Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2015/00376

 

 2015.04.21                    №376

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс:135/2015/00288/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум *******,*******,*******од оршин суух ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: *******-Уул аймаг дахь ******* албанд холбогдох,
Албадан дуудлага худалдааг зогсоох, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
                                                   
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “ ... манай нөхөр ийн сарын цалин 1.200.000 төгрөг  болон дэлгүүрийн сарын орлого 1.000.000 төгрөг, хөдлөх хөрөнгө 38.000.000 төгрөг мөн -нд хийсэн ажлын хөлс 7.000.000 төгрөг байсаар байтал шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн ашиг сонирхол болох урамшуулалын зардлаа авахын тулд миний орон сууцыг барьцаалан банкны эзэмшилд хямдхан өгөхийн тулд үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэлгээг 30 хувь бууруулан анхны дуудлага худалдаагаар борлуулахаар шахамдуулж байгаад гомдолтой байна. Иймд миний төлбөр төлөх эдийн засгийн боломж болон хувийн байдлыг харгалзан үзэж орон сууцны албадан дуудлага худалдааг зогсоож өгнө үү.” гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ээр , ******* нараас 32.035.017 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч *******, нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаа өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул банкны барьцаа хөрөнгө болох ******* сум 4-р баг 21-р хороолол 7-р байрны 1 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан төлбөр төлөгч , ******* нараас үнийн санал авахад 120 саяар үнэлсэн бөгөөд уг үнийг төлбөр авагч банк нь зөвшөөрөөгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот ахлах гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолоор “Капитал зууч” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Уг үнэлгээгээр дээрх банкны барьцаа хөрөнгийг 71.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч талд танилцуулсан. Мөнхцэцэг нь төлбөрийг төлнө, боломжтой гэж яриад байдаг боловч өнөөдрийг хүртэл ганц ч төгрөг төлөхгүй худлаа, үнэн яриад яваад байдаг. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 
     Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад 
              ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч ******* нь *******-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж эд хөрөнгийн үнэлгээг үл зөвшөөрч албадан дуудлага худалдааг зогсоох талаар гомдол гаргажээ. 
    Тус шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 915 дугаартай захирамжаар банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, *******, нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр 31.676.850.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
    Дээрх эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болж тус шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. 
    ******* тухай хуульд заасны дагуу *******-Уул аймгийн ******* албанаас ажиллагаа явуулж, *******-Уул аймгийн ******* сумын 4-р багийн 21-р хороолол, 7-р байр 16 тоот 50.мкв талбайтай /Ү-2003004347/, 3 өрөө орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр битүүмжилж, мөн оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцож чадаагүй байна. 
    Улмаар Шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээч томилж, “Капитал зууч”       ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан үнэлгээний тайлангаар уг орон сууцны зах зээлийн үнэлгээ 71.000.000 төгрөг гэж үнэлжээ.    
    Албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг талуудаас авах хуулийн зохицуулалтай бөгөөд харин хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагчаас авах болон ******* тухай хуульд зааснаар шинжээч томилох хуулийн зохицуулалт байхгүй юм. 
    *******-Уул аймаг дахь ******* алба нь албадан дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц үнэ болох 71.000.000 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдаанд орон сууцыг оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4. дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэж байна. 
    Нэхэмжлэгчийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж дуудлага худалдаанд оруулах гэж буйг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. 
Иймд *******-Уул аймаг дахь ******* алба нь Иргэний хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.       
    
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2., 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
       
ТОГТООХ нь:
     
1.    ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4. дэх хэсэгт заасныг баримтлан *******-Уул аймаг дахь ******* албанд холбогдох, *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс  гаргуулж, *******т буцаан олгосугай. 
3.    Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ЛХАГВАСҮРЭН