Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 2012/171/810/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тү.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух  М***овогт С.Б*** /утас ****/-ын нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух И*** овогт Ч.Б*** /регистрийн дугаар ****, утас ****/-т холбогдох ,
00-ын өрөө буулгаж, хонгилыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б***, хариуцагч Ч.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Тунгалагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2011 онд Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэгт ** дугаар брак байрыг худалдаж авсан юм. Ингээд худалдаж авахад хөрш ** тоот айл нь манай үүдэнд **-ын өрөөг өөрсдийн сайн дураар стандарт, зориулалтгүйгээр бидний эрх ашиг, оршин суух амгалан тайван нөхцөл байдлыг илтэд алдагдуулан **-ын өрөө болгож, орон гэртээ орж гарахад тохиромжгүй байдал бүрдүүлж, удаа дараа энэхүү коридорт байгуулсан 00-ын өрөөгөө буулгаж зайлуулахыг шаардсан боловч буулгахын оронд **-ын өрөөний эвгүй үнэрийг байнга гарган, маш их тамхины хортой утаагаар өдөр тутам хордуулж байгааг цаашид тэвчиж чадахгүйд хүрч байна.
Манайх бага насны нялх хүүхэдтэй, ах дүү, найз нөхөд орсон гарсан хүмүүс энэ айлыг дур мэдэн барьсан 00-ын өрөөг буулгах тухай яриа байнга гарч үнэхээр тайван амьдрах нөхцөл боломжгүй байна. 
Ч.Б*** нь 00-ын өрөөгөө буулгахын оронд манай 00-ын өрөөний хоолой шугам хагарч гэмтвэл танайх төлнө шүү гэж дарамталдаг болсон. Иймд нийтийн байрны бүх айл өөрийн гэртээ 00-ын өрөөг ашигладаг зарчмыг зөрчиж, хөрш айлын коридор хонгилд барьсан 00-ын өрөөг буулгуулж зөрчлийг арилгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа: 
Хариуцагч Ч.Б*** миний бие 2006 онд ** дугаар багийн ** дугаар хэсгийн Цэргийн ангийн брак ** тоот байрыг худалдан авсан болно. Тус байрны **-ын өрөөг бид дур мэдэн бариагүй, шугаманд өөрчлөлт оруулаагүй, стандартын шугам нь дээрээ анх байсан чигтээ байгаа. Ямар нэг элдэв үнэр гарган айлын тав тухтай байдлыг алдагдуулаагүй. Харин ч бид суултуурын сольж өрөөнд засвар хийсэн. Тиймээс нэгэнт стандартын дагуу баригдсан суултуурыг өөрчлөх боломжгүй тул айл ч дотроо өөрсдөө **-той. Тиймээс тав тух нь алдагдаад байвал өөрсдөө манай коридороор дамжилгүй хаалга гадагш нь гаргах боломжтой. Бид анх худалдан авсан хэвээр байгаа. Түүнээс хойш 2-3 айл амьдарч байсан. Бид зохицоод л амьдардаг байсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

C:\Documents and Settings\All Users\Documents\2011\2012\шийдвэр\602.doc
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б***гаас хариуцагч Ч.Б***д холбогдуулан **-ын өрөөг зайлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Б*** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг **тоотод оршин суудаг бөгөөд хөрш  С.Б***гийн оршин суух 4 тоот хаалганы  харалдаа коридорын хэсэгт  00-ын өрөө байрлуулан ашигладаг болох нь 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн "Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** дугаар бракын ** тоотод оршин суух Ч.Б***ийн гэрийн **-н өрөө нь Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** дугаар брак ** тоот хаалганы харалдаа коридорт байрласан байв  " гэсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын оршин суух орон сууц нь 2 талаараа гаднаас ордог тус тусдаа хаалгатай бөгөөд Ч.Б*** нь гадна хаалгаараа гэртээ орж, дотор хаалгаараа гарч нэхэмжлэгч С.Б***гийн хаалганы коридороор **-ын өрөөндөө орж бие засах, тамхи татах зэрэг үйлдэл хийснээс бохирын болон тамхины үнэр үнэртэх нь хөрш С.Б*** болон түүний хүүхдийн  эрүүл орчинд амьдрах эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд илтэд харшилж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагааны явцад хариуцагч Ч.Б***ээс "15 дугаар баг 3 дугаар хэсэг **орон сууцыг анх худалдаж авахадуг  **-ын өрөө нэхэмжлэгч С.Б***гийн орон сууцны коридорын хэсэгт байрлалтай байсан, түүний эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй, **-ыг зайлуулах боломжгүй" тухай тайлбар гаргаж байгаа боловч зохигчид нь нэг байрны хэд хэдэн өрөөг тус тусдаа өмчлөн авч, хоёр талаасаа ордог  хаалга гаргасан, С.Б***гийн нэг өрөө орон сууцны ** нь ванны өрөөнд байрладаг, хариуцагч Ч.Б*** бие засах суултуурын ванны өрөөнд байрлуулах боломжтой зэргээс үзэхэд С.Б*** зөвшөөрөлгүйгээр дамжин  **-ын өрөөг зайлшгүй ашиглах шаардлагагүй байна.
Иймд Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** тоот орон сууцны өмчлөгч С.Б*** нь    хариуцагч Ч.Б***ээс **-ын өрөөг зайлуулахыг шаардах эрхтэй гэж үзэж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: 
    
1. Иргэний хуулийн 135 дүгээр зүйлийн 135.1, 135.4-д зааснаар Нэхэмжлэгч С.Б***ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** дугаар бракын ** тоот орон сууц?? коридорт байрлуулсан **-ын  өрөөг зайлуулахыг хариуцагч Ч.Б***д даалгасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б***гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б***ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б***д олгосугай.
   
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ТҮ.ЭНХЖАРГАЛ