Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2015/00372

 

  
    


    

2015.04.21                №372

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2015/00544/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******,*******,*******од оршин суух *******ы нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум *******,*******од оршин суух, ******* //-д холбогдох 
Тоёота лексус-450 маркийн авто машин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тай харилцан тохиролцож түүнд өөрийн Тоёота лексус 450 маркийн авто машиныг 22.000.000 төгрөгөөр худалдсан. Урьдчилгаа 2.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч худалдан авагч талаас хугацаа хэтрүүлж, өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй. Түүнд автомашины үнийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч худал, үнэн хэлээд өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Иймээс бид гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Дэлгэрмаад шилжүүлсэн Тоёота лексус 450 маркийн авто машиныг буцаан авч, гийн урьдчилгаанд өгсөн 2.000.000 төгрөгийг мөн түүнд буцаан өгнө. нь гэж хүнтэй 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээг хийж, уг автомашиныг төлбөрт тооцон Баярсайханд шилжүүлсэн байдаг ба нь мөн энэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй үндэслэлээр нь гэрээг цуцлах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн байдаг. Энэ хэрэг одоогоор түдгэлзсэн байгаа.” гэжээ. 
    Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Нэхэмжлэгч ы нэхэмжлэлтэй танилцлаа. буюу түүний ээж тэй ярилцаж Тоёота лексус 450 маркийн авто машиныг авсан нь үнэн. Тодорхой хэмжээний мөнгийг эргүүлж төлсөн нь үнэн, үлдэгдэл тооцоо байгаа нь үнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.     
Бие даасан шаардлага гаргаагүй “Үсхий улиас” ХХК-ийг төлөөлж  шүүхэд гаргасан тайлбартаа “Миний компани болох “Үсхий улиас” ХХК-ийн нэр дээр байгаа улсын дугаартай Тоёота лексус 450 маркийн авто машиныг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн аас нийт 20 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд 14 хоногийн дараа Эрдэнэт рүү унаж яваад замдаа механик гэмтэл гарч нийт 3 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Засвар үйлчилгээг “Анд” автосервист хийлгэсэн. Гаргасан нийт зардлыг аас гаргуулсан тохиолдолд миний зүгээс машиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                          
ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч нь д холбогдуулан Тоёота лексус-450 маркийн авто машин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  
Уг нэхэмжлэлийг шүүх 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч д нэхэмжлэлийн хувийг гардуулах үүднээс түүний оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж, холбогдох утасны дугаараар удаа дараа дуудсан боловч тэрээр шүүхийн дуудсан хугацаанд ирээгүй байна. Шүүхээс түүнд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь танилцуулжээ. Урьдын хойшилсон хоёр удаагийн шүүх хуралдаанд хариуцагч нь ирээгүй ба энэ шүүх хуралдааны товыг түүнд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн байна. 
    Шүүх хариуцагчид хариу тайлбар өгөх, нэмэлт тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх боломжит хугацааг олгосон атал энэ үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан, түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.       
    Хэргийн талаар бодит үйл баримтыг тодорхойлбол, , нар нь 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нь Япон улсаас оруулж ирсэн Тоёота лексус-450 маркийн авто машиныг 22.000.000 төгрөгөөр д худалджээ. 
Худалдан авагч нь урьдчилгаа 2 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 20 сая төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцжээ.
Талуудын байгуулсан гэрээний 3 дахь заалтаар автомашиныг худалдан авагчид гэрээ байгуулсан өдрөө буюу 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн өгсөн байна. 
Маргааны зүйлийн хувьд хариуцагч д гэрээний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, гэрээгээр өгсөн, авсан зүйлээ буцаах буюу хариуцагч гийн урьдчилгаанд өгсөн 2 сая төгрөгийг түүнд буцаан өгч, Тоёота лексус-450 маркийн авто машинаа буцаан авах шаардлага гаргажээ.
Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн талаар тайлбараа шүүхэд гаргасан байна. 
    Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл худалдан авагч нь хууль, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй нь талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна. 
    Үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Иргэний хуулийн 205 дугаар зүйл болон 264 дүгээр зүйлийн 264.1. дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээнээс татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ буцааж өгөх үүрэгтэй юм. Үүнээс үзэхэд худалдагч тал болох ы нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 
    Иймд шүүх хариуцагч гаас Тоёота лексус-450 маркийн авто машиныг гаргуулж, нэхэмжлэгч д буцаан олгож, хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч аас гаргуулж, хариуцагч д мөн буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
           
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 264 дүгээр зүйлийн 264.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч гаас Тоёота лексус-450 маркийн авто машиныг гаргуулж, нэхэмжлэгч д, нэхэмжлэгч аас 2.000.000 төгрөг гаргуулж, хариуцагч д тус тус буцаан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ы тэмдэгтийн хураамжид төлсөн 258.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч гаас 258.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ЛХАГВАСҮРЭН