Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Ү.Энхзориг, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824),

шүүгдэгч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Үүрцайхын Энхзориг, Барга овогт Батболдын Батзориг нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2830 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Үүрцайхын Энхзориг, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 33 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, регистрийн дугаар УП94101711, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялын заримыг буюу 5 (тав) сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 6 (зургаан) сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

 

2. Барга овогт Батболдын Батзориг, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс барга, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү, зээ дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 33 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЭ89060271.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ү.Энхзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Батзоригтой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суух иргэн Ю.Даваадоржийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэж, бусдын орон байранд нэвтэрч, Next маркийн 37 инчийн LCD зурагт, орны цагаан даавуу зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 515.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Б.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ү.Энхзоригтой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суух иргэн Ю.Даваадоржийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэж, бусдын орон байранд нэвтэрч, Next маркийн 37 инчийн LCD зурагт, орны цагаан даавуу зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 515.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ү.Энхзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

Шүүгдэгч Б.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ю.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн Аман хуур хотхоны байранд байж байхад Сонгинохайрхан дүүргийн баруун салааны Хустайн 3 дугаар гудамжны 08 тоот хашааны баруун талын айлын хөрш эмэгтэй болох Энхтуяа нь манай эхнэр Уранчимэгийн утас руу залгаад танай хашааг давуулаад, зурагтыг чинь газар тавьчихсан нэг залуу зогсож байна гэж хэлсэн ...би Энхтуяатай утсаар яриад үнэн юм уу баараггүй биз, өөр хүн зурагт аваад явж байгаа юм биш биз дээ гэсэн чинь Энхтуяа нээрээ баараггүй танай хашааг чинь 2 залуу даваад гараад ирлээ гэж хэлсэн. Би 102-т дуудлага өгөөд бас найз Баярсайханд...хэлсэн. ...Намайг Баруун салааны Хустайн 3 дугаар гудамжны 08 тоот гэртээ ирэхэд байшингийн хаалга цоожтой байсан би дотогшоо ороод эд зүйлээ шалгаад харсан чинь нэг давхарын том өрөөнд байсан зурагт алга болсон байсан, мөн нэг давхарын гал тогооны өрөөний...цонх...онгорхой байсан. ...цагдаа нар үзлэг хийгээд явсаны дараа Баярсайхан манай гэрт орж ирээд зурагт байхгүй болсон талаар харсан... Манай байшингийн (ертөнцийн зүгээр баруун талдаа байрлах) гал тогооны өрөөний баруун тийшээ харсан вакум цонх онгорхой байсан, уг цонхоор хулгайч дотогш нэвтэрч орсон байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

...Манай гэрээс Next маркийн 37 инчийн LCDзурагт болон сүүлд эхнэр юм аа шалгаад үзэхэд, нэг ширхэг орны цагаан даавуу алга болсон байсан, зурагт болон орны даавуугаа цагдаагийн хэлтэс дээрээс хүлээж авсан байгаа. Өөр алдагдсан эд зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

2. Гэрч Т.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад гэр лүүгээ харих гээд Баруун салааны эцсийн автобусны буудал дээр буугаад 18 цаг 15 минутын орчим Хустайн 2 дугаар гудамж уруудаад алхаад явж байтал манай Хустайн 3 дугаар гудамжны...миний танил Даваадоржийн хаалганы...хажуугаар уруудаад алхаад явтал тэдний хашааг нэг залуу давж байхыг харсан юм. Харин гадаа нь намхандуу биетэй нэг залуу цаашаа...хараад зогсчихсон хажуу талд нь нэг хар өнгийн зурагтыг цагаан даавуугаар бүрэн бүтээгээгүй зогсож байгаа харагдаж байсан... Тэгээд энэ юун хүмүүс байдаг билээ гээд, ер нь хулгайч байна гээд Даваадоржийн эхнэр Урнаа руу залгаад танай хашааны гадна талд 2 залуу зурагт гаргаад тавьсан байна, хулгайч юм шиг байна...гэж хэлж мэдэгдсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

3. Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ачит-116 дугаар чиглэлд...авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 18 цагийн үед Ачит-10-аас хулгайч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3-8 тоотын гэрээс зурагт аваад явж байна гэсэн дуудлага ирсэний дагуу...замдаа тааралдсан сэжиг бүхий хэд хэдэн автомашиныг шалгасан. Тэгэж байхад Зээлийн 27 дугаар гудамжны үзүүрт засмал зам дээр цагаан өнгийн Карина маркийн 23-46 Булган аймгийн улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэлд 3-4 залуучууд суугаад нэг залуу сүүлд нь суух гэж байхад...өөдөөс нь тулж очоод тээврийн хэрэгслээрээ хааж зогсоон...шалгахад уг автомашин дотор жолоочоос гадна урд талд нэг залуу, хойд суудал дээр нь 3 эрэгтэй, 1 эмэгтэй сууж байсан юм. Мөн...цагаан өнгийн даавуунд боосон зүйл байсан учир...шалгахад хар өнгийн хавтгай дэлгэцтэй ямар нэгэн бичиг байхгүй зурагт байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 4. Гэрч Ү.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр...гэрээсээ гараад ахынхаа цагаан өнгийн Карина маркийн 23-46 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүн зөөх гэж гарсан. Гэрээсээ гараад...засмал зам руугаа ороод явж байтал нэг залуу гар өргөхөөр нь машиндаа суулгаад заасан газар луу нь явсан юм. Цаашаа явж байтал гудамжны үзүүрт 2 залуу зогсож байсан...миний машин руу тэр гудамжны үзүүрт зогсож байсан 2 залуу цагаан өнгийн даавуугаар боосон том хавтгай дэлгэцтэй зурагт, нэг залуу нь тэвэрчихсэн нөгөө залуу нь хажуу талд нь алхаад цуг ирсэн. Тэгээд уг зурагт барьж ирсэн хоёр залуу миний машины ар талын суудал дээр суугаад нөгөө залуу нь зурагтаа өвөр дээрээ авсан. Зурагт барьж ирсэн хоёр залуугийн нэг нь зурагтаа ломбарданд тавих гэсэн юм гэхээр нь би за за гээд нэг их юм бодоогүй буцаад засмал зам руугаа ороод, тойрог руу явж байтал замд, улаан өнгийн өмдтэй залуу, нэг эмэгтэйтэй алхаж байхад анх такси барьсан залуу наад хоёроо авчих гээд хэлэхээр нь би зогсоод машиндаа суулгаад засмал замаараа тойрог орох гээд хөдлөөд 10 метр ч яваагүй байтал цагдаагийн машинтай цагдаа нар урдуур хааж тулж зогсоод...автомашины бичиг баримтыг шалгаад...автомашинд сууж байсан дөрвөн залууг...өөрийнхөө цагдаагийн машинд суулгаад намайг араас хэлтэс рүү дагаад яваарай гэж хэлсэн...би хулгайн зурагт гэдгийг нь ерөөсөө мэдээгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

5. Гэрч Х.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: ...тухайн өдөр...Отгоо, Буянбаатар, Батзориг бид дөрөв 1 шил 0.75 граммын Эзэн Чингис архи Батзоригийнд хувааж уугаад дууссан. Тэгээд сууж байхад 15 цагийн орчим Энхзориг Батзоригийн дүүгийн утсаар залгаад Батзоригтой...ярьсан. Батзориг хэлэхдээ Энхзориг хүрээд ир гэж байна, бүгдээрээ хамт явъя гээд...Баруун салааны эцсийн буудал дээр ирэхэд Энхзориг зогсож байсан. Тэгээд Энхзоригтой уулзсан чинь Баруун салааны эцсийн буудлын дэлгүүрээс нэг шил архи аваад...хашааны буланд очиж архи уусан. Архиа уугаад дуусахад Энхзориг энд манай ахынх байгаа, зурагтыг нь аваачиж ломбарданд тавиад дахиад архи авъя гэхэд Отгоо, Буянбаатар хоёр үгүй гээд уурлаад яваад өгсөн. Энхзориг, Батзориг бид гурав архи уусан газрынхаа арын гудамжаар ороод явж байхад тэр хоёр намайг түрүүлээд явж бай, Энхзоригийн ахынд орчихоод араас чинь очно гэхээр нь би нэг тамхи аваад, чигээрээ яваад гудамжаар зүүн гар тийш эргээд дараа нь баруун гар тийш эргээд хүүхдийн тоглоомын талбай дээр ирээд тамхиа татаад байж байтал 10-аас 15 минутын дараа Энхзориг, Батзориг хоёр нэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт дээгүүр нь цагаан өнгийн даавуунд ороосон байдалтай авч ирээд намайг такси бариад ир гэж хэлсэн...би хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй. Ахынхаасаа зурагтыг нь аваад ирж байна гэж бодсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

6. Сэжигтэн Ү.Энхзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр...Батзоригтой яриад түүнд та хурдан Баруун салааны эцэс дээр бичиг баримттайгаа хүрээд ирээч гэхэд Батзориг яах гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би ахын зурагтыг ломбарданд тавья, нэг шил архи авъя гэхэд Батзориг за гээд 30 орчим минутын дараа Батзориг ирэхдээ миний танил Отгонсүрэн, Батсуурь, Буянбаатар нарын хамт ирсэн юм...Биднийг архиа ууж дууссаны дараа Батзориг надаас юун зурагт юм бэ, хаана байгаа юм гэж асуусан ба би түүнд манай ээжийн ахынх нь энд ойрхон байдаг юм, зурагтыг нь аваад ломбарданд тавиад дахиад архи авъя. Би орой ахыг ирэхээр нь хэлчихнэ гэхэд Отгонсүрэн, Буянбаатар хоёр үгүй гээд уурлаад биднийг орхиод алхаад яваад өгсөн, харин Батсуурь юм хэлээгүй Батзориг бид 2-той хамт аваад архи уусан айлын арын гудамжаар ороод явж байхдаа Батсуурийг түрүүлээд явж бай гэж хэлэхэд Батсуурь түрүүлж яваад гудамжны булан эргэхээр нь Батзориг бид хоёр хоцорч үлдээд Батзориг ах уг айлын гадаа хүн хараад байж байсан. Би хашааг нь давж ороод вакум цонхыг хөлөөрөө жийж онгойлгоод байшинд орсон ба жижиг өрөөнөөс том өрөөнд нь орж тавиур дээр нь зурагт байхаар нь орон дээрээс даавууг нь аваад зурагтыг ороогоод орсон цонхоороо гарах гэхэд гаргаж чадахгүй зурагтаа хагалчих гээд байхаар нь Батзориг ахыг дуудаад дамжлаад хашаа давуулаад гараад гудамжаар уруудаад зүүн гар тийшээ эргээд дараа нь баруун гар тийшээ эргэхэд хүүхдийн тоглоомын талбай дээр Батсуурь бид хоёрыг хүлээж байсан...Батзориг эхлээд мэдээгүй, тэр айлын хашааг даваад ороход мэдсэн байх. Харин Батсуурь бол мэдээгүй, намайг ахынхаасаа л зурагт авч байсан гэж ойлгосон байх... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

7. Сэжигтэн Б.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр...Отгонсүрэн, Буянбаатар, Батсуурь бид 4 автобусаар баруун салааны эцэс дээр очиход Энхзориг байж байсан. Тэгээд дэлгүүрээс нэг шил архи аваад, ойрхон гудамжинд ууж дуусгаад Энхзориг энд манай ахынх байгаа, зурагтыг нь аваачиж ломбарданд тавья гэхэд нь Отгонсүрэн, Буянбаатар хоёр үгүй гээд уурлаад түрүүлээд яваад өгсөн. Энхзориг, Батсуурь бид гурав архи уусан газраас ар талын гудамжаар нь ороод Энхзориг, Батсуурийг явж бай ахындаа орчихоод араас чинь очъё гэхэд Батсуурь түрүүлж яваад гудамжны булан эргэхэд Энхзориг ахынхаа гэр лүү орлоо гээд нэг айлын хашаа руу даваад орсон. Тэгээд удалгүй намайг зурагтаа дийлэхгүй унагах гээд байна гэхээр нь би хашааг нь давж ороод цагаан бүтээлгээр боосон зурагтыг дамжлаад хашаа давуулж өгөөд өөрөө араас нь хашаа даваад гарсан...Энхзоригийг хулгай хийж байгааг эхэндээ мэдээгүй, Энхзориг тэр айлын хашааг давж ороод намайг дуудахад нь би хашааг нь даваад ороход, айлын цонхоор зурагтаа дийлэхгүй хагалах гээд байна гэхэд нь хулгай хийж байна гэж мэдсэн...Батсуурь огт мэдээгүй, ахынхаасаа зурагт авсан гэж бодож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4), дуудлага мэдээллийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-102-103), хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлгийг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 12-14), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 75-76), эд зүйл түр хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 15-17), хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 18-20),

- шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86, 100), шүүгдэгч Б.Батзоригийн оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 78), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87, 101), цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 92-96,  97-99), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 79, 81), шүүгдэгч Ү.Энхзоригийн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 88-91) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:   

Шүүгдэгч Ү.Энхзориг, Б.Батзориг нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суух иргэн Ю.Даваадоржийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэж, бусдын орон байранд нэвтэрч, Next маркийн 37 инчийн LCD зурагт, орны цагаан давуу зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 515.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ү.Энхзориг, Б.Батзориг нарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүх Ү.Энхзориг, Б.Батзориг нарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ү.Энхзориг нь урьд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 328 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ял тус тус шийтгүүлж, түүнд оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялын заримыг буюу 5 (тав) сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 6 (зургаан) сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ба тэрээр Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалтад заасан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байна. Иймд түүний ялтай байдал хуульд зааснаар дууссан байх тул Ү.Энхзоригийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч Ү.Энхзориг, Б.Батзориг нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ү.Энхзориг, Б.Батзориг нар нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүй, мөрдөн байцаалтын шатанд төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд заасны дагуу улсын өмгөөлөгчөөр өөрсдийн эрх ашгийг хамгаалуулсан зэргийг үндэслэн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэснийг болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог тус тус үндэслэж шүүгдэгч Б.Батзоригт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба харин шүүгдэгч Ү.Энхзоригийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан түүнийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлэх ялыг ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Б.Батзориг, Ү.Энхзориг нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батзориг цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ү.Энхзоригийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн (хавтаст хэргийн 114) таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, яллагдагчаар цагдан хоригдсон 27 хоногийг хуульд заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.