| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2023/03969/И |
| Дугаар | 184/ШШ2023/03378 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2023/03378
| 2023 09 14 | 184/ШШ2023/03378 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************тоотод оршин суух Боржигин овогт *************гийн ************* /РД:*****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************* тоот хаягт оршин суух, Боржигин овогт Цэрэндоржийн ************* /РД:*************/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“...Миний бие нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн хүү *************сайн таних ах болох Ц.*************тэй зээлийн гэрээ байгуулж нийт 9,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүйгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5% алданги тооцох нөхцөлтэйгээр зээлсэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлөлт хийхгүй байж байгаад 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг миний хаан банкны 5042029231 дугаартай данс руу шилжүүлсэн түүнээс өмнө зээлийн гэрээ байгуулсан өдөртөө 1,000,000 төлсөн байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн төлөлт хийхгүй байгаа бөгөөд утсаар залгаж ярихад удахгүй өгнө 2 хоног, 3 хоног хүлээчих гэдэг гэрт нь очиж уулзахад эхнэр нь гэх хүн манай нөхөр удахгүй мөнгөтэй болно тэгээд өрийг чинь төлж дуусна гэж тайлбарладаг. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл болох 4,500,000 төгрөг, алданги 900,000 төгрөг нийт 5,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нотариатчаар батлуулсан хуулбар, Зээлийн гэрээ, Хаан банк ХХК-ийн дансны хуулгууд, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 хороонд оршин суугч Н.*************ийн тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*************ээс хариуцагч Ц.*************д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг байх ба хариуцагч Ц.************* нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна
3. Хариуцагч Ц.************* хуульд заасан хугацаанд шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг тус тус баримтлан шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 0940 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Н.*************, хариуцагч Ц.************* нар нь 9,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэх тухай харилцан тохиролцож хэлцэл байгуулсан болох нь тогтоогдож байна. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийн зарчимд нийцнэ.
6. Нэхэмжлэгч Н.************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...9,500,000 төгрөгийг зээлэхээр гэрээ байгуулсан, үүнээс 1,000,000 төгрөгийг зээлсэн өдрөө буцаан авсан, 8,500,000 төгрөгийг хариуцагч Ц.*************д шилжүүлсэн, үүнээс 4,000,000 төгрөгийг буцаан төлсөн, 4,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, гэрээнд заасны дагуу зээл буцаан төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул алданги 900,000 төгрөгийг нэмж тооцон 5,400,000 төгрөгийг гаргуулна гэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан үнэн зөв тайлбар өгөх үүрэг, шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үнэн гэж дүгнэлээ.
7. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн талаар болон зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн тайлбарыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...Зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, зээлийн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үлдэх төлбөр болон алданги гаргуулах шаардлага үндэслэл бүхий бөгөөд зээлдэгч буюу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй болно.
8. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Ц.*************гээс үндсэн зээийн төлбөр 4,500,000 төгрөг, алданги 900,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*************т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*************гээс 5,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*************т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.*************гээс улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ