| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00282/И |
| Дугаар | 135/ШШ2015/00452 |
| Огноо | 2015-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2015/00452
2015.05.14 №452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00282/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******,*******од оршин суух ******* /*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******,*******од оршин суух //-д холбогдох
орон байр албадан чөлөөлүүлэх, 38.978.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нь гийн хоёр хүүхдийн бага охин юм. Аав нь миний ээжтэй 40 жил хамт амьдарч ирсэн ч ээж болон үр хүүхэд болсон бид хайр халамжгүй, хатуу ширүүн хүчирхийлэл дунд явсаар ирсэн. Ах бид хоёр нас биед хүрч өрх тусгаарлаж, аав, ээжээсээ тус тусдаа амьдрах болсон. Ээж, аав хоёр маань сүүлийн үед таарамжгүй байгаад, байнга хэрүүл хийж, аав архи дарс уугаад байхаар нь би аргаа ядаад өөрөө мөнгө цуглуулж байгаад одоогийн аавын амьдарч байгаа байрыг аваад амьдарч байсан. Аав ээж хоёрыг гэрлэлтээ цуцлуулсаны дараа би ээжийгээ асрамжилж харж хандан хань болж явсан ба өөрийн хүч хөдөлмөр цалин орлогоор хураан бөөгнүүлж байж авсан ******* сумын **************, байрандаа ээжийгээ амьдруулж байсан. Гэрлэлтээ цуцлуулсаны дараа аав миний байранд ирж эргэж ээжтэй хамт амьдрах болсон ... Угийн адайр ааштай, дээрэлхүү бусдыг дорд үздэг зантай аав нь бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож хөгшин настай болсон гэлгүй ээжийг минь зодож нүдэн хүчирхийлж эд эрхтнийг гэмтээж байсан ба хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн 99.1-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан ... Би нөхөр хоёр хүүхдийн хамтаар тусдаа амьдардаг ба ээжийгээ хөөгдөх үед гэртээ авчирж нэг жил гаруй хугацаанд хамт амьдарцгаасан. Ээж минь айлд идээшихгүй, хэцүү байна гээд байхаар нь арга буюу айлын байр түрээслэж ээжийгээ амьдруулж байна ... Миний өмчлөлийн байрнаас аав г албадан гаргуулж өгнө үү.
2011 онд аавыг машин авч унаад сэтгэл санаа тайван болж, зан ааш нь засрах болов уу гэж бодоод бас өрөвдөж түүний хүсэлт гуйлтаар Хаан банкнаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдээ барьцаалан нэр дээрээ 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн зээл авч өгсөн. Энэ зээлийг авахад аав батлан даагчаар өөрөө орж байсан. Одоо зээлийг нь би ганцаараа төлөөд бараг дуусаж байгаа ба 25 сая төгрөгийн зээлийг 13.978.000 төгрөгийн хүүтэй нийт 38.978.000 төгрөг болгон төлж байна. Ээж намайг гомдоож хэрээс хэтэрсэн дураар аашилж байгаа аав г өөрийн өмчлөлийн байрнаас албадан гаргуулж, түүнээс нэр дээрээ авч өгсөн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 13.978.000 төгрөг нийт 38.978.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Миний бие тай 1969 оноос хамтран амьдарч 3 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн. Хүү , охин нар маань насанд хүрч өрх тусгаарлаж тус тусдаа амьдрах болсон. Би олон жил жолооны ард сууж, хөдөлмөрлөж олсон цалин орлогоороо эхнэр, хүүхдүүдээ тэжээж амьдарч байсан. Дулмаа 2003 онд намайг Цементийн үйлдвэрт жолоочоор ажиллаж байхад Баасанжав гэдэг эмэгтэйтэй хардан нэр хүндийг минь гутааж байснаас болж ажлаасаа ч халагдаж байсан. 2003 онд Дулмаа шүүхэд өргөдөл өгч 806 тоот шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулсан боловч хоорондоо эвлэрч нэг гэртээ орж, ******* сум *******,*******ын 7-р байр 4 өрөө байранд амьдарч байтал 2013 оны 08 дугаар сард өөрөө гэрээсээ гарч явсан байдаг юм. Дараа нь удаагүй байтал намайг эзгүй хойгуур гэрийнхээ бүх эд хогшлыг ачаад байраа хоосон үлдээгээд явсан. Одоо 4 өрөө байранд би ганцаараа амьдарч байна. Би 4 өрөө байр авахдаа 20 үхэр, 20 гахай болон бэлэн мөнгө оролцуулан 5.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд охин дээ бэлэглэлийн гэрээгээр нэр дээр нь шилжүүлж өгсөн болохоор одоо надад энэ байрыг суллаж өгөхөд татгалзах зүйлгүй.
2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ХААН банкнаас охин тэй хамтарч 25.000.000 төгрөгийн зээл авч өнөөдрийг хүртэл төлбөрөө хийж байгаа, одоо 4.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусна. Миний бие энэ зээлээс хэдэн төгрөгийг нь төлж барагдуулсныг банкинд мөнгө тушаасан баримтаар нотлогдоно. Намайг 25 сая төгрөгийн зээл аваад Лхамаа гэдэг эмэгтэйд өгч байшин бариулсан гэж гүтгэж байна. Лхамаа гэдэг хүүхний ээж, аавыг нь би танина, ах дүү шиг байдаг. Би хөрөнгөтэй болж эхнэр, хүүхдээ тэжээхийн тулд 1992 онд хувьчилж авч байсан машинаа зарж Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд очиж 200 хонь, 150 ямаа, 5 адуу, 1 тэмээ авчирч зараад *******д анхныхаа гуанзыг Буян зах дээр нээж байсан. Одоо ээжтэйгээ “Сагсай хайрхан” нэртэйгээр ажиллуулж байгаа. Энэ гуанзаа өөрөө авах хүсэлтэй байна. Охин д байраа суллаж өгнөө. Харин түүний нэхэмжилсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 13.978.000 төгрөг, нийт 38.978.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, энэ зээлийг бид хамтарч ХААН банкнаас зээлж авсан. Зээлийн хугацаа дуусаагүй, одоо ч гэсэн зээл, зээлийн хүүг төлөөд явж байгаа. Иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулж орон байр албадан чөлөөлүүлэх, 38.978.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийг тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Орон байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн *******-Уул аймаг, ******* сумын *******,*******, 7-р байрныод орон сууцнаас г албадан гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “ ... уг байрыг би өөрийн охин д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгч байсан, одоо суллаж өгөхөд татгалзах зүйлгүй ... “ гэжээ. Харин нэхэмжлэгч нь “ ... би өөрийн хүч, хөдөлмөр, орлогоороо орон сууцыг худалдаж авч байсан. Эцэг гийн надад бэлэглэсэн гэдэг нь худлаа юм ... “ гэж тус тус маргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан баримтууд болох үл хөдлөх эд хөрөнгийн №0049688 дугаартай гэрчилгээгээр *******-Уул аймаг, ******* сумын *******,*******, 7-р байрны 4 өрөө орон сууц нь гийн Нэргүй гэсэн нэг хүний өмч болох нь тогтоогдож байх бөгөөд *******-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэтсийн албан тоотод уг орон сууцны өмчлөгчөөр иргэн бүртгэлтэй байсан бөгөөд 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэх гэрээгээр өмчлөх эрхээ иргэн д шилжүүлэн, бүртгүүлсэн байна гэжээ. Эдгээр баримтууд болон зохигчдын мэдүүлгээр уг орон сууц нь н өмчлөлийнх болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ба мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шүүх нь иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах аргыг хуульд заасан аргаар хэрэгжүүлдэг.
Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн орон байранд нь хууль бусаар байрлаж, амьдарч байгаа г албадан гаргуулах талаар гийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эртэй гэсэн хуулийн заалттай нийцэж байна.
Харин нэхэмжлэгчийн ХААН банкнаас зээлсэн 25.000.000 төгрөг, зээлийн хүү 13.978.000 төгрөг нийт 38.978.000 төгрөгийг хариуцагч гөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “ ... Зээлийг нь би ганцаараа төлөөд бараг дуусаж байгаа ба 25.000.000 төгрөгийн зээлийг 13.978.000 төгрөгийн хүүтэй нийт 38.978.000 төгрөг болгон төлж байна. ... иймд өөрийн нэр дээрээ авч өгсөн зээл, зээлийн хүү нийт 38.978.000 төгрөгийг гөөс гаргуулж өгнө үү ... “ гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа “ ... түүний нэхэмжилсэн 25.000.000 төгрөгийн зээл, зээлийн хүү 13.978.000 төгрөг, нийт 38.978.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, бид хамтарч банкнаас зээлж авсан. Зээлийн хугацаа дуусаагүй одоо ч гэсэн зээлийг төлөөд явж байгаа ... ” гэж маргажээ.
Хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч ХААН банк нь үүрэг гүйцэтгэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нартай харилцан тохиролцож, 60 сар буюу 5 жилийн хугацаатай 25.000.000 төгрөгийн зээл олгожээ. ХААН банкнаас ирүүлсэн албан бичигт уг зээл нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 4.022.941 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3. дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нарын ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, тэдний хувьд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үргэлжилж байна. Тодруулбал зээл, зээлийн хүү 38.978.000 төгрөгийг төлөх үүрэг нь зохигчдын хооронд бус харин банк болон зээлдэгч нарын хооронд үүссэн үүрэг ба зээлийг банкинд бүрэн төлж дуусах хугацаа хүртэл гэрээний талуудын үүрэг хүчин төгөлдөр хэвээр болно.
Мөн нэхэмжлэгч нь банкнаас зээлсэн мөнгийг бүгдийг нь д шилжүүлэн өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, 19.924.700 төгрөгийг хариуцагчийн дансаар шилжүүлсэн гэх боловч ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар дээрх мөнгийг хэнд шилжүүлсэн нь тодорхой бус буюу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг гаргаж, нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа Буян захад байрлах “Сагсай хайрхан” цайны газрыг өөрт авах, түүний орлого болон орон сууцны үнэ нийт 65 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан боловч тэрээр хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, дээрх маргаантай асуудлуудаа хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гийн Нэргүйн өмчлөлийн *******-Уул аймаг, ******* сум *******,*******,, орон сууцыг хариуцагч Буянтогтохын гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.Нэргүйд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 423050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гөөс 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нэргүйд олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН