Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2011 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекц: 171/2012/0042/И    
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус  танхимд хийсэн хуралдаанаар,
     Нэхэмжлэгэч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр багийн ** дугаар байр ** оршин суух А*** овгийн Д.Б*** / РД: ****, утас ****/ -нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг Мангирт ** тоотод оршин суух Б*** овгийн Д.Б***/ РД: ****, утас **** / -д холбогдох
Хууль ёсны өмчлөгнөөр тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэрүүнтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Дархан-Уул аймгийн Дархан сумын Хээтэй хорооллын **дугаар байрны ** тоотод өөрийн эцэг, эх, эхнэр хүүхдүүдийн хамтаар 12 жил тасралтгүй сууж байна. Энэ байрыг миний аав Д*** нь Ц.Н***оос 1999 онд 7.5 сая төгрегөөр худалдан авсан юм. Түүнээс хойш бид энэ байранд амьдарч ирсэн. Бид энэ хугацаанд хуулийн зохих мэдлэггүйгээс болж үл хөдлөх эд хөрөнгөө өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй өдий хүрсэн. Гэтэл миний төрсөн эгч Д*** нь өөрийн нөхөр Д.Б***ын үгэнд орж бидэнд үл хөдлөх эд
хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгнө гэж иргэн Д.Н***хамтран өмчлөгч Ц.П*** нараас итгэмжлэл авч Хүрлээгийн дүү болох Д.Б***гийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэхдээ хамтран өмчлөгч Ц.П*** нь итгэмжлэл авах үед эзгүй байсан тул иргэний үнэмлэхийн хуулбарыг нь факсаар авахуулан төстэй хүн нотариат дээр дагуулж очиж хуурамч гарын үсэг зуруулж хууль бус итгэмжлэлээр Улсын бүртгэл дээр очиж нэр шилжүүлсэн байдаг. Энэ үйлдлийг Б.Г***гэж хүн хийсэн байдаг. Иргэний хуулийн 183 дугаар  зүйлийн   183.2-т  заасны  дагуу  бүртгүүлэх  эрхгүй   этгээд  болох  Д.Б***г бүртгэлийн   тэмдэглэлд   өөрчлөлт  оруулахыг   шаардсан   боловч   бүртгэл хийлгэхгүй, зөвшөөрөхгүй байгаа тул " Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7.4-д заасны дагуу хууль бусаар шилжүүлж авсан иргэн Д.Б***г бүртгүүлэх эрхгүй этгээд болохыг тогтоож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж бүртгэл хийлгэхийг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хээтэй хорооллын **дугаар байр ** тоотод Д.Б*** 12 жил амьдарч байгаа. Гэтэл түүний эгч Д*** анхны өмчлөгч Ц.Н***, Ц.П*** нараас 2010 оны 05 Дугаар сарын 28-ны өдөр ... орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах ... итгэмжлэл авсан атлаа Д.Б***гийн нэр дээр гэрчилгээг гаргуулж, улмаар барьцааны гэрээний зүйл болгосон байдаг. Энэ итгэмжлэлд хамтран өмчлөгч Ц.П*** өөрөө гарын үсэг зураагүй, ирээгүй гэдэг. Иймд энэ итгэмжпэл хүчин төгөлдөр бус. Йймд Б.Б***ын өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгаж өгнө үү. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцлаа, ойлгосон гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа:
Амжиргаа дээшлүүлж, ажил төрөлтэй болох талаар ярилцаж, өөрийн ах Б***, бэр эгч Д*** нартай ярьсан. Хадам ээж Ч*** Эрчимжсэн гахайн аж ахуйн төсөл Хас банканд батлагдсан. Үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна гэхээр бид харилцан ярилцаж Д*** эгч дүүгийнхээ ордерийг худалдан авсан айлаасаа нэр шилжүүлээгүй байгааг хэлж хамтран тэр ордерийг нэр шилжүүлье гээд дүүгээсээ Нацагдоржийн нэртёй ордөрийг авчруулан. Энэ бүхнийг Н***той уулзаж худалдах худалдан авах гарээгээ хийлгэсэн. Н*** хүн дүүгийнхээ иргэний үнэмлэхийг факсаар явуулсныг бидэнд өгсөн: Гэвч П*** байхгүй үед ямар ч худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй зогссон. Тэгээд бид өөрийн ахын хөрөнгө хашаа байшинг чөлөөлүүлэхээр ярьж байтал хадам ээж Ч***, Г*** уулзаад ярилцаж ... ордер янзлуулах болж мөнгө өгч 2 хоногийн дотор болсон юм. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Уг байрны гэрчилгээг зүгээр байхад нь өөрсдийн нэр дээр гаргаагүй, гэрчилгээг гаргахыг Г*** гэдэг хүн хийсэн. Б*** эгч Д*** оролцсон. Төслийн зээлд хамрагдах гээд барьцаа хөрөнгө хэрэгтэй гэхэд хамаатнууд ярилцаж байгаад шийдсэн. пдЬо энэ байрыг Т*** гэдэг хүний төлбөрт битүүмжилснээс энэ маргаан үүсэж байгаа. Шййдвэр гүйцэтгэлд бид боломжоороо мөнгө өгч үлдэгдэл төлбөр нь 5 .0 сая орчим төгрөг, түүнийг нь төлчихвөл гэрчилгээг шилжүүлэн өгч болох байх. Түүнээс биш бид өөрсдөө шййдээд шууд шилжүүлэх боломжгүй.Уг байранд Б*** амьдарч байгаа, Б***  хамааралгүй, Гахай үржүүлэх төслийн зээлд хамрагдаж, хөрөнгөтэй болох зорилгоор хамтран ярилцаж байж нэр дээр нь шилжүүлсэн боловч тэр зээл нь бүтээгүй. П***  гэдэг хүн байсан эсэх талаар мэдэхгүй, Ба*** эгч Д***гаас ямар замаар Б*** шилжиж ирснийг мэдэхгүй гэжээ.
Шүүх   хуралдаанаар   хэрэгт  авагдсан   зохигчдын   тайлбарууд   болон   нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Маргаж буй Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр хороолол ** дугаар байр ** тоот 129 .0 м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн
1109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар   ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хариуцагч; Д.Б***д   шилжүүлсэн   хэлцэл, холбогдох бусад бичиг байгаа   эсэх, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг  этгээдээс   негөөд   шилжүүлсэн   гэж  байгаа   бол   энэ   талаархи нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар өөрийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэж хариуцагчаар хэнийг тодорхойлон ирүүлэх нь нэхэмжлэгчийн эрх боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтаар маргаж буй байрны анхны өмчлөгч гэх Ц.Н***, Ц.П*** нараас 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ... Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах ... итгэмжлэлийг Балтын Д*** авсан байна.
Энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр хамтран өмчлөгч Ц.П***ийг өөрийг нь байлцуулахгүйгээр / итгэмжлэл дээр гарын үсэг зуруулаагүй / гэрээ хийн Д.Б***гийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтгүй, мөн Д.Б*** нь энэ байрны өмчлөгч эсэх нь тодорхойгүй байх тул шаардах эрх үүсэхгүй гэж үзэхээр байна.
Иймд Б.Б***ын Дархан-Уул аймаг Дархан сум Хээтэй хороолол **дугаар байр ** тоот 29.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны емчлөгчөөр топгоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 ,116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр багийн **дугаар байр ** тоот 29.0 бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны емчлөгчөөр тогтоолгох, зөрчигдсөн сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-Д зааснаар нэхэмжлэгч Б.Б***ын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

З. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны едрийн 4610 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд Иййдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар бол 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ