Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2015/00330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00201/И 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум *******,*******,*******,*******од оршин суух ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сумын *******од оршин суух ******* //-т холбогдох 
1.800.000 төгрөг, монетон ээмэг бөгжний хослол, 2 ширхэг алтан бөгж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нь т 2013 оны 10 дугаар сард 1.800.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь зээлүүлсэн. Баримт бичиг үйлдэлгүй итгээд өгсөн. Зээлж авсан мөнгөө 2 сарын дотор төлнө гэж авсан хэрнээ одоо болтол өгөхгүй байна. Түүнчлэн надаас 2013 оны 06 дугаар сард монетон ээмэг бөгжний хослол, алтан бөгж 2 ширхэгийг авч ломбарданд тавиад одоо хүртэл авч өгөөгүй байна. Иймд ээс 1.800.000 төгрөг болон монетон ээмэг бөгжний хослол, алтан бөгж 2 ширхэг тус тус гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “ ... ийн нэхэмжилж буй 1.800.000 төгрөг, монетон ээмэг бөгжний хослол, алтан бөгж 2 ширхэгийг авсан нь үнэн. Орлого гүйлгээ муу байснаас өдий хүртэл дээрх мөнгийг өгч чадаагүй. Би эгчээс авсан нь үнэн учир мөнгийг төлж барагдуулна, харин монетон ээмэг бөгжний хослол, алтан бөгж 2 ширхэг нь ломбарданд байгаа учир биет байдлаар буцааж өгнө.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      
ҮНДЭСЛЭХ нь:
                                                                                                                                             
ийн нэхэмжлэлтэй, т холбогдох 1.800.000 төгрөг болон монетон ээмэг, бөгжний хослол, 2 ширхэг алтан бөгж гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь т түүний гуйлт, хүсэлтийн дагуу 2013 онд 1.800.000 төгрөг бэлнээр, мөн оны 06 дугаар сард монетон ээмэг, бөгжний хослол, 2 ширхэг алтан бөгж тус тус түр хугацаагаар өгсөн бөгөөд нь уг зээлсэн мөнгө, эд зүйлийг тодорхой хугацааны дараа буцааж өгөхөөр харилцан тохиролцсон байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасан хэлцэл байгуулагджээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх эд зүйлийг зээлээр авсан талаараа маргадаггүй ба буцаан өгнө, төлнө гэсэн боловч өөрийн эрхлэх аж ахуй, үйлчилгээний орлого, гүйлгээ тааруу байгаа гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд өгөөгүй байна. 
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх тул нь зээлээр авсан 1.800.000 төгрөг, мөн монетон ээмэг, бөгжний хослол, 2 ширхэг алтан бөгжийг тус тус нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна. 
Иймд шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ээс 1.800.000 төгрөг, мөн монетон ээмэг, бөгжний хослол, 2 ширхэг алтан бөгжийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан дээрх нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 27.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27.590 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг баримтлан ээс 1.800.000 төгрөг, монетон ээмэг, бөгжний хослол, 2 ширхэг алтан бөгжийг тус тус гаргуулж д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 27.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс нийт 71339 төгрөгийг гаргуулж, үүнээс 27.590 төгрөгийг нэхэмжлэгчид, үлдэх 43.749 төгрөгийг улсын орлогод оруулсугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН