Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 967

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 007/2014/0306/И

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А банкны *** салбар /утас: ***/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч*** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух М.Г-д холбогдох

 

2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл 9.825.050 төгрөг гаргуулах

Барьцааны зүйл болох *** сум Дархан баг 15 дугаар байр *** тоот *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв 1 орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчХ.Г, хариуцагч М.Г, нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г нь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 6.600.000 төгрөгийн бизнесийн зээлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зориулалтаар 60 сарын хугацаатай жилийн 28.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч зээлдэгч М.Г нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлага гаргалгүй, зайлсхийсээр зээл, хүүний авлага үүсэж нийт 9.825.050 төгрөгийн өртэй болж өнөөдрийг хүртэл хуримтлагдсан төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний 4.2.3, 4.2.7-д заасныг үндэслэн 2011 оны 09-р сарын 19-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг цуцалж зээлдэгч М.Ггээс үндсэн зээлийн 6.600.000 төгрөг, зээлийн хүү 3.107.076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.974 төгрөг нийт 9.825.050 төгрөгийг гаргуулах, Зээлдэгчийн зээлийн барьцаанд буй *** сум Дархан 15 дугаар баг *** тоотод орших ***, *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.

Энэ зээлийг авсан Ц.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 76.0 сая төгрөгийн төлбөртэй байгаа тул манай зээлээ М.Ггээс гаргуулж, орон сууцны үнээс гаргуулж авах хүсэлттэй байгаа гэжээ

 

Хариуцагч М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 05 дугаар сард сум хөгжүүлэх сангийн төслийн шалгаруулалтад оролцохоор Ц.Т гэгч хүнээр төсөл бичүүлээд удаагүй байтал Ц.Т би фермерийн аж ахуй эрхэлж байгаа хийж дуусгах хашаа хорооны ажил байна, Эрэл банкнаас зээл авах гэсэн барьцаа хөрөнгө дутаад байна, туслаач гэхээр нь би ярилцаж байгаад орон сууцаа барьцаанд тавьж гэрээ байгуулсан нь үнэн. Төслийн санхүүжилт орж ирэхээр зээлийг төлөөд орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө гэж байсан. Би энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй, энэ хэрэгт Ц.Тыг хариуцагчаар оруулж ирмээр байна. Зээлийг үндсэн зээлдэгчээр төлүүлмээр байна, би зээл хүсэж байгаагүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А банкны *** салбар нь хариуцагч М.Ггээс 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл 9.825.050 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох *** сум Дархан баг 15 дугаар байр *** тоот *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв 1 орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.825.050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Ггээс нэхэмжлэгч А банкны *** салбар 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болх 9.825.050 төгрөг гаргуулахаар шаардах үндэслэлгүй байна.

*** тоот зээлийн гэрээний нэг тал хариуцагч М.Г мөн боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч М.Т-аас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь шаардах эрхийн дагуу зээлдэгч Ц.Т-аас үүргийн гүйцэтгэлийг шаардан нэхэмжлэлийн шаардлага 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасаныг Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 707 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч А банкны *** аймаг салбар нь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн барьцааны гэрээгээр хамтран зээлдэгч М.Ггийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн *** сум Дархан 15 дугаар баг *** тоотод орших ***, *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж зээл олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд Дархан-Уул аймгийн *** сум Дархан 15 дугаар баг *** тоотод орших ***, *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зээлийн барьцааны *** тоот гэрээг 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулан, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнэ зэргийг тусгасан бөгөөд энэ талаар маргаангүй байна.

*** тоот барьцааны гэрээний 4.2-т зааснаар зээлдэгч Ц.Т нь *** тоот зээлийн гэрээгээр үүргээ болон 707 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэрээний үүргийг Иргэний хуулинд заасны дагуу хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 9.825.050 төгрөгийг зээлийн барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн *** сум Дархан 15 дугаар баг *** тоотод орших ***, *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-д зааснаар хариуцагч М.Ггээс 9.825.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А банкны *** салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Дархан-Уул аймгийн *** сум Дархан 15 дугаар баг *** тоотод орших ***, *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага 9.825.050 төгрөгийг хангуулах учрыг мэдэгдсүгэй.

 

3.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар Дархан-Уул аймгийн *** сум Дархан 15 дугаар баг *** тоотод орших ***, *** дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаа явуулах этгээдээр ДарханУул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн А банкны *** аймаг салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 172.151 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас М.Ггээс 70.200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ