Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2023/03464

 

 

 

 

 

 

 

 

                 2023           09            21     

                                      184/ШШ2023/03464

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***************** тоот хаягт байрлах, “*************ББСБ” ХХК /РД:****** /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************** тоот хаягт оршин суух, Баярсайханы ************* /РД:***********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,802,571.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Зээлдэгч Б.************* нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр L03902351/01 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай, богино болон урт хугацаат “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь цахимаар зээл авах эрх нээгдсэн. Зээлдэгч хүсэлт гаргаснаар

2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 7900017808 дугаартай зээлийн дансны дугаартай 523,600 төгрөгийн урт хугацаат зээлийг 90 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн 4201163058 банкны тоот дансанд,

2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 7900018474 дугаартай зээлийн дансны дугаартай 136,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 90 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн 4201163058 банкны тоот дансанд,

2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 7900024588 дугаартай зээлийн дансны дугаартай 262,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 90 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн 4201163058 банкны тоот дансанд,

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7100004243 дугаартай зээлийн дансны дугаартай 9,410,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5020927490 банкны тоот дансанд,

2022 оны 10 дугаар сарын 29-ний-ны өдөр 7800374578 дугаартай зээлийн дансны дугаартай 270,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5020927490 банкны тоот дансанд,

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 7800374480 дугаартай зээлийн дансны дугаартай 291,200 төгрөгийн урт хугацаат зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5020927490 банкны тоот дансанд,

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 7800374361 дугаартай зээлийн дансны дугаартай 374,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5020927490 банкны тоот дансанд тус тус хүлээн авч зээлсэн.

Гэвч зээлдэгч зээл тус бүрийн хувиаарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлага болох 2022 оны 3 дугаар сарын 8-ны-ны өдрийн 523,600 төрөгийн зээлийн үүрэгт нийт 605,842.79 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 136,000 төгрөгийн зээлийн үүрэгт нийт 151,541.5 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 27-ны-ны өдрийн 262,000 төгрөгийн зээлийн үүрэгт нийт 291,938.64 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны-ны өдрийн 9,410,000 төгрөгийн зээлийн үүрэгт нийт 9,642,737.44 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 270,000 төгрөгийн зээлийн үүрэгт нийт 317,900.26 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний-ны өдрийн 291,200 төгрөгийн зээлийн үүрэгт нийт 342,838.43 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 374,000 төгрөгийн зээлийн үүрэгт нийт 440,272.22 төгрөг, шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал 9,500 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 11,802,571.25 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Зээлийн дансны хуулганууд, Цахим зээлийн эрх нээх гэрээ, гадаад паспортын хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-иас хариуцагч Б.*************т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11,802,871.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан, түүнд  хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

3. Хариуцагч Б.************* хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, хуулийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

 

4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон цахим зээлийн эрх нээлгэх тухай гэрээгээр хариуцагч Б.************* нь 2022 оны 08-р сарын 26-ны өдөр №L03902351/01 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-тай байгуулж, Богино хугацаат зээлийн хэмжээ нь 10,000,000 төгрөгөөс, урт хугацааны зээл нь 35,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар, хүүгийн хэмжээ нь сарын 4.0 хувь хүртэл, зээлийн шимтгэл нь сарын 8.0% хүртэл, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 20% хүртэл байхаар, цахим зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног, 90 хоног гэсэн сонголттой байхаар цахим зээлийн платформ буюу Pocket аппликейшн ашиглан 2022.03.08, 09, 27-ны өдөр, 2022.08.26-ны өдөр, 2022.10.29-ний өдрүүдэд тус тус мөнгө зээлж авсан болох нь нотлогддог ба энэ үйл баримтын талаар маргадаггүй.

 

5. Гэрээний агуулга, нөхцөл, тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК болон хариуцагч Б.************* нарын хооронд байгуулагдсан L03902351/01 дугаартай зээлийн гэрээнд заасан зээлийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ зээлдэгч буюу хариуцагч биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн байх тул дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,793,071.25 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.14-т зээлийн гэрээний үүргийг зөрчсний улмаас зээлдүүлэгч шүүх, эвлэрүүлэн зуучлал, арбитр нэхэмжлэл, өргөдөл гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, өмгөөллийн хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарах аливаа зардлыг зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх тул нотариатын зардал 9,500 төгрөгийг хариуцагч Б.*************оос гаргуулах нь зүйтэй бөгөөд уг зардал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол байна.

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Б.*************оос зээлийн гэрээний үүрэгт нийт 11,802,571.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *************ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 203,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*************оос 11,802,571.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*************оос улсын тэмдэгтийн хураамж 203,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 203,800 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ