| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00566/И |
| Дугаар | 135/ШШ2015/00780 |
| Огноо | 2015-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2015/00780
2015.08.03 №780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00566/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг *******,*******,*******од оршин суух ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******од оршин суух //,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******-нд холбогдох
Гэрээний үүрэг 15,000,000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , ******-ийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Нэхэмжлэгч Д. нь ******-ийн 50 хувийн эзэмших эрх, түүнд ногдох хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд талууд харилцан тохиролцож, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тус компанийн хувь эзэмшигч ад ******-нд эзэмшдэг байсан 50%-ийн эзэмших эрх түүнд ногдох хувьцааг 55,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан. 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод “Викас” зоогийн газар нэг талаас Д., нөгөө талаас , , ын эхнэр, ******-ийн нягтлан бодогч нар уулзалдаж гэрээний үүргийн биелэлтийг хэлэлцэж, бичгээр баримт үйлдсэн. Үүний дагуу 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээрхи гэрээний нийт үнийн дүнгээс 40,000,000 төгрөгийг Д.т бэлнээр өгч, санхүүгийн баримтанд гарын үсэг зуруулж авсан. Бэлэн мөнгө өгсөн баримтанд 45,000,000 төгрөг гэж бичүүлэн авсан байгаа. Үлдэгдэл 10 сая төгрөгийг өгөх талаар 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр , Д. нар нь харилцан тохиролцож 2011 оны эхний хагас жилд багтааж бүрэн төлж дуусгахаар бичиг үйлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед уг мөнгийг төлж барагдуулах талаар хариуцагч Түвшинбат, Амгалан нараас удаа дараа утсаар ярьж шаардаж байсан. Энэ талаар Монголын цахилгаан холбоо ХК-аас авсан лавлагаа хэрэгт байгаа. Мобиком корпораци ХХК-аас тухай үед ярьж байсан талаар лавлагаа авах гэсэн боловч 3 сараас дээш хугацаагаар хадгалагдах боломжгүй гэсэн хариу өгсөн. Харицагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хувьцаа бол эдийн бус хөрөнгө учир Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болохыг анхаарна уу.
... Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг , ******-аас гаргуулж өгнө үү.
Мөн , нар нь Улаанбаатар хотод 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирж Д.тэй уулзаж, гэрээний үүргийн дүнгээс тодорхой хувийг өгөхдөө Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Дархан дахь хэлтэст “нэгэнт гэрээ байгуулагдсан, төлбөрийг тодорхой хувийг төлсөн, үлдсэн үүргийн гүйцэтгэлд хугацаа зааж хэлцэл хийе” гэж улсын бүртгэлийн байгууллагад компанийн хувь эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх зорилгоор улсын бүртгэлийн байгууллагад зориулж дүр үзүүлсэн хэлцэл бичүүлж авсан. ... Иймээс 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Дархан дахь хэлтэст гэсэн гарчигтай, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.1 дэх заалтыг бүрэн хангагдсан тухай үйлдсэн дүр үзүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хариуцагч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д. ******-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулан ад худалдсан байдаг. Түвшинбатын хувьд гэрээнд заасан хугацаа буюу 2010 оны 11 сарын 30-ны өдөр т 45,000,000 төгрөгийг төлж төлбөр төлсөн тухай баримт үйлдсэн байна. Миний хувьд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс “Ди Би Эс Ком” ХХК-д хувьцаа эзэмшдэг болж тус компаний гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2012 оны 06 дугаар 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр надад шилжүүлж би тус компаний дүрмийн сангийн 100 хувийн эзэмшигч болсон. Энэ утгаараа компаний эрх, үүрэг ч надад шилжиж ирсэн.
Энэ хугацаанд надтай тухайн асуудлаар нэг ч удаа харьцаж байгаагүй болно. Тэгэхээр Түвшинбат, нар Худалдах, худалдах авах гэрээ байгуулж уг гэрээний дагуу Түвшинбат үнийг төлснөөс хойш бараг 5 жил болох гэж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Дархан дахь хэлтэст хандаж гаргасан өргөдөл нь хэлцэл биш тул хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм. Худалдах, худалдан авах гэрээний 5.2-д заасны дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй нөхцөлд тус компанийн хувь нийлүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрүүд бүгд хүчингүй болж Д. нь уг компанийн 50 хувийн хувьцаа эзэмших эрх хэвээр хадгалагдана” гэсний дагуу нь хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаад 50 хувийн хувьцааг эзэмших бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Миний хувьд ******-д хамааралгүй үйл ажиллагаанд оролцдоггүй тул ******-ийн өмнөөс хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй. Д. бид хоёрын хийсэн худалдах, худалдах авах гэрээний үүрэг Амгаланд шилжсэн болох нь 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хувьцааны үнэ 45 сая төгрөгийг т төлсөн баримтаар нотлогдож байх тул энэ гэрээнээс үүдэлтэй үүрэг надад огт хамааралгүй юм. ... Иргэн нь өнгөрсөн хугацаанд надтай аливаа хэлбэрээр холбогдож ярьж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу хариуцагчаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч болон ******-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, алданги 15,000,000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал нэхэмжлэгч Д. нь анх ******-ийн хувь нийлүүлэгч, 50 хувийн хувьцаа эзэмшигч гишүүн байсан бөгөөд өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа ад худалдаж, компаниас гарсан байна.
Энэ талаар компанийн шинэчилсэн дүрэм, хувь нийлэгчдийн хурлын протокол зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд Д., хариуцагч нар нь 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д. нь ******-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг 55,000,000 төгрөгөөр үнэлэн ад худалджээ.
Гэрээнд талууд төлбөрийг 1-р хэсэг буюу 45,000,000 төгрөг, 2-р хэсэг буюу 10,000,000 төгрөгөөр хоёр хувааж төлөхөөр тохирсон бөгөөд төлбөрийн 1-р хэсэг буюу 45,000,000 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор, 2-р хэсэг буюу үлдэх 10,000,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөхөөр тусгажээ.
Дээрх гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг Д.т төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт бэлэн мөнгөний орлогын баримт эх хувиараа нотлох баримтаар авагдсан байна.
Харин нэхэмжлэгч талаас гэрээний 2-р хэсэг буюу 10,000,000 төгрөгийг, алданги 5,000,000 төгрөгийн хамт нэхэмжилсэнийг хариуцагч нар нь эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ ... энэ хугацаанд Д. нь хувьцааны үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж ганц ч удаа утсаар ярьж, ирж уулзаагүй. ... иймд Иргэний хууль заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрөхгүй ... “ гэж маргажээ.
Эдгээр нөхцөл байдлаас шүүх дүгнэвэл талуудын хооронд үүссэн маргаан нь 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй байх бөгөөд гэрээний талууд болох Д., нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авахтай холбоотой гэрээний үүрэг үүсчээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.” гэжээ.
Д., нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний 2-р хэсэг үлдэгдэл төлбөрийг төлөх сүүлийн хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэж тогтоосон боловч үүрэг гүйцэтгэгч буюу нь дээрх хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна.
Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсан дахь баримтаар ******-ийн захирал нь ын өмнөөс нэхэмжлэгч буюу “Монкабель системс” ХХК-ийн захирал Д.т хувь нийлүүлсэн хөрөнгийн буцаалтын үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2011 оны 02 дугаар сард багтааж 2 сая төгрөгийг, үлдэх 5 сая төгрөгийг эхний хасаг жилд багтааж төлөхөөр баримт үйлдсэн байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1. дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хувьд эрх зөрчигдсөн буюу шаардлага гаргах хугацаа нь дээрх баримтад зааснаар 2011 оны эхний хагас жил буюу 2011 оны 6 сар хүртэл гэж ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хугацаанд хариуцагч нараас үүргээ гүйцэтгэхийг ямар нэгэн байдлаар шаардаж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаагүй бөгөөд 2015 оны 01 дүгээр сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч нартай утсаар ярьж, үүрэг гүйцэтгэхийг шаардаж байсан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тэрээр ын гар утсанд “Монкабель системс” ХХК-ийн суурин утаснаас дуудлага хийж 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр яриа хийж байсан талаар “Монголын цахилгаан холбоо” ХК-аас хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч дээрх лавлагаа нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх, хариуцагчтай өөртэй нь ярьсан эсэхийг хангалттай бүрэн нотолж тогтоогдохгүй юм.
Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээнд заасан шаардах эрх үүссэнээс хойш хуульд заасан ямар нэгэн хэлбэрээр шаардах эрхээ хэрэгжүүлж, хариуцагчтай холбогдож байсан байдал болон зохигчдын хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувьцаа нь эдийн бус хөрөнгө тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны зүйл гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байх тул шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг хэрэглэх боломжгүй байна.
Иймд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гэрээний үүрэг 15,000,000 төгрөг гаргуулах, үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болох хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Дархан дахь хэлтэст гаргасан өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 74 дүгээр зүйлийн 74.1., 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлтэй, , ******-нд холбогдох гэрээний үүрэг 15,000,000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 303,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН