Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2015/00925

 

2015.09.17                    №925


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00770/И 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******од оршин суух ******* /*******/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******од оршин суух Боржигон овогт *****гийн /*******/-т холбогдох 
түрээсийн төлбөр 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Орхон сумын харьяат нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн миний өмч болох гүний ногооны зоорины зориулалттай, ******* 8-р дэвшил 12 тоотын 200 тоннын багтаамжтай агуулахыг маань 10 сарын хугацаатай түрээсэлсэн юм. Түрээсийн төлбөрийг сарын 1 сая төгрөгөөр тооцсон бөгөөд анх гэрээ хийх үедээ 5 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 5 сая төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгнө, хугацаандаа өгөхгүй бол хоног тутамд 0,5%-ийн алданги тооцохоор тохирсон. Гэвч нэг ч төгрөг өгөхгүй байсаар 06 дугаар сарын 15-ны өдөр болсон байна. Мөнгөө нэхэхээр элдэв худал шалтгаан тоочсоор түрээсийн төлбөрийг өгөхгүй гэх боллоо. Одоог хүртэл миний агуулахыг надад хүлээлгэж өгөөгүй байгаа. Агуулах, зооринд байсан лууванг хавар гаргахад нэлээд хэсэг нь муудаж, гэмтсэн талаар манай аав хэлж байсан, манай аав “зооринд юм аа хийчихаад эргэж тойрдоггүй ямар сонин хүмүүс вэ, хайран ногоо” гэж хэлж байсан. Ер нь агуулах, зооринд луувангаа хийчихээд нэг ч удаа эргэж, тойрч байгаагүй, өмнөх жилүүдэд түрээслэж байсан хүмүүс жимс ногоогоо хадгалуулаад зүгээр л байдаг байсан, бид гэрээ байгуулагдсан даруй агуулах, зоорийн түлхүүрийг хариуцагчид хүлээлгэх өгсөн учир орж шалгах боломжгүй. Уг агуулахыг өөр хүмүүс түрээслэх талаар хэлж, ярьж байсан боловч нь манай нөхөр той ирж уулзаж, гуйгаад байсан учир зөвшөөрч, агуулахаа 1 сарын 1,000,000 төгрөгөөр 10 сарын хугацаагаар түрээслэхээр ярилцаж, тохироод түлхүүрээ өгсөн. Нотариатын газар очиж бичгээр гэрээгээ байгуулж, батлуулах болоход нөхөр ажил гарсан учир намайг очоод гарын үсэг зурчих, тэй ярилцаад тохирчихсон гэж хэлж байсан. Иймд ээс үлдэгдэл төлбөр 5 сая төгрөг, үүний алданги нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 5 сарын буюу 150 хоногийн алдангид 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Би той тохиролцон ******* 8-р дэвшил 12 тоотод байрлах 200 тоннын багтаамжтай агуулахад өөрийн тариалсан 6000 шуудай орчим лууванг хадгалсан юм. Гэтэл уг агуулахад нь ус орж миний 4 тонн орчим лууванг ялзруулж хэнд ч хэрэггүй болгосон. Бидний хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг түрээсийн гэрээ нь хуулинд зааснаар байгуулагдаагүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Би түрээсийн төлбөрт 5 сая төгрөг өгсөн бөгөөд өөрийн 4 тонн орчим лууванг ялзруулж хэнд ч хэрэггүй болгож хаясан. Тэр хавийн хүмүүс нь мэдэж байгаа болно. Нөгөө талаар түрээсийн гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн, хуулинд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус юм, гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор заасан боловч гэрээг бүртгүүлээгүй, мөн агуулах, зоорь түрээслэх гэрээг нь Батболдтой тохиролцож байгуулсан боловч гэрээн дээр түүний эхнэр гарын үсэг зурсан. Иймээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй, хариуцагч т холбогдох гэрээний үүрэг 5000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь харилцан тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нь нэхэмжлэгч ын эзэмшлийн Дархан-Уул аймаг, *******, 8-р багт байрлах агуулах, зоорийг 10 сарын хугацаагаар түрээслэн авч, улаан лууван хадгалахаар тохирчээ. Үүний дагуу нэхэмжлэгч нь харицагч т агуулах, зоорийн түлхүүрийг хүлээлгэн өгсөн ба нь өөрийн 6000 шуудай улаан лууванг тус агуулах, зооринд гэрээнд заасан хугацаа буюу 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд хадгалсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний төлбөрт 5,000,000 төгрөг өгсөн боловч үлдэх 5,000,000 төгрөгийг өгөхөөс татгалзсан ба энэхүү татгалзалдаа “ ... уг гэрээ хуулинд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус юм, гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор заасан боловч гэрээг бүртгүүлээгүй, мөн агуулах, зоорь түрээслэх гэрээг нь Батболдтой тохиролцож байгуулсан боловч гэрээн дээр түүний эхнэр гарын үсэг зурсан ... агуулахад хадгалсан миний луувангийн тал хувь нь муудаж хүнсэнд хэрэглэхээргүй болсон ... иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ... “ гэжээ.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... нь манай агуулах, зоорийг хүнсний лууван хадгалах зориулалтаар 10 сарын хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тохирч гэрээний дагуу 5,000,000 төгрөг өгсөн боловч үлдэх 5,000,000 төгрөгийг өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээний үүрэг 5,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг нэхэмжилж ... “ байна гэжээ. 
Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь тодорхой эд хөрөнгийг хөдөө аж ахуйн болон аж ахуйн зориулалтаар нөгөө талын ашиглалтанд шилжүүлэх ба түрээслэгч нь гэрээний хугацааны турш тухайн эд хөрөнгийн үр шимийг нь хүртэж байхаар тохирсон буюу тухайн эд хөрөнгийг ашиглахаас гадна үр шимийг нь хүртэх боломжтой байдаг. 
Тодруулбал эд хөрөнгийн үр шим гэдэгт Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д заасан эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн байхаар байна. 
Гэтэл харицагч нь түрээслэсэн эд хөрөнгө болох агуулах, зоориноос ямар нэгэн үр шимийг бус дан ганц улаан лууванг өвлийн улиралд хадгалах зориулалтаар ашиглаж, ашигласан хугацааны хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний агуулагад нийцэхгүй байна. Хэдийгээр гэрээний талууд “Түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний нэр нь тухайн гэрээний агуулгыг өөрчлөх үндэслэл болохгүй юм. 
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба нэхэмжлэгч , харицагч нарын хооронд дээрх эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжтой байна. 
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцохоор тусгажээ. 
Зохигчдийн тайлбар мэдүүлгээр , нар нь уулзаж, агуулах, зоорийг шилжүүлэх, гэрээний хугацаа, үнэ хөлс зэрэг гэрээний гол нөхцлийн талаар ярилцаж тохирсон болох нь тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй байна. 
Иймээс гэрээг , нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасанчлан эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагатай талаар хуульд заагаагүй болохыг дурдаж байна. 
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх”, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч нь “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө хариуцагч ээс бичгээр байгуулагдсан “Түрээсийн гэрээ” хүчин төгөлдөр бус эсэхээс үл хамааран шаардах эрхтэй ба хариуцагч нь хөлсийг төлөх үүрэгтэй болно.     
Харин хариуцагч ийн тайлбар болон гэрч нарын мэдүүлэгт агуулахад хадгалсан 6000 шуудай улаан луувангаас 3000 орчим шуудай нь усанд автаж, хаягдал болсон талаар дурдсан. Энэ нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ ... агуулах, зооринд байсан лууванг хавар гаргахад нэлээд хэсэг нь муудаж, гэмтсэн талаар манай аав хэлж байсан, ... ер нь агуулах, зооринд луувангаа хийчихээд нэг ч удаа эргэж, тойрч байгаагүй, өмнөх жилүүдэд түрээслэж байсан хүмүүс жимс ногоогоо хадгалуулаад зүгээр л байдаг байсан, бид гэрээ байгуулагдсан даруй агуулах, зоорийн түлхүүрийг хариуцагчид хүлээлгэх өгсөн учир орж шалгах боломжгүй ... “ гэжээ. 
Хэдийгээр хариуцагч тал ийнхүү агуулах, зооринд ус алдаж, хохирол учруулсан талаар нэхэмжлэгчид холбогдуулж шаардлага гаргаагүй боловч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5-д “Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна.” гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн зарим хэсэг болон алдангаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.  
Иймд шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч ээс 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч од олгож шийдвэрлэв.
     
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 290 дүгээр зүйлийн 290.5., 206 дугаар зүйлийн 206.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *****гийн ээс 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 86,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч од олгосугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН