Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

иргэдийн төлөөлөгч Ц.Сэлэнгэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0474),

шүүгдэгч О.Дарам, түүний өмгөөлөгч  Э.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0362),

шүүгдэгч Ю.Саясүх, түүний өмгөөлөгч Б.Солонго (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1769), Ц.Даваасүрэн  (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0772),

шинжээч эмч С.Чулуунсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хиад боржигон овогт Очиржанцангийн Дарамыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15, Боржигон овогт Юндэнгийн Саясүхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526012610 дугаартай 3 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хиад боржигон овогт Очиржанцангийн Дарам, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1953 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өндөр настаны тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 16 дугаар байрны 01 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол 48Б байрны 80 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УУ53102512, урьд

Армийн тусгай Шүүхийн (хуучнаар) 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 200А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын (1986 оны) Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б, 213 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаар зарлигийн 5 дугаар зүйлийн Б-д заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн ялаас 11 жил 17 хоногийг өршөөн хасч, Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 490 дүгээр магадлалаар 1 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг хөдөлмөрт татан оруулахаар тэнсэн сулласан.

 

Боржигон овогт Юндэнгийн Саясүх, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1963 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Аэродромын 1-1 тоотод байнгын оршин суух бүртгэлтэй боловч тодорхой оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧМ63062617.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч О.Дарам нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод төрсөн дүү О.Ламжавтай дэрэн доороос тамхи авах гэлээ гэх шалтгаанаар маргалдан дүү О.Ламжавыг тахир дутуугийн 70 хувийн групптэй хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжил сул, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож санаатай алсан,

Яллагдагч Ю.Саясүх нь 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод О.Дарам, О.Ламжав нарыг хоорондоо зодолдоод салахгүй болохоор нь О.Ламжавыг баруун гарнаас нь угз татаж, нүүрэнд нь 2 удаа гараараа цохиж, дарж хэвтсэнээс болж хохирогч О.Ламжавын биед цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвууд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                       

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                       

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ю.Саясүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 14-ний өглөө бид нар унтаж байгаад 9 цаг гээд боссон. Тухайн өдөр О.Дарам 10 цагийн үед талийгаачид мөнгө өгч гаргаад нэг шил архи авахуулсан. ...талийгаачийн авч ирсэн архинаас би хоёр хундагыг л уусан. ...Харин талийгаач, О.Дарам хоёр авчирсан архиа хувааж уусан. Үдээс хойш О.Дарам ах талийгаачийг дахин архинд явуулаад талийгаачтай хувааж уусан. 17 цаг өнгөрч байхад Эрдэнэбаатар гэдэг залуу О.Дарам ахын гэрт орж ирэхэд тэр хоёрын ууж байсан архи нь дуусаж байсан учир О.Дарам ах талийгаачид 5000 төгрөг өгөөд дахин архинд явуулсан...авчирсан архийг О.Дарам, Эрдэнэбаатар, талийгаач нар уусан...Эрдэнэбаатар нь архиа ууж дуусаад 18 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан. Эрдэнэбаатарыг гарч явсны дараа талийгаач, Дарам ах бид нар хоорондоо юм ярьж сууж байгаад унтахаар болоод 21 цагийн үед хэвтсэн. Тэгээд унтаж байхад гэрийн хаалга дуугарах шиг болохоор нь сэрээд хархад талийгаач гаднаас орж ирж байсан. ...гаднаас орж ирээд хувцсаа тайлж байгаад ор руугаа явах гэж байгаад газар унасан. Тэгэхээр нь би эргээд харсан чинь О.Дарам ахын унтаж байсан матрасны урдуур нүүрээрээ газар унасан байсан. ...би талийгаачийг гудсан дээрээ унт гээд татаж унтуулсан...талийгаачийг унтуулчихаад хэвтэж байгаад би унтаад өгсөн. Гэтэл чимээ гараад байхаар нь босоод харсан чинь О.Дарам ах пизда чинь зүгээр унтуулахгүй байна гээд босоод гэрлээ асаагаад талийгаачийг хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би О.Дарам ахад харанхуй болсон байхад яагаад дандаа ингэж байдаг юм гэж хэлсэн. Талийгаач тэр үед дотуур хувцастай байсан. Тэгээд би талийгаачийг оруулъя гэхэд О.Дарам ах пиздаг жаахан айлгаж байгаад оруулъя гээд тамхиа татаад суугаад байсан. Мөн талийгаач нь хаалга нүдээд юм яриад байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод талийгаачийг одоо унтаж амар гэж хэлчихээд хаалга цоожлох гээд зогсож байхад талийгаач шууд Дарам пизда гээд О.Дарам ахруу дайрч зодоон болсон. Тэгэхээр нь О.Дарам, талийгаач хоёрын зодооныг салгах гэсэн чинь талийгаач нь миний үгэнд орохгүй Дарам ах руу улам дайраад байсан. Харин Дарам ах гэртээ өмсдөг гутлаа барьсан талийгаачийг цохиод байсан. Тэгээд салахгүй байхаар нь талийгаачийн гараас нь татаж байгаад одоо боль гээд нүүр рүү нь хоёр удаа цохисон. Мөн гудсан дээр нь унтуулах гээд хойш дарж байхад Дарам ах хойноос гутлаараа цохиод байсан. Тэгээд талийгаачийг гудсан дээр нь хэвтүүлчихээд О.Дарам ахыг одоо унт гэж хэлээд матрас руу нь түлхсэн...эргээд харсан чинь талийгаач хөнжлөө нөмөрч чадахгүй булангаас нь татаад байсан...би талийгаачийг хөнжлөөр нь хучиж өгчихөөд хаалга цоожилсон эсэхийг шалгаад цаг харахад шөнийн 00 цаг 10 минут болж байсан...би эргээд унтаад өгсөн гэв.

Шүүгдэгч О.Дарам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ...Миний зүгээс энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүү үүсгэсэн цагаас эхэлж тухайн гэмт хэргийн шалтгаант нөхцөлийг олж тогтоох ёстой байдаг. Хэрвээ шалтгаант нөхцөлийг нь олж тогтоогоогүй тохиолдолд прокурорын зүгээс яллагдагчаар татаж ял сонсгож болохгүй гэсэн хуулийн заалт байгаа. Шүүгдэгчийн зүгээс энэ хэргийн шалтгаант нөхцөл нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд дэрэн доор хийсэн тамхи авлаа гэдэг шалтгаанаар зодоон хийсэн гэх яллах дүгнэлт бичигдсэн байна. Тэгэхээр тамхины асуудал нь зодоон хийгээд байх асуудал биш юм. ...Манай дүү бид хоёр нэг нь бага тэтгэвэр авдаг, нэг нь бага групп авдаг байсан болохоор мөнгөө 4 хувааж тамхи авдаг байсан. Харин бид нар хоёр хүүхдийн буянаар тамхиар тасарч байгаагүй. ...Манай дүү тахир дутуу болохоор дүүгийнхээ төлөө чадлаараа зүтгэж явсан. Харин 2012 оноос хойш эцэг минь нас барснаас хойш дүүгээ өөр дээрээ аваад Залуус хороололд нэг өрөө байр аваад амьдарч гэртээ очихгүй дүүгээ асран хамгаалж байсан. Дүү бид хоёр хамгийн хямд Алтаннавч гэдэг тамхи авч татдаг байсан. Нэг ширхэг тамхины төлөө дүүгээ санаатай зодож ална гэх зүйл байхгүй. Тамхи нь хайрцагтаа 20 ширхэг байдаг. Нэг хүн 20 ширхэг тамхийг бүгдийг нь амандаа зуухгүй нь тодорхой. ...Саясүх бид хоёр хамт ажиллаж байсан, нэг нутаг усны хүмүүс юм. Тэгээд Саясүх нь манай гэрт ирээд ажил хийгээгүй учраас мөнгө алга байна. Миний хоол тамхийг даагаач гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь би хоёр хүний хоол гурван хүний хоол ялгаа байхгүй. ...Хэрвээ би дүүгээсээ нэг ширхэг тамхи авлаа гэдэг шалтгаанаар зодсон бол юу гэж Саясүхийг гэртээ байлгаад тамхи, хоолыг нь даахгүй байсан. ...Мөн дараагийн зөвшөөрөхгүй зүйл бол дүү О.Ламжавыг тахир дутуугийн 70 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжил сул биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож санаатай алсан гэж байна. Ламжавыг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг нь 33 жилийн өмнөөс мэддэг байсан. Тийм учраас би эхийнхээ сургаалаар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамт байсан. Би доороо Ламжав, Цэцэгмаа, Цэвэлмаа гэх гурван дүүтэй. Харин Ламжавыг миний хоёр эмэгтэй дүүгийн хэнэн ч авахыг хүсээгүй. Цэцэгмаа, Цэвэлмаа хоёр Ламжавд нэг ширхэг оймс авч өгч байгаагүй. Би дүүгийнхээ гутлыг тосолж, байнга хажуудаа дагуулж явж байсан гэдгийг Залуус хорооллын хүмүүс гэрчлэх ёстой. ...Харин би дүүгээ хүнд зодуулж үзээгүй, зодож ч үзээгүй, хүнтэй маргалдаж үзээгүй. Саясүх бид хоёр 5 жил хамт ажилласан. Хамт ажиллаж байхдаа Саясүхийг худал ярьдаг гэдгийг нэг ч удаа сонсож байгаагүй. Харин намайг хүнтэй маргалдаж, зодолддог гэдгийг Саясүх дуулаагүй байх. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэрэгт нотлох баримттай байж тэр нь гэмт хэрэг болдог. Энэ хэрэгт намайг гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй байна. ...Эхлээд Уртнасан гэдэг байцаагч байж байгаад...2-3 сарын дараа Баясгаланбат гэдэг байцаагчид хэрэг шилжсэн байсан. ...Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10 хуудас ар өвөргүй бичсэн мэдүүлэг бичсэн. ...Саранчимэг гэдэг байцаагчид дахин миний хэрэг шилжсэн байсан. Тэгээд 10 хуудас мэдүүлгээ Саранчимэг байцаагчид өгсөн. Тэгээд Саранчимэг байцаагч нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ирэхдээ ял өөрчлөн сонсгох тогтоол танилцуулсан. Тэгээд зөвшөөрч байвал гарын үсгээ зурчих, зөвшөөрөхгүй бол хойно нь яагаад зөвшөөрөхгүй байгаа талаараа бичээд тайлбараа биччих гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг дуудаж байна гэхээр ирсэн чинь Пүрэвсүрэн прокурор ирсэн байсан. ...Гэмт хэргийн бүрэлдэхүүн чинь 4 зүйлээс хамаардаг байгаа. Үүнд субъект, объект, субъектив, объектив гэсэн зүйл байгаа. Объект гэхээр Залуус хорооллын 80 тоот гэртээ би унтаж байсан. Гэтэл унтаж байсан объект гэсэн зүйл байхгүй би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Харин өглөө намайг унтаж байхад Саясүх татаж сэрээгээр Ламжавын хоолой сонин болоод байна босож ирээд үзээд өг гэж хэлсэн. Харин объектив тал гэж үйлдэл эс үйлдлийг хэлдэг. Тухайн үед би унтаж байсан болохоос хүнтэй зодоон хийгээгүй. Субъект гэж байх ёстой. Би бол унтаж байсан субъект болохоос гэмт хэрэг хийсэн субъект биш юм. Харин субъектив санаа нь шууд болон шууд бус үйлдлийг хэлдэг. Тэгэхээр надад шууд болон шууд бус санаатайгаар дүүгээ зодож ална гэсэн зүйл байхгүй. Би хий гэсэн ажлыг хийгээд чадлаараа зүтгэж байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний 4 шинжийн нэг нь байхгүй бол хэргийг өөрөөр шийддэг юм. Тэгэхээр миний бодлоор дээрх 4 шинж дөрвүүлээ байхгүй байна. ...2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө өгсөн яллах дүгнэлтэд харилцан зодолдсон, зууралдаад салахгүй байсан талаар нэг ч үг байхгүй байсан. Шүүх бүрэлдэхүүн юунаас болж зодоон хийдэг юм гэж асуухад Дарам нь тамхи, асаагуураа дэрэн доороо хийдэг Ламжав тэрийг нь авах гэж байгаад маргаан болдог гэж Саясүх хэлж байсан. Саясүх нь матраасан дээр хоёулаа өвдөгөө нийлүүлж сууж байгаад Дарам нь гартаа гутлаа барьж байгаад Ламжавыг баруун гараа дээш өргөж байхад нь Дарам хоёр мөр рүү нь ээлжлээд цохидог гэж мэдүүлсэн байна. Тэгээд Дарам нь Ламжавыг өдөрт хэдэн удаа зоддог юм бэ гэхэд Саясүх нь 8-9 удаа зоддог гэж хариулж байсан. Саясүхээс Дарамын гэрт 3 хоносон гэж байна. Тэгэхээр та зодож байхад нь хараад сууж байдаг байсан юм уу гэхэд Саясүх дуугараагүй. Миний хэлсэн үг үнэн байна уу, худал байна уу гэж үзэх юм бол хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт байна. 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гарсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол хүчинтэй байгаа. Энэ тогтоолд задлан шинжилгээ дахин хийж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан. Гэтэл шинжээч нар задлан шинжилгээ хийгээгүй хавтаст хэрэгт авагдсан зургаар дүгнэлт гаргасан. Задлан шинжилгээ хийх, зургаар дүгнэлт гарах хоёр маш их ялгаатай. Талийгаачийн шарил олдохгүй гэх зүйлийг ярьсан. Шарил олдохгүй байна гэж байхгүй. Хавар дулаан цаг болж байгаа учраас шарилыг олж дахин шинжилгээ гаргуулах саналтай байна. Мөн 8 хүнийг гэрчээр байцаалгах хүсэлт гаргасан 5 хүнийг нь байцаасан байсан. Нэгэнт шүүхийн тогтоолд заагдсан учраас энэ хоёр хүнийг байцаалгах саналтай байна. ...Хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэв.               

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхээс дөрвүүлээ, Дарам бол манай хамгийн том ах, дараа нь Цэцэгмаа, Ламжав, би айлын бага хүүхэд юм. Би Түшээ дээд суруульд багшаар ажилладаг...хөдөө орон нутгаар оюутан авахын тулд маш их хөдөө явдаг. Хөдөө явж байхад 2015 оны оны 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Дарам ах над руу утсаар Ламжав нас барсан талаар хэлсэн. Өвөрхангай аймгаас ирж байсан болохоор Төв аймагт байцаалтад суучихаад очъё гэж бодсон. Тэгээд миний холын хамаатан лам Ганзориг гэдэг хүүхэд рүү яриад Ламжав ах нас барсан байна гэж хэлсэн...дараа нь Цэцэгмаа эгч рүү утсаар ярьж Ламжав ах нас барсан гэж Дарам ах надад хэлсэн талаар хэлсэн. Тэгээд 15 цагийн үед Залуус хороололд ирэхэд Дарам ах, Саясүх хоёр байсан. ...Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой бид нар архи уугаад 21 цагийн үед унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед Ламжавын бие муудаж түргэн тусламж дуудсан. Тэгээд түргэн тусламж ирэх үед нас барсан байсан...цагдаа нар ирээд шүүх эмнэлэг рүү аваад явсан талаар хэлсэн. Тэгээд Саясүхээс асуухад миний хоёр гараар юм гардаг учраас би архи уугаагүй гэж хэлсэн. ...цагдаагийн бүрэлдэхүүнд задлан битгий хийлгээрэй гэж Дарам ах надад хэлсэн. Тэгэхээр нь би задлан хийлгэх эсэх талаар...энэ асуудлыг хуулийн байгууллага шийдэнэ биз гэж хэлээд маргааш өглөө нь нас барсан хүнийхээ буяны ажлыг хийнэ гэж хэлсэн. Надад талийгаач болон Дарам ахтай ямар ч өс хонзон байхгүй. Өнөөдөр би юунд гомдож байна гэхээр эхээс дөрвүүлээ, дүүтэйгээ хамт амьдарч байж нэг хүнтэй нийлж нэгнийхээ амь насыг хохироосон байгаа. Талийгаач нь 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг хайрлаж байсан гэж байна. ...Манай эх 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Дарам нь манай эхийг нас барахаас 2 жилийн өмнө эхнэрээсээ тусдаа манай эцгийн гэрт амьдрах болсон. Тухайн үед би Чингис Хаан Олон Улсын нисэх буудал-д багштайгаа хамт хуулийн зөвлөх хийдэг байсан. Тухайн үед би өдөр нь ажлаа хийдэг, Дарам ах тухайн үед ажилгүй байсан болохоор эцэг, эхээ хардаг байсан. ...Манай эх надад уйлаад ямар хэцүү юм эцгээ зодоод, тахир дутуу дүүгээ гадна коридорт орилуулаад байна. Хэвтэрт байгаа би яах юм гэж хэлж байсан. Манай эцгийнх 13 дугаар хорооллын 10 дугаар байрны 69 тоотод амьдардаг байсан. Энэ байрны 70 тоотод амьдардаг Чулуунбат гэдэг хүн өнөөдөр мэдүүлэг өгсөн байгаа. Гэтэл Цэцэгмаа, Цэвэлмаа хоёр хууль сануулсаар байдал худал мэдүүлэг өглөө гэж байна. Би өнөөдөр хуульч хүн. Манай эцэг, эх хоёр үнэнч шударга хөдөлмөрлөж тэтгэвэрт гарсан. Манай эцэг Хууль зүйн яам-д нярав хийдэг байсан. Мөн Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт нярав хийж байсан жирийн нэг ажилчин айлын хүүхдүүд байсан. Гэтэл бид дөрвийн дунд хүнийг хайрлахгүй, ёс зүйн зөрчилтэй ийм хүн болсон гэдгийг ойлгохгүй байна. 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр миний эцэг нас барсан. Энэ хугацаанд Дарам, Ламжав хоёр манай эцэгтэй хамт амьдарсан. Манай эх 2007 онд нас барснаас хойш 2012 он хүртэл миний эцэг сэтгэлийн зовлонтой байсан. ...13 дугаар хорооллын 10 дугаар байранд манай эцгийнх, 13 дугаар байранд нь манайх байсан. Тэгэхээр эцэг, эхтэйгээ хамгийн холбоотой, жаргал зовлонг нь сонсдог хүүхэд нь би байсан. Дарам ах дүүгээ зодож байгаагүй маш их хайрлаж байсан гэж байна. Мөн эгч бид хоёрыг асарч байгаагүй гэж байна. Манай эгч бол өөрийнхөө амьдралыг авч явдаг жирийн нэгэн үйлчлэгч хийдэг хүн байгаа. Миний хувьд эцэг эхээ нас барснаас хойш өнөөдрийг хүртэл бие сэтгэлээрээ өнөөдрийг хүртэл зовж байсан. Дарам, Ламжав хоёр яагаад Залуус хороололд очиж амьдарсан гэхээр Дарам ах 13 дугаар хороололд амьдарч байхдаа наториот авч очоод 13 дугаар хорооллын байрыг банк бус санхүүгийн байгууллагад тавиад зээл авсан байсан. ...Тэгээд 13 дугаар хорооллын байрыг эцгийнхээ зөвшөөрлөөр өөрийнхөө нэр дээр болгосон. ...3 жилийн өмнө 13 дугаар хорооллын байрыг 57.000.000 төгрөгөөр зарсан...30.000.000 төгрөгийг нь би өрөндөө өгсөн...27.500.000 төгрөгөөр Залуус хороололд байр авсан. ...Залуус хорооллын байрыг яагаад өөрийн нэр дээрээ авсан гэхээр Ламжав ах тахир дутуугийн группд байдаг. Дарам гэдэг хүнд итгэлт байхгүй учраас өөрийн нэр дээрээ хийсэн. Байранд оруулсны дараа Дарам, Ламжав хоёроос архи битгий уу гэж л гуйсан. Дарам ахтай утсаар ярихаар согтуу, намайг очино гэхээр ярьж байгаа шигээ архи уугаагүй гэж хэлдэг байсан. Залуус хороололд очсоноос хойш бас зодож нүдэж, архидан согтуурдаг байсан гэдгийг Чулуунбат мэдүүлсэн. ...Ламжав ахыг яагаад та архи уусан юм бэ гэхэд Дарам намайг архи уухгүй байхаар зодоод байдаг. Харин архи уух юм бол гайгүй гэж хэлж байсан. Дарам гэдэг хүн 3 жилийн хугацаанд Залуус хорооллын байрыг архины орон болгосон байсан. ...Та хоёр архидалт хэрээс хэтэрч байна. Эцэг эхийнхээ нэр сүрийг бод гэж хэлдэг байсан. Саясүх мэдүүлэг өгөхдөө үнэн зүйлийг ярьж байна. Дарам нь Ламжавыг Батсүмбэр явуулна гэж айлгадаг гэж хэлж байсан. ...Дарам ахыг байхад Ламжав ах юу ч ярьдаггүй. Харин нойлд орох үед нь уйлаад ярьдаг байсан. ...Мөн алтан хайрцаг нээлгэхэд ийм ийм хувцас байна гэж хэлэхэд гэрт нь нэг ч хувцас байхгүй байсан. Миний ах яахаа алдсан ямар ч хувцасгүй хүн байгаагүй. ... Өнөөдөр би Дарамыг ямар нэгэн зүйлд гүтгээгүй, өс хонзон байхгүй. Манай ах хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан ч хүнд нөлөөгүй хүн байсан. Нөгөө талаар шүүгдэгч Саясүх хэлж байна. Ламжавын нүүрэнд шарх сорив байхгүй байсан гэж байна. Би 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх эмнэлэг дээр очоод ахыгаа нутаглуулах гээд авахад таниагүй. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 10 дугаар хуудсанд миний ахын нүүрний зураг байсан. Хэрвээ нүүрэнд нь ямар нэгэн шарх сорив байхгүй байхад 4 хоногийн дотор нүүр нь хүн танихийн аргагүй болсон байсан. Дарам энэ гэмтлийг учруулсан, Саясүх энэ гэмтлийг учруулсан гэдгийг хараагүй. Миний ах Ламжав нас барсан учраас өнөөдөр би хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэхийг хүсч байна. ...Би ахыгаа өдөр болгон асарч байгаагүй ч гэсэн ахтайгаа байнга утсаар ярьдаг, байнгын холбоотой байсан. Дарам, Ламжав, Цэцэгмаа, Цэвэлмаа гэсэн дөрвөн хүнд ямар ч ах дүү байхгүй. Манай эхийн ах, дүү нар бүгд бурхан болсон. Манай эцэг айлын ганц хүүхэд байсан. Бид нарт ямар ч ах дүү байхгүй. Эхээс дөрвүүлээ болчихоод нэг ахыгаа алчихаад, нэг ахыгаа шоронгийн хаалга татуулж байгаад харамсалтай байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би шүүгдэгч нараас оршуулгын зардалд 983.600 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авах шаардлагатай байсан учраас өмгөөлөгчийн хөлсөнд 4.000.000 төгрөг төлсөн. ... шүүгдэгч Саясүхийн ар гэрийнхэн өмнөх шүүх хуралдааны өмнө 2.000.000 төгрөгийг төлсөн. Мөн талийгаачийн оршуулгын зардалд 983.600 төгрөг болсноос шүүгдэгч Саясүх 492.000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгч Саясүхээс нийт 2.492.000 төгрөгийг надад төлж барагдуулсан. Үлдсэн мөнгийг шүүгдэгч Дарамаас нэхэмжилж байна гэв.

  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаагийн (амь хохирогчийн төрсөн дүү) мөрдөн байцаалтад;

- 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай том ах О.Дарам нь миний утас руу залгаад О.Ламжав нас барлаа гэж хэлсэн. ...Би сонсмогцоо...хамгийн түрүүнд хамаатны дүү лам Ганзориг, эгч Цэцэгмаад утсаар хэлсэн. ...Би үдээс хойш 16 цаг өнгөрөөж очсон. Тэгэхэд Цэцэгмаа эгч, Дарам ах, үл таних (Саясүх) гэх залуу гурвуулаа байсан. Урд өдөр нь Дарам ах над руу 16 цагийн үед утсаар ярьсан...тэгэхэд архи уучихсан согтуу байсан яасан юм бэ гэхэд Дарам ах архи уусан гэдгээ тодорхой хэлэхгүй байсан. Тэгээд О.Ламжав гэртээ байж байгаад 21 цагийн үед гараад явсан. Шөнө 12 цагийн үед орж ирээд хэвтсэн 06 цагийн үед дуудахад сэрэхгүй байхаар нь түргэн дуудсан. Түргэн ирээд нас барсан байна гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд шүүх эмнэлэг цогцосыг нь аваад явсан гэж хэлсэн. Дарам ах О.Ламжавт задлан хийлгэхгүй гэхээр...нь та мэддэг юм уу, хуулийн байгууллага мэднэ гэж хэлсэн. Би хамт байсан залуугаас та нар цуг архи уусан байж яагаад зохицуулж чадаагүй юм бэ, юу болсон юм бэ гэхэд тэр би архи уугаагүй, миний гараар юм гардаг учраас архи уугаагүй байсан гэж хэлсэн. ...Би гадны хүнд зодуулсан, цохиулсан гэж бодохгүй байна. Учир нь манай талийгаач ах О.Ламжав нь 70 хувийн группт байдаг...ганцхан л хүн түүнийг хайрлахгүй зоддог, тэр нь том ах Дарам байсан. Дарам ах түүнийг зоддог байсныг надаас гадна миний эгч Цэцэгмаа, ээжийн хамаатны эгч Алтанцэцэг, хүргэн ах Цолмон болон хавь ойрынхон бүгд л хэлнэ. О.Дарам, О.Ламжав хоёр Алтанцэцэг эгчийн хашаанд гэр бариад 3-4 сар орчим амьдарч байсан. Энэ хугацаанд О.Дарам талийгаачийг зодоод цус нөжтэй нь хольдог байсан гэж Алтанцэцэг эгч хэлж байсан. ...Яг хэдийд төдийд гэхэд хэцүү хааяа нэг очиход энд тэндээ хөхөрсөн, няцарсан байдаг байсан. Би яачихсан юм бэ гэхэд хэлдэггүй байсан. Ламжав ах 6 сарын өмнө утастай байх үедээ над руу хэд хэдэн удаа залгаад О.Дарам ах намайг шар хаданд өгнө, асрамжинд өгнө гээд байна, би энэ байрыг зарна гээд байна гэж ярьж байсан. Тэгэхэд нь би чи санаа зовоод хэрэггүй, чамайг асрамжинд аваачихын тулд ах, дүү, төрөл саднаас нь зөвшөөрөл авдаг юм, байрны хувьд миний нэр дээр байдаг учраас санаа зоволтгүй, наадах чинь зарж чадахгүй гэж хэлж байсан. Тэр хоёр сүүлийн 2-3 жил цуг амьдарч байна. Дарам ахын эхнэр нь жилийн өмнө албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Гэхдээ 10 гаран жилийн өмнөөс тусдаа амьдарсан. ...Тэд Залуус хороололд ирсэнээс хойш байнгын архидалттай байсан. ...Түүнийг Дарам ахаас өөр зодох хүн байхгүй… гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дахь тал),

- 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...О.Дарам, Ю.Саясүх нараас оршуулгын зардалд гаргасан баримттай 983.600 /есөн зуун наян гурван мянга зургаан зуун/ төгрөгийг нэхэмжилж байна...  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн  32 дахь тал),

- 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...Шинжилгээ хийлгүүлэхгүй гээд байгаа шалтгаан нь Нэгд: миний хувьд талийгаачийг нутаглуулах ажилд газар дээр нь очоогүй. Тийм болохоор газрыг нь зааж мэдэхгүй байна. Хоёрт: ...манай талын ойрын хамаатнаас төрсөн эгч Цэцэгмаа, холын хамаатан лам Ганзориг нар явсан...хаагуур яаж явсанаа санахгүй байна гээд байгаа... Мөнгө төгрөгний бололцоо муу байсан болохоор шарилын чулуу, хөшөө ч аваагүй болохоор тэнд, энд гэж заах ямар ч боломжгүй байна. Гуравт: цогцост анхны үзлэг задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч М.Золжаргал дүгнэлтийг хангалттай зөв гаргаж үхлийн шалтгааныг тогтоосон гэж үзэж байгаа. Тийм болохоор цогцосыг дахин гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа. ...Нэгэнт л Буян компаниас газрыг нь заагаад өгдөг юм бол, шүүх прокуророос тэр ажиллагааг заавал хий гээд байгаа юм бол надад эсэргүүцэх юм алга... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал),

2. Гэрч О.Цэцэгмаагийн (амь хохирогчийн төрсөн эгч) мөрдөн байцаалтад

- 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...О.Ламжав нь ах О.Дарамтай Залуус хороололд 4 дэх жилдээ хамт амьдарч байгаад нас барсан. ...О.Ламжав нь 30-аад жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Бургалтайн сангийн аж ахуйд инженерээр очиж ажиллаж байгаад хүнд зодуулж тархиндаа гэмтэл аван толгойн баруун талын яс нь цөмөрсөн бэртэлтэй болоод группэд байж байсан. ...тархи толгой муутай, баруун гар, хөл нь саажилттай болоод даялж явдаг...зан аашийн хувьд их зөөлхөн талдаа, хагалгаа хийлгэсэн цагаасаа хойш жоохон ууртай болчихсон. ...Би О.Дарам ахтай 1971 оноос хойш хамт амьдраагүй. Эхнэр аваад тусдаа гарсан. Эхнэр, хүүхдээсээ салаад удаж байгаа 3 хүүхэдтэй, эхнэр нь Германд амьдардаг хүнд өвчтэй хүн байдаг гэж сонссон... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал),

- 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: ...Залуус хороололд манай дүү Цэвэлмаа байр авч өгөөд тэр хоёр цугтаа амьдрах болсон. ...эхний хоёр жилдээ Ламжав манайхаар ирдэг байсан. Ирэх үедээ нүд ам нь хөхөрчихсөн, хөх няц болсон ирдэг байсан. Асуухаар уначихсан гэж хэлдэг байсан. ...Сүүлдээ надад Дарам ахад зодуулсан гэж үнэнээ хэлдэг болсон. Энэ жилийн хувьд 6 сард манайд ирэхэд мөн л нүд, ам нь хөхөрчихсөн явж байсан. Яасан гэхэд Дарам ах намайг асрамжинд өгнө гэж зодоод байдаг...манай гэрт тэр хавийн архичдыг цуглуулаад архи уугаад байдаг...гээд уйлж байсан. ...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим манай дүү Цэвэлмаа над руу утасдаад Ламжав өнгөрчихөж гэнээ гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь 13 цагийн үед очиход Дарам ах ганцаараа байж байсан. Би юу болсон бэ гэхэд юу ч ярихгүй байсан. Тэгээд байж байхад гаднаас нэг залуу орж ирсэн. Би юун хүн юм бэ гэхэд хөдөөнөөс ирээд энд байгаа юмаа гэж хэлсэн. ...тэр хүнээс (Саясүх) юу болчихов оо, та нар архи уусан юм уу яасан юм бэ, зодоон нүдээн болсон юм уу гэхэд би ерөөсөө амсаагүй, маргааш ажилд орно гээд уугаагүй, Дарам ах талийгаач хоёр хүмүүстэй ууцгаасан, 21 цаг өнгөрч байхад хүмүүс явчихсан, бид гурав ярьж байгаад унтсан. 24 цагийн үед Ламжав гаднаас орж ирээд шууд дэвсгэр дээр өнхөрөөд ойчсон, би тэгэхэд хажуу тийш нь болгоод гудсан дээр нь унтуулсан. Өглөө 06 цагийн үед хоолой нь хачин дуугарсан...бөөлжих гэж байгаа юм болов уу гээд хажуу тийш нь харуулсан. ...Эргэж хэвтэж байгаад 08 цагийн үед сонин болчихсон байхаар нь Дарам ахад хачин байна, та босдоо гэж дуудсан. Тэгэхэд бие нь хөрчихсөн байсан гэж ярьсан. ...тэгээд сууж байхад гаднаас Эрдэнэбаатар гэх залуу орж ирсэн. Тэр залуу хэлэхдээ өчигдөр цуг уусан юмаа, 18 цаг өнгөрч байхад би гараад явсан. Танай дүү Ламжавыг энэ хавийнхан бүгд мэднэ, түүнийг энд зодох хүн нэг ч байхгүй, сонин юм даа гээд гараад явсан. Ламжавын хувьд их даруухан, ноён нуруутай хүн байгаа юм...Залуус хороололд очсоноос хойш архи уучихдаг болсон юм шиг байна лээ. Над дээр нэг удаа ирэхээр нь та хоёр нийлж архи уулаа гэж хэлэхэд Дарам ах цуг уухаар зоддоггүй юм, хааяа цуг уучихаад байгаа гэж хэлж байсан. ...Дарам ах нь хүнийг хайрлаж энэрэх юм байхгүй, юу ч хийхээс буцахгүй зальтай хүн. Үнэн юм ярина гэж байхгүй, яаж ийгээд л худлаа яриж хүнийг залилна. Намайг ирчихсэн Дарам ах, Саясүх нартай ярьж байхад Дарам ах зүгээр яриад байсан. Тэгсэн байж надтай солиотой юм шиг болж жүжиглээд яриад байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал),

- 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...би ганц эмэгтэй дүү Цэвэлмаатай ажил явдлыг өнгөрүүлсэн. ...Дүү Цэвэлмаа...гадуур ажлыг нь би хөөцөлдье, та буян номын ажил, газрынх нь асуудлыг зохицуул гэсэн. Тухайн үед газрыг нь авах гэж хариу бүрийд нэг очсон. Дараа нь нутаглуулахдаа харанхуйд очсон. Тэнд газар ухахдаа манай нөхөр 2 хүн хөлсөлж ухуулсан гэсэн. Яг нутаглуулахдаа юу болсоныг ёстой санахгүй байна. Очихдоо ч төөрч байж очсон. ...нарангийн оршуулгын газарт л оршуулсан гэхээс өөр хэлэх юм алга. Одоо санаж байхад газар олдохгүй, 2 шарилын хооронд арай чүү л газарт оршуулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал),

3. Гэрч Т.Ганзоригийн (амь хохирогчийн хамаатан, оршуулах зан үйлд оролцсон лам) мөрдөн байцаалтад өгсөн: ...Ламжавыг хөдөөлүүлэх буяны ажилд би оролцсон. Өвөл үүрээр харанхуйд л шүүх эмнэлгээс шарилаа аваад баруун тийшээ, Нарангийн оршуулгын газар луу явсан. Одоо яг газрын баримжаа зааж хэлж мэдэхгүй байна. Очихдоо төөрч будилж очиж байсан. ...Үнэндээ яг тэнд гэж хэлчихэж чадахгүй байна. Одоо явсан ч зааж хэлж өгч чадахгүй, санахгүй байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн149 дэх тал),

4. Гэрч Д.Эрдэнэбаатарын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 48Б-80 тоотод оршин суух Ламжавынд орсон. Тэгэхэд тэднийд төрсөн ах Дарам, тэдний хамаатан Саясүх нар байсан. Би ороход Дарам ах 5000 төгрөг гаргаж талийгаач Ламжавт өгөөд архинд гаргасан. Ламжав ах орж ирэхдээ 0,5 л Бурхан Халдун архи авчирсан...би 2 хундага уучихаад сайхан амраарай гээд гарсан. ...Тэр үед Дарам ах бага зэрэг уусан бололтой, Ламжав ах нэлээд халамцуу, Саясүх ах архи уугаагүй бололтой байсан. ...Маргааш нь 09 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ирэхэд манай байрны хүн Дарам ахын дүү нь нас барсан юм шиг байна гэхээр нь орцных нь үүдэнд очиход цагдаа байсан бөгөөд би тэр цагдаагаас манай энд 80 тоотод нэг өвгөн ах байдаг юмаа, тэр нас барсан гэнэ үү гэж асуухад харин тийм юм шиг байна гэсэн. ...Талийгаач хар хөх өнгийн зузаан биеийн тамирын өмдтэй, дээгүүрээ хар ногоондуу судалтай нимгэвтэр ноосон цамцтай байж байсан. Түүний нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх байгаагүй. Би тэднийхээс 18 цаг 40 минутын орчим гарсан...Би Залуус хороололд 2013 оны 4 сарын сүүлээр нүүж ирэхэд Ламжав ах харагддаг байсан. 2015 оны хавраас Ламжав ахыг таньдаг болоод гэр орноор нь ордог болсон. Тэгэхэд Дарам ах цугтаа л байдаг байсан. Саясүх ахын хувьд 10 гаран хоногийн өмнөөс л ирсэн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь),

- ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг Дарамын гэрт ороход талийгаач Ламжавын биеийн байдал зүгээр ярьж хөөрөөд өмнө ямар байсан тэр байдгаараа л байсан. Бие нь өвдсөн, хавирга нь гэмтсэн, биедээ гэмтэл авсан шинж байгаагүй. ...талийгаач Ламжав, Дарам, Саясүх нар хоорондоо гайгүй харьцаатай. Дарам ах Ламжав хоёр тамхинаас болж маргалддаг, талийгаач тамхины иш түүж татаад загнуулдаг. Дарам ах бас тамхийг нь хямгадаад дэрэн доогуураа хийчихдэг байсан. Тамхины иш түүхээр нь Дарам ах хүний шүлстэй юм татаад сүрьеэ тусаж үхэх гэж байгаа юм гэдэг байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал),

5. Гэрч Н.Батмөнхийн (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой...23 цаг 50 минутын орчим 80 тоотын хөл муутай хөгшин дээгүүрээ цамцтай, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй хаалгаа 10 минут орчим хол хол зайтай нүдээд зогсож байхаар шагайж харчихаад буцаад орсон. Тэр үед ормоор байна гэж хашгирч байсан. Цаана нь хүн байсан л байх, юм дуулдаагүй. …хөл муутай хөгшинийг харж байсан, нэрийг нь мэдэхгүй, байнга л архины шил гаргаж хаядаг айл... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал),

- ...2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 23 цаг 50 минутын орчим талийгаач ямар ч байсан доогуураа шалдан өмдгүй, дотуур өмдтэй (турсик) байж байсан. ...гэртээ ормоор байна л гэж хашгирч байсан. Талийгаач хаалга нүдэж байхдаа ормоор байна л гэж байсан, өөрөөр юм мэдрэгдээгүй... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал),

6. Гэрч Б.Өлзийжаргалын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг өнгөрч байхад 80 тоотын хаалгыг согтуу хүн нүдээд би гэртээ орьё гээд 5 орчим минут нүдээд байсан. Дараа нь хаалга онгойх чимээ гараад, дотогш ороод миний эцэг, эхийн буян гэж орилж байгаад тэгс хийгээд чимээгүй болсон. Сөрж нээх хүн орилж хашгирах, чимээ гараагүй түг, түг хийх чимээ гараад чимээгүй болсон. ...дотор нь хэдэн хүн байсныг мэдэхгүй, үе үе хүмүүс цуглараад согтуу хүмүүс чанга чанга яриад дуулаад байдаг... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал),

7. Гэрч Э.Баттогтохын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Залуус хороололд...оршин суудаг Ламжав гэдэг хүнийг тэр хавийнхан бүгд таньдаг. ...Ламжавтай нэг их дотно харьцаатай байгаагүй. Эрдэнэбаатарыг дагаж гэр лүү нь орж байсан. Тэгэхэд Дарам гээд төрсөн ах нь гээд хүн байсан. ...Ламжав ахын хувьд өглөө эрт тамхины иш түүгээд явж байгаа харагддаг...архи уугаад явж байгааг нь нэг их хараагүй. Гэр орондоо уучихдаг л юм байна лээ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг өнгөрч байхад БОСА дэлгүүрээс гараад гэр лүүгээ орж байгаа харагдсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58  дахь тал),

8. Гэрч Г.Цэцэгээгийн (садангийн хүн) мөрдөн байцаалтад өгсөн: ...манай хамаатнууд намайг Алтанцэцэг гэж дууддаг. Албан ёсоор Цэцэгээ гэдэг нэртэй. ...Ламжав, Дарам хоёр манай хашаанд 3 жилийн өмнө гэрээ бариад сууж байсан. Тэр үед Дарам ажил хийдэг бөгөөд өдөр болгон шахуу согтуу орж ирдэг харин Ламжав архи дарс уугаад байдаггүй байсан. Манай хашаанд 3-4 сар орчим болсон. ...манай хашаанд байх үедээ нэг удаа Дарам согтуу ирчихээд...Ламжавтайгаа маргалдаад байх шиг байхаар нь ороход Ламжавын толгойноос цус гарчихсан байсан. Би яасан юм бэ гэхэд Дарам наадах чинь шууд ор луу ойччихлоо гэхээр нь гэр лүүгээ дагуулж орон толгойг нь угааж өгөөд гэртээ хонуулсан. Маргааш нь хоёр цагдаа ирээд тэднийд орж уулзчихаад гарч ирээд бие муутай хүн зодуулсан байна, сая бидэнд хэллээ гэж ...байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),

9. Гэрч Д.Чулуунбатын (амь хохирогчийн хуучин оршин сууж байсан байрны оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2010 билүү 2009 онд...нэг орой Ламжавын аав манай хаалгыг хүчтэй нүдээд Энэ Дарам Ламжавыг зодох гээд байна. Салгаад өгөөч, болохоо байлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Дарамд Хөгшин настай хүнийг яагаад байдаг юм бэ гэхэд Дарам Манай гэр бүлийн асуудал чамд ямар хамаатай юм гээд хаалгаа хаасан. Ер нь Дарам эцэг, эх, дүү Ламжавыгаа их дарамталдаг, архины мөнгө нэхдэг тийм л хүн байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал),

10. Гэрч Ю.Гансүхийн (шүүгдэгч Ю.Саясүхийн төрсөн дүү) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 06, 07-ны орчим Саясүх ахтай ярихад гар хуруу овоо гайгүй, Дарам ахынд байна, дулаан байранд амар юм байна гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 08 цаг 50 минутын орчим...би ажилдаа явах гээд яараад л байж байхад Саясүх ах орж ирсэн. Манай эхнэр Цогзолмаа цай чанаад, хоол хийчихсэн байсан бөгөөд ах бид хоёр цай хоол идсэн. Эхнэр нүүрс оруулах гээд гарах хооронд Саясүх ах балай юм болоод байна гэсэн. Тэгэхээр нь яасан бэ гэхэд Дарам ахын дүү нас барчихаад байна...миний утас болохгүй байгаа, Дарам ахын утас руу залгаарай гээд цаасан дээр утас бичиж өгөөд бүх мэдээллийг Дарам ахаас аваарай гэсэн. ...Тэгээд манай эхнэр гаднаас ороод ирхэд... Саясүх ах дуугүй болсон. Дахин юм яриагүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар актын дүгнэлтэд:

...Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд, содон тэмдэг: Хамрын нуруунд 0.5*0.4см, 0.5*0.3см, 0.4*0.3см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралтуудтай. Цээжний баруун хэсэгт 2.5*3.0см, 2.0*2.5см, баруун бугалга гадна хэсэгт 2.0*2.0см, баруун бугуйнд 2.5*2.0см, баруун сарвууны ар хэсэгт 4.0*3.0см, зүүн сарвууны ар хэсэгт 3.0*2.5см, 4.0*3.0см хүрэн улаан өнгийн цус хуралтуудтай. Баруун чамархайд тах хэлбэрийн хуучин цайвар өнгийн соривтой.

Дотор эрхтнүүдийн шинжилгээ:

- Толгойн хуйхны дотор гадаргуу: Баруун, зүүн чамархай хэсгийн хуйхан доор тархмал хар хүрэн өнгийн цус хуралттай. Баруун, зүүн чамархайн булчинд цус хуралттай,

- гавлын орой яс: Баруун чамархай яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй. Баруун чамархай дунд хонхорын хэсэгт 2.0Ч0.4см цөмөрсөн хугаралтай. Уг хугарлаас арагш дээш трепенаци руу чиглэсэн шугаман хугаралтай. Хатуу хальс бүтэн, чинэрсэн, тархины хатуу хальсыг авахад баруун тал бөмбөлгийг хамарсан 200гр орчим хар хүрэн өнгийн хагас бүлэгнэсэн цустай, тархины эдээ дарсан байдалтай...баруун чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доор голомтлог цус харвалттай. Баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдүүд няцралтай...

- тархин дахь голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлт: Баруун чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доор голомтлог цус харвалттай. Баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдүүд няцралтай.

- Суурь яс: Баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугаралтай.

Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад...Цээжний баруун, зүүн хавирганы булчинд цус хуралттай...

Их биеийн ясны өөрчлөлт:

- Дээд мөч: Цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 4, 5-р хавирга, баруун талд суганы урд шугамаар 6, 7-р хавирга шугаман хугаралтай...

Нэмэлт шинжилгээний хариу:

1. Шүүх биологийн шинжилгээний 43 тоот хариунд: О.Ламжав-н гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна...

2. Шүүх химийн шинжилгээний 42 тоот хариунд: 1/ Шинжилгээнд ирүүлсэн О.Ламжав-н гэх цусанд 2.1 промилли, ходоодны шингэнд 3.0 промилли, шээсэнд 3.5 промилли спиртийн агууламж илрэв...

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн биед баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал, зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Талийгаач О.Ламжав нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэсэн шинжээч эмч М.Золжаргалын дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал),

12. Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархай чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцралын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Харин цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Мөн хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй байсан ба энэ гэмтэл нь талийгаачийг нас барахад нөлөөлөхгүй ба шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдсон. Шинэ хугаралын харалдаа хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шинэ гэмтэл болохыг нотолж байгаа юм. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал),

- ...талийгаачийн биед учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цөмөрсөн ясны хэлтэрхийг эд эсийн шинжилгээнд авч архивладаггүй ба хэрэгт хавсаргахгүй. ...талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй байсан ба энэ гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй. Задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдож нас барсан. Шинэ хугаралын харалдаа хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шинэ гэмтэл болохыг нотолж байгаа... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал),

13. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн (цогцост үзлэг хийсэн эмч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 25 минутад цогцост гадна  үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 7-9 цаг буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 06 цаг 25 минутаас 08 цаг 25 минутын хооронд нас барсан байх боломжтой байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал),

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1239 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...ЭМЯ ГСС Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ГССҮТөвийн ТННТасгийн эрхлэгч Б.Батцолмон, ТННТасгийн их эмч Н.Содбилэг нарын хавтаст хэрэгтэй танилцан асуултанд хариулсан санал:

1. Талийгаач О.Ламжавын биед Гавал тархинд: баруун чамархай дунд хонхорт цөмөрсөн хугаралтай, хугаралаас арагш шугаман хугаралтай, баруун чамархай, зулай, дух, дагз хэсгийн субдураль зайд цусан хураатай, субарахнойдоль зайд цус харвалттай, баруун тал бөмбөлгийн дух чамархайн хэсгийн тархины эд няцралтай, 4 дүгээр ховдол цустай, баруун чамархай дунд хонхорын суурь хэсгээс чамархай руу чиглэсэн шугаман хугаралтай. Цээжинд: баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 4, 5-р хавирга, суганы урд шугамаар 6, 7-р хавирга хугаралттай. Нүүрний хэсэг: 2 нүдний эргэн тойронд хөхөрсөн няцарсан, хамар орчмын зөөлөн эд зулгарсан.

2. Учирсан гэмтэл нь хэд хэдэн удаагийн хүнд цохилтоор үүсэн байх магадлалтай.

3. Талийгаач О.Ламжав тухайн гэмтлийг авснаас хойш ухамсарт үйлдэл, чөлөөтэй хөдөлгөөн, өөрийн үйлдлийг хянах, биеэ хамгаалах боломжгүй.

4. Хэргийн 1-р хавтасны 73-р хуудаст буй 4, 5, 6-р зургууд өмнөх мэс ажилбарын үед үүсгэгдсэн нүх болно.

5. Хоёр нүхийг холбосон зураас нь гэмтэл биш мэс заслын дараах ясны бороо үүсэн хэсэг болно.

6. Хатуу хальсан дор үүссэн 200гр хар хүрэн цус нь гэмтлийн гаралтай үүссэн, хугацааг тодорхойлох боломжгүй.

7. Дээрх гурван гэмтэл нь нэг өдөр үүссэн байх магадлалтай.

8. Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархай дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархай руу чиглэсэн шугаман хугарал нь шинэ гэмтэл, цөмөрсөн гэж үзэж байгаа гэмтэл нь хуучин хагалгааны үлдэц.

9. 2016.01.13-ны өдөр хийсэн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэстэй гэж үзэж байна.

10. Талийгаач О.Ламжавын биед үүссэн гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтэл учраас /ялангуяа тархины гэмтэл нь/ тухайн өдөр үүсгэгдсэн байх магадлалтай.

11. Цөмөрсөн хугарал нь шинээр үүсгэгдээгүй хуучин мэс заслын үлдэц гэжээ. ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн О.Ламжавын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны суурь хэсэгт цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бамбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дунд зэргийн согтолттой, тархины баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй, 70 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрх дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүдийг авсанаас хойш тархины хатуу бүрхүүл дор үүссэн цусан хураанд тархи дарагдах хүртэлх хугацаанд ямар нэгэн ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх, өөрийн үйлдлээ хянах, тодорхой үйлдэл хийж биеэ хамгаалах чадвартай байна.

4. Хэргийн 1 дүгээр хавтасны 73 дугаар хуудаст байгаа фото зургийн 4, 5, 6 дугаар зургууд дахь баруун чамархай дахь нүх буюу цөмөрсөн хугарал нь гэмтлийн улмаас үүсгэгдсэн баруун чамархайн ясны шинээр үүссэн цөмөрсөн хугарал байх ба уг цөмөрсөн хугарлаас дээш шугаман хугарал хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн байна.

5. Дээрх фото зургаар харагдах 2 нүхийг холбосон зураас мэт зүйл нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарлаас дээш хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн шугаман хугарал байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Тархины баруун тал бөмбөлөгийг хамарсан 200гр орчим хар хүрэн өнгийн хагас бүлэгнэсэн цустай гэсэн нь гэмтлийн улмаас үүссэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа байна. Уг цусан хураа нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно.

7. Тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн дух, чамарай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

8. Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цөмөрсөн яс гэх зүйлийг эд, эсийн шинжилгээнд авах шаардлагагүй болно. 02 тоот задлан шинжилгээний актаас үзэхэд баруун чамархайн яс 2.0*0.4см цөмөрсөн хугаралтай байна гэжээ.

9. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн 02 дугаар хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийсэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 969 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

-Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайг чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно.

-Талийгаач О.Ламжавын баруун чамархайн ясанд шинээр цөмөрсөн хугарал үүссэн байх ба уг цөмөрсөн хугарлаас дээш хуучин хагалгааны цооног руу шугаман хугарал үргэлжилсэн байна. 02 тоот задлан шинжилгээний актаас үзэхэд баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал нь 2.0*0.4см хэмжээтэй байна гэжээ. Уг цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун чамархай ясны цөмөрсөн хугарал нь хуучин хагалгааны цооногоос урагш, доод талд нь шинээр үүссэн байна гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-175 дахь тал),

15. Шинжээч эмч Б.Батцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...амь хохирогч нь бараг 20 гаран жилийн өмнө тархиндаа харвалтын улмаас мэс ажилбар хийгдэж байсан. Тэр мэс ажилбарын үлдэц буюу тухайн мэс ажилбарыг хийхдээ 3-4 цооног гаргаж, түүнийгээ хооронд нь утсан хөрөөгөөр холбож хөрөөдөөд гавлын ясыг авч мэс ажилбар хийсний дараа буцаан тавих технек/аргачлал/-аар хийгддэг. Түүний нэг цооног нь зурган дээр ил харагдаж байгаа. Миний харснаар зурган дээр байгаа дүрс хэлбэр нь 5, 6 дугаар зурган дээр 2 нүх нь хоёулаа харагдаж байна. 5 дугаар зурган дээр задлан хийх үед гавлын ясыг хөрөөдсөн, дараа нь цооног /терпинаци/ нь хөрөөний ир мөрөнд ороод тал харагдаж байна. 6 дугаар зурганд хөрөөдөж авсан гавлын ясыг эвлүүлж байрлуулсан, дараа нь цооногтой /терпинаци/-ийн нүх, жижиг нүх нь бас харагдаж байна. 4 дүгээр зураг дээр ч гэсэн хуйхны хуулсан дараа, цооногийн нүхнүүд илт харагдаж байна. 6 дугаар зурагт харагдаж байгаа том цооног нүх нь мэс ажилбар хийхэд гаргасан нүх учраас онгорхой л байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал),

16. Шинжээч эмч Н.Содбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: хохирогчийн хамрын нуруунд зулгаралтууд, баруун зүүн нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь гараар цохих, гутлын өсгийгөөр цохих аль алинд нь үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүдийг юу юугаар цохисоныг нь ялгах боломжгүй байна. Хохирогчийн дээрээс цээж хэсэгт нь хүчтэй дарж хэвтсэн нь уг хавирганы гэмтлийг үүсгэх боломжтой. Ийм хавирганы гэмтэл авсан үедээ хохирогчид цээж, гарны хөдөлгөөн хязгаарлагдаж зовиуртай байна. Бусдаар босох, хэвтэх, явах зэрэг энгийн хөдөлгөөн хийх боломжтой. Цогцост хийсэн задлан шинжилгээний үед гарсан тархины хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа үүссэн үед ямар нэг ухамсарт болон идэвхтэй хөдөлгөөн хийх маш бага, ухаангүй, унтсан байдалтай, тодорхой хугацааг буюу нас барах хүртэлх хугацаанд амьд байх боломжтой. Өмнөх мэс заслын хуучин дефект нь шинээр авсан гэмтэлтэй холбоогүй, үхэлд хүрэх шалтгаанд нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 189 дэх тал),

17. Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачийн толгойн баруун чамархайн яснаас хугарал эхэлсэн байгаа тул дээрх гавал тархины гэмтлүүд нь толгойн баруун чамархай хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Энэ нь гараар цохих, гутлаар цохих, өшиглөх аль ч үйлдлийн үед үүсэх боломжтой. Нүүрэнд цохих үед баруун чамархайд хугарал үүсэхгүй. Талийгаачийн цээжинд 4, 5-р хавиргууд өвчүүний ойролцоо шугамаар, 6, 7-р хавирга суганы урд шугамаар шугаман хугаралтай байсан байна. Зурагнаас харахад эдгээр 4 хавирга нь цээжний баруун талд зэргэлдээ 2 шугамаар ташуудуу хугарсан байсан. Энэ хугарал нь хүчтэй дарах, өвдөглөх, дэвсэх үед ихэвчлэн үүсэх боломжтой байдаг. Талийгаач өмнө нь тархины хагалгаанд орсон цооногтой байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цооногоос өөр газарт шинэ хагарал үүсэж үүнээс болж үхэлд хүргэсэн. Талийгаач тархиндаа авсан гэмтлийн улмаас тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 201-202 дахь тал),

18. Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид баруун зулай чамархайд шугаман хугарал үүссэн байсан. Мөн цөмөрсөн хугарал байсан. Эдгээр нь хүч үйлчилсэн газраа үүсдэг тул толгойд цохиход өөрөөр хэлбэл хүч үйлчилсэн газартаа л үүсдэг. Иймээс нүүрэнд эгц урдаас гараар цохиход үүсэхгүй. Талийгаачийн баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы хугаралууд нь өөр өөр шугамаар хоёр хоёроороо хугарсан байна. Энэ нь шууд хүч үйлчлэхэд үүснэ. Дарах, өвдөглөх, цохих, хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой байдаг. Талийгаачид гавал ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал зэрэг гэмтлүүд үүссэн, мөн баруун талын дөрвөн хавирга хугарсан зэргээс үзэхэд идэвхитэй үйлдэл хийгээд яваад байх боломж багатай. Харин ганц тархины цусан хураа үүссэн бол цусан хураа тархийг дарах хүртэл үйлдэл хийх боломжтой байдаг. Яг энэ тохиолдолд амь хохирогчид дөрвөөс багагүй гэмтэл, тархи хавиргандаа авсан  гэмтлүүдээс харахад идэвхитэй үйлдэл хийх боломж бага. Хатуу хальсан доорх цусан хураа эд эсийн шинжилгээ хийхэд фибрингүй, шинэ улаан эсийн масс харагдана гэсэн байсан. Энэ хугацаагаар нь авч үзвэл 4-6 цагийн өмнө үүссэн байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал),

 

19. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд О.Дарамын;

- Сэжигтэнээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Би ямар гэмт хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдлээ, үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг хийгээгүй. Манай дүү Ламжав нь амьд байгаа. Би уулзсан. Одоо миний ээжийн дүүгийн охин болох Алтанцэцэгийнд байгаа. Би 3 дахь өдөр оршуулганд нь очсон чинь миний 2 эмэгтэй болон хамаатны лам дүү нар байсан бөгөөд нүх нь арай багадаад томосгож нүхийг нь ухаж байтал амьд байна, хөдөлж байна гэж нэг хүүхэд хэлээд л бид нар оршуулахаа болиод Залуус хороолол руу буцааж авчираад байгаа. Ламжавын нас барсан гэх өдрийн өмнөх орой нь бид нар хоолоо идчихээд хоёр хоёр аяга сүүтэй цай уучихаад тамхи татаад хоёулаа жаахан суух уу гэхэд яах юм бэ унтъя гээд 22 цагийн орчим унтахаар хэвтсэн... манайд өөр хүн байгаагүй. ...Ламжавыг нас барсан гэх үед Саясүх байгаагүй. Ламжав нас бараагүй гээд байхад Монгол хүн байж муу ёрын юм яриад байх юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал),

- Яллагдагчаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Би дүүгээ алах нь байтугай, хар элэгийн хүнтэй ч хэрэлддэггүй хүн. ...Ламжавыг нас барсан гэх өдөр хамт хүн байгаагүй. Өглөө босоод цайгаа чанж халуун савандаа хийчихээд Ламжав миний дүү урд өдрийн хийсэн буузаа халаах уу, эсвэл шинээр хоол хийх үү гээд асуусан чинь дуугарахгүй байхаар нь харсан чинь нүүр нь цэлдэн хөх болчихсон, бариад үзсэн чинь хүйтэн байхаар нь отгон дүү Цэвэлмаа руу утсаар залгахад эгч Цэвэлмаагаа дагуулаад ирсэн...  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дахь тал),

- Ял өөрчлөн сонсгон дахин 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Би ямар нэгэн хүн амины хэрэг үйлдээгүй. Манай дүү Ламжав өөрөө галзуураад шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан шүү дээ. ...Шар хадны эмнэлэгт Өлзийнаран гэх сувилагч мэднэ. ...хэрэг гарсан гээд байгаа өдөр чинь талийгаач Ламжав бид хоёроос өөр хүн байгаагүй шүү дээ манайд. Тэгээд манай дүү Готовын Цэцэгээ гэх манай дүүгийн гэр лүү явсан. Тэгээд тэнд байж байгаад 2 хоногийн дараа галзуураад шар хадны эмнэлэгт очоод нас барсан байна лээ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал),

- Шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...орой Саясүх манай гэрт ирээд, маргааш ажилд орох гэж байгаа танай гэрт усанд ороод, хоночихоод ажил руугаа явъя гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. ...манай хөргөгчинд тал шил архи байсныг гаргаж ирээд бид гурав нэг нэг хундага уусан. Саясүх миний гар дээр юм туурч гардаг, архи уухгүй бол зүгээр болж байгаа гээд уугаагүй. Тэгээд Эрдэнэбаатар гэдэг манай танил архи барьж орж ирээд уучихаад гараад явсан. Би архи 3 хундагаас илүү уудаггүй. Тэгээд би 21 цаг өнгөрөөд матрасан дээр унтсан. ...би талийгаачийг зодох нь битгий хэл загнадаггүй...миний дүүг хэн зодсоныг мэдэхгүй, Саясүх бид хоёр талийгаачийг зодоогүй. ...миний төрсөн хоёр эмэгтэй дүү миний талаар худал мэдүүлсэн. ...Манай хөргөгчинд байсан архинаас би 4-5 хундага уусан...би талийгаач дүүтэйгээ 8 жил амьдарч байна. Дүү маань 31 жилийн өмнө тархи толгойн гэмтэл авсан.  тэрээр надтай цуг амьдардаг байхдаа миний дэргэд архи ууж байгаагүй, тухайн өдөр 2 хундага архи уусан. Талийгаачийн ой тогтоолт сүүлийн жилүүдэд их муудсан, зүүн талын хөлөөрөө муу гишгэдэг, зүүн гар нь хүнд юм өргөж чададгүй байсан. ...Цэвэлмаа Залуус хороололд байдаг байранд шунаж байгаа учраас Цэцэгмааг ятгаж миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн... гэх шүүх хуралдааны тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 47-60 дахь тал),

Ял нэмж сонсгон дахин 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...би талийгаачийг гутлаар цохьсон асуудал огт байхгүй. ...манай дүү намайг хэзээ ч пизда гэж хэлж байгаагүй...мөн орой 20 цагаас хойш гэрээс огт гардаггүй. ...Саясүхэд их дургүй байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь тал),

20. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 56 дугаар дүгнэлт:

...Болсон хэргийн талаар өөрийнх нь үгээр: Өдрөө сайн санахгүй байна. Амралтын өдөр л байсан. Хамт амьдардаг дүү Ламжавтайгаа оройн хоолоо хийж идээд 22 цагийн үед хоёулаа амарсан. Зэрэгцээд матрасан дээр унтацгаасан. Маргааш өглөө нь 5 цаг өнгөрөөд босч цайгаа чанаад дүүгээ дуудаад юм асуутал дуугарахгүй байсан. Хөнжлийг нь сөхөөд хартал царай нь хөхөрсөн хүйтэн болсон байсан. Тэгээд отгон хүү рүүгээ залгаад дуудсан тэгтэл том эгчийгээ дагуулаад ирсэн, ирээд түргэн дуудах гээд байж байтал хоёр цагдаа ирээд намайг баривчлан авч явсан гэж ярина. Би төрсөн дүүгээ 30 жил асарч халамжилсан, хөргөгч юмтай бол би гэрээс гардаг ч үгүй гэж ярина.

Хамтарсан үзлэг: Би архи уудаггүй. Би хэрэг хийгээгүй гэж бодож байна. Миний араар худлаа гүтгэсэн хүн бол архичин биеэ үнэлэгч хүүхэн байгаа юм. Тэрийг л тэгэж хэлсэн гэж бодож байна. Цуг явж байгаа энэ залуу бол хөөрхий манай хамаатан байгаа юм. Хөдөөнөөс ирсэн хэдхэн хонож байтал дүүг зодсон гээд барьчихаад байгаа юм. Энэ юугаараа хүн зодох вэ дээ гэнэ. Хэсэг байснаа миний дүү амьд шүү дээ. Танай эмнэлэгт хэвтэх гэж байгаа биз дээ гэж хэнэггүй ярьж байв.

Үзлэгт: дуудсанаар 60 гаран насны хувцасаа зөв өмссөн, өөртөө арчаатай, цонхигор, туранхай, эрэгтэй, асуултанд дэлгэрэнгүй нуршин хариулна. Ярьж байх үедээ байн байн гүн санаа алдаж байв...

Оношийн үндэслэл

1. Хорт зуршлын асуумжаас өөрийн үгээр: 43 наснаас анх архи ууж эхэлсэн.

Дүү Цэцэгмаагийн үгээр: Төрсөн ах 10-д жилийн өмнөөс эхнэрээсээ салсанаас хойш архи их уудаг болсон. Зан аашийн хувьд харгис ширүүн зантай, хүнийг хайрлаж энэрэх юм байхгүй. Юу ч хийхээс буцахгүй зальтай, үнэн юм ярина гэж байхгүй яаж ийгээд л худлаа ярина, хүнийг залилна.

Гэрч Цэцэгээгийн үгээр: Дарам хашаанд байх үедээ өдөр бүр архи уудаг, дүүгээ зодож толгойг нь хагалчихаад ор луу унасан гэж худал хэлж байсан.

Төрсөн дүү Цэвэлмаагийн үгээр: Манай талийгаачийг эрүүл ухаантай хүн зодоод байхааргүй. Түүнийг ганцхан хүн л хайрлахгүй зоддог, тэр нь том ах Дарам юм. Дарам ах би Ламжавт задлан шинжилгээ хийлгэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та мэддэг юм уу, хуулийн байгууллага мэднэ гэж хэлсэн.

Эдгээрээс үндэслэн онош:

Сэтгэцийн онош: Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг

ДҮГНЭЛТ:

1. О.Дарам нь Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй байна.

2. О.Дарам нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон хойно хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3. О.Дарам нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал),

 

21. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд Ю.Саясүх;

- Сэжигтнээр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 02-03-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол 45б байрны 80 тоотод байх Дарам ахынд очсон. Би бисроз өвчтэй бөгөөд дулаан газар бие эмчлүүлэнгээ хэд хоноё гэж очсон. Тэгэж байсаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим Дарам ах, төрсөн дүү Ламжавд мөнгө өгч дэлгүүр гаргаж 0.75л Бурхан Халдун архи авчруулсан. Түүнийг нь Ламжав, Дарам ах бид гурав уусан. Гэхдээ би маргааш нь ажилд орно гэж байсан болохоор 2 хундагаас илүү уугаагүй. Түүнийг уучихаад Дарам ах дахин мөнгө өгч Ламжаваар архи авчируулж уусан. Дахин архи авахад мөнгө дутахаар нь би 2000 төгрөг нэмэрлэж өгсөн. ...би түүнээс ганц л хундага уусан. Авсан архиа тэр хоёр ууж байхад гаднаас Эрдэнэбаатар гэдэг залуу орж ирээд...тэр гурав нийлж түүнийгээ ууж дуусгаад Дарам ах дахин 5000 төгрөг өгч Ламжавыг архинд явуулсан. Ламжав дэлгүүрээс 0.5л Бурхан Халдун архи авчирсан ба би түүнээс нь уугаагүй, тэр гурав хувааж уусан. Орой 19 цагийн орчим Эрдэнэбаатар гараад явсан. Бид гурав жаахан юм ярьж сууж байгаад 21 цаг өнгөрөөгөөд орондоо орцгоосон. Би хамгийн баруун талд...гол хэсэгт Ламжав, хамгийн хойд хэсэгт матрас дээр Дарам ах унтсан. Намайг унтаж байхад 22 цаг өнгөрөөгөөд түс тас хийх чимээ гарахад Ламжав Дарам пизда гээд орилоод байсан. Тэгэхэд өрөөний гэрэл унтраалттай гаднаас тусах гэрэлд...Ламжав, Дарам хоёр барьцалдаад матрас дээр ноцолдож байсан. Дарам ах цаад талдаа Ламжав наад талд нь...ноцолдож байсан. Би салгах гээд наад талаас нь очиход Ламжав үгэнд орохгүй дайрч давшлаад байхаар нь татаж авчираад нүүр лүү нь 2 удаа цохиод гараас нь шувт татаад өөрийнх нь гудсан дээр авчираад хэвтүүлэн дээрээс нь хөнжлийг нь хаяад...цээжин дээр нь дараад жаахан хэвтсэн чинь гайгүй болсон. Би ч буцаад унтсан. Нэг хэсэг унтаж байгаад хаалга онгойх чимээ гарахаар нь дээшээ өнгийж харахад Ламжав гаднаас орж ирж байгаа харагдсан. ...би буцаад хэвтэж байхад миний хөлийн орчим өмд, тавчикаа тайлж ор луугаа хэвтэх гээд явж байгаад пүд хийгээд унах чимээ гарахаар нь харахад матрасын өнцөг рүү толгойгоороо мөргөөд унасан байсан...тэгэхээр нь би...гудас руу нь татаж гаргаад хөнжлөөр нь хучиж орхисон. Тэр үед 00 цаг 10 минут болж байсан. Үүрээр...сэрэхэд Ламжавын хоолой бөөлжих гэж байгаа юм шиг дуу чимээ гаргасан. Тэгэхээр нь...хажуулдуулаад...Дамар ахыг сэрээхэд...гайгүй биз дээ гэж хэлсэн. Тэр үед 06 цаг болж байсан. ...би 07 цаг 30 минутад босоод...15 минут орчим усанд орчихоод гарч ирэхэд Ламжав нэг л сонин амьсгалахгүй байгаа юм шиг харагдаад байхаар нь Дарам ахыг дуудаад...хэлсэн. ...Дарам ах босч ирээд хөлийг нь барьж үзээд хөл ч жаахан хүйтэн байна, гэдсийг нь барьж үзээд гэдэс бүлээн байна гээд хамрынх нь орчим гараа явуулж үзээд тамхи асаагаад утааг нь ам, хамар луу нь ойртуулсан. Тэгэхэд амьсгалахгүй байгаа юм шиг байсан. ...Тэгэхэд Дарам ах жаахан хараадахъя гээд 09 цагийн үед түргэнийг өөрийнхөө утсаар дуудсан. ...Би Ламжавыг матрас дээр Дарам ахтай ноцолдоод байхаар нь баруун гар талаас нь чирч нааш нь өндийлгөөд нүүр лүү нь 2 удаа баруун зангидсан гараараа цохиод, чирээд гудсан дээр нь хэвтүүлсэн. Түүний нүүрний дух, нүдний орчим цохьсон байх. ...Ламжав хааяа гадагшаа гарч тамхины иш, архины шилний үлдэгдэл зэргийг орцноос хайгаад явчихдаг. ...тамхины иш түүгээд явдагийг нь тэр хавийнхан бүгд мэднэ. ...Ламжав эрүүл байхдаа ахынхаа өмнөөс юм хэлдэггүй...хааяа Дарам ах ганц хоёр хундага өгөөд одоо боль...гэхээр уурлаад нойл орчихдог, эсхүл гараад явчихдаг. Тэгэж байгаад л эргэж ирээд гэнэт уурлаад Дарам пизда гээд дайрдаг. Тэр үед нь Дарам ах тэлээгээр ганц нэг ороолгоход авраарай Саяа гээд л намайг тэврээд авдаг. Ийм асуудал хэд хэдэн удаа болж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал),

- яллагдагчаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...би яах аргаггүй 2 цохьсон нь үнэн. ...22 цагийн үед зодолдож байхад нь сэрэхэд Дарам пизда, пизда Дарам гээд Ламжав бархирч байхад нь сэрээд харахад матрас дээр хажуу тийшээ хоёулаа харчихсан барьцалдсан...пис пас хийгээд хоорондоо зодолдож байсан. Тэр үед гэрэл асаагаагүй гаднаа цонхоор орж ирж байгаа гэрэлд өөд өөдөөсөө цохилцоод зодолдож байсан. Хөл гараараа савчаад л цохилцоод байсан. Хэн нь хэнийгээ хаана цохиж байгааг нарийн хэлж мэдэхгүй байна. Гаднаас орж ирж байгаа бүдэг гэрэлд л тийм дүр зураг харагдсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал),

- Ял өөрчлөн сонсгон дахин 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...тас түс хийх чимээ гараад...Дарам пизда гээд Ламжав орилоод байсан өндийгөөд харахад матрасан дээр Ламжав, Дарам хоёр өөд өөдөөсөө өвдөгөөрөө хагас суусан байдалтай зодолдож байсан. Ламжавыг харахад уурандаа улайраад дайраад давшилсан байдалтай байхаар нь хамгаалж салгаж авах зорилгоор түүний баруун гарнаас угз татаад цочироо өгөх санаатай нүүрэн тус газар нь 2 удаа...цохисон. Тэгээд гудсан дээр хэвтүүлээд хөнжлөөр хучаад цээжин дээр нь дарж тайвшруулсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал),

- Шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Би Дарам ахынд 2015 оны 12 дугаар сарын 5, 6-нд очоод 10 гаран хонож байсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний Даваа гарагт сэрээд Дарам ах талийгаачаар 0.5л архи авчруулж тэр хоёр хувааж уусан. Би тэр архинаас нь 2 хундагаас илүү уугаагүй. Гаднаас Эрдэнэбаатар гэх залуу орж ирэхэд Дарам ах 5000 төгрөг талийгаачид өгч дахин архинд гаргасан. Би сүүлд авч ирсэн архинаас уугаагүй хоол хийж байсан. Эрдэнэбаатарыг явсаны дараа бид гурав юм ярьж сууж байгаад 21 цагийн үед унтацгаасан. Унтаж байхад төмөр хаалга дуугараад, би өндийгөөд харахад талийгаач гаднаас орж ирсэн. Гаднаас орж ирж байгаа нь орцны гэрэлд харагдсан. Тэгээд би эргээд хэвтсэн. Миний хөлд таавчиг өмдөө тайлаад, Дарам ахын унтаж байсан матрасны урдуур пид гээд унасан. Тэр үед нь би наашаа гудсан дээрээ унт гээд татаад хэвтүүлээд унтсан. Унтаж байхад тас гэх чимээ гараад би сэрэхэд талийгаач Дарам ахын дэрэн доороос тамхи авах гэж очоод тэр хоёр маргалдаад зодолдсон. Дарам ах талийгаачийг гэрээс хөөж гаргаад хаалгаа түгжсэн. Би санаа зовоод жаахан байж байгаад хаалга онгойлгоод оруулсан. Намайг хаалга түгжих хооронд талийгаач Дарам пизда гээд дайрахад Дарам ах гэрт өмсдөг хатуу шахмал өсгийтэй зуны гутлаараа цохиод зодолдоод эхэлсэн. Тэр үед Дарам ах орондоо ороогүй матрас дээр сууж байсан. Тэгэхээр нь би очоод талийгаач, Дарам ах нарыг түлхээд, талийгаач зогсохгүй дайраад байхаар салгах гээд гараас нь татаж байгаад нүүр рүү нь 2 цохиод, гудас руу нь түлхээд унтуулсан. Дарам ах талийгаач хоёр тамхинаас болж маргалддаг байсан. Дарам ах өмнө нь 3-4 удаа талийгаачийг зодож байсан. Дарам ах надад дүүгээ зоддог гэж хэлж болохгүй шүү гэж хэлж байсан. Мөн намайг Дарам ахынд ирж амьдрахаас өмнө гэрээр нь орж гарахад тамхи булаацалдах асуудал байгаагүй. Харин Залуус хороололын байранд амьдрахаар ирэхэд Дарам ах тамхи нуудаг болсон байсан. Бид гурав хамт байхад Дарам ах талийгаачид тамхиа нэгийг өгдөг. Шөнө унтахдаа тамхиа дэрэн доороо хийгээд унтдаг байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 47-60 дахь тал),

- Ял нэмж сонсгон дахин 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний шөнө талийгаач Ламжавын толгой, тархи, бие болон бусад хэсэгт Дарам ах гэртээ өмсдөг, 3см өндөртэй шахмал өсгийтэй, зуны, үдээстэй, шар ногоондуу өнгийн, урд хэсгээрээ нарийссан хоншоортой өрөөсөн гутлаар гэрлээ асааж байгаад зодож балбасан. Гутлынхаа хоншоор хэсгээс бариад өсгий хэсгээр нь балбаад байсан. Тэгэхээр нь энэ гутлаар зодсон үйлдлээс болоод талийгаачийн биед гэмтэл учирч тархи нь цоорч хавирга нь хугарсан гэж бодож байна. Би Дарам, Ламжав нарыг хоорондоо зодолдоод байхаар нь дундуур нь орж салгахдаа талийгаачийн нүүрэнд нь...2 удаа цохисон юм... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал),

- Яллагдагчаар дахин 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Би анхнаасаа эхлээд тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин болсон үйл явдлуудын дэс дарааллыг хойно урд нь оруулсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэг гараад цагдаа хэргийн газарт ирэхээс өмнө Дарам надад Дүүгээ зодож дарамталдаг гэж ерөөсөө хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Анх өгсөн мэдүүлэгтээ энэ талаар хэлээгүй. Миний өмнө өгсөн мэдүүлэгүүд бүгд үнэн зөв. ...бид гурав...21 цаг өнгөрөөгөөд унтахаар хэвтсэн. Энэ хооронд Ламжав гараад явсан юм билээ. Би мэдэхгүй. Хаалга дуугарахаар сэрэхэд Ламжав гаднаас орж ирж байсан. Тэгээд гурвуулаа дахиад унтахаар хэвтсэн. Тэгсэн пид пад гэх чимээ гараад Дарам босож гэрэл асаасан. Тэгсэн Дарам энэ пизда зүгээр унтахгүй байна, гадаа гарч унт гээд Ламжавыг цохиж нүдээд хаалга онгойлгож хөөж гаргаад түгжсэн. Ламжав хаалга нүдээд байсан. Тэгэхэд Дарам муу пиздаг жаахан айлгаж байгаад оруулъя гэж байсан. Тэгээд хаалга нүдээд байхаар нь би босож хаалга тайлж өгсөн. Тэгсэн Ламжав орж ирээд Дарам пизда гээд барьцалдаад Ламжав, Дарам хоёр зодолдоод эхэлсэн. Энэ үед Дарам Ламжавыг толгой тархигүй гэрт өмсдөг гутлаа гартаа барьчихаад цохиж байсан. Намайг харахад Дарам босоод зогсчихсон...Ламжав өвдөглөөд суучихсан байсан. Би тэр хоёрыг салгахдаа Ламжавын нүүр рүү баруун гараараа 2 удаа цохьсон. ...Миний өгсөн мэдүүлэгүүдээс энэ удаа өгч байгаа мэдүүлэг...үйлдэл дэс дарааллын хувьд үнэн зөв... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206-208 дахь тал),

22. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 40 дүгээр дүгнэлт:

...Болсон хэргийн талаар өөрийн үгээр 2015 оны 12 дугаар сарын 14-ний Даваа гарагт орой 5 цаг өнгөрч байхад Баатар гэдэг залуу Дарам ахынд орж ирсэн. Тэр үед би Дарам ахынд байсан. Хүйтний үед харшил өвчин хөдлөөд дулаан газар байх зорилгоор Дарам ах, талийгаач бид гурав байсан. Бид 3 архи уусан. 0.75 гр архийг гурвуулаа ууж байхад Баатар гэгч залуу орж ирээд тэр 3 нэмээд 0.5 гр архи авч уусан. Би нэмж уугаагүй. Баатар 18 цаг өнгөрөөгөөд Дарам ахынхаас гарсан. Би хоол хийсэн. Бид гурав...21 цаг өнгөрөөгөөд унтсан, унтаж байсан чинь чимээ гараад Дарам пизда гээд орилоод байхаар нь би сэрээд Дарам ах, талийгаач хоёр ноцолдож байхаар нь талийгаачийг гарнаас нь татаад 2 цохьсон /нүүр лүү нь/. Тайвширахаар нь гудсан дээр хэвтүүлээд хөнжлийг нь нөмрүүлээд унтаад өгсөн...

Одоогийн сэтгэцийн байдал: 50 орчим насны дунд зэргийн нуруутай, туранхайвтар, 2 гартаа гавтай, өөртөө арчаагаар дунд зэргийн эрэгтэй асуултад зөв, дэлгэрэнгүй хариулт өгч ярина. Орон зай, цаг хугацаа, өөрийн баримжаалал хэвийн. Хий үзэгдэл, дэмийрлийн шинж үгүй...

Хамтарсан үзлэг: ...Тэр өдөр би нэг их уугаагүй маргааш нь ажилд орно гээд бас писрозтой болохоор 1-2 хундага л архи уусан байх. Тэр хүн агсам тавиад цамнаад байсан. Тэгэхэд нь 2 удаа цохьсон өөр зүйлгүй гэх. ДҮГНЭЛТ:

1. Ю.Саясүх нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

2. Ю.Саясүх нь гэмт хэргийн өмнө болон хойно хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3. Ю.Саясүх нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал),

 

23. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 8-12), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 15-17), Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл (1 хавтаст хэргийн 14, 2 хавтаст хэргийн 85, 86), гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 87, 88) эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 25, 26, 2 хавтаст хэргийн 84), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 74, 75, 77, 85) эд зүйл бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 188), амь хохирогчийн эрүүл мэндийн дэвтэр болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 189-213), мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (1 хавтаст хэргийн 18-24, 2 хавтаст хэргийн 154-156), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 хавтаст хэргийн 243-249),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 31), хохирол нэхэмжилсэн баримтууд (1 хавтаст хэргийн 33-41), амь хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон эрүүл мэнд, тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар (1 хавтаст хэргийн 186, 215-217), нас барсаны гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 214), үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээ (3 хавтаст хэргийн 12-16),

- Шүүгдэгч О.Дарамын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 155), оршин сууж байсан гэх хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 147), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 143), таслан шийдвэрлэх болон өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгох справка, тодорхойлолтын хуулбарууд (1 хавтаст хэргийн 150-154), ажилд томилогдож, чөлөөлөгдөж байсан тушаалын хуулбарууд (1 хавтаст хэргийн 162, 163, 165, 230-235), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (1 хавтаст хэргийн 169-172), цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (1 хавтаст хэргийн 173),

- Шүүгдэгч Ю.Саясүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 175), оршин сууж байсан гэх хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 174), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 176), ажилд томилогдож, чөлөөлөгдөж байсан тушаалын хуулбарууд (1 хавтаст хэргийн 160, 161, 167), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (1 хавтаст хэргийн 182-184) дахь талууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч, шинжээч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн болон шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд

 

НЭГ. Шүүгдэгч  О.Дарам нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод төрсөн дүү О.Ламжавтай дэрэн доороос тамхи авах гэлээ гэх шалтгаанаар маргалдан түүнийг тахир дутуугийн 70 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож санаатай алсан болох нь:

1. Шүүгдэгч Ю.Саясүхийн сэжигтэн яллагдагчаар өгсөн 7 удаагийн тогтвортой доорхи мэдүүлгүүдээр

- 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...21 цаг өнгөрөөгөөд орондоо орцгоосон...Намайг унтаж байхад 22 цаг өнгөрөөгөөд түс тас хийх чимээ гарахад Ламжав Дарам пизда гээд орилоод байсан. ...Ламжав, Дарам хоёр барьцалдаад матрас дээр ноцолдож байсан. Дарам ах цаад талдаа Ламжав наад талд нь...ноцолдож байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 137, 138),

- 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...22 цагийн үед зодолдож байхад нь сэрэхэд Дарам пизда, пизда Дарам гээд Ламжав бархирч байхад нь сэрээд харахад матрас дээр хажуу тийшээ хоёулаа харчихсан барьцалдсан...пис пас хийгээд хоорондоо зодолдож байсан. Тэр үед гэрэл асаагаагүй гаднаа цонхоор орж ирж байгаа гэрэлд өөд өөдөөсөө цохилцоод зодолдож байсан. Хөл гараараа савчаад л цохилцоод байсан. Хэн нь хэнийгээ хаана цохиж байгааг нарийн хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 141, 142),

- 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...тас түс хийх чимээ гараад...Дарам пизда гээд Ламжав орилоод байсан өндийгөөд харахад матрасан дээр Ламжав, Дарам хоёр өөд өөдөөсөө өвдөгөөрөө хагас суусан байдалтай зодолдож байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 139, 140),

- 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Унтаж байхад тас гэх чимээ гараад би сэрэхэд талийгаач Дарам ахын дэрэн доороос тамхи авах гэж очоод тэр хоёр маргалдаад зодолдсон. Дарам ах талийгаачийг гэрээс хөөж гаргаад хаалгаа түгжсэн. Би санаа зовоод жаахан байж байгаад хаалга онгойлгоод оруулсан. Намайг хаалга түгжих хооронд талийгаач Дарам пизда гээд дайрахад Дарам ах гэрт өмсдөг хатуу шахмал өсгийтэй зуны гутлаараа цохиод зодолдоод эхэлсэн... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 47-60),

- 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний шөнө талийгаач Ламжавын толгой, тархи бие болон бусад хэсэгт Дарам ах гэртээ өмсдөг, 3см өндөртэй шахмал өсгийтэй, зуны, үдээстэй, шар ногоондуу өнгийн, урд хэсгээрээ нарийссан хоншоортой өрөөсөн гутлаар гэрлээ асааж байгаад зодож балбасан. Гутлынхаа хоншоор хэсгээс бариад өсгий хэсгээр нь балбаад байсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 103),

- 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Би анхнаасаа эхлээд тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин болсон үйл явдлуудын дэс дарааллыг хойно урд нь оруулсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэг гараад цагдаа хэргийн газарт ирэхээс өмнө Дарам надад Дүүгээ зодож дарамталдаг гэж ерөөсөө хэлж болохгүй шүү гэж хэлсэн. ...Миний өмнө өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. ...бид гурав...21 цаг өнгөрөөгөөд унтахаар хэвсэн....Тэгсэн пид пад гэх чимээ гараад Дарам босож гэрэл асаасан. Тэгсэн Дарам энэ пизда зүгээр унтахгүй байна, гадаа гарч унт гээд Ламжавыг цохиж нүдээд хаалга онгойлгож хөөж гаргаад түгжсэн. Ламжав хаалга нүдээд байсан. Тэгэхэд Дарам муу пиздаг жаахан айлгаж байгаад оруулъя гэж байсан. Тэгээд хаалга нүдээд байхаар нь би босож хаалга тайлж өгсөн. Тэгсэн Ламжав орж ирээд Дарам пизда гээд барьцалдаад Ламжав, Дарам хоёр зодолдоод эхэлсэн. Энэ үед Дарам Ламжавыг толгой тархигүй гэрт өмсдөг гутлаа гартаа барьчихаад цохиж байсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 206-208),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар актын дүгнэлтэд:

1. Талийгаачийн биед баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал...зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт...гэмтэл тогтоогдлоо...

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэсэн шинжээч эмч М.Золжаргалын дүгнэлт (1 хавтаст хэргийн 70-72),

- Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархай чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцралын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. ...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй байсан ба энэ гэмтэл нь талийгаачийг нас барахад нөлөөлөхгүй ба шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдсон. Шинэ хугаралын харалдаа хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шинэ гэмтэл болохыг нотолж байгаа юм... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102, 103),

- ...Задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдож нас барсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 90),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1239 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...1. Талийгаачийн О.Ламжавын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт...гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны суурь хэсэгт цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бамбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт нь гэмтлийн хүнд зэрэгт...хамаарна.

3. ...тархины баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй, 70 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрх дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүдийг авсанаас хойш тархины хатуу бүрхүүл дор үүссэн цусан хураанд тархи дарагдах хүртэлх хугацаанд ямар нэгэн ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх, өөрийн үйлдлээ хянах, тодорхой үйлдэл хийж биеэ хамгаалах чадвартай байна.

4. Хэргийн 1 дүгээр хавтасны 73 дугаар хуудаст байгаа фото зургийн 4, 5, 6 дугаар зургууд дахь баруун чамархай дахь нүх буюу цөмөрсөн хугарал нь гэмтлийн улмаас үүсгэгдсэн баруун чамархайн ясны шинээр үүссэн цөмөрсөн хугарал байх ба уг цөмөрсөн хугарлаас дээш шугаман хугарал хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн байна.

5. Дээрх фото зургаар харагдах 2 нүхийг холбосон зураас мэт зүйл нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарлаас дээш хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн шугаман хугарал байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Тархины баруун тал бөмбөлөгийг хамарсан 200 гр орчим хар хүрэн өнгийн хагас бүлэгнэсэн цустай гэсэн нь гэмтлийн улмаас үүссэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа байна. Уг цусан хураа нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно.

7. Тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн дух, чамарай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

8. Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-175),

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачийн толгойн баруун чамархайн яснаас хугарал эхэлсэн байгаа тул дээрх гавал тархины гэмтлүүд нь толгойн баруун чамархай хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Энэ нь гараар цохих, гутлаар цохих, өшиглөх аль ч үйлдлийн үед үүсэх боломжтой. Нүүрэнд цохих үед баруун чамархайд хугарал үүсэхгүй. ...Талийгаач өмнө нь тархины хагалгаанд орсон цооногтой байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цооногоос өөр газарт шинэ хагарал үүсэж үүнээс болж үхэлд хүргэсэн. Талийгаач тархиндаа авсан гэмтлийн улмаас тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 201, 202),

- Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид баруун зулай чамархайд шугаман хугарал үүссэн байсан. Мөн цөмөрсөн хугарал байсан. Эдгээр нь хүч үйлчилсэн газраа үүсдэг тул толгойд цохиход өөрөөр хэлбэл хүч үйлчилсэн газартаа л үүсдэг. Иймээс нүүрэнд эгц урдаас гараар цохиход үүсэхгүй. ...Талийгаачид гавал ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал зэрэг гэмтлүүд үүссэн...Хатуу хальсан доорх цусан хураа эд эсийн шинжилгээ хийхэд фибрингүй, шинэ улаан эсийн масс харагдана гэсэн байсан. Энэ хугацаагаар нь авч үзвэл 4-6 цагийн өмнө үүссэн байна... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 203, 204),

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 8-12), эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл (2 хавтаст хэргийн 85, 86), гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 87, 88) эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (2 хавтаст хэргийн 84) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Ю.Саясүх нь 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод О.Дарам, О.Ламжав нарыг хоорондоо зодолдоод салахгүй болохоор нь О.Ламжавын баруун гарнаас нь татаж, нүүрэнд нь 2 удаа гараараа цохиж, түүнийг цээжийг дарсанаас хохирогчийн биеийн цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвууд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 1. Түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн доорхи мэдүүлгээр

- 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би салгах гээд наад талаас нь очиход Ламжав үгэнд орохгүй дайрч давшлаад байхаар нь татаж авчираад нүүр лүү нь 2 удаа цохиод гараас нь шувт татаад өөрийнх нь гудсан дээр авчираад хэвтүүлэн дээрээс нь хөнжлийг нь хаяад...цээжин дээр нь дараад жаахан хэвтсэн... Түүний нүүрний дух, нүдний орчим цохьсон байх... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 137, 138),

- 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...би яах аргаггүй 2 цохьсон нь үнэн... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 141, 142),

- 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...Ламжавыг харахад уурандаа улайраад дайраад давшилсан байдалтай байхаар нь хамгаалж салгаж авах зорилгоор түүний баруун гарнаас угз татаад цочироо өгөх санаатай нүүрэн тус газар нь 2 удаа...цохисон. Тэгээд гудсан дээр хэвтүүлээд хөнжлөөр хучаад цээжин дээр нь дарж тайвшруулсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 139, 140),

- 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...талийгаач, Дарам ах нарыг түлхээд, талийгаач зогсохгүй дайраад байхаар салгах гээд гараас нь татаж байгаад нүүр рүү нь 2 цохиод, гудас руу нь түлхээд унтуулсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 47-60),

- 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Дарам ах...гутлынхаа хоншоор хэсгээс бариад өсгий хэсгээр нь балбаад байсан. Тэгэхээр нь энэ гутлаар зодсон үйлдлээс болоод талийгаачийн биед гэмтэл учирч тархи нь цоорч, хавирга нь хугарсан гэж бодож байна. Би Дарам, Ламжав нарыг хоорондоо зодолдоод байхаар нь дундуур нь орж салгахдаа талийгаачийн нүүрэнд нь...2 удаа цохисон юм... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 103),

- 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Би анхнаасаа эхлээд тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Би тэр хоёрыг салгахдаа Ламжавын нүүр рүү баруун гараараа 2 удаа цохьсон. ...Миний өгсөн мэдүүлгүүдээс энэ удаа өгч байгаа мэдүүлэг...үйлдэл дэс дарааллын хувьд үнэн зөв... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 206-208),

2. Хэрэг учрал болсон газар үзлэг хийсэн тэмдэглэлд ...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48б 80 тоот хаягт талийгаач О.Ламжавын оршин сууж байсан гэх 1 өрөө орон сууцны үүдэнд хогийн тосгуур дээр байсан Атар гэсэн бичигтэй мяндсан уутыг нээж шалан дээр доторхи эд зүйлсийг асгаж үзэхэд: ...цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн базаж хаясан 00...цаасыг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав... гэжээ (1 хавтаст хэргийн 13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 51 дүгээр дүгнэлт:

...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг 00-ийн цаасан дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна... гэх биологийн шинжээч Ц.Бямбадоржийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 77),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар актын дүгнэлтэд:

...ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн биед...цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал...хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

3. Талийгаач О.Ламжав нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна... гэсэн шинжээч эмч М.Золжаргалын дүгнэлт (1 хавтаст хэргийн 70-72),

- Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид учирсан...цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Мөн хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102, 103),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1239 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн О.Ламжавын биед...баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Талийгаач О.Ламжавын...цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, зүүн чамархайх хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно... гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-175),

- Шинжээч эмч Н.Содбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: хохирогчийн хамрын нуруунд зулгаралтууд, баруун зүүн нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь гараар цохих, гутлын өсгийгөөр цохих аль алинд нь үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүдийг юу юугаар цохисоныг нь ялгах боломжгүй байна. Хохирогчийн дээрээс цээж хэсэгт нь хүчтэй дарж хэвтсэн нь уг хавирганы гэмтлийг үүсгэх боломжтой. Ийм хавирганы гэмтэл авсан үедээ хохирогчид цээж, гарны хөдөлгөөн хязгаарлагдаж зовиуртай байна. Бусдаар босох, хэвтэх, явах зэрэг энгийн хөдөлгөөн хийх боломжтой... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 189),

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн цээжинд 4, 5-р хавиргууд өвчүүний ойролцоо шугамаар, 6, 7-р хавирга суганы урд шугамаар шугаман хугаралтай байсан байна. Зурагнаас харахад эдгээр 4 хавирга нь цээжний баруун талд зэргэлдээ 2 шугамаар ташуудуу хугарсан байсан. Энэ хугарал нь хүчтэй дарах, өвдөглөх дэвсэх үед ихэвчлэн үүсэх боломжтой байдаг... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 201-202),

- Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы хугаралууд нь өөр өөр шугамаар хоёр хоёроороо хугарсан байна. Энэ нь шууд хүч үйлчилэхэд үүснэ. Дарах, өвдөглөх, цохих, хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой байдаг.... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 203-204),

5. Гэрч Д.Эрдэнэбаатарын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Түүний нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх байгаагүй. Би тэднийхээс 18 цаг 40 минутын орчим гарсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь),

- ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг Дарамын гэрт ороход талийгаач Ламжавын биеийн байдал зүгээр ярьж хөөрөөд өмнө ямар байсан тэр байдгаараа л байсан. Бие нь өвдсөн, хавирга нь гэмтсэн, биедээ гэмтэл авсан шинж байгаагүй.... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал),

6. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 15-17) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

ГУРАВ. Шүүх хуралдаанд;

1. Шүүгдэгчийн Ю.Саясүхийн өмгөөлөгч Б.Солонгоос ...Ю.Саясүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Талийгаачийн биед учирсан хавирганы хугарлыг Ю.Саясүх учруулсан гэдгийг шинжээч эмч хангалттай нотолж чадаагүй, эргэлзээтэй байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Мөн талийгаач нь унаснаас болж энэхүү гэмтлийг авсан байж болзошгүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдээд 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан. Энэ хэрэг бол 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн жил гарангийн хугацаа өнгөрсөн учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Эрүүгийн бацйаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдаанаас суллаж өгнө үү гэж,

2. Шүүгдэгч Ю.Саясүхийн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгээс ...Саясүхийг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллаж байгаа нь тохироогүй. Учир нь энэ хэргийн хохирогч маань өөрөө хөдөлмөрийн чадвар 70% алдсан. 30% үлдсэн байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хэрэг бол хөдөлмөрийн чадварын 1/3-ийг алдагдуулсан бол гэж байгаа. Энэ нь 33%. Энд хуулийн зүйлчлэл тохирохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Гэтэл энэ хэргийн хохирогч өөрөө хөдөлмөрийн чадварын 70% алдсан байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн чадварын 1/3-г алдагдуулсан байхыг шаарддаг бөгөөд энэ нь  33%, харин хохирогч 30%-н хөдөлмөрийн чадвартай байхад хүндэвтэр гэмтэл учруулсан гэж ял халдааж болохгүй. Хэрэг маань өөрөө хөнгөн гэмт хэрэг байна. Хөнгөн гэмт хэрэг үйлдээд 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн. Иймд Саясүхийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлогдоход эргэлзээтэй байвал яллагдагчид ашигтайгаар шийднэ гэж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болох өгнө үү гэж тус тус мэтгэлцсэн.

Шүүх хэрэгт цугларсан баримтыг үзвэл шүүгдэгч Ю.Саясүх нь О.Ламжавыг шүүгдэгч О.Дарамаас салгахдаа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж улмаар түүний цээжин тус газар дарсаны улмаас амь хохирогчийн бие махбодид хүндэвтэр буюу цээжний дөрвөн хавирганы хугарал гэмтэл учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Саясүхийн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг болон шинжээчийн 2016 оны 02 болон 1239 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Н.Содбилэг, Г.Энхбаатар, Ц.Ганболд, С.Чулуунсүх нар амь хохирогчийн цээжний баруун талын дөрвөн хавирганы хугарал нь хүчтэй дарах, өвдөглөх үед үүсэх боломжтой гэх мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдоно.

Хэдийгээр шүүгдэгч Ю.Саясүх хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө О.Дарам амь хохирогчийг цээж, толгой хэсэгт цохиж байсан талаар мэдүүлсэн, түүнчлэн түүний өмгөөлөгчөөс амь хохирогч гэмт хэрэг гарах өдөр унасанаас болж хавирганы гэмтэл үүссэн байх боломжтой гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, түүнчлэн гэрч Эрдэнэбаатарын мэдүүлгээр амь хохирогч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ямар нэгэн өвчтэй зовиуртай гэх шинж байхгүй нүүрэнд ил харагдах гэмтэлгүй байсан гэх мэдүүлэг тус тус өгсөн  байх тул түүний өмгөөлөгчдийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

3. Шүүгдэгч О.Дарамын өмгөөлөгч Э.Ганбатаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1239 тоот шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй хуулийн шаардлага хангаагүй. Учир нь шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын дүгнэлт болон дүгнэлтээ тайлбарласан мэдүүлэгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй. Тиймээс амь хохирогчийн гавал тархинд үүссэн гэмтлийн механиз тодруулах шаардлагатай байгаа тул хэргийг нэмэлт  мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Түүнчлэн шинжээчийн 1239 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй буюу хугарал гэмтлийг фото зурган дээр үндэслэж гаргасан гэж мэтгэлцэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу Шинжээчийн 2016 оны 02 болон 1239 тоот дүгнэлтэд амь хохирогчид учирсан үхлийн гэмтэл нь Талийгаачийн биед баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал...зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэсэн дүгнэлт болон ...ЭМЯ ГСС Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ГССҮТөвийн ТННТасгийн эрхлэгч Б.Батцолмон, ТННТасгийн их эмч Н.Содбилэг нарын хавтаст хэрэгтэй танилцан асуултанд хариулсан саналд 1. Талийгаач О.Ламжавын биед Гавал тархинд: баруун чамархай дунд хонхорт цөмөрсөн хугаралтай, хугаралаас арагш шугаман хугаралтай, баруун чамархай, зулай, дух, дагз хэсгийн субдураль зайд цусан хураатай, субарахнойдоль зайд цус харвалттай, баруун тал бөмбөлгийн дух чамархайн хэсгийн тархины эд няцралтай, 4 дүгээр ховдол цустай, баруун чамархай дунд хонхорын суурь хэсгээс чамархайруу чиглэсэн шугаман хугаралтай... 10. Талийгаач О.Ламжавын биед үүссэн гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтэл учраас /ялангуяа тархины гэмтэл нь/ тухайн өдөр үүсгэгдсэн байх магадлалтай гэсэн зэргээс үзэхэд дахин шинжээч томилж гавал тархинд үүссэн гэмтлийн механизм буюу цөмөрсөн хугарал байсан эсэхийг дахин тогтоох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь дан ганц тархины цөмөрсөн хугарлын улмаас амь хохироогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна гэж үзэв.

Нөгөө талаас амь хохирогчийн гэр бүлийнхэн талийгаачийг хаана нутаглуулсанаа санахгүй байгаа талаар мөрдөн байцаалтад

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаагийн (амь хохирогчийн төрсөн дүү) мөрдөн байцаалтад:

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...талийгаачийг нутаглуулах ажилд газар дээр нь очоогүй. Тийм болохоор газрыг нь зааж мэдэхгүй байна. ..Мөнгө төгрөгний бололцоо муу байсан болохоор шарилын чулуу, хөшөө ч аваагүй болохоор тэнд энд гэж заах ямар ч боломжгүй байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146-147),

- Гэрч О.Цэцэгмаагийн (амь хохирогчийн төрсөн эгч) мөрдөн байцаалтад:

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...Тухайн үед талийгаачийг нутаглуулах газрыг нь авах гэж хариу бүрийд нэг очсон. Дараа нь нутаглуулахдаа харанхуйд очсон...Яг нутаглуулахдаа юу болсоныг ёстой санахгүй байна. Очихдоо ч төөрч байж очсон. ...нарангийн оршуулгын газарт л оршуулсан гэхээс өөр хэлэх юм алга. Одоо санаж байхад газар олдохгүй, 2 шарилын хооронд арай чүү л газарт оршуулсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 148),

- Гэрч Т.Ганзоригийн (амь хохирогчийн хамаатан, оршуулах зан үйлд оролцсон лам) мөрдөн байцаалтад өгсөн: ...Ламжавыг хөдөөлүүлэх буяны ажилд би оролцсон. Өвөл үүрээр харанхуйд л шүүх эмнэлгээс шарилаа аваад баруун тийшээ, Нарангийн оршуулгын газар луу явсан. Одоо яг газрын баримжаа зааж хэлж мэдэхгүй байна. Очихдоо лав төөрч будилж очиж байсан. ...Үнэндээ яг тэнд гэж хэлчихэж чадахгүй байна. Одоо явсан ч зааж хэлж өгч чадахгүй, санахгүй байна... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн149) байх тул хэргийг шүүгдэгч О.Дарамын өмгөөлөгчийн гаргасан үндэслэлээр дахин мөрдөн байцаалтад буцааж шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагүй байна.

Шүүгдэгч О.Дарам мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж дүү О.Ламжавыг зодож алаагүй, Ю.Саясүх манайд 2015 оны 12 дугаар сарын 13-ний өдөр ирсэн, би архи уудаггүй, уусан ч гурван хундагаас хэтрүүлж ууж үзээгүй, би төрсөн дүүдээ гар хүрч зодож байгаагүй, надад тийм ухамсар ухаан ёс зүй байхгүй, миний төрсөн хоёр эмэгтэй дүү нар худал мэдүүлэг өгсөн, дүү нартай минь нүүрэлдүүлэн байцааж өгнө үү гэх зэрэг мэдүүлэг гаргах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтад гэрч О.Цэвэлмаагийн ...Яг хэдийд төдийд гэхэд хэцүү хааяа нэг очиход энд тэндээ хөхөрсөн, няцарсан байдаг байсан. Би яачихсан юм бэ гэхэд хэлдэггүй байсан гэх мэдүүлэг, Гэрч О.Цэцэгмаагийн ...эхний хоёр жилдээ Ламжав манайхаар ирдэг байсан. Ирэх үедээ нүд ам нь хөхөрчихсөн, хөх няц болсон ирдэг байсан. Асуухаар уначихсан гэж хэлдэг байсан. ...Сүүлдээ надад Дарам ахад зодуулсан гэж үнэнээ хэлдэг болсон. Энэ жилийн хувьд 6 сард манайд ирэхэд мөн л нүд, ам нь хөхөрчихсөн явж байсан. Яасан гэхэд Дарам ах намайг асрамжинд өгнө гэж зодоод байдаг...манай гэрт тэр хавийн архичдыг цуглуулаад архи уугаад байдаг...гээд уйлж байсан. ...Дарам ах цуг уухаар зоддоггүй юм, хааяа цуг уучихаад байгаа гэж хэлж байсан. гэх мэдүүлэг, Гэрч Г.Цэцэгээгийн ...Дарам ажил хийдэг бөгөөд өдөр болгон шахуу согтуу орж ирдэг харин Ламжав архи дарс уугаад байдаггүй байсан. Манай хашаанд 3-4 сар орчим болсон. ...манай хашаанд байх үедээ нэг удаа Дарам согтуу ирчихээд...Ламжавтайгаа маргалдаад байх шиг байхаар нь ороход Ламжавын толгойноос цус гарчихсан байсан. Би яасан юм бэ гэхэд Дарам наадах чинь шууд ор луу ойччихлоо гэхээр нь гэр лүүгээ дагуулж орон толгойг нь угааж өгөөд гэртээ хонуулсан. Маргааш нь хоёр цагдаа ирээд тэднийд орж уулзчихаад гарч ирээд бие муутай хүн зодуулсан байна, сая бидэнд хэллээ гэж ...байсан... гэх мэдүүлэг, Гэрч Д.Чулуунбатын ...2010 билүү 2009 онд...нэг орой Ламжавын аав манай хаалгыг хүчтэй нүдээд Энэ Дарам Ламжавыг зодох гээд байна. Салгаад өгөөч, болохоо байлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Дарамд Хөгшин настай хүнийг яагаад байдаг юм бэ гэхэд Дарам Манай гэр бүлийн асуудал чамд ямар хамаатай юм гээд хаалгаа хаасан. Ер нь Дарам эцэг, эх, дүү Ламжавыгаа их дарамталдаг, архины мөнгө нэхдэг тийм л хүн байсан... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Дарамын мэдүүлэг няцаагдаж байна.

Түүнчлэн амь хохирогч О.Ламжав нь 1984 онд хүнд зодуулж тархины мэс засалд орсоны улмаас байнгын асаргаанд байж биеийн ерөнхий хөгжил илтэд сул дорой байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба амь хохирогч нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Дарам, Ю.Саясүх нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч О.Дарамыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ю.Саясүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу талийгаачийн буяны ажилд нийт 983.600 төгрөг (1 хавтаст хэргийн 33) болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний (3 хавтаст хэргийн 43) дагуу өмгөөлөгч Г.Тунгалагт 4.000.000 төгрөг төлсөн гэж нийт 4.983.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч Ю.Саясүхийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаад 492.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны дансаар (3 хавтаст хэргийн 119), түүний өмгөөлөгч Г.Тунгалагт 2.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны дансаар  (3 хавтаст хэргийн 118) тус тус шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ю.Саясүхийг энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт нэхэмжилсэн 4.983.000 төгрөгнөөс үлдэх 2.491. 500 төгрөгийг шүүгдэгч О.Дарамаас гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч О.Дарамаас дээрх төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

            1. Шүүгдэгч О.Дарам нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд урьд 1986 онд Армийн тусгай Шүүхийн 200А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б, 213 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан байх боловч 1986 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1-ийн ж-д зааснаар тэрээр үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг хуульд зааснаар ял шийтгэлгүйд тооцно.

            Тиймээс шүүгдэгч О.Дарамыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүхээс шүүгдэгч О.Дарамд ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            2. Шүүгдэгч Ю.Саясүх нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Ю.Саясүхэд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа буюу гэм хорын хохиролд 2.492.000 төгрөгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

 

            Шүүгдэгч О.Дарам, Ю.Саясүх нар нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 107, 117) 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 463 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч О.Ламжав болон шүүгдэгч О.Дарам нарын хэрэглэж байсан гэх 6 хос 12 ширхэг гутлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс буцаан авах хүсэлт гаргасаныг үндэслэн түүнд буцаан олгохоор шийдвэрлэж, амь хохирогч О.Ламжавын өмсөж байсан гэх ногоон эрээн шоотой цамц, саарал футболк, хар эрээн турсик, саарал ноосон цамц, хар өнгийн хуучин даавуун өмд, хар өнгийн даавуун халаастай өмд, хар ногоон өнгийн юүдэнтэй куртик, хүрэн өнгийн сүлжмэл тэлээ, хөх өнгийн куртикийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, амь хохирогч О.Ламжавын эмнэлэгт үзүүлж байсан гэх 167 хуудас өвчний түүх бичсэн дэвтэрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.