Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/01994

 

2023 05 16

184/ШШ2023/01994

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************************ хаягт байрлах, Төрийн банк ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Нацагийн Цэцгээ /РД:РЭ60061109/-д холбогдох

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тилеген, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас нэхэмжлэл болон тайлбартаа:

...Зээлдэгч Ц.Ганзориг, Б.Ууганцэцэг нар нь Төрийн банктай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны одор 105400326038 тоот зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийн хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Н.Цэцгээгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201049699 дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 30-р хороо. хамба 7 гудамж 23 тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалтгай / үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-220Ю36760 дугаартай, 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 105400326038 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ" байгуулан барьцаалуулсан.

Дээрх өмчлөгч нь хувийн сууцыг барьцаалахдаа 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр Ц.Ганзоригг төлөөлөх эрхийг олгосон байдаг. Зээлийн үүрэг, барьцааны үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргахад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03771 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ц.Ганзориг, Б.Ууганцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,510,421.35 төгрөг гаргуулж Төрийн банканд олгох, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/00178 дугаар магадлалаар 30,066,177 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201049699 дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, хамба 7 гудамж 23 тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай / үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягг байрлах Г-2201036760 дугаартай, 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамтаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус магадлалын хянавал хэсгийн 9.3-т нэхэмжлэгч нь барьцаалуулагч Н.Цэцгээд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад тус магадлал саад болохгүй гэж тодорхой дурьдсан байдаг. Банк Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасны дагуу дээрх барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй байна. Мөн хуулийн 1 59 дүгээр зүйлийн 159.1 -д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй , 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан бөгөөд тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа нь банканд зээлийн төлбөрийг бүхэлд төлүүлэхэд хүндрэл болж байна.

Иймд барьцааны зүйл болох иргэн И.Цэцгээгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201049699 дугаартай, Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг, 30-р хороо, хамба 7 гудамж, 23 тоот 63 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт байрлах Г-2201036760 дугаартай 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамтаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хавтаст хэргийн 23 дугаар талд /6 нүүр/ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 210/ма2023/00178 дугаартай магадлал байх бөгөөд түүнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй нь ...өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай хэмээснийг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрсөн, одоо тус магадлал нь хуулийн хүчин төгөлдөр гэдгийг нотолж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дахь хэсэгт Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Цэцгээ, нэхэмжлэгч Төрийн банк нарын хооронд үүрэг үүсээгүй, гэрээ байгуулаагүй гэж үздэг, хариуцагчаар татагдах этгээд биш гэж ойлгож байгаа гэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд.

3.1 Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Ганзоргийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ууганцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Барьцааны гэрээний хуулбар, итгэмжлэлийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03771 дугаартай шийдвэрийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/00178 дугаартай магадлалын хуулбар.

 

3.2 Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Хариу тайлбар, итгэмжлэл.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас хариуцагч Н.Цэцгээд холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. ...Хариуцагч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрлөөр итгэмжлэлээр Ц.Ганзориг, Б.Ууганцэцэг нар нь банктай барьцааны гэрээ байгуулсан, барьцааны үүргээ шаардана гэх үндэслэлээр гаргасан Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч Н.Цэцгээгээс ...Банктай гэрээ байгуулаагүй, хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй, мөн энэ маргааныг шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх тайлбарыг гарган мэтгэлцдэг.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбараас үзэхэд Төрийн банк ХХК болон Ц.Ганзориг, Б.Ууганцэцэг нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт тогдоогддог. Тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

 

4. Харин дээр дурдсан 2018 оны 9 сарын 12-ны өдрийн 105400326038 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх агуулга бүхий барьцааны гэрээг мөн өдөр Төрийн банк ХХК, Ц.Ганзориг, Б.Ууганбаатар нарын хооронд байгуулжээ.

 

Тухайн гэрээгээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй бол хариуцагч Н.Цэцгээгийн өмчлөлийн Ү-2201049699 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг. 30 дугаар хороо, хамба 7 гудамж, 23 тоотод байрших 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-220Ю36760 дугаартай, 306 м.кв талбайтай газраар үүргийг гүйцэтгэхээр Төрийн банк ХХК болон Ц.Ганзориг, Б.Ууганцэцэг нар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас ...хариуцагч Н.Цэцгээгээс олгосон итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Энэхүү барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн.

 

5. Хэрэгт авагдсан 2018 оны 9 сарын 05-ны өдрийн ...хувийн сууц болон газрыг Н.Цэцгээ өөрийн хүсэл зоригийн дагуу барьцаалж зээл авах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг Ц.Ганзоригт итгэмжлэн олгов, 3 жилийн хугацаанд хүчинтэй гэх итгэмжлэл /хх16, 17/, барьцааг хүлээн зөвшөөрсөн Н.Цэцгээгийн гарын үсэг бүхий 11-1268816 дугаартай барьцаалбар /хх 15/-аар барьцааны зүйлийн өмчлөгч буюу хариуцагч Н.Цэцгээ өөрийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг хангуулахыг хүлээж байгаа хүсэл зориг, үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд хариуцагч Н.Цэцгээ нь Ц.Ганзориг, Б.Ууганцэцэг нарын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлдэгч зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн өмнө хүлээсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасны дагуу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.  

 

6. Тодруулбал, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь барьцааны зүйлийн өмчлөгч Н.Цэцгээгийн өмнөөс Ц.Ганзориг, Б.Ууганцэцэг нартай байгуулсан барьцааны гэрээний үүргийг хариуцагч Н.Цэцэгээд холбогдуулж гаргасан нь үндэслэлтэй.

 

7. Хариуцагч талын Төрийн банктай гэрээ байгуулаагүй, хариуцагч биш, мөн шүүх хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх татгалзсан тайлбар үндэслэлгүй байна. Түүний гаргасан дээрх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд Ипотекийн гэрээ-ний дагуу хариуцагч Н.Цэцгээгийн өмчлөлийн Ү-2201049699 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг. 30 дугаар хороо, хамба 7 гудамж, 23 тоотод байрших 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-220Ю36760 дугаартай, 306 м.кв талбайтай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй бол хариуцагч Н.Цэцгээгийн өмчлөлийн Ү-2201049699 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг. 30 дугаар хороо, хамба 7 гудамж, 23 тоотод байрших 63 м.кв талбайтай хувийн сууц, Г-220Ю36760 дугаартай, 306 м.кв талбайтай газрыг тус тус шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдсан үнийн дүнгээс зээлийн үүргийг гүйцэтгэхийг Шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Цэцгээгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ