Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2015/01286

 

2015.12.11                    №1286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс:135/2015/01091/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******, 18-р брак байранд байршилтай *****ХХК-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******* холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинэчлэн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:                                              
Нэхэмжлэгч *****ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* албадан биелүүлэх ажиллагааны төлбөр төлөгч *****ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3, 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг баримтлан дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03/3082 тоот албан бичигт *******, мөн байрны урд хэсэгт орших 94,0 мкв талбайтай ажлын байр мөн брак байрны 113 мкв талбайтай баруун жигүүр, 20 дугаар хороолол 7 дугаар байрны  97 тоот 1 өрөө орон сууц, 20 жилийн хугацаатай эзэмших 809,3 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 96,800,000 төгрөгөөр үнэлүүлж, 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг, 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 50,188,127 төгрөгийн үлдэгдэл төлбөрт ******* 18-р бракт байрлах 69 мкв талбайтай 3 машины граж, мөн байрны урд хэсэгт орших 94,0 мкв талбайтай ажлын байр мөн брак байрны 113 мкв талбайтай баруун жигүүр, 20 жилийн хугацаатай эзэмших 809,3 мкв талбайтай газар зэргийг төлбөр авагчид санал болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг үндэслэл нь тухайн үед 809,3 мкв талбайтай газрыг үнэлээгүй. Гэтэл энэ газар     Дархан-Уул аймгийн “А” бүсэд байршилтай тул газар эзэмших эрх нь дангаараа дор хаяж 100,000,000 төгрөгийн үнэд хүрнэ. Учир нь Капитал банкны өрөнд өгнө гэж байгаа *******, мөн байрны урд хэсэгт орших 94,0 мкв талбайтай ажлын байр мөн брак байрны 113 мкв талбайтай баруун жигүүр, 20 жилийн хугацаатай эзэмших 809,3 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө нь Дархан-Уул аймгийн “А” зэрэглэлийн бүсэд байршилтай ба одоогийн зах зээлийн үнэлгээ нь доор хаяж 250,000,000 төгрөг болно. Гэтэл уг эд хөрөнгүүдийг               7 жилийн өмнөх үнэлсэн үнэлгээг үндэслэн 50,188,127 төгрөгийн төлбөрт өгөх гэж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2010 онд манай амьдран сууж байсан Дархан сум 20 дугаар хороолол 7 дугаар байрны 97 тоот 1 өрөө орон сууцыг маань Капитал банкныхан бидэнд мэдэгдэлгүйгээр маш хямд үнээр зарж, биднийг орон гэргүй болгож хохироож байсан. Капитал банкны төлбөрөөс гадна манай компани нь “Газар партнерс” ХХК-ийн 16,0 сая, Нийгмийн даатгалын төлбөр 6,0 сая төгрөгийн төлбөрийг төлөх өртэй, эдгээр төлбөрийг төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хийж байгаа тул эдгээр өрийг ядаж бид нар өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнийн дүнгээс гаргуулмаар байна. Хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн. Учир нь 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барьцаа хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гарсантай холбогдуулан дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг ******* гаргасан байсан. Гэтэл ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байсаар байхад 2 дахь дуудлага худалдаа явагдсан гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа болон үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид       2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариуг өгөхгүй байна. Иймд Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2 дахь дуудлага худалдааг явагдаагүй байхад явагдсан гэж үзэж байгаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, *******, 18-р бракт байрлах 69 мкв талбайтай 3 машины граж, мөн байрны урд хэсэгт орших 94,0 мкв талбайтай ажлын байр мөн брак байрны 113 мкв талбайтай баруун жигүүрийг дахин үнэлүүлж, 20 жилийн хугацаатай эзэмших 809,3 мкв талбайтай газрын үнэлгээг албан ёсоор гаргуулж өгнө үү.” гэжээ.  
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа       “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1168 дугаар шийдвэрээр *****ХХК-аас Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн     175.1-д зааснаар ГД-00167105 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум 5 дугаар багт байрлах 18 дугаар брак *****ХХК-ийн хашаанд байрлах 69,0 мкв талбайтай 3 машины граж, ГД-000167517 дугаартай           ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум ,4 мкв талбайтай ажлын байр мөн брак байрны        113,0 мкв талбайтай ГД-00711698 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр, *****ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай               ГД-000127707 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай барилга, Дархан сум 5 дугаар баг 7 дугаар байр 97 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, дугаартай 809, талбайтай        20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд мөн               улсын дугаартай “Тоёото кроун” маркийн суудлын автомашин, улсын дугаартай “Киа веста” маркийн саарал өнгийн микро автобус, ДАР 13-01 улсын дугаартай “Тоёото” маркийн ачааны машин зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж 63188064 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгчид сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулж барьцааны хөрөнгийг /Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГД-00167105 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум   5 дугаар багт байрлах 18 дугаар брак *****ХХК-ийн хашаанд байрлах 69,0 мкв талбайтай 3 машины граж, ГД-000167517 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум ,,0 мкв талбайтай ГД-00711698 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр, *****     ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай ГД-000127707 дугаартай                      ***** улсын бүртгэлийн дугаартай барилга, Дархан сум 5 дугаар баг 7 дугаар байр 97 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, дугаартай 809, талбайтай 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд мөн ДАА 18-91 улсын дугаартай “Тоёото кроун” маркийн суудлын автомашин, улсын дугаартай “Киа веста” маркийн саарал өнгийн микро автобус, ДАР 13-01 улсын дугаартай “Тоёото” маркийн ачааны машин/ зэргийг битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг , ******* нарт хариуцуулан үлдээж төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул хураан авч талуудаас үнийн санал авахад зөрүүтэй байсан тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 96,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнэлгээг танилцуулан 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулахад сонирхогч этгээд оролцоогүй, худалдан борлогдоогүй тул  2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол          2010 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарч 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахад мөн адил сонирхогч этгээд оролцоогүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар дээрх барьцаа хөрөнгийг төлбөр авагч “Капитал” банкинд санал болгох явцад буюу 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2895 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 2 дахь албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан болно. 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *****ХХК-ийн захирал *******, хамтран өмчлөгч , Д.Цэндсүрэн нар нь барьцааны хөрөнгө болох Дархан сум 5 дугаар баг 20 дугаар хороолол 7 дугаар байрны 97 тоот 1 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээгээр хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгээр иргэн Б.Пүрэвдуламд шилжүүлэн өгч дээрхи төлбөрөөс 12,500,000 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтийг төлбөр авагч “Капитал” банк нь манай албанд ирүүлсэн болно. Төлбөр төлөгч *****ХХК нь төлбөрийг төлж барагдуулахаас зайлсхийж удаа дараа шүүхэд хандаж хугацаа хожих зорилгоор 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн        3579 дугаар шүүгчийн захирамж, 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 903 дугаар шүүгчийн захирамжаар тус тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж байсан болно. 2015 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар төлбөр төлөгч *****ХХК-ийн захирал , ******* нар нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж хадгалалт хамгаалалтыг хариуцуулсан ДАА 18-91 улсын дугаартай “Тоёото кроун” маркийн суудлын автомашин, ДАА 23-18 улсын дугаартай “Киа веста” маркийн саарал өнгийн микро автобус, ДАР 13-01 улсын дугаартай “Тоёото” маркийн ачааны машины эд ангийг тонож үрэгдүүлсэн байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1526 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2011 оны      12 дугаар сарын 06-ны өдрийн 1581 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 841 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 383 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн        137 дугаар магадлал, мөн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар  магадлал, мөн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны        2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаар тогтоол мөн шүүхийн 2012 оны         06 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаар тогтоолоор тус тус 1 өрөө орон сууцтай холбоотой маргааны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2365 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагч “Капитал” банкинд санал болгох хуралд хүрэлцэн ирэх мэдэгдлийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн   03/3083 дугаар албан бичгээр төлбөр төлөгч *****ХХК-ийн захирал *******, өмчлөгч нарт хүргүүлэхэд манай албанд хандан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын   01-ний өдрийн 03/3451 дүгээр албан бичгээр өргөдлийн хариуг төлбөр төлөгчид хүргүүлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГД-00167105 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум  5 дугаар багт байрлах   18 дугаар брак *****ХХК-ийн хашаанд байрлах 69,0 мкв талбайтай 3 машины граж, ГД-000167517 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум ,,0 мкв талбайтай ГД-00711698 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр, *****     ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай ГД-000127707 дугаартай                      ***** улсын бүртгэлийн дугаартай барилга, Дархан сум  5 дугаар баг 7 дугаар байр 97 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, дугаартай 809, талбайтай 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгох хурлыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай албан дээр зохион байгуулан хуралдаанд төлбөр төлөгч *****ХХК-ийн захирал *******, төлбөр авагч “Капитал” банк оролцон *****ХХК-ийн шүүхийн шийдвэртэй нийт өр төлбөр болох 3 гүйцэтгэх хуудасны 71246538 төгрөгийн төлбөрт Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГД-00167105 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум   5 дугаар багт байрлах 18 дугаар брак *****ХХК-ийн хашаанд байрлах 69,0 мкв талбайтай 3 машины граж, ГД-000167517 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай Дархан сум ,,0 мкв талбайтай ГД-00711698 дугаартай ***** улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр, *****     ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай ГД-000127707 дугаартай                      ***** улсын бүртгэлийн дугаартай барилга, дугаартай 809, талбайтай 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тооцон авахыг санал болгосон байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд: 1. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байхад явуулсан гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2 дахь албадан дуудлага худалдааг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Тиймээс 2 дахь албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан. 2. Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан бөгөөд төлбөр төлөгч *****ХХК-ийн захирал *******д 2010 оны 04 дүгээр сарын   27-ны өдөр үнэлгээг танилцуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37.3-т зааснаар хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаагүй бөгөөд хуулийн хугацаа өнгөрсөн байх тул барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 
    Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад 
              ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****ХХК нь Дархан-Уул аймаг дахь ******* холбогдуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах тухай гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа эд хөрөнгийн үнэлгээг шинэчлэн гаргуулахыг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... манай компани Капитал банкны төлбөрөөс гадна “Газар партнерс” ХХК-нд 16 сая, Нийгмийн даатгалын төлбөрт     6 сая төгрөгийн төлбөртэй, дээрх барьцаа хөрөнгүүд нь Дархан-Уул аймгийн                     “А” зэрэглэлийн бүсэд байршилтай, одоогийн зах зээлийн үнэлгээ нь доод тал нь 250,000,000 төгрөг болно, гэтэл 2010 онд хийгдсэн хөрөнгийн үнэлгээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх гэж байгааг зөвшөөрөхгүй,  ... мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа болсон талаар бидэнд мэдэгдээгүй, хууль зөрчиж явуулсан тул хүчингүй болгож өгнө үү ... “ гэжээ.
Дархан-Уул аймгийн сум дундын шүүх Капитал банкны 921 дүгээр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, *****ХХК-нд холбогдох зээлийн төлбөр 62,531,164 төгрөг гаргуулах, барьцаа эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1168 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *****ХХК-аас 62,531,164.48 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгож, барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэрт үндэслэж Дархан-уул аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна. 
   Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилж, мөн өдрийн 74 дугаартай актаар эд хөрөнгийг хураасан байна. Талуудаас эд хөрөнгийн үнийн санал авахад саналын зөрүүтэй байсан тул шинжээч томилж, 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан бөгөөд дээрх үнэлгээгээр 297 мкв үйлдвэрлэлийн барилгыг 58,000,000 төгрөгөөр, 69 мкв гурван машины гражийг 8,000,000 төгрөгөөр, 28,2 мкв конторын барилгыг 5,000,000 төгрөгөөр, 809.3 мкв газрыг 7,300,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. 
2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааг 2010 оны       05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, сонирхогч этгээд ирээгүй тул 2010 оны      05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг        2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж явуулахаар шийдвэрлэжээ. 
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.”, мөн хуулийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдаанд оролцогчоос санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна. Энэ хэмжээнд хүрэхгүй бол дуудлага худалдаа явуулаагүй гэж үзнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай, албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаягийг заана гэж тус тус заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, байршил болон анхны үнийг заагаагүй байх ба дуудлага худалдаа явуулах хугацааг 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэж заасан боловч төлбөр төлөгчид явуулсан мэдэгдэх хуудас, Зууны мэдээ сонинд өгсөн зар дээр дуудлага худалдааг       2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэж нийтэд мэдээлсэн байна. Үүнээс үзэхэд хоёр дахь албадан дуудлага худалдаа чухам хэдний өдөр явагдсан нь тодорхойгүй, дуудлага худалдаанд анхны үнийг хэдээр тогтоож тухайн үнэ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахуйц хэмжээнд хүрсэн эсэх нь тодорхойгүй тул уг дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна. 
Иймд шүүх хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нөхцөл байдал болон хариуцагчийн хариу тайлбарыг харгалзан барьцаа эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох, хоёр дахь албадан дуудлага худалдааг дахин явуулах нь зүйтэй гэж үзэв.  
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул тус шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2365 дугаартай захирамжаар сэргээн явуулсан байх ба нэхэмжлэгчээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаны дагуу шүүхэд дахин 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан тул түүнийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй болно.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон       
ТОГТООХ нь:   
1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *****ХХК-ийн гомдлыг хангаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор зарласан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, барьцаа эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа гүйцэтгэхийг хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* даалгасугай.
2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.     Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн     119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш              14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ЛХАГВАСҮРЭН