| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2025/0524/Э |
| Дугаар | 025/ШЦТ/1323 |
| Огноо | 2025-12-18 |
| Зүйл хэсэг | 25.4.1., 25.5.1., |
| Улсын яллагч | Н.Т |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 025/ШЦТ/1323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Н.Т*******,
шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М*******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б******* овогт Д*******ийн Г*******, Г******* овогт В*******гийн Б*******, Б******* овогт Лын М******* нарт холбогдох, эрүүгийн 2511011510397 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ****** аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ******* аймгийн ******** сумын ** дүгээр баг, ****** хэсгийн **** тоотод оршин суудаг, урьд ***** аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Б******* овогт Д*******ийн Г******* /РД:*********/,
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ********** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Г******* овогт В*******гийн Б******* /РД:*********/,
3. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ******** аймгийн ******** сумын ** дүгээр баг, ************ дугаар хэсэг гудамжны **** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б******* овогт Лын М******* /РД:**********/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч Д.Г******* нь В.Б*******, Л.М******* нартай бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******, ******* сумын нутаг дэвсгэрээс Аюуш бурхан, Бурханы нөхөр сэлт, Бурхан, Замбалгарав Бурхан, Аюуш Бурхан, 4 мутарт Жанрайсэг Бурхан, Хүний толгой, Цутгуур арал, Ламын чавирын бумба, Найман тахилын нэг шүхэр, Тахилын суурь бад, Очир, Мянган мутарт Цагаан шүхэрт Бурханы мутрын хэсэг, Бүрээний амсар, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг, Мандалын тавиурын таг, жижиг, том Бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд, Рашааны бумбын цорго, Дэгүгийн ир хэсэг, Дэнсний туухай, Бумба савын угсардаг суурь, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд, мана чулуу, Юань ши Кайн хөрөг бүхий зоос, Бурханы суурь бадны таг 1 ширхэг, луу дүрслэл бүхий зоос, өнгөт металл тээг зэрэг соёлын биет өвийг хууль бусаар археологи, хайгуул, малтлага хийсэн,
Мөн В.Б*******, Л.М******* нартай бүлэглэн дээрх эд өлгийн болон соёлын биет өвийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********** орчимд байрлах эртний эдлэл цуглуулагч нарт зарахыг завдаж, улмаар соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэх хэрэгт,
2. Шүүгдэгч В.Б******* нь Д.Г*******, Л.М******* нартай бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн , сумын нутаг дэвсгэрээс Аюуш бурхан, Бурханы нөхөр сэлт, Бурхан, Замбалгарав Бурхан, Аюуш Бурхан, 4 мутарт Жанрайсэг Бурхан, Хүний толгой, Цутгуур арал, Ламын чавирын бумба, Найман тахилын нэг шүхэр, Тахилын суурь бад, Очир, Мянган мутарт Цагаан шүхэрт Бурханы мутрын хэсэг, Бүрээний амсар, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг, Мандалын тавиурын таг, жижиг, том Бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд, Рашааны бумбын цорго, Дэгүгийн ир хэсэг, Дэнсний туухай, Бумба савын угсардаг суурь, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд, мана чулуу, Юань ши Кайн хөрөг бүхий зоос, Бурханы суурь бадны таг 1 ширхэг, луу дүрслэл бүхий зоос, өнгөт металл тээг зэрэг соёлын биет өвийг хууль бусаар археологи, хайгуул, малтлага хийсэн,
Мөн Д.Г*******, Л.М******* нартай бүлэглэн дээрх эд өлгийн болон соёлын биет өвийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урт цагааны гудамж орчимд байрлах эртний эдлэл цуглуулагч нарт зарахыг завдаж, улмаар соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэх хэрэгт,
3. Шүүгдэгч Л.М******* нь В.Б*******, Д.Г******* нартай бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн , сумын нутаг дэвсгэрээс Аюуш бурхан, Бурханы нөхөр сэлт, Бурхан, Замбалгарав Бурхан, Аюуш Бурхан, 4 мутарт Жанрайсэг Бурхан, Хүний толгой, Цутгуур арал, Ламын чавирын бумба, Найман тахилын нэг шүхэр, Тахилын суурь бад, Очир, Мянган мутарт Цагаан шүхэрт Бурханы мутрын хэсэг, Бүрээний амсар, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг, Мандалын тавиурын таг, жижиг, том Бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд, Рашааны бумбын цорго, Дэгүгийн ир хэсэг, Дэнсний туухай, Бумба савын угсардаг суурь, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд, мана чулуу, Юань ши Кайн хөрөг бүхий зоос, Бурханы суурь бадны таг 1 ширхэг, луу дүрслэл бүхий зоос, өнгөт металл тээг зэрэг соёлын биет өвийг хууль бусаар археологи, хайгуул, малтлага хийсэн,
Мөн В.Б*******, Д.Г******* нартай бүлэглэн дээрх эд өлгийн болон соёлын биет өвийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ орчимд байрлах эртний эдлэл цуглуулагч нарт зарахыг завдаж, улмаар соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч Д.Г*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
2. Шүүгдэгч В.Б*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
3. Шүүгдэгч Л.М*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2511011510397 дугаартай хэргээс:
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Аийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
6. Соёлын өвийн Үндэсний төвийн Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийн ******* дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 21-31 дүгээр хуудас/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 42-54 дүгээр хуудас/,
8. Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарын гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 55-62 дугаар хуудас/,
9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 65-82 дугаар хуудас/,
10. Гар утасны дуудлага хийсэн жагсаалтад үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, үүрэн холбооны компаниас ирүүлсэн дуудлагын лавлагаа бүхий баримт /1-р хавтаст хэргийн 83-93 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч В.Б*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 197-199 дүгээр хуудас/,
12. Шүүгдэгч Л.М*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 216-118 дугаар хуудас/,
13. Шүүгдэгч Д.Г*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 234-236 дугаар хуудас/,
14. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 245-250, 2-р хавтаст хэргийн 1-45 дугаар хуудас/,
15. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол /2-р хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,
16. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай “яллагдагчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал /2-р хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, тэдний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан тухайн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Гурав. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Археологи, палентологийн олдвор, эд зүйл гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах археологи, палентологийн малтлага, хайгуул, судалгааны явцад олдсон соёлын биет өвийг ойлгохоор, мөн соёлын биет өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг ойлгодог.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарын хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийж олсон гэх эд зүйлийг Соёлын өвийн Үндэсний төвийн эд зүйлд хийсэн шинжилгээгээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2 дахь заалтад заасан “эрдэнийн чулууны ховор олдвор”, 6.1.11 дэх заалтад заасан “Уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл”, мөн хэсгийн 6.1.17 дахь заалтад заасан “бусад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” тус тус болохыг тогтоожээ.
1. Иймд, шүүгдэгч Д.Г******* нь В.Б*******, Л.М******* нартай бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн , сумын нутаг дэвсгэрээс Аюуш бурхан, Бурханы нөхөр сэлт, Бурхан, Замбалгарав Бурхан, Аюуш Бурхан, 4 мутарт Жанрайсэг Бурхан, Хүний толгой, Цутгуур арал, Ламын чавирын бумба, Найман тахилын нэг шүхэр, Тахилын суурь бад, Очир, Мянган мутарт Цагаан шүхэрт Бурханы мутрын хэсэг, Бүрээний амсар, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг, Мандалын тавиурын таг, жижиг, том Бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд, Рашааны бумбын цорго, Дэгүгийн ир хэсэг, Дэнсний туухай, Бумба савын угсардаг суурь, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд, мана чулуу, Юань ши Кайн хөрөг бүхий зоос, Бурханы суурь бадны таг 1 ширхэг, луу дүрслэл бүхий зоос, өнгөт металл тээг зэрэг соёлын биет өвийг хууль бусаар археологи, хайгуул, малтлага хийсэн болох нь,
Шүүгдэгч В.Б******* нь Д.Г*******, Л.М******* нартай бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн , сумын нутаг дэвсгэрээс Аюуш бурхан, Бурханы нөхөр сэлт, Бурхан, Замбалгарав Бурхан, Аюуш Бурхан, 4 мутарт Жанрайсэг Бурхан, Хүний толгой, Цутгуур арал, Ламын чавирын бумба, Найман тахилын нэг шүхэр, Тахилын суурь бад, Очир, Мянган мутарт Цагаан шүхэрт Бурханы мутрын хэсэг, Бүрээний амсар, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг, Мандалын тавиурын таг, жижиг, том Бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд, Рашааны бумбын цорго, Дэгүгийн ир хэсэг, Дэнсний туухай, Бумба савын угсардаг суурь, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд, мана чулуу, Юань ши Кайн хөрөг бүхий зоос, Бурханы суурь бадны таг 1 ширхэг, луу дүрслэл бүхий зоос, өнгөт металл тээг зэрэг соёлын биет өвийг хууль бусаар археологи, хайгуул, малтлага хийсэн болох нь,
Шүүгдэгч Л.М******* нь В.Б*******, Д.Г******* нартай бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн , сумын нутаг дэвсгэрээс Аюуш бурхан, Бурханы нөхөр сэлт, Бурхан, Замбалгарав Бурхан, Аюуш Бурхан, 4 мутарт Жанрайсэг Бурхан, Хүний толгой, Цутгуур арал, Ламын чавирын бумба, Найман тахилын нэг шүхэр, Тахилын суурь бад, Очир, Мянган мутарт Цагаан шүхэрт Бурханы мутрын хэсэг, Бүрээний амсар, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг, Мандалын тавиурын таг, жижиг, том Бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд, Рашааны бумбын цорго, Дэгүгийн ир хэсэг, Дэнсний туухай, Бумба савын угсардаг суурь, жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд, мана чулуу, Юань ши Кайн хөрөг бүхий зоос, Бурханы суурь бадны таг 1 ширхэг, луу дүрслэл бүхий зоос, өнгөт металл тээг зэрэг соёлын биет өвийг хууль бусаар археологи, хайгуул, малтлага хийсэн болох нь,
2. Мөн шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь бүлэглэн дээрх “эрдэнийн чулууны ховор олдвор”, “Уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл”, “бусад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” зэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урт цагааны гудамж орчимд байрлах эртний эдлэл цуглуулагч нарт зарахыг завдаж, улмаар соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч Д.Г*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч В.Б*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Л.М*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1. Шүүхээс шүүгдэгч Д.Г*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн эрдэнийн чулууны ховор олдвор”, “Уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл”, “бусад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” зэрэг нийт 162 нэр төрлийн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
2. Шүүгдэгч В.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн эрдэнийн чулууны ховор олдвор”, “Уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл”, “бусад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” зэрэг нийт 162 нэр төрлийн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
3. Шүүгдэгч Л.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн эрдэнийн чулууны ховор олдвор”, “Уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл”, “бусад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” зэрэг нийт 162 нэр төрлийн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Дөрөв. Хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нараас “...Аюуш бурхан-1, Бурханы нөхөр сэлт-1, Бурхан-1, Замбалгарав бурхан-1, Аюуш бурхан-1, 4 мутарт Жанрайсэг Бурхан-1, Хүний толгой-1, Цутгуур арал-10, Ламын чавирын бумба-1, Найман тахилын нэг шүхэр-1, Тахилын суурь бад-2, Очир-1, Мянган мутарт Цагаан шүхэрт бурхны мутрын хэсэг-4, Бүрээний амсар-2, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг-3, Мандлын тавиурын таг-1, Жижиг том бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд-32, Рашааны бумбын цорго-1, Дэгүгийн ир хэсэг-1, Дэнсний туухай-1, Бумба савын угсардаг суурь-1, Жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд-11, Мана чулуу-1, Дөрвөлжилж шоодож зүссэн эрдэс-1, Юань Ши Кайн хөрөг бүхий зоос-1, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 мөнгө-1, Бурханы суурь бадны таг-1, Орос копбекъ-3, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1, 2 мөнгө-6, Луу дүрслэл бүхий зоос-40, Луу дүрслэл бүхий зоос-1, Луу дүрслэл бүхий зоос-1, Дундад иргэн улсын зоос-13, Шар өнгийн дундаа нүхтэй зоос-1, Дундаа нүхтэй зоос-10, луу дүрслэл бүхий зоос-2, Өнгөт металл тээг-1...” зэрэг нэр бүхий, нийт 162 ширхэг соёлын биет өвийг хураан авч, улмаар мөрдөх байгууллагаас Соёлын өвийн Үндэсний төвд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар биет байдлаар хүлээлгэж өгсөн болох нь тогтоогддог тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар нь соёлын өв бүхий эд зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, мөн хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, В.Б*******, Л.М******* нар нь анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч хүсэл зоригоос нь үл хамааран гэмт хэрэг нь төгсөөгүй зэрэг нөхцөл нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нар нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлага нь хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд:
1. Шүүгдэгч Д.Г*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч В.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Л.М*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
2. Шүүгдэгч Д.Г*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч В.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч Л.М*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тэнсэх” ерөнхий журам нь тус хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тусгайлсан зохицуулалтын хүрээнд хэрэглэгддэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарт “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулдаг болохыг дурдав.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулах нь зүйтэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.
Зургаа. Хэргийн эд мөрийн баримтын талаар:
Мөрдөгчийн “хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” санал, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн талаар дурддаг боловч тухайн түүх соёлын 162 ширхэг зүйл, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж, тоног төхөөрөмж зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг металл илрүүлэгч, 1 ширхэг хүрз зэргийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчөөс Соёлын өвийн Үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгсөн “...Аюуш бурхан-1, Бурханы нөхөр сэлт-1, Бурхан-1, Замбалгарав бурхан-1, Аюуш бурхан-1, 4 мутарт Жанрайсэг Бурхан-1, Хүний толгой-1, Цутгуур арал-10, Ламын чавирын бумба-1, Найман тахилын нэг шүхэр-1, Тахилын суурь бад-2, Очир-1, Мянган мутарт Цагаан шүхэрт бурхны мутрын хэсэг-4, Бүрээний амсар-2, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг-3, Мандлын тавиурын таг-1, Жижиг том бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд-32, Рашааны бумбын цорго-1, Дэгүгийн ир хэсэг-1, Дэнсний туухай-1, Бумба савын угсардаг суурь-1, Жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд-11, Мана чулуу-1, Дөрвөлжилж шоодож зүссэн эрдэс-1, Юань Ши Кайн хөрөг бүхий зоос-1, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 мөнгө-1, Бурханы суурь бадны таг-1, Орос копбекъ-3, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1, 2 мөнгө-6, Луу дүрслэл бүхий зоос-40, Луу дүрслэл бүхий зоос-1, Луу дүрслэл бүхий зоос-1, Дундад иргэн улсын зоос-13, Шар өнгийн дундаа нүхтэй зоос-1, Дундаа нүхтэй зоос-10, луу дүрслэл бүхий зоос-2, Өнгөт металл тээг-1...” зэрэг нэр бүхий, нийт 162 ширхэг соёлын биет өвийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Долоо. Бусад:
Энэ хэрэгт Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Д*******ийн Г*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Г******* овогт В*******гийн Б*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б******* овогт Лын М*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч В.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Л.М*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Г*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч В.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч Л.М*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарт “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Д.Г*******, Л.М******* нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч В.Б*******гийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
9. Энэ хэрэгт Д.Г*******, В.Б*******, Л.М******* нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөгчөөс Соёлын өвийн Үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгсөн “...Аюуш бурхан-1, Бурханы нөхөр сэлт-1, Бурхан-1, Замбалгарав бурхан-1, Аюуш бурхан-1, 4 мутарт Жанрайсэг Бурхан-1, Хүний толгой-1, Цутгуур арал-10, Ламын чавирын бумба-1, Найман тахилын нэг шүхэр-1, Тахилын суурь бад-2, Очир-1, Мянган мутарт Цагаан шүхэрт бурхны мутрын хэсэг-4, Бүрээний амсар-2, Бурханы болон эд өлгийн зүйлийн эрхин чимэг-3, Мандлын тавиурын таг-1, Жижиг том бурхдын зэс хөөмөл чимэглэлүүд-32, Рашааны бумбын цорго-1, Дэгүгийн ир хэсэг-1, Дэнсний туухай-1, Бумба савын угсардаг суурь-1, Жижиг хэмжээний түүвэр чимэглэлүүд-11, Мана чулуу-1, Дөрвөлжилж шоодож зүссэн эрдэс-1, Юань Ши Кайн хөрөг бүхий зоос-1, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 мөнгө-1, Бурханы суурь бадны таг-1, Орос копбекъ-3, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1, 2 мөнгө-6, Луу дүрслэл бүхий зоос-40, Луу дүрслэл бүхий зоос-1, Луу дүрслэл бүхий зоос-1, Дундад иргэн улсын зоос-13, Шар өнгийн дундаа нүхтэй зоос-1, Дундаа нүхтэй зоос-10, луу дүрслэл бүхий зоос-2, Өнгөт металл тээг-1...” зэрэг нэр бүхий, нийт 162 /нэг зуун жаран хоёр/ ширхэг соёлын биет өвийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 /хоёр/ ширхэг металл илрүүлэгч, 1 /нэг/ ширхэг хүрз зэргийг улсын орлого болгосугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарт шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Гөрөөчийн овогт В*******гийн Б*******, Б******* овогт Д*******ийн Г******* нарт мөрдөн байцаалтын шатанд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Г*******, В.Б*******, Л.М******* нарт шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ