Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2015/00279

 

  

                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс 135/2015/00180/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюундарь, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум *******,*******од оршин суух******* /*******/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум *******,*******од оршин суух //-д холбогдох 
Гэм хорын хохирол 8.801.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие ам бүл 4-үүлээ, эхнэр эрхэлсэн ажилгүй, оюутан, сурагч хоёр хүүхэдтэй. Өөрийн эзэмшлийн “6766СЭА” улсын дугаартай Истана маркийн микро автобусаар Орос, Монгол улсын хооронд болон Монгол улс дотор хүн тээвэр хийх зэргээр орлого олж гэр бүлээ тэжээдэг байсан. ... нарын гурван хүн Орос улсруу гарч наймаа хийнэ, намайг машинаараа яваад өгөөч, өдрийн хөлсийг нь өгье гэсэн. Бид зөвшөөрч хамт явсан. ... 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн ын гуйлт, хүсэлтээр өөрийн эзэмшлийн Истана маркийн машинаа өгч явуулсан. нь миний машиныг жолоодож Эрхүү хотоос Монгол руу ирж явах замдаа ОХУ-ын нутаг дэвсгэр Эрхүү-Чита төв замын 389-р км замд авто осол гаргаснаар миний машинд асар их эвдрэл учирч ашиглах аргагүй болоход хүргэсэн. Үүнээс хойш нь адил маркийн авто машин авч өгье гэсэн боловч худал хэлж өнөөг хүртэл намайг улам ихээр хохироосоор байна. ... Одоо аас үнэлгээний компаниар хохирол тогтоолгосон 5.695.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 193.000 төгрөг, орчуулгын хөлс 15.000 төгрөг, *******-******* ирж очих унааны зардал 204.000 төгрөг, олох ёстой байсан орлого 1.800.000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр 894.000 төгрөг нийт 8.801.000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “ ... Нямбуугийн Буянт би 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найз Н.Батзоригт, Я.Аззаяа нартай хамтарч наймаа хийхээр болсон. Ингээд ярилцаад ******* аймгийн иргэн тай ярилцаж, тохироод түүний 6766СЭА маркийн автомашинаар явсан. т ажлын хөлсийг бүрэн өгсөн. ... 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний визний хугацаа дуусаад буцах болсон. Ингээд явах гэтэл хувийн шалтгаанаар явахгүй 2, 3 хоногийн дараа явна гэсэн. Ингээд би аргагүйн эрхэнд өөрийн худалдан авсан бараагаа ачаад 12 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед Иркутск хотоос ганцаараа гарсан. Миний визний хугацаа 1 хоногоор хэтэрсэн тохиолдолд хар тамга дарж, ахиж ОХУ-д нэвтрэх эрхгүй болдог тул би аргагүйн эрхэнд тай ярилцаж тохироод машиныг нь унаж гарч ирсэн. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өглөө Иркутск, Улаан-Үүд хоёрын дунд байдаг Илинка тосгоны орчим аваарт орсон. өөрийн ажлын хөлсөө бүрэн аваад өөрийн үүрэг, хариуцлагыг үл ухамсарлаж, миний визний хугацаа дуусч байгааг үл тоосон. ... осол гарсаны дараа тай утсаар яриад түүний машинтай нь ижил маркийн машиныг нь худалдаж авч өгье, чи надад хуучин эвдэрсэн машинааа өг, би авч сэлбэгэнд өгье гэсэн боловч тэрээр орон машиныг аваад дээрээс нь өөрийнхөө машиныг өгөхгүй гэснээс болж бид тохирч чадаагүй. Би ч гэсэн энэ ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. эд хөрөнгийн үнэлгээнээс гадна үндэслэлгүй баахан мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.   
   
  Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан өөрийн эзэмшлийн автомашинд учруулсан эвдрэл, гэмтэл болон гэм хорын хохиролд нийт 8.801.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд 7.223.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас 8.801.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь ОХУ-д нэвтрэх визний хугацаа дуусах дөхсөн учир  өөрийн зарж буй бараагаа ачиж, ийн эзэмшлийн Истана маркийн “6766СЭА” улсын дугаартай автомашиныг жолоодон Монгол Улс руу зорчихоор явсан бөгөөд нэхэмжлэгч нь хувийн шалтгааны улмаас түүнд машинаа итгэмжлэн өгч, өөрөө ОХУ-д үлдсэн байна. Энэ талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч нь ийн эзэмшлийн Истана маркийн “6766СЭА” улсын дугаартай автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ буюу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын нутаг дэвсгэр Эрхүү-Чита төв замын 389 км-т зогсож байсан Вольво /чиргүүл/ автомашин руу мөргөж, зам тээврийн осол гаргажээ. Энэ ослын улмаас хариуцагч ын жолоодож явсан Истана маркийн “6766СЭА” улсын дугаартай авто машинд эвдрэл, гэмтэл учирсан ба хөрөнгө, хохиролын үнэлгээний байгууллагын гаргасан эд хөрөнгийн үнэлгээгээр автомашинд нийт 5.695.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Хариуцагчийн жолоодож явсан буюу зам тээврийн осолд орж эвдэрч гэм хор учирсан автомашин нь нэхэмжлэгч ийн өмчлөлийн болох нь АЯ№0168363 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагч аас өөрийн эзэмшлийн автомашинд учирсан гэм хорын хохиролд эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 5.695.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 193.000 төгрөг болон баримт бичгийн орчуулгын хөлс 15.000 төгрөг, *******-******* аймгийн хооронд ирж, очих унааны зардал 204.000 төгрөг, олох ёстой байсан орлого 1.800.000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр 894.000 төгрөг нийт 8.801.000 төгрөгийг нэхэмжилжээ. 
Зохигчид нь авто осол болсон талаар болон уг ослын улмаас Истана маркийн “6766СЭА” улсын дугаартай автомашин эвдэрсэн, гэм хор учирсан үйл баримтын талаар болон авто машины эд ангид үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж маргаагүй байна. 
Хариуцагч “ ... осол гарсаны дараа тай утсаар яриад түүний машинтай нь ижил маркийн машиныг нь худалдаж авч өгье, чи надад хуучин эвдэрсэн машинааа өг, би авч сэлбэгэнд өгье гэсэн боловч тэрээр машиныг аваад дээрээс нь өөрийнхөө машиныг өгөхгүй гэснээс болж бид тохирч чадаагүй. Би ч гэсэн энэ ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. эд хөрөнгийн үнэлгээнээс гадна үндэслэлгүй баахан мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй ... “ гэж маргажээ.  
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь болгоомжгүй үйлдлээрээ нэхэмжлэгчийн авто машинд учруулсан хохиролыг бүрэн хариуцах ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар хохиролыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.         
 Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас авто машинд учирсан бодит хохирол эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 5.695.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 193.000 төгрөг нийт 5.888.000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж, нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв. Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу баримт бичгийн орчуулгын хөлс 15.000 төгрөг, *******-******* аймгийн хооронд ирж, очих унааны зардал 204.000 төгрөг, олох ёстой байсан орлого 1.800.000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр 894.000 төгрөг нийт 2.913.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 
Учир нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгч дээрх олох байсан орлого, орон сууцны зээлийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж, баримтаар нотолж чадаагүй байна. 
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчээс 25245 төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагч аас нэхэмжлэлийн хангасан дүн болох 5.888.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 5.888.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчээс 25245 төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагч аас нэхэмжлэлийн хангасан дүн болох 5.888.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 109.158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ЛХАГВАСҮРЭН

        ШҮҮГЧИД                    Д.ОЮУНДАРЬ

                                З.ТУНГАЛАГМАА