Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2015/00390

 


2015.04.23                    №390


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:135/2015/00007/И 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******,*******од оршин суух ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******,*******,од оршин суух //-т холбогдох 
3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч """"", түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “""""" миний бие нь ганц гишүүнтэй “Өгөөмөр хараа” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Баядууд” ХХК-ийн захирал ийн захиалгаар 2008 онд ******* сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах 3 давхар ногоон барилгыг барьж байгуулах, хөрөнгө оруулах ажлыг хийж, уг барилгыг 1-2 давхарыг , 3 давхарыг """"" миний бие өмчилж авахаар тохиролцсон. Барилгын ажил дуусах үед Мишиг нь урьд тохирсон тохиролцооноосоо буцаж, бидний хооронд зөрчил гарсан. ... нь олон янзын шалтаг, шалтгаан хэлж миний түүнээс авах авлагын хэмжээг 50 хувиар бууруулж зохих хэмжээний мөнгийг цувуулж төлсөөр байгаад 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид хоёр биеэрээ байлцаж дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл өрийг тооцож, үлдэгдэл 9.600.000 төгрөгийн өр, төлбөрийг нь надад 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохирч гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Мишиг нь увуулж, цувуулж хэдэн төгрөг өгсөөр хамгийн сүүлд 300.000 төгрөг нэхэл дагуул болж байж өгсөн. Одоо үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. """"" надад эм тариа, эмчилгээний зардал маш их хэрэгтэй байгаа учир 2 сая төгрөгийг алданги 1 сая төгрөгийн хамт нийт 3.000.000 төгрөгийг “Баядууд” ХХК-ийн захирал ээс гаргуулж өгнө үү. """"" миний бие энэ хугацаанд ганц гишүүнтэй “Өгөөмөр хараа” ХХК-ийг өөр этгээдэд бүхэлд нь худалдсан. Энэ талаар хавтаст хэрэгт 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдах авах гэрээ байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.1-т зааснаар худалдагч """"" миний бие компани, хувьцаа шилжихээс өмнөх бүх өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ гэж заасан тул """"" миний бие тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй болно. Иймд шүүх ээс нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв. 
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа  “Бид 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж манай байрны суурийг тавьсан, хөрөнгө оруулалт хийх боломжгүйгээс 2 жил зогсоосон. ... """"" гуай надад барилга гүйцэтгэсэн акт бичиж өгөх ёстой байтал нэг ч акт бичиж өгөөгүй. Улсын комисст хүлээлцэхэд акт шаардахаас гадна, гүйцэтгэсэн компаниудын төлөөлөл ирж хийсэн ажлаа хүлээлцэх ёстой гэтэл улсын комисст хүлээлгэн өгөхөд """"" гуай өөрөө байгаагүй. Би дараа нь ажил гүйцэтгэсэн компаниудаар актыг нөхөж бичүүлж, 2009 оны намар барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ үеэс бидний хооронд зөрчил үүссэн. """"" гуай надаас үлдэгдэл мөнгөө нэхэхээр нь би та ийм ийм үүргээ биелүүлээгүй байна шүү гэдгийг хэлсэн. Би """"" гуайд ажлын хөлс, барилгын материалын үнэ гээд мөнгө олон удаа өгч байсан, би тэр болгонд баримт үйлдэж байгаагүй. """"" гуай Хаан банкнаас зээл авах гэхээр миний хөрөнгө хүрэлцэхгүй байна, чи надад өглөгтэй гэсэн баримт үйлдээд гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би тэгж хамаагүй баримт үйлдэхгүй, танд ажил гүйцэтгэсэнтэй холбоотой өгөх ёстой мөнгөө л тооцож үлдэгдэл өр, төлбөр дээрээ баримт үйлдэж өгнө гэж хэлсэн. Ингээд """"" гуай бид хоёр өмнө барилгын ажил гүйцэтгэсэн гэрээгээ дүгнэж, үлдэгдэл өр, төлбөрийнхөө тооцоог хийж, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, би """"" гуайд 9.600.000 төгрөгийн өр төлбөрийг өгөхөөр тохирсон нь үнэн. Үүнээс хойш би өөрийн бололцоогоор """"" гуайд мөнгийг хэсэг хэсгээр өгсөөр байгаад үлдэгдэл өр төлбөр 3 сая болоход би """"" гуайд хандаж надаас авсан 32 сая төгрөгөндөө НӨАТ-ын падаан бичиж өгөөд үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлсэн. """"" гуай надад НӨАТ-ын падаан өгөөгүй. Энэ хугацаанд надаас эм, тарианы мөнгө гэж надаас мөнгө авсаар одоо үлдэгдэл өр төлбөр 2 сая биш 1.740.000 төгрөг болсон. """"" гуай надад уг барилгыг барьж өгчихөөд НӨАТ-ын баримт гэж ерөөсөө өгөөгүй, тэгэхээр энэ барилга зүгээр л босоод ирсэн юм шиг харагдаад байгаа юм. ... """"" гуайн надад өгсөн бичиг дээр алданги тооцно гэсэн зүйл байхгүй. """"" гуайд үлдсэн хувь дээр алданги тооцно гэж бичсэн байгаа. Би """"" гуайгаас НӨАТ-ын падаан авах эрхтэй, """"" гуай надад үүнийг өгөх үүрэгтэй. """"" гуайн нэхэмжилж байгаа мөнгөнөөс увуулж, цувуулж өгсөөр одоо 1.740.000 төгрөгийг би өгөх ёстой байгаа. Хэрэв """"" гуай надад НӨАТ-ын падаан гаргаж өгөх юм бол нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа энэ мөнгийг би төлөхийг зөвшөөрч байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                       
ҮНДЭСЛЭХ нь:

""""" нь ээс барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг нэхэмжилжээ.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаар зохигчид 2005 оны 06 дугаар сарын     15-ны өдөр орон сууцны үйлчилгээний төвийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр “Өгөөмөр хараа” ХХК нь “Баядууд” ХХК-ийн захирал ийн захиалгаар *******-Уул аймгийн ******* сумын 4-р баг, 21-р хороололд орон сууц, үйлчилгээний 3-н давхар, подвальтай барилгыг барьж байгуулахаар тохиролцсон байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.  
Нэхэмжлэгч """"" нь ганц гишүүнтэй “Өгөөмөр хараа” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд тэрээр уг компанийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр бусдад бүрэн шилжүүлж, худалджээ. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.3-д “Эрх шилжүүлэгч тал нь гэрээнд гарын үсэг зурж хувьцаа шилжих болон эрх шилжихээс өмнөх үеийн өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ”, мөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.1-д “Худалдагч тал нь гэрээнд гарын үсэг зурж хувьцаа шилжихээс өмнөх үеийн өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ.” гэсэн заалтыг үндэслэж тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.9. дэх хэсэгт татан буугдсан хуулийн этгээдийн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид, хууль буюу дүрэмд заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ гэж зааснаас үзэхэд """"" нь дээрх гэрээний заалтыг үндэслэж нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчдын мэдүүлгээр талууд гэрээний үр дүнг хэлэлцэж, хийсэн ажлын хөлс болон ажил гүйцэтгэгчээс нийлүүлсэн барилгын материалын үнийн үлдэгдэл зэргийг тооцож, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нь """""д 9.600.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тооцож, уг төлбөрийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож, баримт үйлдсэн байх ба энэ талаараа маргаагүй байна.
Шүүхэд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, мэдүүлгээр хариуцагч талаас дээрх үлдэгдэл төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж ирсэн бөгөөд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй тул """"" нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Хариуцагч нь 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгууллагдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 9.600.000 төгрөгийг """""д төлөх талаар маргадаггүй ба 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн баримтын дагуу төлбөрийг тодорхой хугацаагаар төлж ирсэн байна. 
Харин тэрээр үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой, нэхэмжлэлийг зөвшөөрч байна, гэхдээ нэхэмжлэгч барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой НӨАТ-ын падаан гаргаж өгсөн тохиолдолд уг мөнгийг төлнө гэсэн боловч дээрх тайлбартайгаа холбогдуулж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.       
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Харилцан тохиролцоо” нэртэй нотлох баримт нь талуудын хооронд байгуулагдсан 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг дүгнэж,  үлдэгдэл өр, төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримт байх бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1. дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул алданги гаргуулах боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч ээс 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч """""д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 46.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч """""д олгосугай. 
3.    Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ЛХАГВАСҮРЭН