| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2023/01038/И |
| Дугаар | 184/ШШ2023/04552 |
| Огноо | 2023-11-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2023/04552
2023 11 184/ШШ2023/04552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* ОНӨ/РД-/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , /РД-/-т холбогдох
Гэм хорын хохиролд 17.953.189,20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ОНӨ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, *** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь ******* ******* хүн амыг унд ахуйн цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. Манай байгууллагын дүгээр хороо, Баруун салаанд байрлах гүний 281 дүгээр ус түгээх байрыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр -ын улсын дугаартай HYUNDAI-HD170 маркийн хог тээвэрлэх зориулалттай том оврын автомашин ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хүч алдан гулгаж мөргөн нураасан. Тус газрын буруутай үйлдлийн улмаас манай байгууллагын 281 дүгээр гүний ус түгээх байр нурж, ихээхэн хэмжээний хохирол учирч, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. -ын буруутай үйлдлийг Замын цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн хэргийн т үзлэг хийж тогтоосон. Манай байгууллагын гүний 281 дүгээр ус түгээх байр нь өмчийн харилцааны газрын үнэлгээгээр өөрийн үндсэн өртөг 59,843,964 төгрөг бөгөөд ашиглалтын хугацааны элэгдэл хорогдлыг хасаж одоогийн байдлаар манай байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд 17.953.189,20 төгрөгөөр үнэлэгдэн бүртгэгдсэн байна. Иймд хариуцагч -иас гүний ус түгээх байрыг нурааж цаашид ашиглах боломжгүй болгосон хохирол болох 17.953.189,20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 7,716 төгрөгийн хамт нийт 18.200.905,20 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээрээ тухайн ус түгээх байрны гадна талын хашааны төлбөр болон ус түгээх байранд байсан эд хөрөнгө, нурсан байрыг зөөсөн ажил, ний хөлсийг нэхэмжлээгүй. Зөвхөн ус түгээх байрны үнэ өртгийг нэхэмжилж байна. Тухайн ус түгээх байр нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон. 2022 оныг хүртэл ашиглалтын хугацаа 13 жил байсан. Нийт ашиглалтын хугацаа 20 жилээр өмчийн харилцааны газраас манай байгууллагад хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн барилга ирээд мөргөхөд нурахаар хэмжээний байгаагүй. Хэрвээ тухайн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бол манайхаас холбогдох мэргэжлийн байгууллагад нь хандаж, мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргуулж, тухайн ус түгээх байрыг нураалгах, дараагийн шинэ ус түгээх байрыг бариулах зэрэг арга хэмжээг авах байсан. Тухайн ус түгээх байр нь хэвийн үйл ажиллагаатай байсан тул хариуцагч талын хэлж байгаа тайлбартай санал зөрч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Үүний дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу манай байгууллагад учирсан хохирлыг ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг тул -ыг хариуцагчаар татсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч , шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , нь тус 40 хороодод хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа хариуцан ажилладаг. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллагын хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан жолооч нь улсын дугаартай тус байгууллагын эзэмшлийн хог тээврийн автомашиныг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хүч алдан гулгаж дүүрэг, дүгээр хороо, Баруун салааны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон 281 дүгээр худгийн барилгыг тулан зогссон. Барилгыг тулан зогссон автомашины нүүрэн тал нь салхины шил цуурснаар өөр гэмтэлгүй байсан болно. Тус худгийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болоод багагүй хугацаа өнгөрсөн нь тухайн үед авагдсан гэрэл зурагнуудаас илэрхий харагддаг ба тухайн барилга цуурч хагарсныг нураахгүйн тулд төмөр бүслүүрээр бүсэлсэн байсан нь гэрэл зурагт үлдсэн байсан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан 281 дүгээр зүйлд худаг нь данс бүртгэлд 2009 онд анх ашиглалтанд орсон гэж байх боловч нэхэмжлэгч 2022 онд шинээр баригдах ус түгээх байрны өртөг гэх ашиглалтанд орсон эсэх хэвийн ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй барилгын өртгөөр хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас ашиглалтыг нь хориглосон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, дүгнэлт, шийдвэр, тэмдэглэл 2022 онд гарсан байж болзошгүй бөгөөд түүнийг нэхэмжлэгч биелүүлээгүй нь учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь учирсан байж болзошгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаас харахад тус байрыг мөргөөгүй гэдэг нь харагддаг. Хавтаст хэргийн 22 дугаар хуудаснаас эхлэн тухайн үеийн гэрэл зураг авагдсан. Байшин гэдэг бол үл хөдлөх бие. Тухайн үл хөдлөх биеийг машин мөргөсөн бол тухайн машинд асар их хэмжээний хохирол учирдаг. Ядаж л цонхны шил хагарна. Тухайн байшинг хүчтэй мөргөөгүй, тулаад зогссон байсан. Мөргөсөн гэх автомашиныг барьж байсан жолооч тээврийн хэрэгслийг зогсоох, өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг маш сайн авч хэрэгжүүлсэн. Үүнийг хавтаст хэргийн 25 дугаар хуудас дээр байрлах гэрэл зургаас харж болно. Тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч нь машины тэвшийг т буулгаж чирсэн байдаг. Тэвшийг т буулгаж чирснээр тухайн автомашин худагт учрах хохирлыг бууруулсан гэж ойлгож болно. Тухайн тэвшийг 17 метр чирсэн гэдэг нь Замын цагдаагийн газрын дүгнэлтээр хавтаст хэрэгт авагдсан. Ослын үеийн тэмдэглэгээ бүдүүвч зураг дээр 17 метр гэсэн хэсэг нь хавтаст хэргийн үдэлтийн хэсэгт ороод харагдахгүй байсан. 17 метр тэвшийг чирсэн нь автомашины хурдыг маш их бууруулсан тул автомашинд учирсан гэмтэл нь бага байгаа. Тус автомашин нь хүч муутай мөргөхөд тухайн барилга бүхэлдээ нурсан байгаа нь барилга нь хэврэг болсон байсан гэсэн үг. Тухайн барилга хэврэг болсон байсан, торгоож байгаа юм шиг төмөр бүслүүрээр бүсэлсэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаас харагддаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаас харахад тухайн бүслүүрийн хажуугаар байх ангархай нь хуучин байсан гэдэг нь заавал мэргэжлийн шинжээч томилуулах шаардлагагүйгээр энгийн хүний нүдээр ч харагддаг. Тухайн барилга хэврэг болсон байхад нь манай байгууллагын автомашин мөргөж очиж зогссон. Нэхэмжлэгч талын холбогдох хууль, дүрэм журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж хохирлын хэмжээ нэмэгдсэн асуудал үүсэж байх тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа төмөр хашаа нь явган хүний цэцэг хамгаалсан намхан хашаа байгаа. Төмөр хашаа гэхээд өндөр блокон хашаа бодоод байж магадгүй. Тийм хашаа байгаагүй хэврэг, хүн өшиглөхөд л унахаар хашаа байсан. Нэхэмжлэгч тал хэлэхдээ ашиглалтын шаардлага хангахгүй байсан бол холбогдох байгууллагад нь хандаж, дахин барих байсан гэж тайлбарлаж байна. Энэ үйл явдал болохоос өмнө тухайн барилга муудсан байсан эсэхийг тодруулах зорилгоор гэрч дуудаж асуулгаж байсан. Гэрч асуусан тэмдэглэл нь хавтаст хэргийг 90 дүгээр хуудаснаас эхэлж байгаа. Гэрч асуусан тэмдэглэлд гэрч нь тухайн барилга муудсан, эвдрэл гэмтэлтэй, суулт өгсөн байсан мөн тухайн үеийн ус түгээгчтэй ярилцсан талаараа дурдсан байдаг. Тухайн ус түгээгч нь хүртэл ус түгээх байрыг муудсан байсан гэдгийг гадарлаж байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг болон гэрчийн мэдүүлгээр тухайн худаг ашиглах боломжгүй байсан тул нэмэлтээр цэнхэр контейнерыг тавьж үйл ажиллагаа явуулж байсан. Хэрвээ тухайн худаг хэвийн үйл ажиллагаатай байсан бол яах гэж нэмэлтээр контейнер тавих билээ. Одоо ч тухайн нэмэлтээр тавьсан цэнхэр контейнер нь ажиллаж байгаа. Энэ талаар гэрч хэлсэн, нэхэмжлэгч тал ч зөвшөөрсөн. Өмнө орсон шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан байгаа. Тухайн ус түгээх байрыг мөргөхөөс өмнө ус түгээх боломжгүй болсон тул цэнхэр контейнерыг байрлуулж ажиллуулж байсан. Барилга нь муудсан байхад ашиглагч байгууллага Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж акт гаргуулаагүй буюу эс үйлдэхгүй үйлдсэн. Барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан тохиолдолд хүрээлэн буй орчиндоо аюул учруулдаг. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглаж, эзэмшиж байгаа байгууллагаа олон талын үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Тухайн объект ан цав үүсэж, асуудалтай болсон бол зайлшгүй мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж тухайн барилгыг ашиглаж болох эсэх дээр акт үйлдэж албан ёсоор гаргуулсан байх ёстой. Тухайн актыг гаргуулаагүй гэдэг нь хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд байх архивын газраас ирсэн албан бичгээр нотлогдож байна. Тус албан бичигт хяналт шалгалт хийж ашиглалтыг нь хориглосон акт, дүгнэлт, тэмдэглэл байхгүй гэсэн байдаг. Энэ талаараа нэхэмжлэгч тал хүртэл өөрсдөө хэлдэг. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байх шугамаар ус хангах албаны 281 дүгээр ус түгээх байрны өртөг ба 2022 онд шинээр баригдсан ус түгээх байрны төсөвт өртөг гэсэн хүснэгт байдаг. Тус хүснэгтээс харахад үлдэгдэл өртгийг 41,000,000 төгрөгөөр огцом бууруулсан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхгүйгээр эвдэрчихсэн тул дотооддоо арга хэмжээ авсан гэсэн үг. Данс тооцоондоо ингэж бүртгэчхээд сүүлд нь арга хэмжээ авах гэж байхад нь азаар ч гэх юм уу манай байгууллагын автомашин мөргөсөн. Иймд манайхаас энэ үнийн дүнг нэхэмжлээд байгаа. Нэхэмжлэгч тал мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг заавал гаргуулсан байх ёстой байсан. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг 514.1-т гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талд эс үйлдэхүй байсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын тайлбар болох тухайн нь суулттай байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Тухайн худгийг бүсэлсэн бүслүүрийг нэхэмжлэгч тал дуулагч байсан гэж ярьж байна. Энэ бол дуулагч биш хүчитгэсэн хамгаалалт байсан. Нэхэмжлэгч тал нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.11-т заасан барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан холбогдох арга хэмжээг авах гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4-т заасны дагуу өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар, , шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх гэсэн үүргээ бас хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоолын хавсралт болон Барилга байгууламжийг ашиглалтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-т ашиглагч Барилгын тухай хуульд заасны дагуу 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргуулахаас гадна тухайн барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийн төрлөөс хамаарч ашиглалтын явцад техникийн үзлэг шалгалт явуулж, зохих засвар, хийх ажлыг зохион байгуулах ёстой гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт тус барилга дээр гаргуулж байгаагүй гэсэн зүйлийг ярьдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.11-т ашиглагч барилга байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар барилга байгууламжийн ашиглалт, өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа, барилга байгууламжид гарсан нуралт, эвдрэлийн болон өргөх байгууламжид гарсан ослын шалтгаан, барилга байгууламжийг зүгшрүүлэх, тохируулах болон эдэлгээний жишиг хугацаанд гарсан зөрчилд хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтыг хийлгүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ мөн адил хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч тал нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн барилга эвдрэл гэмтэлтэй болсон байсан. Нурахад бэлэн болсон эвдрэл гэмтэлтэй байрыг нураах эсвэл шинээр барьсан байх ёстой ч энэ үүргээ биелүүлээгүй тул гэм хорын хэмжээ ихэссэн гэж үзэж байна. Иймд гэм хорын хэмжээ ихэссэн гэж үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасны дагуу гэм хорын хэмжээг багасгаж хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн үлдэгдэл өртөг болох 7.473.3,10 төгрөгийн хэмжээгээр гэм хорын хэмжээг тогтоож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрвээ машин ямарваа нэгэн байдлаар санаатай, санаандгүй ч гэсэн хохирол учруулсан бол хохирлоо барагдуулах ёстой гэж үзэж байна. Хариуцагч талын автомашин тухайн худгийг мөргөсөн тул нэхэмжлэгч талын хохирлыг хариуцагч тал барагдуулсан нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/ХХ 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3/, итгэмжлэл/ХХ 4/, улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 5/, засаг даргын хэрэгжүүлэгч харилцааны газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/1602 дугаар албан бичиг/ХХ 6/, Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэлийн хуулбар/ХХ 7/ Осол хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийн хуулбар/ХХ 8/, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа/ХХ 9/, Шугамаар ус хангах албаны 281 дүгээр ус түгээх байрны өртөг ба 2022 онд шинээр баригдсан ус түгээх байрны төсөвт өртөг/ХХ 10/, Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл/ХХ 11-13/, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23/0036 дугаар хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээ/хх-119-121/, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 23/0036 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан/ХХ 119, хавсралт / зэргийг,
Хариуцагч талаас -ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар итгэмжлэл/ХХ 15/, 2023 оны 02 дугаар сарын -ний өдрийн хариу тайлбар/ХХ 20/, Гэрэл зургийн үзүүлэлт/ХХ 22-27/, Улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 28/, -ын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 196 дугаар итгэмжлэл/ХХ 94/ зэргийг,
Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр архивын газраас ирүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт/ХХ 34/, мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн төв лабораторын сорилтын тайлан/ХХ 35-36/, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн бүтээгдэхүүнээс дээж авах акт/ХХ 37-38/, Лабораторид дээж өгсөн тэмдэглэл/ХХ 39/, архивын газраас ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04/634 дугаар албан бичиг/ХХ 70/, ийг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 88-92/, засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Өмчийн харилцааны газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1157 дугаар албан бичиг/ХХ 111/ зэрэг нотлох баримт бүрдсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ОНӨ нь хариуцагч , -т холбогдуулан дүгээр хороо, Баруун салаанд байрлах гүний 281 дүгээр ус түгээх байрыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр -ын улсын дугаартай HYUNDAI-HD 170 маркийн хог тээвэрлэх зориулалттай том оврын автомашин ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хүч алдан гулган мөргөн нурааж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон тул өмчийн харилцааны газрын үнэлгээгээр өөрийн үндсэн өртөг 59.843.964 төгрөг бөгөөд 2009 оноос хойш ашиглалтын хугацааны элэгдэл хорогдлыг хасаж нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд 17.953.189,20 төгрөгөөр үнэлэгдсэн тул эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 17,953,189.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч , нь тус байгууллагын жолооч нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын дугаартай байгууллагын эзэмшлийн хог тээврийн автомашиныг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хүч алдан гулгаж дүүрэг, дүгээр хороо, Баруун салааны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон 281 дүгээр худгийн барилгыг мөргөөгүй тулан зогссоноос болж автомашины нүүрэн талын салхины шил цуурснаас өөр гэмтэлгүй, мөргөсөн гэх худгийн барилга нь мөргөхөөс өмнө суурийн хэсгийн суулт өгснөөс тухайн барилгын хана цуурч хагарсан байсныг нураахгүйн тулд төмөр бүслүүрээр бүсэлсэн байдалтай, анхнаасаа хэврэг болсон ашиглах боломжгүй, шаардлага хангаагүй, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байр байсан тул нэмэлтээр цэнхэр контейнерыг тавьж ажиллуулж байсан гэдгийг гэрчээр нотлуулсан, мөн худгийг хүрээлсэн хашаа нь явган хүний цэцэг хамгаалсан намхан хүн өшиглөхөд унахаар хашаа байсныг азаар шахуу мөргөж, тухайн үед жолооч автомашиныг зогсоох арга хэмжээ авч автомашины тэвшийг т буулгаж 17 метр орчим зайнд чирч хүч муутай мөргөхөд худгийн байр бүхэлдээ нурсан, уг байр анх 2009 онд ашиглалтанд орсон атал 2022 онд шинээр баригдах ус түгээх байрны төсөвт өртгөөр тооцон хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч тал тус худгийн барилгыг мэргэжлийн хяналтын болон зохих байгууллага, улсын байцаагчаар акт, дүгнэлт гаргуулаагүй эс үйлдэхүй гаргасан гэм буруутай тул хохирлыг багасган 7.473.3,10 төгрөгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжтой гэж маргажээ.
Шүүх зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгч цугларсан нотлох баримтаас үзвэл хариуцагчийн эзэмшлийн улсын дугаартай HYUNDAI-HD170 маркийн автомашины жолооч Т.Бямба-Очир ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд дүгээр хороо, Баруун салааны 26 дугаар гудамжинд байрлах гүний 281 дүгээр ус түгээх байр/худаг/-ыг хэмжилтээр тогтоогдсон тормозны мөрөөр 17 метр гулгаж мөргөн худгийн дээвэр, хана, тоосгыг нураасан зам тээврийн осол гаргасан болох нь Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан дээр хийсэн хэмжилт бүдүүвч зэрэг нотлох баримт болон зохигч талуудын тайлбар, хариуцагч талаас гарган өгсөн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Уг гаргасан осол зөрчилд жолооч ыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй тухай эрх бүхий албан тушаалтны магадлагаа хэрэгт авагджээ./хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/
Хариуцагч өөрийн жолоочийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгө буюу худгийн барилгад хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй.
Гагцхүү хариуцагч талын гэм буруутай холбогдуулан гаргасан худгийн барилгыг тулан зогссоноос хэврэг барилга нурсан гэх татгалзал үндэслэлгүй болох нь Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан дээр хийсэн хэмжилт бүдүүвчид хариуцагч байгууллагын автомашины урд буфер, урд цап, урд крыло гэмтсэн эвдрэл тогтоогдсоныг тусгасан тул мөргөөгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахаар заасан тул хариуцагч байгууллагын жолооч ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгө буюу худагт хохирол учруулсан гэх гэм буруу нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоогдсон гэж үзэв.
Нэхэмжлэгч талын тайлбараар осол гарснаас хойш маргаан бүхий худгийн барилга нурснаас болж иргэдийн аюулгүй байдлыг хангахаар яаралтай 10 хоногийн дотор орчныг цэвэрлэсэн, тоосгыг шавардсан тул эргээд авч ашиглах боломжгүй байсан, дээврийн мод, төмрийг хулгайд алдаад байсан тул дахин ашиглах боломжтой дээврийн мод, төмөр зэргийг хадаасыг салган агуулахад хийж хураасан байдалтай байгаа, одоо үйл ажиллагаагаа контейнер ашиглах байдлаар хуучин байсан худгийн суурин дээр тавьж шалыг нь цоолоод насосоор холбоод иргэддээ усаа түгээж байгаа гэх тайлбар гаргадаг.
Хариуцагч талын татгалзалд дурдсан ослоос өмнө худгийг ашиглах боломжгүй, худгийн барилгын суурь суулт өгсөн, хана цуурсныг бүслүүрээр бүсэлсэн байдалтай байсан гэх татгалзал гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсонгүй, мэргэжлийн хяналтын байгууллага акт тавиулаагүй гэх татгалзал ч мөн адил үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч тал тус бүслүүрийн талаар тайлбар гаргахдаа гүний худаг нь 380 вольтын цахилгааны шиттэй, ус түгээгч нь төхөөрөмжөө ажиллуулаад худаг дотроо гүнээс ус татаж байхад тог цохиулахгүйн тулд дуулагч бүслүүрийг ашигладаг талаар тайлбар гарган няцааж байна, уг тайлбарыг хариуцагч тал нотлох баримтаар няцааж чадаагүй.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал маргаан бүхий худгийн хохирлын үнэлгээг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байсан үндэслэлээр хөндлөнгийн үнэлгээний байгууллага ХХК-иар үнэлүүлэн үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба маргаан бүхий худгийн зах зээлийн үнэлгээг 15.232.007 төгрөг гэж үнэлжээ.
Нэхэмжлэгч талын уг хохирлын үнэлгээний тайланг хариуцагч тал эс хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаж маргаагүй төдийгүй шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй.
Мөн түүнчлэн хариуцагч хохирлыг тооцсон гэх 2022 онд шинээр ус түгээх байр бариулсан гэх 59.843.964 төгрөгөөс 281 дүгээр ус түгээх байрны 13 жилийн элэгдэл болох 41.890.774,80 төгрөгийг хасаж тооцсон өртөг 17.953.189,20 төгрөгийн нэхэмжлэгч талын тооцооллыг ч мөн эс хүлээн зөвшөөрдөг.
Гэвч 2009 оны үеийн .911.080,32 төгрөгийн өртгөөс элэгдэл хоргодол хасан тооцсон 7.473.3,10 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой гэж маргадаг.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр заасан.
Нэхэмжлэгч тал гэм буруутай жолооч бус ажил олгогч байгууллагаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Иргэдийн төлөөлөгч Л.Сувдаа хариуцагч талын автомашин тухайн худгийг мөргөсөн гэм буруутай тул хохирлыг хариуцагч барагдуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан.
Иймд хариуцагч , -аас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 17.953.189,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгийн зах зээлийн үнээр тооцсон гэх ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 15.232.007 төгрөгийн хэмжээнд ханган шийдвэрлэж, үлдэх 2.721.182,20 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагчийн татгалзалд дурдсан хохирлыг 2009 оны үеийн төсөвт өртгөөр элэгдэл хоргодол хасан тооцсон 7.473.3,10 төгрөгийн хэмжээгээр багасгах үндэслэл тогтоогдсонгүй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 7.473.3,10 төгрөгийн хэмжээнд маргаан бүхий худгийг өмнө байсан байдалд дахин сэргээх боломжгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 234.110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч -иас 15.232.007 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ОНӨ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.721.182,20 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 234.110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ОНӨ-т олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***
ШҮҮГЧИД ***
***