Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч М.Банзрагч,

хохирогч Д.Батбаяр,

шүүгдэгч Б.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Борын Амгаланбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010164 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Борын Амгаланбаатар, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1971 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 7 дугаар гудамжны 32б тоотод оршин суух, регистрийн дугаар ФА71101911, урьд

1. Эрдэнэт хотын Ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (1986 он)  ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

2. Эрдэнэ хотын Ардын хэсгийн шүүхийн 1990 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (1986 он)  тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,

3. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 185 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (1993 он)  тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,

4. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 205 дугаар захирамжаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж 3 жилийн хорих ял хасуулсан.

5. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 135 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж сулласан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.Амгаланбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14-15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 15-08 тоотод байх Д.Батбаярын гэрт согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ хамт явсан Буянбаттай унтахаар татаж чангаалаа гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Д.Батбаярын зүүн суган тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрч Буянбат, Уранчимэг нартай Баянхошууны эцэст таараад миний гар утсыг ломбарданд тавиад Буянбат, хохирогч Батбаяртай утсаар яриад гэрт нь очихоор...гэрийнх нь урд талын дэлгүүрээс 1 шил архи, ундаа, тамхи аваад очсон. ... Би Батбаяр, Буянбат хоёрыг явалддагийг би мэдээгүй. Гэрт нь ороод бид дөрөв архи ууж байхад Батбаяр Буянбатыг татаж чангаасан. Тэгэхээр нь Батбаяр бид хоёр муудалцаж байгаад дараа нь...Батбаяр бид хоёр гарч дахин 1 шил архи авч ирээд ууж байгаад Батбаяр ор засч Буянбатыг унтъя гээд татсан. Тэрнээс болж Батбаяр бид хоёр муудалцаад Батбаяр намайг дарж авч боосон. Тэгээд энэ хэрэг болсон... гэв.

Хохирогч Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Буянбат над руу яриад танайд очиж болох уу гэхээр нь тэг гээд...би хоол хийж байтал гадаа машин ирж зогсоод Амгаланбаатар, Буянбат, Уранчимэг гурав бууж ирсэн. Бид нар гэрт ороод архиа ууж дуусгачихаад надад нэг куртик байдаг, түүнийгээ тавиад архи авъя гэтэл Амгаланбаатар яах юм бэ, надад 1 шил архины мөнгө байгаа гэхээр нь бид хоёр гарч 1 шил архи авч ирсэн. Түүнийгээ уугаад Буянбат би унтмаар байна гэхээр нь би газар ор засч өгсөн.  Тэгтэл Амгаланбаатар агсараад орилоод чарлаад байхаар нь би заамдаад ор луу түлхээд орны хөндий рүү бид хоёр давхралдаад унасан. Тэгтэл гарт нь эрээн юм байхаар нь аваад хартал хутганы иш байсан. Би дараад хэвтэж байтал Амгаланбаатар бос, би явлаа гэхээр нь боссон. Амгалбаатар, Уранчимэг хоёр гараад явсан. Буянбат бид хоёр унтаж байхад ойролцоогоор 30 минутын дараа Уранчимэг орж ирээд орон дээр унтсан. Унтаж байгаад сэртэл сугаар хатгаад байхаар нь харахад зүсэгдсэн байхаар нь Буянбатад харуулаад энэ яасан байна гэхэд хутгалсан байна ш дээ гээд түргэн дуудсан. Амгаланбаатараас эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цагийн орчим Уранчимэг над руу утсаар залгаад танай гэрт очих гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд адууны мах хуураад байж байхад 09 цагийн орчим гаднаас Уранчимэг, Буянбат, Амгаланбаатар нар 1 шил архитай хүрч ирсэн. Авчирсан архийг нь хувааж уугаад дууссан. Дахин архи  авахаар болоод Амгаланбаатар бид хоёр дэлгүүр явж Амгаланбаатар 0.75 литрийн Стандарт нэртэй архи худалдаж аваад бид нар дахин хувааж уусан. Ууж дуусахад Буянбат нойр хүрээд байна гэхээр нь би ор засч унтуулсан ба Уранчимэг адууны мах иддэггүй гэхээр нь би гаднаас мах оруулж ирээд Уранчимэгт хоол хийж өгөх гээд зорж байхад Амгаланбаатар ямар ч шалтгаангүйгээр орилоод, агсараад байхаар нь та чимээгүй бай гээд газар дартал Амгаланбаатар гартаа улаан цагаан өнгийн хутганы иш барьсан байхаар нь би хутга байна гэж бодоод автал ир нь байхгүй болохоор нь орны ар луу шидсэн. Амгаланбаатар намайг босгочих, би явлаа гэхээр нь больтол Амгаланбаатар гараад явсан. Тэгээд Буянбат бид хоёр хэвтээд хэсэг унтаж байгаад сэртэл миний зүүн суга өвдөөд байсан ба Буянбатад харуултал хутгалуулсан шарх байна гээд Буянбат 103 дуудсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

2. Гэрч  Д.Буянбатын (хэрэг гарах үед хамт байсан эмэгтэй) мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхошууны шинэ эцсийн буудал дээр Уранчимэг бид хоёртой Амгаланбаатар ах тааралдсан. Тэгээд би өчигдөр гэртээ хариагүй, Солонгоос зугтаагаад байгаа, та хоёртой цуг явъя гээд гуйгаад байсан. Өмнө нь Батбаяр над руу хөдөөнөөс ирсэн, уулзъя гээд дуудаад байсан болохоор түүн лүү залгаад гэрт нь очихоор болоод бид гурав такси бариад, замаасаа 1 шил архи аваад гэрт очиход Батбаяр ганцаараа адууны мах шараад байж байсан. Ингээд бид нар архиа уусан. Батбаяр бид хоёр бэлгийн харьцаатай байдгийг Амгаланбаатар ах мэддэггүй байсан. Гэтэл Батбаяр намайг татаж чангаагаад байхаар нь санаа зовоод Амгаланбаатар ахыг Батбаярыг болиулаач гэтэл Амгаланбаатар ах Батбаярыг чи болиоч гэж хоорондоо маргалдсан. Тэгээд гайгүй болоод авчирсан архиа ууж дуусахад Амгаланбаатар, Батбаяр хоёр дахин архи авахаар болоод цугтаа гарч архи авчирсан. Архи ууж байхад Батбаяр ор засчихаад дахин намайг татаж чангаахад Амгаланбаатар ах уурлаад намайг татаж босготол Батбаяр уурлаж босож ирээд Амгаланбаатар ахын хоолойноос боогоод газар дараад унагаасан. Тэгэхээр нь Уранчимэг бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд би Уранчимэгийг  Амгаланбаатар ахыг аваад гар гээд гадагшаа гарахад удалгүй Уранчимэг буцаж орж ирээд явъя гэхээр нь би Батбаярыг унтуулчихаад гаръя гэтэл Уранчимэг намайг хүлээсэн. Тэр үед Батбаяр газар зассан орон дээр 30 орчим минут хэвтэж байгаад миний зүүн суга руу Амгаланбаатар хутгалчихсан юм шиг байна гэхээр нь хартал...цус гарсан байсан. Би Уранчимэгийн хамт гэрээс гарч гудамжинд явж байсан танихгүй хүний утсаар 103 руу 15 цагийн орчим дуудлага өгөөд тэдний гудамжны үзүүрт хүлээж байсан... тухайн үед хүмүүсийн хажууд Батбаяр намайг татаж чангаагаад байхад...Амгаланбаатар ах Батбаярыг болиулах гэж байгаад муудалцсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

3. Гэрч Т.Уранчимэгийн (хэрэг гарах үед хамт байсан эмэгтэй) мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Буянбат бид хоёр Амгаланбаатартай Баянхошууны автобусны эцсийн буудал дээр тааралдаад түүний гар утсыг нь ломбарданд 30.000 төгрөгөөр тавиад дараа нь бид хоёр авч өгөхөөр болсон. Буянбат надад хэлэхдээ Батбаяр намайг хэд хоногоос уулзая гээд залгаад байгаа гэснээ миний утсаар Батбаяр луу залгаад би Уранчимэг байна гээд яриад байсан. Тэгэхээр нь би чи болиоч ээ гэтэл за за гээд Буянбат байна гээд ярьж байгаад Батбаярын гэрт очихоор болоод...Баянхошууны тойрог дээрээс такси бариад замаасаа дэлгүүр орж архи аваад зүүн салаанд Батбаярын гэрт 09 цагийн орчим очсон. Батбаяр гэртээ адууны мах хуураад хоол хийгээд сууж байсан. Тэгээд бид гуравт хоол, цай өгөөд бид нар архи ууж эхэлсэн. ...Архиа ууж дуусахад...ахин архи авахаар болоод Батбаяр, Амгаланбаатар хоёр дэлгүүр яваад ахин нэг шил 0.75 литрийн Монгол Стандарт архи авчираад...уугаад сууж байтал Батбаяр Буянбатыг татаж чангаагаад газар хэвт унт гээд байсан. Тэгтэл Буянбат Амгаланбаатар ахаа Батбаярыг салгаад өгөлдөө гэтэл Амгаланбаатар ах юун хэвт гэж босоод сууцгаа гэтэл Батбаяр шууд уурлаад Амгаланбаатарыг заамдаж аваад газар дараад авсан. Бид хоёр тэднийг салгасан. Би Амгаланбаатар ахыг гадаа гаргачихаад...буцаж ороод Буянбатыг авах гээд ороход Батбаяр түүнийг явуулахгүй...газар зассан орон дээр хэвтээд байсан. Тэгээд хэсэг байж байтал Батбаяр сонин амьсгалаад байхаар нь бид хоёр яасан бэ гэтэл Батбаяр миний зүүн суга руу Амгаланбаатар хутгалчихсан гээд харуултал зүүн суганд нь хутгалсан шархтай, цус шүүс гарч байсан. ...тэгэхээр нь бид хоёр гудамжинд гарч хүний гар утсаар 15 цагийн орчим 103 луу залгаад гудамжны үзүүр дээр түргэн ирэхийг хүлээсэн. ...Амгаланбаатар ах Буянбатыг Батбаяртай бэлгийн харьцаатай байдгийг мэдэхгүй, би бол мэддэг байсан. Тухайн үед Батбаяр Буянбатыг бид нарын хажууд татаж чангаагаад байсан болохоор Амгаланбаатар ахад болиулаач ээ гэж хэлсэн байх. Тэгээд Батбаярыг болиулах гэж байгаад муудалцсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

4. Гэрч Б.Тайванбатын (дуудлагын дагуу очсон яаралтай түргэн тусламжийн эмч) мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 15 дугаар гудамжны үзүүр дээр хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагыг хүлээн аваад очиход гудамжны үзүүр дээр өндөр, нам хоёр согтуу хүүхэн зогсож байсан. Тэр хоёр хутгалуулсан хүн гэртээ байгаа гэж заасны дагуу очиход монгол гэрийн голд гудсан дээр хөнжил нөмөрсөн, 35-40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан ба найзуудтайгаа архи уухад 1 найз зүүн суга руу хутгалчихаад яваад өглөө гэсний дагуу үзэхэд зүүн суганы хэсэгт хутгалагдсан, 3-4 см урттай шархтай, биеийн байдал дунд, ухаан санаа бүдэг, согтуу байдалтай, үг яриа олширсон...байсныг үзээд тэр хүнийг авч яваад Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

5. Гэрч Ц.Баярцогтын (дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч) мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ачит-116 чиглэлийн машин дээр цагдаа жолооч Рэгзэнгийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 09 минутын орчим Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 15 дугаар гудамжны 08 тоотод сугандаа хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага хүлээж аваад очиж шалгахад...30 орчим насны хоёр эмэгтэй, бас орон дээр 1 залуу хэвтэж байсан. Тэгээд удалгүй 103 ирсэн ба тэнд байсан эмэгтэйчүүдээс юу болсон талаар асуухад цуг архи ууж байсан Амгаланбаатар Батбаяртай маргалдаад Батбаярын суга руу хутгалчихаад гараад явсан гэж хэлсэн... Тэгээд буцаад чиглэл рүүгээ явж байхад Ачит-10-аас  Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 7-32а тоотод нөхөр агсам тавиад байна гэсэн дуудлага ирсэний дагуу очиж шалгахад Батбаярыг хутгалсан гэх Борын Амгаланбаатар байсныг баривчлан Ачит-10-т хүлээлгэн өгсөн. Биднийг очиход дээрх хүмүүс бүгд согтуу байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

6. Гэрч Б.Рэгзэнгийн (дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч) мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цаг 09 минутад үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 15 дугаар гудамжны 08 тоотод сугандаа хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага хүлээн аваад очиж шалгахад 30 орчим насны хоёр эмэгтэй, нэг 1 залуу хэвтэж байсан. Удалгүй 103 ирсэн, тэр хоёр эмэгтэйчүүдээс юу болсон талаар асуухад цуг архи ууж байсан Амгаланбаатар нь Батбаяртай маргалдаад Батбаярын суга руу хутгалчихаад гараад явсан гэж хэлсэн. Тэгээд Амгаланбаатар хаана байгаа талаар асуухад мэдэхгүй байсан. Удалгүй Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 7-32а тоотод нөхөр агсам тавиад байна гэсэн дуудлага ирсэний дагуу очиж шалгахад Батбаярыг хутгалсан гэх Амгаланбаатар байсныг баривчлан Ачит-10-т хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

7. Гэрч Ж.Солонгын (шүүгдэгчийн хамтран амьдрагч) мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Амгаланбаатар гаднаас согтуу орж ирэхээр нь уур хүрээд бас урьд өдөр гэртээ хоноогүй болохоор нь 102 руу залгаад Амгаланбаатарыг цагдаад өгч явуулсан. Маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө манай хойно амьдардаг Буянбатын гэрт ортол Буянбат, Уранчимэг хоёр хамт байхаар нь юу болсон талаар асуутал өчигдөр Амгаланбаатартай уулзаад гар утасыг нь тавьж архи аваад зүүн салаанд Батбаярын гэрт очиж ууцгаасан. Тэгтэл Батбаяр Амгаланбаатар хоёр хоорондоо муудалцаад Амгаланбаатар Батбаярыг хутгалчихсан гэж ярьсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дэх тал),

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 1539 дугаартай шинжээчийн дүгнэлт:

...Хэсэг газрын үзлэгт: Зүүн суганы хонхорт 1.5 см урттай хөндлөн мэс заслын оёдол бүхий шархтай. Уг хэсгээр овойж хавдсан.

2017.01.10-ны Яаралтай түргэн тусламжийн хуудсанд: ...Шархаар өвдөнө, суга руу хатгаж өвдөнө. Бодит үзлэгт: дунд зэрэг, зүүн суганы хонхорт 1.5 см өргөн 5-6 см орчим гүн хавж орсон шархтай. ...ДҮГНЭЛТ:

1. Д.Батбаярын биед зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53 дахь тал),

9. Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Д.Батбаярын биеийн зүүн суганы шарх гэмтэл нь хэрэг болох тухайн цаг хугацаанд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх байсан. ...энэ гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл биш... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 1152 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт:

...Үзлэг: ...Бор саарал өнгийн цамцны зүүн суга хэсэгт хүрэн өнгийн толботой, цагаан өнгийн майкны зүүн суга хэсэгт хүрэн өнгийн толботой байв. ...цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд бор саарал өнгийн цамц, цагаан өнгийн майкан дээр цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэслэл болов. Цусны бүлгийн харъялалыг Ляттесийн аргаар шинжилхэд...цус нь А, В улаан бөөмтэй наалдац өгсөн тул АВО системээр О/1 бүлгийн харъяалалтай байна...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн бор саарал өнгийн цамц, цагаан өнгийн майкан дээр цус илэрсэн.

2. Бор саарал өнгийн цамцан дээрх цус нь АВО системийн О/1/ бүлгийн харъяалалтай байна.

3. Цагаан өнгийн майкан дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59 дэх тал),

11. Цусны бүлэг тодорхойлсон их эмчийн тодорхойлолт Батбаяр 38 эр цусны бүлэг 0(I) 2017 оны 3 дугаар сарын 22 гэжээ.

 

12. Шүүгдэгч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би гадуур архи ууж явж байгаад гэртээ харилгүй гэрийн ойролцоо байх Батмөнхийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээс нь гараад явж байгаад Баянхошууны шинэ эцсийн буудлын орчим 09 цагийн орчим Буянбат, Уранчимэг хоёртой тааралдсан. Тэгтэл тэр хоёр намайг гар утсаа ломбарданд тавьчих гээд гуйгаад байхаар нь өөрийн Samsung Vega маркийн гар утсаа...эцсийн буудал дээр байдаг ломбарданд 30.000 төгрөгөөр барьцаанд тавиад тойрог руу алхаж байтал Буянбат гар утсаар Батбаяр луу яриад гэр лүү нь очихоор болсон. ...тэгээд бид гурав Баянхошууны тойрог дээрээс такси бариад зүүн салааны улаан дэлгүүрийн автобусны буудал дээрх Супермаркетаас...1 хайрцаг тамхи, 1 ширхэг сироп, 0.75 литрийн Монгол Стандарт архи аваад таксиндаа сууж Батбаярынд ирэхэд Батбаяр бид нарыг тосч аваад гэр лүүгээ оруулсан. Тэднийд ороод бид нар хоол цай идэж уугаад архиа ууцгаасан. Тэгээд архи дуустал Батбаяр...ахин архи ууя гэхээр нь бид хоёр дэлгүүр явж...0.75 литрийн Стандарт архи авсан. Дэлгүүрээс архиа авчихаад хашааны үзүүрт шээж байхдаа би газраас улаан оруулгатай цэцгэн хээтэй, цагаан өнгийн жижиг хутга олоод гэртээ хэрэглэе гэж бодоод аваад куртикныхээ халаасанд хийсэн. Тэгээд Батбаярын гэр рүү ороод архи ууж байхад Батбаяр ор засаад Буянбатыг унтъя гээд байсан. Тэгтэл Буянбат Амгаланбаатар ахаа энэ Батбаярыг аваач ээ гэхээр нь би Батбаярыг боль гэхэд намайг гэрээсээ хөөгөөд...ширээний хажууд сууж байхад хоолой боож барьж аваад дараад авсан. Тэгээд би түүнтэй ноцолдож байхдаа гудамжнаас олсон хутгаа халааснаасаа гаргаж ирээд Батбаярын зүүн суга руу нэг удаа хутгалсан. Тэгтэл Батбаяр миний хутгыг булааж аваад шидсэн. Бид хоёрыг Буянбат, Уранчимэг хоёр салгаад Уранчимэг намайг гадагшаа аваад гарсан. ...Батбаярыг хэдэн цагт хутгалсанаа санахгүй байна, ямар ч байсан Батбаяр Буянбатыг унтъя гээд чангаагаад байхаар нь би болиулах гэж боль гэж хэлтэл над руу дайраад ноцолдоод байхаар нь зүүн суга руу нь нэг удаа хутгалчихсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал),

 

13. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6), хэргийн газрын схем зураг (хавтаст хэргийн 7), эд зүйл, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9-10), эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 12), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 13), дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэл (хавтаст хэргийн 14),

- Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 16), яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 92-93 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 52, 110-111 дэх тал), амбулаториар эмчлүүлэгсэдийн карт (хавтаст хэргийн 112-121 дэх тал),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 83), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 99-104, 154-169), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 81, 82), цагдаагийн байгууллагын бүртгэл, мэдээллийн цахим cистемд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 86-91) болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

- Гэрч  Д.Буянбатын (хэрэг гарах үед хамт байсан эмэгтэй) мөрдөн байцаалтад өгсөн: ...Батбаяр бид хоёр бэлгийн харьцаатай байдгийг Амгаланбаатар ах мэддэггүй байсан. Гэтэл Батбаяр намайг татаж чангаагаад байхаар нь санаа зовоод Амгаланбаатар ахыг Батбаярыг болиулаач гэтэл Амгаланбаатар ах Батбаярыг чи болиоч гэж хоорондоо маргалдсан. ...Батбаяр ор засчихаад дахин намайг татаж чангаахад Амгаланбаатар ах уурлаад намайг татаж босготол Батбаяр уурлаж босож ирээд Амгаланбаатар ахын хоолойноос боогоод газар дараад унагаасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Гэрч Т.Уранчимэгийн (хэрэг гарах үед хамт байсан эмэгтэй) мөрдөн байцаалтад өгсөн: ...Батбаяр Буянбатыг татаж чангаагаад газар хэвт унт гээд байсан. Тэгтэл Буянбат Амгаланбаатар ахаа Батбаярыг салгаад өгөлдөө гэтэл Амгаланбаатар ах юун хэвт гэж босоод сууцгаа гэтэл Батбаяр шууд уурлаад Амгаланбаатарыг заамдаж аваад газар дараад авсан. ...Амгаланбаатар ах Буянбатыг Батбаяртай бэлгийн харьцаатай байдгийг мэдэхгүй, би бол мэддэг байсан. Тухайн үед Батбаяр Буянбатыг бид нарын хажууд татаж чангаагаад байсан болохоор Амгаланбаатар ахад болиулаач ээ гэж хэлсэн байх. Тэгээд Батбаярыг болиулах гэж байгаад муудалцсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

- Шүүгдэгч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн: ...Буянбат гар утсаар Батбаяр луу яриад гэр лүү нь очихоор болсон. ...Батбаярын гэр рүү ороод архи ууж байхад Батбаяр ор засаад Буянбатыг унтъя гээд байсан. Тэгтэл Буянбат Амгаланбаатар ахаа энэ Батбаярыг аваач ээ гэхээр нь би Батбаярыг боль гэхэд намайг гэрээсээ хөөгөөд...ширээний хажууд сууж байхад хоолой боож барьж аваад дараад авсан. ...ямар ч байсан Батбаяр Буянбатыг унтъя гээд чангаагаад байхаар нь би болиулах гэж боль гэж хэлтэл над руу дайраад ноцолдоод байхаар нь зүүн суга руу нь нэг удаа хутгалчихсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэргээс үзэхэд;

Хохирогч Батбаяр нь гэрч Буянбатыг татаж, чангааж унтъя, хэвт гэх үйлдэл гаргаж байсан болох нь тогтоогдож байна. Улмаар гэрч Буянбат нь шүүгдэгч Амгаланбаатараас тусламж хүсэхэд шүүгдэгчийн зүгээс боль гэж хэлэхэд хохирогч Батбаяр нь түүний хоолойноос нь боон, дарж авсаны улмаас шүүгдэгч нь Батбаярыг хутгалсан үйл баримт хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус идэвхтэй үйлдэл үзүүлсэнээр эхэлсэн болох нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Түүнчлэн танхайрах гэмт хэргийн сэдэлт нь урьдаас төлөвлөгдөөгүй, тухайн агшинд гэнэт, зарим тохиолдолд ялимгүй зүйлийг шалтаглан үүсдэг бөгөөд дээрх тохиолдолд шүүдэгчийг Буянбатыг унтахаар татаж чангаалаа гэх ялимгүй зүйлийг шалтаглаж танхайрсан гэх үндэслэлгүй байна.

 

Тиймээс шүүгдэгч Б.Амгаланбаатарыг танхайн сэдэлтээр хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэхгүй бөгөөд харин хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Амгаланбаатарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Амгаланбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж сүүлчийн гэмт хэрэгтээ буюу Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 135 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдссан байх ба түүний ялтай байдал Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар тоологдож байхад хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэсэн хэдий ч түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарч байгаа тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй байх ба энэ тохиолдолд шүүгдэгч Б.Амгаланбаатарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч Б.Амгаланбаатарт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Батбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 219.400 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байх ба энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Б.Амгаланбаатараас дээрх төгрөгийг гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 201726010164 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс (хавтаст хэргийн 73) мөн оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 35 (гучин тав) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан алаг иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.