Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2015/00567

 

2015.06.10                    №567

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00415/И 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* салбарын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******,*******од оршин суух ******* /*******/, 
Хариуцагч *******-Уул аймаг, ******* сум, *******, 2 хороолол,*******од оршин суух ******* /*******/ нарт холбогдох 
Гэрээний үүрэг 38.582.661,45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* салбар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “ *******-Уул аймаг дахь салбар нь иргэн, нартай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 218 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэй, засвар, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 35.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******-Уул аймаг, ******* сум, *******,, улсын бүртгэлийн дугаартай 39 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч , нар нь зээл, зээлийн хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан ёсны шаардлагыг үл биелүүлж, графикт төлөлтөө төлөхгүй, банкыг хохироож байна. 
Иймд , нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 7.076.360 төгрөг 48 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 116.800 төгрөг 97 мөнгө, нотариатын зардал 12.000 төгрөг нийт 42.205.161,45 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхэд уг нэхэмжлэлийг гаргаснаас хойш хариуцагч тал хүүний төлбөрт 3.622.500 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч одоо нийт 38.582.661 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нарт банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч бүтэн жил гаруйн хугацаанд зээлээ төлөх оролдлого хийхгүй, өнөөдрийг хүртэл зээлээсээ төлөхгүй байгаа учир дахин хугацаа өгч, эвлэрэх боломжгүй. Хариуцагч нар 2.583.000 төгрөгийг зээлээс хасч тооцоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нар зээл авсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн хүүнд нийт 2.583.000 төгрөг л төлсөн. Үүнийг бид тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Миний бие нь наас 35.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэй, засвар, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авсан. Зах зээлийн хямралаас шалтгаалан орлого 50-70 хувь буурч, зээлээ төлж чадахгүй өнөөдрийн байдалд хүрсэн. наас нэхэмжилж байгаа 42.205.161,45 төгрөгөөс 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл төлсөн 2.583.000 төгрөгийг хасч тооцоогүй нэхэмжилсэн байна. Мөн нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3.622.500 төгрөгийг төлсөн. Иймд одоо зээл болон хүүний төлбөр болох 35.999.661 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулна гэж тооцож байна. Бидний бизнесийн үйл ажиллагаа доголдолтой, ашиг орлого багассан учир зээл төлөхийг 6 сарын хугацаагаар хойшлуулмаар байна, нэхэмжлэлийг бид төлнө гэхдээ яг одоогоор төлөх үнэхээр боломж байхгүй, барьцаа хөрөнгөө зарж үрэгдүүлмээргүй байна.” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нь наас өөрийн бизнесийн хэрэгцээнд 35 сая төгрөгийн зээл авахад миний бие хамтран зээлдэгчээр орсон. Зах зээлийн бодит хямралаас шууд шалтгаалан орлого нь эрс буурч зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу дутуу төлсөөр өнөөдрийг хүрсэн. нэхэмжилж буй мөнгөнөөс гийн төлж байсан 2.583.000 төгрөгийг хасч тооцоогүй нэхэмжилсэн байна. 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нь Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3.622.500 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар хүү болон зээлийн үлдэгдэл 35.999.661 төгрөгийн зээл үлдсэн болно. Энэ үлдсэн зээлийг төлж барагдуулахад бид анхаарлаа хандуулж ажиллахад 1-т өөр банкнаас зээл авах, 2-т байраа зарж, байрны лизингэд орох зэрэг арга хэмжээ авахад хамтран зээлдэгч миний бие зээлийн ангилалд орж байгаа нь саад болж байгаа тул ангилалд оруулахгүй байлгаж өгнө үү. Бид үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулна, хамгийн гол нь жаахан хугацаа хэрэгтэй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      
ҮНДЭСЛЭХ нь:
                                                                                                                      
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 38.582.661,45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №218 дугаартай зээлийн гэрээгээр 35.000.000 төгрөгийг засвар, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгожээ.
Хариуцагч нар нь зээлийн барьцаанд *******-Уул аймаг, ******* сум *******, 5 хороолол, 1в байрны 18 тоот, 39м,кв, №000228498 дугаар гэрчилгээтэй,      Ү-2003007163 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд зээл тооцооны үүрэг буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүсчээ. 
Зохигчдийн хооронд хийгдсэн дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд ... банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.  
Зохигчид нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлдүүлэгч, зээлдэгчид 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн эсэхэд маргаагүй ба харин хариуцагч , нар нь маргаж буй үндэслэлээ урьд төлсөн төлбөрийг бүрэн хасч тооцоогүй, одоо банкинд 35.999.661 төгрөгийн зээл үлдсэн байх ёстой гэж тайлбар хийж, маргажээ. 
Нэхэмжлэгч талаас хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа шаардаж байсан талаар барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл хавтаст хэрэгт авагдсан байх ба хариуцагч нар нь үүргээ үл биелүүлсэн тул зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 38.582.661,45 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөс хангуулахыг шаарджээ. 
Зохигчдын мэдүүлэг, зээлийн гэрээний хавсралт, зээл төлөх хуваариар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүний төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй байх ба зээл авсан 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт 7 удаагийн төлөлтөөр зээлийн хүүнд 2.583.000 төгрөг төлжээ.
Тодруулбал хариуцагч , нар нь хүүний төлбөрт 2.583.000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлд төлбөр төлөөгүй болох нь зохигчдийн мэдүүлэг болон банкны депозит дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн тооцооллоор тогтоогдож байна. Харин шүүхийн шатанд хариуцагчийн хүүний төлбөрт төлсөн 3.622.500 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээсээ хасч тооцсон байна. 
Мөн хариуцагч нар нь шүүх хуралдаан дээр төлбөр төлөх хугацааг 6 сараар хойшлуулах хүсэлт гаргасан боловч зохигчид үүн дээр эвлэрч чадаагүй учир шүүх хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхэд хариуцагчийн төлбөр төлөх хугацааг 6 сараар хойшлуулах эрх хэмжээ байхгүй тул энэ талаар тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 
Иймд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол болох нотариатын зардлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. 
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11. дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу , нар нь үүргийг хамтран хариуцах нь хуульд нийцнэ. 
  Нэхэмжлэгч , хариуцагч , нарын хооронд байгуулсан №218 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зохигчид нь барьцаан гэрээ байгуулж, *******-Уул аймаг, ******* сум *******, 5 хороолол, 1в байрны 18 тоот, 39м,кв, №000228498 дугаар гэрчилгээтэй, Ү-2003007163 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан болох хэрэгт авагдсан 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №218 дугаартай барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. 
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нараас үндсэн зээлийн төлбөр 35.000.000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 3.453.861 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 116.800.97 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг нийт 38.582.661,45 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч инд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч , нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох *******-Уул аймаг, ******* сум *******, 5 хороолол, 1в байрны 18 тоот, 39м,кв, №000228498 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн   Ү-2003007163 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.     
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 368.916 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч , нараас 368.916 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал” банкинд олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН