Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2015/00928

 

2015.09.21                №928

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                       Хэргийн индекс 135/2014/00047/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн *******,*******од түр оршин суух ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч:Дархан-Уул аймаг, *******,*******,*******од оршин суух, ******* /РД: /-д холбогдох, 
"Дархан-Уул аймгийн *******ын*******ийн*******од байрлах 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай" үндсэн нэхэмжлэлтэй, 
“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний эгч нь *******анд 1972 онд анх ирж, *******ын Уурхайд гэр бүлийн хамт ажиллах болсон. *******ын*******ийн******* 2 өрөө байрыг 1997 оноос *******ын захиргаанаас миний төрсөн эгч ад эзэмшүүлж байсан ба 1993 онд би уг байрыг эзэмшин үлдэж, ах эгч 2 маань Багануур руу шилжин амьдарсан. Аав, ээж хоёр маань нас барж, би уг байранд анх ах, эгчийнхээ нүүж орсноос эхлэн хамт амьдарч байсан. 2001 онд би хэрэгт холбогдож, хорих газарт ял шийтгэгдэж явахад манай эхнэр болох Баттулга уг байрыг маань хүнд өгсөн байсан. Байраа авах гэж олон удаа Ариунаа дээр очсон боловч байрыг суллаж өгөхгүй өдийг хүрч байна. Хуулинд зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий тоот миний өмчлөлийн орон сууцнаас иргэн г нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлж өгнө үү” гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх 1972 оноос амьдарч эхэлсэн бөгөөд *******ын*******, 4 дүгээр байр, 37 тоот 2 өрөө байрыг 1997 оноос *******ын захиргаанаас манай гэр бүлд эзэмшүүлэхээр өгсөн. Тэр үед миний дүү Бээжинбат бидэнтэй хамт амьдарч байсан бөгөөд бид 1993 онд Улаанбаатар хотруу шилжсэн. Түүнээс хойш гэр бүлийн хамтаар амьдарч үлдсэн. 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр

аймгийн орон сууц хувьчлах товчоонд нь тус орон сууцыг хувьчлан авах өргөдөл гаргасан. Үүнийг үндэслэн 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах тухай 21 дүгээр тогтоолоор хувьчилж авсан юм. нь 2001 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 185 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор хорих газарт ял эдэлж явсан хойгуур нь эхнэр болох орон сууцыг зарж үрээд өөрөө сураггүй алга болсон. Тэгээд түүнийг олж уулзах гэж байсаар шүүхийн байгууллагад хандаж чадаагүй байсан юм. Одоо нь орох оронгүй явж байна. Иймээс ын өмчлөлийн байранд зөвшөөрөлгүй орж суучихаад өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. одоо орох оронгүй явж байгаа тул байрыг чөлөөлж өгнө үү” гэв. 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ нь тус байрыг Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хувьчлан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Түүнээс хойш тус байранд амьдарч байгаад 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн. Энэ хугацаанд нь түүний эхнэр болох байрыг хууль бусаар өөр хүнд шилжүүлсэн байдаг. нь байрыг шилжүүлэхдээ өмчлөгч аас зөвшөөрөл аваагүй тул энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. байрыг ын өр төлбөрийг төлөх гэж зарсан гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа боловч хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 185 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсэгт аас 272,341 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь тухайн үед байрыг бусдад шилжүүлж авсан мөнгийг ын өр төлбөрийг дарсан гэдэг нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих хуульд заасан шаардлага хангагдаагүй хууль бусаар тус байранд оршин сууж байгаа тул гийн эзэмшлээс орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******ын*******ийн******* 2 өрөөг өөрийн амьдарч байсан Дархан багийн арктай 1 өрөө байраар түүний нөхөр нартай сольж зөрүү 500,000 төгрөг бэлнээр, 200,000 төгрөг ус дулаан, тогны өрөнд өгөхөөр нийт 700,000 төгрөгөөр тохирч нүүн орцгоосон. тухайн үед надад орон сууцны баримт бичиг өгөөгүй, тус байрыг Баттулга гэдэг хүнтэй булангийн 1 өрөө байраар сольж зөрүүг өгч амьдарч байсан гэж хэлсэн. Манайх энэ байранд 12 жил амьдарч байна. Энэ хугацаанд өөрөө нэг ч удаа уулзаж байгаагүй байж худлаа нэхэмжлэл гаргасан байна. Энэ байранд сүүлийн 12 жил амьдраагүй байж ямар байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь ойлгомжгүй байна. Энэ байранд 12 жил амьдрах хугацаандаа ус дулаан, гэрлийн болон бусад орон сууцны зардлын мөнгийг цаг хугацаанд нь төлж ирсэн. Бээжинбатын нэр дээр байгаа улсын бүртгэлийн гэрчилгээ нь 3 хүний өмч болох нь харагдаж байна. Иймд нь нүүлгэн гаргах эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2011 оноос эхлэн тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй, одоо болтол байрны бичиг баримтыг гаргуулж чадаагүй. Энэ байрны бүртгэлийн асуудал нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн юм. нь 2001 онд хүнд гэмт хэрэгт холбогдож, хохирол төлбөрөө төлж чадахгүй байхдаа салсан эхнэр Баттулгадаа хэлж байрыг заруулж, мөнгийг нь хэрэглэчихээд одоо байрны эзэн гээд шүүхээр заргалдаад байгааг шударга бус гэж үзэж байна. Иймд *******ын*******ийн******* байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү ” гэжээ. 
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тус байранд 2002 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа учир би хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Би анх байрыг сольж орохдоо байрны бичиг баримтыг гаас асуухад бичиг баримт байгаагүй юм. Тухайн үед би байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй нь миний хайхрамжгүй байдал, залуу насны алдаа байсан юм гэж хэлмээр байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй байж өөрийнхөө байрны гэрчилгээг д шилжүүлэн өгсөн байгаа. Я.Баттулгыг өмнө нь таньдаг байсан бөгөөд харин нь тус байрны өмчлөгч гэдгийг 2007 онд мэдсэн. Тэгээд 2011 онд өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар ын нэрээр би өргөдөл гаргасны дагуу тус гэрчилгээг хүчингүй болгосон ба би дараа нь мөн ын нэрээр улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж, 2011 онд дахин гэрчилгээ гаргуулсан. Үүнийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон юм. Иймд намайг байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түүний гэр бүлд 1998 онд *******ын*******ийн 4-37 тоот байрыг өмчлөх эрх олгосон боловч эдгээр хүмүүс нь байраа бусдад хэлцлээр шилжүүлж, 2001 оноос хойш энэ байранд оршин суугаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. ын эхнэр нь 2001 онд тус байраа түүний нөхөр нарт бичиг баримтын хамт шилжүүлэн өгч, тухайн үеийн ханшаар орон сууцыг зарж борлуулсан байна. нь тус орон сууцыг бусдад шилжүүлэн өгөхийг зөвшөөрч, эхнэр ар дамжуулан хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн бусдад өр төлбөртэй болсон нь шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Иймээс нь эхнэр д зөвшөөрөл олгосны үндсэн дээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан төлөөлөгчөөр дамжуулан хэлцлийг хийсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нь 2002 оноос одоог хүртэл энэ байранд амьдарч байгаа нь тогтоогдож байгаа тул шүүхэд маргах эрхтэй гэж  дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа тул ын өмчлөх эрх дуусгавар болж, тус байрны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж үзэж байна. Өмчлөх эрх дуусгавар болсон байхад өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль бус гэж үзэж байна. Мөн ын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч гийн хууль бус эзэмшлээс        Дархан-Уул аймгийн *******,*******,*******од байрлах хоёр өрөө орон сууц гаргуулах, хариуцагч нь дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. 
Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын бүртгэлийн дугаартай, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй *******ын*******,*******од байрлах 2 өрөө орон сууцыг гаргуулах гэсэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар 000428542 болж өөрчлөгдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар солигдсон талаар талууд маргаагүй болно. 
Дархан-Уул аймгийн *******ын*******ийн*******од байрлах 2 өрөө орон сууцыг нь 1993 оноос эхлэн эзэмшиж байгаад 1998 онд хувьчлан авч, тус байрны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд хамтран өмчлөгчөөр түүний эхнэр , хүү нар бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан ын Орон сууц нийтийн аж ахуйн газрын захиргаатай байгуулсан “...*******од байрлах 2 өрөө, 29 м.кв орон сууцыг эзэмших тухай гэрээ байгуулав. Уг гэрээ нь 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар хүчин төгөлдөр байна...” гэсэн гэрээ /хх-67-р тал/, ын 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл /хх-66-р тал/, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр “Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай” тогтоол, түүний хавсралтын 349 дүгээрт Халтарын Бээжинбат гэсэн бичилт зэргээр тус тус тогтоогдож байна. 
Мөн хэрэгт Орон сууц хувьчлах товчооны хурлын тогтоолын дагуу 1998 онд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нотлох баримтаар авагдаагүй боловч 1998 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг , , нарт олгож байсан болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ын хянавал хэсгийн “... анх Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн *******ын*******,*******од байрлах 29,0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хувьчлан, эрхийн бүртгэлийн 00056042ДА дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн , , нарт олгожээ” гэсэн бичилт /хх-97-р тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно. 
Тус орон сууцыг нэхэмжлэгч ын эхнэр 2001 онд У. түүний нөхөр н. нарт худалдсан, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нь маргаан бүхий *******ын*******ийн*******од байрлах 2 өрөө орон сууцыг өөрийн амьдарч байсан *******ын Дархан багийн арктай, 1 өрөө байраар У., түүний нөхөр н. нартай сольж, улмаар одоог хүртэл амьдарч байгаа зэрэг үйл явдал нь гэрч ын “... 2001 онд Баттулга гэх хүнээс худалдан авсан. Сарыг нь сайн санахгүй байна. Энэ байранд 1 жил амьдраад д зарсан. 2002 оны 7 дугаар сард наадмын өмнөх өдөр сольж нүүж орсон. Тухайн үед байрны цэнхэр дэвтэр гээд бүх бичиг баримтыг сольж авч байсан ... ” гэсэн мэдүүлэг, Я.Баттулгын “... эрүүгийн хэргээр таслагдаад явах тэр үеэр би *******ын*******ийн*******од байрлах орон сууцыг гэх Цагдаагийн газрын эмчээр ажиллаж байсан хүнд зарж байрныхаа ордерийг хүлээлгэн өгч байсан...” гэсэн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч ыг ял эдэлж байх хугацаанд эхнэр нь түүний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдад шилжүүлсэн нь хууль бус байсан, хариуцагч нь тус байранд 2002 оноос одоог хүртэл амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж маргадаг болно. 
Маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн үйл явдлуудыг хууль зүйн үүднээс дүгнэж үзвэл: 
2001 онд , , н. нарын хооронд байгуулагдсан гэх орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийн хувьд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 3-т: “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүд нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил тэгш эрх эдэлнэ. Гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүн нь уг эрхээ хэрэгжүүлэхдээ гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүнтэй тохиролцох ба үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа тэдгээрийн зөвшөөрлийг бичгээр авна. Энэ шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, мөн хуулийн 203 дугаар зүйлийн 3-т: “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.   нь тухайн үед гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох хамтран өмчлөгч ын зөвшөөрлийг авсан тухай шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байгаа тул бичгээр хүсэлт аваагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрх хэлцлийг бичгээр хийж, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна. Иймд , , түүний нөхөр н. нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.  
2002 онд , н. нар нь *******ын*******ийн*******, 2 өрөө орон сууцыг хариуцагч д шилжүүлсэн гэх арилжааны хэлцлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн байх тул мөн адил хүчин төгөлдөр бус байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс хариуцагч гийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил нь хууль бус байна гэж үзнэ. 
Дархан-Уул аймгийн *******ын*******ийн*******од байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр , , нарыг бүртгэж, 1998 онд олгосон 00056042ДА дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 381 дүгээр тушаалаар хүчингүй болгосон атлаа 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг , , нарын нэр дээр дахин олгосон байна. /хх-2-р тал, хх-49-51-р тал/ 
Дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин олгох тухай өргөдөл, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хариуцагч нэхэмжлэгч ын нэрийн өмнөөс гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын           29-ний өдрийн , шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч гийн тайлбараар тогтоогдож байна. 
Мөн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нь “ дугаартай бүртгэгдсэн улсын бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн аар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дугаарт бүртгэсэн улсын бүртгэл болон , , нарт олгосон 0001132193 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ./хх-94-100-р тал/
Магадлалын үндэслэлд нь ын нэрээр өргөдөл, мэдүүлгийг гаргасан буруутай үйлдэл тогтоогдож байгаа боловч эрхийн улсын бүртгэлийг хуульд нийцүүлэн, үнэн зөв хөтлөн явуулах үүргийг эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан гэж дүгнэсэн байна. 
    Нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт өргөдөл, мэдүүлэг гаргасны үндсэн дээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000428542 дугаар гэрчилгээг , , нарын 3 хүний өмчлөлтэйгөөр олгосон бөгөөд энэхүү бүртгэлийн талаар ямар нэгэн маргаан гараагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар дээрх бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үнэн зөв байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь мөн байна. 
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т: “Дундаа хамтран өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй” гэж заасны дагуу нь  Дархан-Уул аймгийн *******ын*******ийн*******од байрлах 2 өрөө орон сууцыг болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшлээс шаардах эрхтэй байна. 
    Хариуцагч гийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарладаг болно. 
    Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн үүснэ. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлжээ /хх-52-р тал/
ын эхнэр нь түүнийг ял эдэлж байх хугацаанд маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь ял эдэлж байх хугацаандаа өмчлөх эрхээ зөрчигдсөн талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нь 2005 оны 11 дүгээр сард шоронгоос гарч ирсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар хариуцагч тал маргаагүй болно. 
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан /ын шаардлага гаргах/ хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.  
Ийнхүү маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь болон түүний эхнэр , хүү нар байгаа тул г өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм. Харин нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй шударга эзэмшигч байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцыг өөр хүний өмчлөлийнх гэдгийг мэдэж байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх хуулийн шаардлагыг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. 
Иймд ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн *******ын*******ийн*******од байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, гийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу хариуцагч нь эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардал, өөрт учирсан хохирлоо эрхээ зөрчсөн гэж үзэж байгаа этгээдүүдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна. 
    Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар хариуцагч болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, *******ын*******ийн*******од байрлах 2 өрөө орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч ад олгож, хариуцагч гийн “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 262,950 төгрөгөөс илүү төлсөн 192,750 төгрөгийг Төрийн сангийн орлогоос д буцаан олгож, үлдэх 70,200 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ад олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2747 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ