь зарим жилд нь аав, ээж ээлжлэн авч байсан. Тэгээд Б*** сургуулиа төгсөөд 2006 онд ирсэн. Улаанбаатар хотод ээжийн ахынд байсан. Тэнд байх боломжгүй  байсан нь ээж, аав асуудалтай байсан. Ингээд Б*** Дарханд ирээд энэ байранд хамт амьдаръя гэсэн аав зөвшөөрөөгүй, ээж  дахин дахин ирсэн. Тэгээд ч би тэр үед нь сургуулиа төгсөж чадаагүй байсан. Ингээд Англи улс руу явах  тухай ярилцсан. Англи руу суралцах, мөн найз охин дээрээ очих зорилготой байсан. Энэ бүгдийг Б*** хөөцөлдөхөөр Б***г 
Doc/2012-шийдвэ
танилын Золушка – төвөөр дамжуулан зуучлуулах болсон. Ингээд төлбөрийг бүрдүүлэхийн тулд байр зарахаар болсон. Уг байрын өмчлөгч нь 4 хүний нэр дээр байсан тул аав тухайн үеийн баримт бүрдүүлэхийн тулд байр зарах талаар зөвшөөрөл итгэмжлэл хийж өгсөн. Тэр бүх зүйлийг Б*** зохицуулж гэрээ бүх бичиг баримт дээр Б*** гарын үсэг зурсан. Би тийм их мөнгө аваагүй, бэлэн ба бэлэн бусаар 4.020.**0 орчим төгрөг л авсан. Иймд Б***гээс үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар аавынхаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ** тоот, ** тоот шийдвэр хүчин төгөлдөр. Орон сууц хувьчлалын үеэр 4 хүнд хувьчилан өгсөн ч ** тоот шийдвэрээр Ч*** хуваасан хөрөнгө. Энэ дагуу Ч*** бусдаас шаардах эрхтэй. Харин нэгэнт шүүхийн шийдвэрээр өөрт нь ногдуулсан хөрөнгийг бүртгэлийн газарт шийдвэрийн дагуу бүртгүүлээгүй, хүүхдүүдээ суулгаж байгаад, итгэмжлэл хийж өгсөн нь буруу ч тухайн үеийн худалдан худалдан авах гэрээг хялбарчилсан хэрэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  дэмжиж байгаа. Ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. **-ийн ** тоот бол 4 хүний өмч байсан. Өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Аав, ээж хоёр  2001 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Би ОХУ-д сурч байсан.,20 настай байсан тул мэдээгүй, надад мэдэгдээгүй. Тэд 21.000.000 төгрөгийн эд зүйл хуваан авсан байсан. Гэтэл ээжид дутуу ноогдсон. Шүүх өмчийг шударга бус хуваасан. Эрхийн улсын бүртгэлд нэр хассан явдал байхгүй тул зарагдах хүртлээ 4 хүний өмч байсан. Би өөрт оногдох хэсгээ авах эрхтэй, нэхэмжлэх эрхтэй. Ийм учраас 2 хүүхэддээ хөрөнгийг шилжүүлэхээ зөвшөөрөн, захиран зарцуул гэж Ч.Э***од итгэмжлэл хийж өгсөн. 24.600.000 төгрөгөөр зарсан. Би өөрт оногдох хэсэг 12.200.000 төгрөгөө авсан. Ч.Э***ын хэсгээс бэлнээр 1.522.134 төгрөг,  1.355.400 төгрөгийг дансаар, Агли улс руу явуулах гэж валют авсанаа буцаах үед ханшийн алдагдал 1.504.456 төгрөг зэрэг болсон. Англи улс руу сургалтаар явах бичиг баримт бүрдүүлэх, орчуулга зэргийг би бүгдийг гаргасан. Мөн 2.000.000 төгрөгний  нөүтбүүкийг авсан. 2008 оноос бид 2 цуг амьдарч байсан. Энэ хугацааны зардалыг ч тооцвол тооцоо гарах л байх. Би өөрт оногдох хэсгээ авч Ч.Э***од оногдох хэсгийг зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр алдаатай, ойлгомжтой бус гарсан гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч*** нэхэмжлэл гаргах эрхтэй субьект биш. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны **, ** тоот шийдвэр хүчин төгөлдөр. Гэхдээ Б*** тухайн үед ОХУ-д суралцаж байсан болохоор маргаанд оролцох боломжгүй байсан. Энэ шүүхийн шийдвэр буруу зөв байсан ч хүчин төгөлдөр болсон. 361 тоот шийдвэрээр А***, Ч*** нарын 21.450.000 төгрөгийн эд зүйлийг хувааж А***д 9.900.000 төгрөгийн, Ч*** 11.000.000 төгрөгийн эд зүйл хуваасан. Эндээс зөрүү гарч байгаа. 21.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц А***, Ч*** нарынх биш, гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчдийн хөрөнгө. Иймд гэр бүлийн гишүүн тус бүр 126 дугаар зүйлийн 128.2.2-т зааснаар дундаа хамтран өмчлөх хөрөнгийг тэгш хуваах ёстой, гэтэл 11.000.000 төгрөгийн эд зүйл авчихсан атлаа дахин нэхээд байгааг ойлгохгүй байна. Зарсан байр нь 4 хүний өмч байсан. 2006 онд зарахад итгэмжлэл өгсөн . 361 тоот шийдвэрийн дагуу өөр дээрээ  шилжүүлээгүй байсан нь 4 хүний өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Иймд зарсан 24,600.00 төгрөгөөс өөрт оногдох хэсэг 12.**0.000 төгрөгөө авч өөрийнхөө байрны урьдчилгаанд өгсөн. 12.378.099 төгрөгийг Ч.Э***од бэлэн бэлэн бусаар өгсөн.  Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар оногдох хэсэг тэгш адил байна. 1** дугаар зүйлийн 1**.3-р зөрүүг олгохоор заасан байгаа. Иймд дундын хөрөнгөнөөс оногдох хэсгээ авсан. Өглөг байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Ч*** хариуцагч Ч.Б***гээс 20 488 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Дархан –Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 98 тоот шийдвэрээр Я.Ч***, Д.А*** нарын гэрлэлтийг цуцалж 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ч.Э***ыг эцэг Я.Ч***ын асрамжид үлдээн шийдвэрлэжээ. / хэргийн 5 дугаар хуудас/  
Дархан –Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 361 тоот шийдвэрээр Я.Ч***ын нэхэмжлэлтэй Д.А***д холбогдох дундын өмчийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж дундын өмч хөрөнгөнөөс Я.Ч***д Дархан сумын ** дугаар баг **тоот 1.800.000 төгрөгний үнэ бүхий 2 өрөө байрыг үлдээж шийдвэрлэжээ. / хэргийн 7 дугаар хуудас / 
Дээрхи хүчин төгөлдөр болсон ** тоот шүүхийн шийдвэрийн дагуу Я.Ч*** нь Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй **** гэрчилгээтэй 4 хүний өмчлөл бүхий ** дугаар байр ** тоот 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр  улсын бүртгэлд шилжүүлэн бүртгүүлээгүй байх үедээ / хэргийн 32 дугаар хуудас / 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Э***од орон сууц худалдан борлуулах, төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг  1 сарын хугацаагаар итгэмжлэн / хэргийн 33 дугаар хуудас / өгсөний дагуу Ч.Э***, Ч.Б*** нар 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.М*** 24.600.000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд /хэргийн 34 дугаар хуудас/ талууд 24.600.000 төгрөгөөр маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулсан гэдэгт маргаангүй  болно.
 Дарханн–Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот шийдвэрээр Дархан сумын ** дугаар баг **тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болсон Я.Ч*** нь уг байрыг бусдад түрээслүүлж / хэргийн 6 дугаар хуудас /, захиран зарцуулж байгаад  өөрийн асрамжид байсан хүү Ч.Э***ын Англи улс руу сурахаар явах зардлыг төлөхөөр худалдахыг зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд, хариуцагч Ч.Б*** уг орон сууцыг өмчлөх эрхтэй байсан ...  2 хүүхэддээ хөрөнгийг шилжүүлэхээ зөвшөөрөн, захиран зарцуул гэж Ч.Э***од итгэмжлэл хийж өгсөн. 24.600.000 төгрөгөөр зарсан. Би өөрт оногдох хэсэг 12.200.000 төгрөгөө авсан .Б.Ч.Э***од оногдох хэсгийг өгсөн ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нь үндэслэлгүй, 2 хүүхэддээ оногдох хэсгийг шилжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
1994 оны Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1-д зааснаар гэр бүлийн гишүүн гэр бүлийн гишүүнээс гарахад оногдох хэсгийн талаар маргасан тохиолдолд мөн хуулийн 98.6-д зааснаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 
Иймд 24.600.000 төгрөгөөс бэлэн бусаар шилжүүлсэн 1.355.400.00 төгрөг, бэлнээр  буюу Англи улс руу  сургалтад хамрагдах зуучлалд төлсөн гэх 5.735.7** төгрөгийг тус тус хасаж / хэргийн 35-36 дугаар хуудас дахь тооцоо, нотлох баримт /тооцон 17.508.870 төгрөгийг Ч.Б***гээс гаргуулан Я.Ч***д олгох үндэслэлтэй байна. 
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заааснаар 17.508.870 төгрөгийг Ч.Б***гээс гаргуулан Я.Ч***д олгож, 7.091.7** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ч.Ч*** Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** тоот шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Ч.Б*** 260 390 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ