Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2015/00743

 

2015.07.23                    №743


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00480/И 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******од оршин суух /*******/-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: , Дархан-Уул аймаг дахь /Дархан салбар/-т холбогдох 
Үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, зээлийн муу ангилалд шилжүүлсэн үйдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, Дархан-Уул аймаг дахь ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “, , нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “”-ны 102 дугаар салбартай орон сууц худалдан авах зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулан 180 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн ерөнхий хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох ёстой. би 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр , нар нь надаас гэр бүлийн санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ гэж итгэмжлэл аваад төмөр замын 3 өрөө сууцаа худалдаж, бусдын нэр дээр нуун дарагдуулж, эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргаан үүсгэсэн. Иймээс би 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны зээлийн гэрээний 3.1,4-д заасан эрхийнхээ дагуу болон Иргэний хуулийн 11.1-д заасан гарцаагүй байдлын улмаас, Иргэний хуулийн 12.1-д заасны дагуу өөртөө болон гэр бүлдээ туслах зорилгоор гэр бүлийн маргаантай асуудал шийдвэрлэтэл хамтран зээлдэгч, батлан даагч хоёроор зээл төлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан. Тухайн үед , нар нь их хэмжээний мөнгөтэй байсан. Гэтэл “” 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд энэ зээлийг авах үед ийн орлого хангалттай хүрч байсан. Бид ийн орлого хангалттай хүрч байсан учраас зээлийг т олгосон. Барьцаа хөрөнгө байхгүй болсон үед л төлбөр төлнө гэж гэрээнд зааснаасаа өөр шаардлага гаргасан. Уг хэргийг шүүх хянан шийдвэрлэж Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562/А шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 242 тоот тогтоолоор , , нарыг хамтран зээлийг гүйцэтгэх үүрэгтэй болох хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой тайлбарлаж, дээрх гурван хариуцагчаас 27,705,715 төгрөгийг адилхан гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид ч гомдол гаргасан. Шүүгч ч хамтран үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой тайлбарласан. Ингээд би Ерөнхий шүүгчийн гомдлын хариуг хүлээн авсан өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрт ногдох өрөөс илүү 10,010,300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл зээлийн гэрээгээ дангаараа цуцалж, зээлдэгч нартаа ялгавартай хандаж, гэм буруутай хамтран зээлдэгч, батлан даагч хоёрыг хариуцлагаас чөлөөлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Дархан-Уул аймаг дахь ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч нартай нийлж, бусдаас ирсэн авлагыг хууль бусаар авч, эд хөрөнгийг минь битүүмжлэн, үнэлж, дуудлага худалдаа зарлах зэргээр дураараа аашилж байгаа нь манай гэр бүлийн эд хөрөнгийн болон төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, орон сууцтай болох хүсэл зоригийг хязгаарлаж, миний эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулж байна. Бидний одоо амьдарч байгаа 4-32 тоот 3 өрөө сууцыг 35 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд урьдчилгаа 30%-ийг миний ээжийн мөнгөөр авсан болохыг “” мэдэж байгаа. Би урьдчилгаа 10,5 сая дээр нь 6,840,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт мөн 10,010,300 төгрөгийг буюу энэ байрыг худалдаж авахад нийт 27,350,300 төгрөгийг төлсөн. Иймд миний бие 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон зээлийн төлбөрөөс өөрт ногдох төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц зээлийн гэрээний дагуу ны өмнө хүлээх зээлийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү. 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нь урт хугацааны зээлийн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан атлаа зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2 хоёр хоног хэтэрсэн байхад 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа хэтэрсэн, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэвийн бус, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эргэлзээтэй, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр муу зээлийн ангилалд шилжүүлсэн нь хууль, журмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр байсан гэж үзэж байна. хугацааны шалгуураар зээлийг ангилж муу ангилалд оруулсан гэж байгаа боловч журамд заасан хугацаа болоогүй байхад зээлийн муу ангилалд шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Иймд зээлийн муу ангилалд шилжүүлсэн ны 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.” гэжээ. 
Хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа  “Зээлдэгч , хамтран зээлдэгч нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тай 002 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,500,000 /хорин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай орон сууцны зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг ******* 11 дүгээр баг 6 дугаар хороолол 4 дүгээр байрны 32 тоот 42.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй удаа дараа төлбөрийн хувиараа зөрчсөн тул банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн , Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн , Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн оор , , нараас 27,410,128 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 295,587 төгрөгийн хамт гаргуулж инд олгох, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгө болох     тоот улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг ******* 11 дүгээр баг******* орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь одоо хүчин төгөлдөр бөгөөд харин зээлийн төлбөр одоо хүртэл бүрэн төлөгдөөгүй зээлдэгч нар нь манай банкинд 9,295,038.67 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Иргэний хуульд зааснаар ийн үүрэг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нь дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээл төлөлтийг удаа дараа зөрчиж хугацаа хэтрүүлж байсан тул 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд шилжүүлсэн. Ингээд зээлдэгч нар нь зээлээ 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй тул 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр муу зээлийн ангилалд шилжүүлсэн. Муу зээлийн ангилалд шилжүүлэх шийдвэрийн ны зээлийн эрсдлийн удирдлагын хэлтсээс зээлийг хянаад муу ангилалд шилжүүлдэг. Муу зээлийн ангилалд шилжүүлэхдээ банк Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 дугаар тушаалын хавсралтаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.3-т заасны дагуу хугацааны үзүүлэлтээр ангилж, уг журмын хавсралт 1а-д заасны дагуу муу зээлийн ангилалд шилжүүлсэн. Иймд зээлийн муу ангилалд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн энэ талаар нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.      
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ны 102-р салбар буюу Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “Зээлдэгч , хамтран зээлдэгч нар нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тай 002 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 24,500,000 төгрөгийн зээл авсан. ... Зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа төлбөрийн хувиараа зөрчсөн тул банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн , Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн , Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн оор , , нараас 27,410,128 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 295,587 төгрөгийн хамт гаргуулж инд олгох, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгө болох тоот улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг ******* 11 дүгээр баг******* орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр, бүрэн биелэгдээгүй 9,295,038.67 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Зээлийн ангилалд шилжүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. ... ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай адил байр суурьтай байна. ... зээлдэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй учраас Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу муу зээлийн ангилалд шилжүүлсэн. Ингэхдээ хугацааны үзүүлэлтээр ангилж зээлийн ангилалыг өөрчилсөн. ... журамд заасны дагуу хугацааны үзүүлэлтийг харгалзан тухайн зээл олгосон банк өөрөө ангилалыг өөрчилж, бууруулдаг. Иймд ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.   
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                       
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь , ны Дархан-Уул аймаг дахь 102-р салбар буюу Дархан салбарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, зээлийн муу ангилалд шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... шүүхийн шийдвэр, магадлал болон Улсын дээд шүүхийн тогтоолоор , , нарыг зээлийг хамтран хариуцах үүрэгтэй болохыг зааж, 27,705,715 төгрөгийг гурван хариуцагчаас адилхан гаргуулахаар шийдвэрлэсэн. Би өөрт ногдох өрөөс илүү 10,010,300 төгрөгийг төлсөн. Иймд би 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн өөрт ногдох хэсгээ бүрэн гүйцэтгэсэн тул үүрэг дуусгавар болсон ... 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нь урт хугацааны зээлийн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан атлаа зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2 хоёр хоног хэтэрсэн байхад 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа хэтэрсэн, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэвийн бус, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эргэлзээтэй, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр муу зээлийн ангилалд шилжүүлсэн нь буруу ... хугацааны шалгуураар зээлийг ангилсан гэж байгаа боловч журамд заасан хугацаа болоогүй байхад зээлийн муу ангилалд шилжүүлсэн нь хууль зөрчсөн ... “ гэж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч “ ... хариуцагч , , нараас 27,410,128 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 295,587 төгрөгийн хамт гаргуулахаар заасан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа ... зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 9,295,038.67 төгрөгийн үлдэгдэлтэй байна ... нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй учраас Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу хугацааны шалгуураар муу зээлийн ангилалд шилжүүлсэн ... “ гэж маргажээ. 
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигч талуудын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Үүрэг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд 
нь , нартай 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 002 дугаартай орон сууц зээлийн гэрээ байгуулж,  24,500,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэйгээр зээлжээ.
Зээлдүүлэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 42 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж,тай батлан даалтын гэрээ байгуулжээ. 
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй үндэслэлээр нь , нартай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр 27,410,120 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн , Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн , Улсын дээд шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн оор хариуцагч , , нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 27,410,128 төгрөгийг гаргуулж, ны Дархан-Уул аймаг дахь 102 дугаар салбарт олгохоор шийдвэрлэж, хариуцагч нар үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.
Дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон ба хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэргийн 72, 105 дугаар хуудсан дахь баримтаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн зарим хэсэг нь биелэгдэж одоо хариуцагч нар нь 9,295,038.67 төгрөгийн төлбөрийг биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч нь тус шүүхийн т заасан төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн хэсэг 9,295,038.67 төгрөгийн үнийн дүнгийн талаар маргаагүй бөгөөд харин дээрх шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс өөрт ногдох төлбөрийг бүрэн биелүүлсэн, үлдэгдэл төлбөрийг , нар хариуцах үүрэгтэй гэж маргажээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан. Тус шүүхийн ээр , , нар нь хамтран хариуцагчид байх бөгөөд зээлийн гэрээний үүссэн үүргийг хамтран хариуцуулахаар заасан байна.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3. дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 9,295,038.67 төгрөгийг хариуцагч нар бүрэн төлж дуусгах хүртэл , , нарын хэн аль нь уг үүргээс чөлөөлөгдөхгүй болно. 
Иймд үүрэг дуусгавар болсонд тооцуулах тухай ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.       
 
Зээлийн муу ангилалд шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн талаар,
Хариуцагч нь нэхэмжлэгч ийг тус банкны 102 дугаар салбартай байгуулсан 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 002 дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түүний зээлийг зээлийн муу ангилалд шилжүүлж, Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх зээлийн ангилал шилжүүлэх болсон үндэслэлээ Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 дугаартай тушаал, түүний хавсралтаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.1, 2.3-т заасан дагуу хугацааны ангилал, үзүүлэлтийг харгалзан зээлийг муу ангилалд шилжүүлсэн гэжээ. 
Журмын 2.1-т “зээлдүүлэгч нь зээл, ....бусад активыг дор дурдсан байдлаар ангилж, хугацааны болон чанарын үзүүлэлтэд орсон өөрчлөлтийг тухай бүр тооцож, ангиллыг тухайн сард 2 удаа хийнэ.”, журмын 2.3-т “Хугацааны үзүүлэлтийг 1а, 1б, 2а, 3а болон 4а дугаар хавсралтад заасны дагуу тооцож, активыг ангилна.” гэж заасан ба уг журмын 1а хавсралт, Зээлийн хугацааны үзүүлэлтийг дүгнэх хүснэгтэд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 361-ээс дээш хоног хэтэрсэн бол муу зээлд хамруулахаар тусгажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт байгаа баримтаар зээлдэгч нар нь 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийг сар тутамд хийж, гүйцэтгэж байсан байх ба хамгийн сүүлийн эргэн төлөлтийг хуваарьт заасан хугацаанаас 2 хоног хэтрүүлэн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төлжээ. 
Үүнээс хойш үүрэг гүйцэтгэгчид буюу зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд тус шүүхийн ээр зээлийн гэрээг цуцалсан байна.
Урт хугацаатай зээлийн гэрээний явцад зээлдэгч нар нь гэрлэлтээ цуцлуулж, тэдний хооронд эд хөрөнгийн маргаан үүссэн бөгөөд үүнээс шалтгаалан зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зээлдэгч нар удаа дараа хэтрүүлсэн нь зээлийн гэрээг цуцлах үндэслэл болсон боловч банк зээлдэгч ийн хувьд хугацааны шалгуураар зээлийн ангилал шилжүүлэхдээ дээрх журамд заасныг зөрчиж, 361 хоног өнгөрөөгүй байхад зээлийг муу ангилалд шилжүүлжээ.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.6-д зааснаар хугацаа харгалзахгүй зээлийг муу ангилалд шилжүүлэх үндэслэл нь төлбөр хариуцагчийн төлбөрийн чадвар алдагдсан ... үед барьцаанд тавьсан эд хөрөнгийн тухайн үеийн үнэлгээ нь активын үндсэн өр болон хүүгийн 75-аас доошгүй хувийг төлж барагдуулахад хангалтгүй тохиолдлыг ойлгохоор байна.
Гэтэл зээлийн гэрээг цуцалсан шүүхийн шийдвэрт зээлийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс албадан гаргуулахаар тусгасан, 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002 дугаар барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын , дугаартай, 3 өрөө, 29,679,737.46 төгрөгийн үнэ бүхий орон сууцанд одоо нэхэмжлэгч амьдарч байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.
Иймд Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 5, 6, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт болон Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.1, 2.3, 2.6-д заасныг зөрчиж зээлийн муу ангилалд шилжүүлж, мэдээллийн санд шилжүүлсэн ны шийдвэрийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч , буюу Дархан салбарт холбогдох нэхэмжлэгч ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн шийдвэр хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж, ны орон сууцны зээлийг муу ангилалд шилжүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцсугай.
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ЛХАГВАСҮРЭН