Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2015/00943

 

2015.09.23                №943


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс 135/2015/00556/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******,*******,*******,*******од оршин суух,******* /РД: *******/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******, *******,*******од оршин суух ******* /РД: / нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******, ,од оршин суух, /РД: /-т холбогдох,

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 8,190,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч *****, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “***** миний бие өөрийн ээжийн хамт ээжийн танил олон удаагийн гуйлтаар түүний найз гэх т 3,500,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын    15-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сар тутам 7 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд мөнгийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Ээж маань настай хүн учир би гэрээг хийсэн юм. Зээлдүүлсэн мөнгийг ээж, бид хоёр “Нэткапитал финанс корпораци” ББСБ-аас*******од байршилтай хашаа байшин, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт барьцаалж, 5,000,000 төгрөг зээлж аваад, өмнөх зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хүнээс зээлж төлүүлсэн байсныг буцаан төлж, үлдэх 3,500,000 төгрөгийг т бэлнээр нь өгсөн. Гэтэл Наранцэцэг нь зээлсэн мөнгөө өгөхгүй, шаардсан боловч шалтаг тоочиж, сүүлдээ бүр зугатаадаг боллоо. Бидний авсан зээлийн хугацаа хэтэрч муу зээлийн ангилалд орсноос ээж Батдорж тэтгэврийн зээлээ 18 сарын хугацаагаар авч дээрээс нь өөрийн ээмэг, бөгжийг ломбарданд 705,000 төгрөгийн өрөнд тавьж, мөн Б.Нарангэрэл гэдэг хүнээс 780,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж, “Нэт капитал” ББСБ-ын зээлээ төлж, хашаа байшингаа чөлөөлж авсан.   
Иймд хариуцагч ээс үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 2,940,000 төгрөг, алданги  /300 хоног *17,500=5.250.000 төгрөг/ хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцон 1,750,000 төгрөг, нийт 8,190,000  төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ нь *****, нараас 3,500,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Зээлийн гэрээг өндөр настай учир түүний охин ***** хийж, гарын үсэг зурсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 2,940,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 1,750,000 төгрөг нийт 8,190,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Өмнө нь шүүх хурал ийн хүсэлтээр удаа дараа хойшилж байсан бөгөөд нотлох баримтаар Хас банкнаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа 535,500 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцохыг зөвшөөрч байна. Түүнээс тэр гэх хүнээс төлсөн 40,000 төгрөгийг, мөн 450,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. нь  1,525,000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нь нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Иймд нийт 7,654,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус зээлийн гэрээг ***** хийж гарын үсэг зурсан байгаа бөгөөд түүний ээж нь 3,500,000 төгрөгийг т хүлээлгэн өгч энэ гэрээнд оролцсон учир хамтран нэхэмжлэгчээр орж байгаа юм” гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь, ***** нараас 3,500,000 төгрөг зээлж аваад, тохирсон хугацаандаа өгөөгүй нь үнэн болно. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөроос охин *****ын үлдэгдэл зээл 1,500,000 төгрөгийг төлөөд нэмж 3,500,000 төгрөгийг зээлж авсан. Зээл хаасан мөнгөний хүү, зээл авахад гарсан бүх зардал, мөн *****ын зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийн хүү 70,000 төгрөг нийт 380,000 төгрөгийг би төлсөн. Мөн 3,300,000 төгрөгийг тооцож авахаар болж, 200,000 төгрөгийг зээл авч өгсөний хөлсөнд өгсөн. Ингээд би 8 дугаар сарын төлөлтөд 535,500 төгрөг, 9 дүгээр сарын төлөлтөд 500,000 төгрөг, хэдхэн хоногийн дараа 40,000 төгрөг, 10 сарын төлөлтөд 400,000 төгрөг гээд миний санаж байгаагаар ойролцоогоор бэлнээр нийт 1,800,000 төгрөгийг өгсөн. Миний хувьд чин үнэнээр тогтоосон төлбөрийг төлөхөд бэлэн байна” гэжээ. 
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь, ***** нараас “Нэткапитал” ББСБ-аас зээлүүлэн 3,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би тооцоо хийхэд нийт 1,525,500 төгрөгийг төлсөн байна. 10 дугаар сараас хойш зээл төлөөгүй. эгчтэй мөнгөн дүнгээ хамт тулгаж бодоход нийт 4,928,205 төгрөгөөс үлдэгдэл 3,400,000 төгрөгийг төлөхөд болно гэж хэлсэн. Мөнгөний хэрэг болсон үедээ надаас 10, 20-оор нь авч байсан удаа байгаа. Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн 450,000 төгрөгийн баримтанд Наранцэцэг гэж тушаасан байгаа. Үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж өгнө үү. Бусад нэхэмжлэгч нарт өгсөн мөнгөний хувьд надад ямар нэгэн баримт байхгүй байна. Иймээс одоо миний хувьд 3,400,705 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс 3,500,000 төгрөг зээлж авчихаад одоо 8 сая гаран төгрөг нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****, нар нь хариуцагч ээс зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 3,500,000 төгрөг, түүний хүү 2,940,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 8,190,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч *****, хариуцагч нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ. 
Тус зээлийн гэрээгээр 3,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, сарын 7 хувийн хүүтэйгээр тохирч, зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. 
Иймд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч ***** шаардлага гаргах эрхтэй байна. 
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ *****, нарын хооронд байгуулагдсан, нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний зүйл болох 3,500,000 төгрөгийг *****ын хамт “Нэткапитал финанс корпораци”  ББСБ-аас үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан, зээлж авч, хариуцагч т өгсөн талаар талууд маргаагүй боловч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний аль нэг тал биш байх тул дээрх гэрээний дагуу үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна гэж үзлээ. 

 Зээлийн гэрээгээр талууд хүү тогтоосон бөгөөд гэрээг бичгээр хийсэн байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байна. 
    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 
    Зээлдэгч ***** нь зээлийн гэрээний үүрэг болох 3,500,000 төгрөгийгоор дамжуулан хариуцагч т хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “Миний бие нь, ***** нараас “Нэткапитал” ББСБ-аас зээлүүлэн 3,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. 
    Хариуцагч нь нийт 1,525,500 төгрөгийг буцаан төлсөн, одоо 3,400,705 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 3,500,000 төгрөг зээлж авсан атлаа 8 сая төгрөг болгож төлөх үндэслэлгүй гэж маргажээ. 
    Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангасны дагуу Хас банкнаас ирүүлсэн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орлогын ордероор 535,500 төгрөгийг хариуцагч ээсийн төлбөрт “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын дансанд төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ төлбөрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцохыг зөвшөөрсөн болно. 
    
    Мөн хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын төлөлтөд 450,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан Хас банкны 2013 оны 10 сарын      17-ны өдрийн орлогын ордероор 450,000 төгрөгийг “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын дансандийн төлбөрт төлсөн болох нь мөн тогтоогдож байна. /хх-7 дугаар хуудасны доод талын цагаан өнгөтэй орлогын ордер гэсэн баримт/

      нь зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө, ***** нарын “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын зээлийн төлбөрийн дансанд шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно. Иймд 450,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй байна. 
Харин хариуцагч нь нийт 1,525,500 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан төлсөн гэж тайлбарладаг боловч дээр дурдсан 535,500 төгрөг, 450,000 төгрөгөөс бусад төлбөрийг төлсөн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй байгаа тул түүний татгалзал үндэслэлгүй юм. 
Мөн хариуцагч нь 3,500,000 төгрөг авсан байхад 8,190,000 төгрөг нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй, одоо 3,400,705 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч *****, нарын байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд сарын хүү 7 хувь, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөхөөр тус тус тохирсон байна. 
Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчээс алдангид 1,750,000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
 Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүү, гэрээний хугацаа хэтэрсний хариуцлага болох алданги нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзнэ. 

Иймд хариуцагч ийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 535,500 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 450,000 төгрөг, нийт 985,500 төгрөгийг нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс хасч, нийт 7,204,500 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж, нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ээс 7,204,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 985,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчоос улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 150,000 төгрөгөөс илүү төлсөн 4,010 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 145,990 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 130,222 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор            Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ОЮУНЦЭЦЭГ