Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/280

 

 

 

 

 

 

 

 

 

2025            11         04                                       2025/ШЦТ/280

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.**** 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539000000289 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч **** нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн ****сумын 3 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ****г хоолойг нь боох, түлхэж унагах, гараараа биеийн хэсгүүд рүү нь олон удаагийн үйлдлээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь дунд чөмгийн дотор булуу, шаантын дотор булууны ясны бүрэн бус хугарал, гадна хальсны урагдал, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний хавсарсан урагдал, гадна жийргэвч мөгөөрсний захын урагдал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зүүн өвдөгний үений дотор, гадна коллатерал холбоосны суналт, тойгийн дотор, гадна даруулган холбоосны суналт, зүүн өвдөг, өвдөгний үений дээд талд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ орой ирэхдээ жоохон халамцуу ирсэн. Манайд хонь хяргаж байсан хүмүүс байсан. Тэд нарыг хүргэж өгөх гэсэн зардал байхгүй болоод бид нар хүргэж өгье гэсэн чинь яах юм бэ гээд тэрнээс болоод бид 2 хоорондоо түр тар хийсэн. Би гадаа шил архи хувааж уугаад ороод унтах гэсэн чинь гадаа гарч унт гэсэн. Тэрнээс болоод бид 2 маргаан үүссэн. Би түлхэж унагаагүй намайг түлхэж унагаасан юм билээ. Доор унасан хойноо би гар хүрсэн юм билээ...” гэв.

 

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд **** нь **** гэх айл руу юм асуухаар явсан. Тэгээд удалгүй 1 орчмын дараа ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд намайг ална, хуушуур хайрч байсан халуун тосоор шатаана гэх мэтээр харааж байгаад **** сум явлаа гээд яваад өгсөн. Тэгтэл шөнийн 22 цагийн вагончик дотор унтаж байтал буцаж ирээд “Би чиний зарч биш шүү” гэхээр нь би “Хамт амьдарч байгаа бол ашиг хонжоо харах гэж амьдардаггүй” гэж хэлээд орон дээрээсээ бостол намайг 2 гараараа боогоод “Одоо ална” гээд тогооны шүүгээ рүү явж хутга авах гээд намайг заамдаад явахаар нь би эсэргүүцээд хутга авхуулахгүй гээд вагончикийн үүд хэсэг рүү түлхтэл намайг 2 гараараа барьж байгаад вагончикийн үүдний хаалт төмөр давуулаад түлхсэн. Тэгээд газар хэвтэж байхад шатаар бууж ирээд 2 гараараа энд тэндгүй цохиж зодсон. Тэгэхээр нь би босоод вагончик руу гүй ороод хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд **** гадаа чамайг дайрч ална гэж орилж байгаад яваад өгсөн....” гэжээ. (хх-ийн 11-12),

 

Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би хонио хяргаж дуусаад Хэнтий аймгийн **** сумаас **** гэдэг залууг авчирч хамт хонио хяргуулсан 14 билүү 15 хоног хамт хонь хяргасан. Би ****ыг **** сум руу хүргэж өгөөд ирье гэсэн чинь **** “Үгүй ээ. Чамайг явуулахгүй ээ. Би маргааш хөл гараа үзүүлэхээр Улаанбаатар хот явах ажилтай байна. Тийм болохоор чи ****ыг **** дээр хүргэж өг” гэсэн. Би **** руу ****ыг аваад явсан. Шар талд очоод **** сум руу явах унаа хүлээж байсан чинь **** сум руу явах унаа олдоогүй учир **** бид хоёр **** тосгоны төв рүү очсон. Надад тухайн үед мөнгө байгаагүй. Харин ****т 20.000 төгрөг байсан. **** 1 шил архи аваад **** бид хоёр буцаад гэртээ харьсан. Тэгээд гэрийн гадаа хамт 1 шил архиа уусан. Би их уугаагүй. **** л их уусан. Би гэр лүүгээ 00 цагийн орчим орсон гэртээ ортол манай хамтран амьдрагч **** над руу “Одоо наадах архи уусан ****ыгаа аваад хамт зайл” гэсэн. Би харин өөдөөс нь “Ингээд чи намайг хөөх байсан юм бол эртхэн явуулж байхгүй. ****т мөнгийг нь өгөхгүй яасан юм” гэж хэрэлдсэн. Надад мөнгөний эрх мэдэл байхгүй ээ. Би олсон мөнгөө ****д өгдөг юм аа. Би тухайн үед хоёр метр өндөр вагончикийн шатан дээр зогсож байсан. Тэгтэл **** босож ирээд намайг түлхсэн. Би өндөр дээрээс унахдаа татаад уначихсан. Тэгээд намайг босох гэтэл ам хэсэгт цээжээрээ дараад хэвтээд байсан. “Би дарж аллаа” гэж 4, 5 удаа орилсон. Тэгээд миний дээрээс **** босоод намайг явах юм бол чамайг шоронд өгнө гэж хэлсэн. Би тэгээд хойд байшиндаа ороод унтсан. Надад өөр ярих зүйл байхгүй ээ...” гэжээ. (хх-ийн 40-41),

 

Гэрч ****гийн мэдүүлэг (хх-ийн 15-16),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ХЭН0725/492 дугаартай “...1. 2. ****гийн биед дунд чөмгийн дотор булуу, шаантын дотор булууны ясны бүрэн бус хугарал, гадна хальсны урагдал, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний хавсарсан урагдал, гадна жийргэвч мөгөөрсний захын урагдал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зүүн өвдөгний үений дотор, гадна коллатерал холбоосны суналт, тойгийн дотор, гадна даруулган холбоосны суналт, зүүн өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, дээд уруул, зүүн чихний ар талд шарх, цээж, зүүн шуу, зүүн өвдөг, өвдөгний үений дээд талд цус хуралт, баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдээс дунд чөмгийн дотор булуу, шаантын дотор булууны ясны бүрэн бус хугарал, гадна хальсны урагдал, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний хавсарсан урагдал, гадна жийргэвч мөгөөрсний захын урагдал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зүүн өвдөгний үений дотор, гадна коллатерал холбоосны суналт, тойгийн дотор, гадна даруулган холбоосны суналт, зүүн өвдөг, өвдөгний үений дээд талд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээд уруул, зүүн чихний ар талд шарх, цээж, зүүн шуунд цус хуралт, баруун нүдний зөөлөн эдийн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  (хх-ийн 27-29),

 

****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 6),

Медтравма эмнэлгийн эмчийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хх-ийн 21),

Хэнтий аймгийн ****сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт (хх-ийн 22),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42),

 

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 43-44),

 

****гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 61),

****ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 54),

 

****ы эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, (хх-ийн 55, 56, 57) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ****д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн ****сумын 3 дугаар багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ****г хоолойг нь боох, түлхэж унагах, гараараа биеийн хэсгүүд рүү нь олон удаагийн үйлдлээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь дунд чөмгийн дотор булуу, шаантын дотор булууны ясны бүрэн бус хугарал, гадна хальсны урагдал, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний хавсарсан урагдал, гадна жийргэвч мөгөөрсний захын урагдал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зүүн өвдөгний үений дотор, гадна коллатерал холбоосны суналт, тойгийн дотор, гадна даруулган холбоосны суналт, зүүн өвдөг, өвдөгний үений дээд талд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч ****ы “...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би хонио хяргаж дуусаад Хэнтий аймгийн **** сумаас **** гэдэг залууг авчирч хамт хонио хяргуулсан 14 билүү 15 хоног хамт хонь хяргасан. Би ****ыг **** сум руу хүргэж өгөөд ирье гэсэн чинь **** “Үгүй ээ. Чамайг явуулахгүй ээ. Би маргааш хөл гараа үзүүлэхээр Улаанбаатар хот явах ажилтай байна. Тийм болохоор чи ****ыг **** дээр хүргэж өг” гэсэн. Би **** руу ****ыг аваад явсан. Шар талд очоод **** сум руу явах унаа хүлээж байсан чинь **** сум руу явах унаа олдоогүй учир **** бид хоёр **** тосгоны төв рүү очсон. Надад тухайн үед мөнгө байгаагүй. Харин ****т 20.000 төгрөг байсан. **** 1 шил архи аваад **** бид хоёр буцаад гэртээ харьсан. Тэгээд гэрийн гадаа хамт 1 шил архиа уусан. Би их уугаагүй. **** л их уусан. Би гэр лүүгээ 00 цагийн орчим орсон гэртээ ортол манай хамтран амьдрагч **** над руу “Одоо наадах архи уусан ****ыгаа аваад хамт зайл” гэсэн. Би харин өөдөөс нь “Ингээд чи намайг хөөх байсан юм бол эртхэн явуулж байхгүй. ****т мөнгийг нь өгөхгүй яасан юм” гэж хэрэлдсэн. Надад мөнгөний эрх мэдэл байхгүй ээ. Би олсон мөнгөө ****д өгдөг юм аа. Би тухайн үед хоёр метр өндөр вагончикийн шатан дээр зогсож байсан. Тэгтэл **** босож ирээд намайг түлхсэн. Би өндөр дээрээс унахдаа татаад уначихсан. Тэгээд намайг босох гэтэл ам хэсэгт цээжээрээ дараад хэвтээд байсан. “Би дарж аллаа” гэж 4, 5 удаа орилсон. Тэгээд миний дээрээс **** босоод намайг явах юм бол чамайг шоронд өгнө гэж хэлсэн. Би тэгээд хойд байшиндаа ороод унтсан. Надад өөр ярих зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд **** нь **** гэх айл руу юм асуухаар явсан. Тэгээд удалгүй 1 орчмын дараа ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд намайг ална, хуушуур хайрч байсан халуун тосоор шатаана гэх мэтээр харааж байгаад **** сум явлаа гээд яваад өгсөн. Тэгтэл шөнийн 22 цагийн вагончик дотор унтаж байтал буцаж ирээд “Би чиний зарц биш шүү” гэхээр нь би “Хамт амьдарч байгаа бол ашиг хонжоо харах гэж амьдардаггүй” гэж хэлээд орон дээрээсээ бостол намайг 2 гараараа боогоод “Одоо ална” гээд тогооны шүүгээ рүү явж хутга авах гээд намайг заамдаад явахаар нь би эсэргүүцээд хутга авахуулахгүй гээд вагончикийн үүд хэсэг рүү түлхтэл намайг 2 гараараа барьж байгаад вагончикийн үүдний хаалт төмөр давуулаад түлхсэн. Тэгээд газар хэвтэж байхад шатаар бууж ирээд 2 гараараа энд тэндгүй цохиж зодсон. Тэгэхээр нь би босоод вагончик руу гүй ороод хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд **** гадаа чамайг дайрч ална гэж орилж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлгүүд, ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Медтравма эмнэлгийн эмчийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, Хэнтий аймгийн ****сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ХЭН0725/492 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч **** нь хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн хамтран амьдрагч ****г хоолойг нь боох, түлхэж унагах, гараараа биеийн хэсгүүд рүү нь олон удаагийн үйлдлээр цохих зэргээр зодож, улмаар хохирогч ****гийн эрүүл мэндэд “дунд чөмгийн дотор булуу, шаантын дотор булууны ясны бүрэн бус хугарал, гадна хальсны урагдал, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний хавсарсан урагдал, гадна жийргэвч мөгөөрсний захын урагдал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зүүн өвдөгний үений дотор, гадна коллатерал холбоосны суналт, тойгийн дотор, гадна даруулган холбоосны суналт, зүүн өвдөг, өвдөгний үений дээд талд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь мөн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч ****ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “...хамтран амьдрагч...” гэж зааснаар **** нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч ****, хохирогч **** нар нь хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ****ы нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ****, шүүгдэгчийн өмгөөлөгч **** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ****ы үйлдлийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ХЭН0725/492 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ****д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч **** нь “торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ****ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ****ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч **** нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ****ийн ****д 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.УРАНЗАЯА