| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00724/И |
| Дугаар | 135/ШШ2015/00737 |
| Огноо | 2015-07-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2015/00737
2015.07.21 №737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00724/И
*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум,*******,*******,*******од оршин суух ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******од оршин суух ******* //-т холбогдох
656,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “ миний бие нь 2012 оны 11 дүгээр сард “Алтан сагс” компанийн харьяа ******* захын 19, 20-р павилоныг түрээслэн ажиллуулж байхдаа т нэг бүр нь 32,800 төгрөгийн үнэ бүхий 20 шуудай цагаан будааг зээлдүүлээч гэж гуйсных нь дагуу зээлээр өгсөн боловч нь одоог болтол 20 шуудай цагаан будааны үнэ болох 656,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул аас 656,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие нь ******* сумын 6-р багт байрлах “Ханжаргалан” хүнсний дэлгүүрийг 2010 оноос хойш ажиллуулсан. Дэлгүүр ажиллуулж байх хугацаандаа “Алтан сагс” компанийн харьяа ******* захын 19, 20-р павилионыг ажиллуулдаг гэдэг хүнээс бараа таталт хийдэг байсан. 2012 оны 11 дүгээр сард эгчээс цагаан будаа авахаар очиход өөрөө байхгүй байсан. Тэгээд би лангуун дээр нь очоод Алтанхонх эгчтэй утсаар ярихад эгч нь Улаанбаатар хотод хагалгаанд орох гээд ирчихсэн байна, түр хугацаанд лангуун дээрээ өөр хүн зогсоосон, би утсаар хэлээд өгье гэсэн. Тэгээд гэдэг хүнтэй утсаар яриад “наад хүндээ 20 шуудай будаа өгөөд явуулчих” гэж хэлээд, би 20 шуудай будаа авсан. Дараа нь Алтанхонх эгч рүү яриад будааны үнэ 656,000 төгрөгийг хэнд өгөх вэ гэхэд би тэр лангуун дээр 11 сая төгрөгийн бараагаа үлдээсэн байгаа, наад будааны мөнгийг чинь би авах ёстой мөнгө байгаа юм, миний дансруу хийгээрэй гэж хэлсэн учраас 656,000 төгрөгийг ын дансруу шилжүүлсэн. 20 шуудай будааг авахдаа би биш, гэдэг хүнтэй утсаар ярьж, тохирч авсан. , гэсэн хүмүүсийн аль алинд нь би ямар нэгэн мөнгө төгрөгийн ямар ч тооцоо байхгүй. ... эгч надруу утсаар яриад лангуу түрээслэж байсан хүнтэйгээ шүүх дээр асуудалтай байсан, чи 20 шуудай будаа авсан гэдгээ шүүхэд ирээд хэлээд өгөөч, би чамд зөндөө туслаж байсан, одоо өвчтэй хэцүү байгаа үед тус болоод 20 шуудай будаа авсан талаараа мэдүүлэг өгчих гээд байхаар нь би шүүхэд очиж бодит үнэнийг л хэлсэн. Үүнээс шалтгаалж гэдэг хүн нь миний эсрэг ийм гүтгэсэн нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна.” гэжээ.
Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Миний бие нь аас 20 шуудай будааны үнэ болох 656,000 төгрөгийг дансаар авсан нь үнэн болно, тухайн үед би т нийт 11 сая гаруй төгрөгийн бараагаа үлдээсэн байсан учир тэр мөнгөнөөсөө суутгаж авсан. Дуламжав нь тай биш надтай утсаар ярьсны дагуу би аас Дуламжавт авч өгсөн болно. нь намайг 20 биш 30 шуудай будаа авсан гэж шүүхэд худал тайлбар, мэдүүлэг өгөөд байхаар нь би 20 шуудай будаа өгсөнөө нотлох зорилгоор Дуламжавыг тэр хэрэгт гэрчээр дуудуулж мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан юм.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь аас 20 шуудай будааны үнэ 656,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь нэхэмжлэгч ыг 2012 оны 11 дүгээр сард “Алтан сагс” компанийн харьяа ******* захын 19, 20-р павилионыг ажиллуулж байх үед хариуцагч 20 шуудай будаа авч явсан талаар маргаагүй бөгөөд харин хоорондын тохиролцооны агуулга болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн эсэх талаар маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 2012 оны 11 дүгээр сард нь манай лангуун дээрээс 20 шуудай будаа зээлж авсан, уг будааны үнэ болох 656,000 төгрөгийг нэхэмжилж байна ... ” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч “ ... 20 шуудай будааг авахдаа би биш, гэдэг хүнтэй утсаар ярьж, тохирч авсан. ... Тийм учраас будааны үнэ 656,000 төгрөгийг Алтанхонхын данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... “ гэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг.
Нэхэмжлэгч нь тухайн 20 шуудай будааг өөрийн мэдлийн зарж, худалдаалж байсан будаа мөн эсэх, хариуцагчтай ямар нөхцлөөр харилцан тохиролцож будааг шилжүүлсэн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй бөгөөд , нарын хооронд эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэгдсэн хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нотлох баримт болгож зөвхөн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хариуцагч ын өөр хэрэгт гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг хавсаргасан байх ба уг гэрчийн мэдүүлэгт “ ... Хонх эгчээс бараа авдаг байсан. Алтанхонх эгч тэр үед эмнэлэгт хэвтсэн байсан. Миний оронд байгаа хүнээс очоод ав, би утасдаад хэлчихнэ гээд дээр очиж 20 шуудай будаа авсан” гэжээ.
Дээрх гэрчийн мэдүүлгээр 20 шуудай будааны үнэ 656,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстойг хангалттай нотолж чадахгүй байх ба гэрч ын мэдүүлэг болон хариуцагчийн хариу тайлбараар нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байна.
Иймд талуудын хооронд хууль буюу гэрээгээр үүрэг үүссэн нь нотлогдож, тогтоогдохгүй байх тул ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 261 дугаар зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч т холбогдох, 656,000 төгрөг гаргуулах тухай ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН