| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00619/И |
| Дугаар | 135/ШШ2015/01035 |
| Огноо | 2015-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2015/01035
2015.10.22 №1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00619/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******од оршин суух ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******од оршин суух ******* //-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 10,164,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Зээлдэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр надаас 3 сая төгрөгийг 15%-ийн хүүтэйгээр нотариатаар гэрчлүүлэн зээлсэн юм. Түүний маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин нэмж 1,200,000 төгрөг зээлсэн. нь -ийн захирлын ажилтай гэж байсан. Хариуцагч нь дээрх зээлсэн мөнгөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, биелүүлэх сонирхолгүй байна. Иймд хариуцагч тай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн 3 сая төгрөг, түүний хүү 2,250,000 төгрөг, алданги 2,010,000 төгрөг, бүгд 4,260,000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн 1,200,000 төгрөг, хүү 900,000 төгрөг, алданги 804,000 төгрөг нийт 10,164,000 төгрөгийг хариуцагч аас нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч гоос зээлийн гэрээ бичгээр байгуулж 1,200,000 төгрөг авсан нь үнэн энэ талаар маргахгүй, үүнийг гэрээнд заасан хүү, алдангийн хамт төлөхийг зөвшөөрч байна, харин 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 3,000,000 төгрөгийг хэдийгээр миний бие зээлийн гэрээ байгуулж авсан боловч гэдэг хүнд тус болох зорилгоор түүний хүсэлтийн дагуу гуайгаас авсан 3,000,000 төгрөгийн 2,980,000 төгрөгийг нь ид шилжүүлсэн учир энэ гэрээний төлбөрийг хариуцахгүй, надад төлөх боломж, бололцоо байхгүй. Нэхэмжлэгч гэдэг хүнийг би таньдаггүй байсан бөгөөд энэ хүнээс мөнгө зээлэх талаар яриа хэлцэл огт хийгээгүй, Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбарын захирал той ажил төрлийн харилцаатай байдгийн хувьд 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр надруу ярьж, ээжийн бие муу эмнэлэгт хагалгаанд орох гэж байна, яаралтай мөнгө хэрэг болоод байна, би гэдэг хүнээс 3 сая төгрөг авахаар яриад тохирчихлоо. Надад зав чөлөө алга, та гоос очоод мөнгө аваад миний Хаан банкин дахь дансруу шилжүүлээдхээч гэж хэлсэн юм. гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулж зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 4,200,000 төгрөг, зээлийн хүү, алданги 5,964,000 төгрөг нийт 10,164,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 5,223,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч аас зээл, зээлийн хүү, алданги нийт 10,164,000 төгрөг нэхэмжилжээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэргийн талаар бодит үйл баримтыг тодорхойлбол нэхэмжлэгч нь хариуцагч т 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөгийг зээлдүүлсэн ба тус бүрд нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигчдын хувьд зээлийн гэрээ байгуулсан талаар болон хариуцагч нь нэхэмжлэгч гоос 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргадаггүй боловч хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэгч гоос зээлийн гэрээ бичгээр байгуулж 1,200,000 төгрөг авсан нь үнэн энэ талаар маргахгүй, үүнийг гэрээнд заасан хүү, алдангийн хамт төлөхийг зөвшөөрч байна, харин 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 3,000,000 төгрөгийг хэдийгээр миний бие зээлийн гэрээ байгуулж авсан боловч гэдэг хүнд тус болох зорилгоор түүний хүсэлтийн дагуу гуайгаас авсан 3,000,000 төгрөгийн 2,980,000 төгрөгийг нь ид шилжүүлсэн учир энэ гэрээний төлбөрийг хариуцахгүй, надад төлөх боломж, бололцоо байхгүй ... “ гэж, нэхэмжлэгч нь “ ... 2015 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрийн зээлийн гэрээг миний бие тай байгуулсан, зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг, мөн маргааш нь 1,200,000 төгрөгийг бүгдийг нь т л зээлдүүлж өгсөн, тиймээс түүнээс л зээлсэн мөнгөө хүү, алдангийн хамт нэхэмжилж байна ...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг тул хариуцагч ын хувьд нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй, маргаж буй үндэслэлээ зээлийн гэрээний дагуу авсан 3,000,000 төгрөгөө өөр хүнд шилжүүлсэн гэж тайлбарласан нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчид уг мөнгийг төлөхгүй байх үндэслэл, сөрөг шаардлага, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу өөрийн татгалзлыг нотолж чадаагүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан тул , нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан бөгөөд хуулийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 282 дугаар зүйлд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэжээ.
Зохигчдын байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд 3,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, мөн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд 1,200,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчид төлөхөөр тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд хуульд нийцүүлж бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч аас зээлийн төлбөрийн хүү, алданги шаардах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хүү, алдангийг хэмжээг өндөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Тодруулбал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анзын нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, мөн хуулийн 285 дугаар зүйлд зааснаар зээлийн хүүг зөвхөн гэрээнд заасан хугацаагаар тооцохоор тус тус заасныг үндэслэж 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, гэрээнд заасан хугацааны 15 хувийн 450,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,950,000 төгрөг,
2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,200,000 төгрөг, гэрээнд заасан хугацааны 1 хувийн хүү 12,000 төгрөг, алданги 600,000 төгрөг нийт 1,812,000 төгрөг болж байх тул харицагч аас нийт 6,762,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3,402,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 208,892 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 6,762,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 123,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дугаар зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нийт 6,762,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3,402,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 208,892 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас тэмдэгтийн хураамж 123,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН