Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2015/01040

 

2015.09.09                    №1040


 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00007/И 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Д*******,*******,*******,*******од оршин суух ******* /*******,*******/-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Д*******, *******,*******,,од оршин суух ,/-т холбогдох 
Гэрээний үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “ миний бие нь ганц гишүүнтэй “Өгөөмөр хараа” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Баядууд” ХХК-ийн захирал ийн захиалгаар 2008 онд Д*******ын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах 3 давхар ногоон барилгыг барьж байгуулах, хөрөнгө оруулах ажлыг хийж, уг барилгыг 1-2 давхарыг , 3 давхарыг миний бие өмчилж авахаар тохиролцсон. Барилгын ажил дуусах үед нь урд тохирсон тохиролцооноосоо буцаж, бидний хооронд зөрчил гарсан. ... нь олон янзын шалтаг, шалтгаан хэлж миний түүнээс авах авлагын хэмжээг 50 хувиар бууруулж зохих хэмжээний мөнгийг цувуулж төлсөөр байгаад 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид хоёр биеэрээ байлцаж дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл өрийг тооцож, үлдэгдэл 9,600,000 төгрөгийн өр, төлбөрийг нь надад 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохирч гарын үсэг зурсан. Энэ хугацаанд нь увуулж, цувуулж хэдэн төгрөг өгсөөр хамгийн сүүлд 300,000 төгрөг нэхэл дагуул болж байж өгсөн. Одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. миний бие энэ хугацаанд ганц гишүүнтэй “Өгөөмөр хараа” ХХК-ийг өөр этгээдэд бүхэлд нь худалдсан. Энэ талаар хавтаст хэрэгт 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.1-т зааснаар худалдагч миний бие компани, хувьцаа шилжихээс өмнөх бүх өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ гэж заасан тул миний бие тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй болно. ... Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, одоо 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг “Баядууд” ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэв. 
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа  “Бид 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж манай байрны суурийг тавьсан, хөрөнгө оруулалт хийх боломжгүйгээс 2 жил зогсоосон. ... гуай надад барилга гүйцэтгэсэн акт бичиж өгөх ёстой байтал нэг ч акт бичиж өгөөгүй. Улсын комисст хүлээлцэхэд акт шаардахаас гадна, гүйцэтгэсэн компаниудын төлөөлөл ирж хийсэн ажлаа хүлээлцэх ёстой гэтэл улсын комисст хүлээлгэн өгөхөд гуай өөрөө байгаагүй. Би дараа нь ажил гүйцэтгэсэн компаниудаар актыг нөхөж бичүүлж, 2009 оны намар барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ үеэс бидний хооронд зөрчил үүссэн. гуай надаас үлдэгдэл мөнгөө нэхэхээр нь би та ийм ийм үүргээ биелүүлээгүй байна шүү гэдгийг хэлсэн. Би гуайд ажлын хөлс, барилгын материалын үнэ гээд мөнгө олон удаа өгч байсан, би тэр болгонд баримт үйлдэж байгаагүй. гуай Хаан банкнаас зээл авах гэхээр миний хөрөнгө хүрэлцэхгүй байна, чи надад өглөгтэй гэсэн баримт үйлдээд гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би тэгж хамаагүй баримт үйлдэхгүй, танд ажил гүйцэтгэсэнтэй холбоотой өгөх ёстой мөнгөө л тооцож үлдэгдэл өр, төлбөр дээрээ баримт үйлдэж өгнө гэж хэлсэн. Ингээд гуай бид хоёр өмнө барилгын ажил гүйцэтгэсэн гэрээгээ дүгнэж, үлдэгдэл өр, төлбөрийнхөө тооцоог хийж, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, би гуайд 9,600,000 төгрөгийн өр төлбөрийг өгөхөөр тохирсон нь үнэн. Үүнээс хойш би өөрийн бололцоогоор гуайд мөнгийг хэсэг хэсгээр өгсөөр байгаад үлдэгдэл өр төлбөр 3 сая болоход би гуайд хандаж надаас авсан 32 сая төгрөгөндөө НӨАТ-ын падаан бичиж өгөөд үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлсэн. гуай надад НӨАТ-ын падаан өгөөгүй. Энэ хугацаанд надаас эм, тарианы мөнгө гэж надаас мөнгө авсаар одоо үлдэгдэл өр төлбөр 2 сая биш 1,740,000 төгрөг болсон. гуай надад уг барилгыг барьж өгчихөөд НӨАТ-ын баримт гэж ерөөсөө өгөөгүй, тэгэхээр энэ барилга зүгээр л босоод ирсэн юм шиг харагдаад байгаа юм. ... гуайн надад өгсөн бичиг дээр алданги тооцно гэсэн зүйл байхгүй. гуайд үлдсэн хувь дээр алданги тооцно гэж бичсэн байгаа. Би гуайгаас НӨАТ-ын падаан авах эрхтэй, гуай надад үүнийг өгөх үүрэгтэй. гуайн нэхэмжилж байгаа мөнгөнөөс увуулж, зувуулж өгсөөр одоо 1,740,000 төгрөгийг би өгөх ёстой байгаа. Хэрэв надад НӨАТ-ын падаан гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                       
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулж барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагчаас нийт 2,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 
Учир нь 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Баядууд ХХК-ийн орон сууцны үйлчилгээний төвийн барилгын захиалагч үйлчлэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ” нэртэй ажил гүйцэтгэх гэрээ нь “Өгөөмөр хараа” ХХК болон “Баядууд” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, барилгын материалын зардлыг хариуцагчаас нэхэмжилжээ.
Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь “Баядууд” ХХК гэсэн хуулийн этгээд байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгийг “Баядууд” ХХК-аас нэхэмжилж байна ... “ гэсэн боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг иргэн Бавуужавын гэж тодорхойлсон тул тус шүүх хуралдаанаар т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн болно. 
Хариуцагч нь энэ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа      “ ... ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь “Баядууд” ХХК юм, ... уг ажил гүйцэтгэх гэрээгээр ийн бус “Баядууд” ХХК-ийн барилгыг барьсан ... “Баядууд” ХХК нь одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ... “ гэжээ. 
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.”, мөн хуулийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, хуулийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж заасан. 
Иймд нэхэмжлэгч гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь биш байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  
 ТОГТООХ нь:
         1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч т холбогдох,  2,000,000 төгрөг гаргуулах тухай гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ЛХАГВАСҮРЭН