| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00776/И |
| Дугаар | 135/ШШ2015/01008 |
| Огноо | 2015-10-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2015/01008
2015.10.09 №1008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00776/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******од оршин суух ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******,*******од оршин суух //-д холбогдох
Орон байрнаас албадан гаргуулах, 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нь д 30,700,000 төгрөгийг зээлдүүлж, Сум дундын 7-р шүүхийн шүүгчийн аар дээрх мөнгөө гаргуулан авах болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нь мөнгө төлөх боломжгүй болж, өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний өмчлөлд шилжүүлж өгсөн. Өмчлөгч нь болохыг нотолсон улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт байгаа. мөнгийг өгнө гэж олон янзаар худлаа яриад их удсан. Тийм болохоор цаашид хүлээх боломж байхгүй. Одоо энэ байраа суллаж өгөхгүй, гэртээ амьдраад байгаа, шаардлага тавихад биелүүлэхгүй байгаа учраас миний өмчлөлд шилжсэн ******* ,, байрнаас ыг албадан гаргуулж өгнө үү. Мөн Энхсоёл нь эвлэрлийн гэрээгээр эвлэрч төлбөр 30,700,000 төгрөгийг үл маргах журмаар өгнө гээд өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлж, надаас урамшууллын зардалд 1,950,000 төгрөгийн зардал гаргуулж хохироосон учир энэ мөнгөө мөн нэхэмжилнэ. Иймд ыг дээрх байрнаас албадан гаргаж, надад 1,950,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие нэхэмжлэгчтэй энэ асуудлаар ярилцаж тохиролцоод болчих байх гэж бодож байсан. Энэ хугацаанд би д нийт 18 сая гаруй төгрөг өгчихсөн байгаа, эдийн засгийн хямрал болоод зарим газраас авах авлагаа авч чадахгүй хэцүү байна, хэрэв авчих юм бол үлдсэн мөнгөө ямар ч гэсэн өгөөд байраа буцааж авах хүсэлтэй байгаа. Энэ мөнгийг уг нь би өөрөө аваагүй А.Гансэлэнгэд өгсөн юм. ... ******* ,, байранд одоо би хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа нь үнэн. Зээл аваад үлдсэн төлбөрөө төлье гэхээр заавал барьцаа хөрөнгө шаардаад байгаа. тийм болохоор миний хувьд байрыг буцаагаад миний нэр дээр болгочих юм бол банкнаас зээл аваад энэ асуудлыг дуусгах боломжтой байгаа. Одоо байрнаасаа гарна гэдэг үнэхээр хэцүү байна, хариуцагч тал миний энэ хүнд хэцүү байдлыг ойлгоосой гэж хүсч байна. Ер нь анхнаасаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь надад мэдэгдэлгүй ажиллагаа явуулж энэ байрыг М.Цэнд-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн байдаг. 12,700,000 төгрөгийн үнэтэй 3 өрөө байр байхгүй гэдгийг захын хүн мэднэ шүү дээ. Ямар үндэслэлээр бас 1,950,000 төгрөг нэхээд байгаа ойлгохгүй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулж орон байр албадан чөлөөлүүлэх, 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийг тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Орон байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, *******ын 17-р баг, Өргөө баг*******, 17 байрны 73 тоотод орон сууцнаас ыг албадан гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “ ... ******* ,, байранд одоо би хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа нь үнэн. Зээл аваад үлдсэн төлбөрөө төлье гэхээр заавал барьцаа хөрөнгө шаардаад байгаа, тийм болохоор энэ байрыг буцаагаад миний нэр дээр болгочих юм бол банкнаас зээл аваад энэ асуудлыг дуусгах боломжтой ... Одоо байрнаасаа гарна гэдэг үнэхээр хэцүү байна, хариуцагч тал миний энэ хүнд хэцүү байдлыг ойлгоосой гэж хүсч байна ... “ гэжээ. Харин нэхэмжлэгч нь “ ... уг 3 өрөө байрны өмчлөгч нь болохыг нотолсон улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ байна. мөнгийг өгнө гэж олон янзаар худлаа яриад их удсан. Тийм болохоор цаашид хүлээх боломж байхгүй. ... байрыг албандан чөлөөлүүлж өгнө үү ... “ гэж тус тус маргажээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн №000402672, Ү-2003012473 дугаартай гэрчилгээгээр Дархан-Уул аймаг, *******ын 17-р баг,*******, орон сууц нь ******* гэсэн нэг хүний өмч болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3. дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй ба өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, шүүх нь иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах аргыг хуульд заасан аргаар хэрэгжүүлдэг.
Иймд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн орон байранд нь хууль бусаар байрлаж, өмчлөх эрхийг нь зөрчиж байгаа ыг албадан гаргуулах талаар М.Цэнд-Эрдэнийн шаардлага нь хуульд нийцэж байна.
Харин нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардалд 1,950,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийг шаардлага хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна.”, мөн хуулийн 83.2-т “урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна.” гэж заасан бөгөөд нэгэнт хуульд заасан журмын дагуу төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэгчид олгосон урамшууллыг нэхэмжлэгч нь хариуцах үндэслэлгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 116,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1., 83.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* 17-р баг,*******, 17 байр, 73 тоот орон сууцыг ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 116,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН