Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/290

 

 

 

 

 

 

 

 

  2025          11          10                                         2025/ШЦТ/290

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Улсын яллагч Б.Бямбасүрэн

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539000000334 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч **** нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “****” загварын тээврийн хэрэгслийг жоло****ох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар жоло****ож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Т****ОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “****” загварын тээврийн хэрэгслийг жоло****ох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар жоло****ож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч ****гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө /Өндөрхааны энгэр/ хадлангаа хадаж байгаад ойрхон гүү барьдаг айлаас 5 литр айраг авч уугаад байж байтал **** сумын төвд байдаг найз маань дуудаад хонь ачилцаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн “****” маркийн улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй мотоциклоо унаад **** сумын төвд байх хийдийн суурин руу явсан. Тэнд очо**** найзтайгаа 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй шар айраг хоёр савыг уугаад орой 22 цагийн орчимд **** сумын 1 дүгээр баг Хийдийн сууринаас Өлзийтийн 16-5 тоот**** байх гэр лүүгээ засмал замаар өөрийн эзэмшлийн “****” маркийн улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй мотоциклоо унаад явж байтал цагдаа зогсоосон....” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36),  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****гийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01 цаг хүртэл Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүргээ гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 22 цагийн орчимд дэд ахлагч ****ын хамт хөдөлгөөнт эргүүлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг “****” хүнсний дэлгүүр өнгөрөөд уулзвараар эргэтэл гэрэл, дохиогүй мотоцикл хажуугаар зөрж Цаг уурын уулзвараас “****” чиглэлийн засмал замаар явсан. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахаар араас нь явтал “****” зоогийн газар өнгөрөөд зогссон. Тус тээврийн хэрэгсэл нь “****” маркийн улсын дугааргүй, их гэрэлгүй, урд дугуй хагарсан мотоцикл байсан ба жолоочийг шалгатал архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн учраас жолооч ****г Хэнтий аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүр дээр авч ирж согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгахад ДР:2,50% гарсан. ****гийн жоло****ох эрхийг шалгатал 2024 оны 12 сарын орчимд жоло****ох эрхээ хасуулсан байсан. Иймд шуурхай удирдлагын жижүүрт мэдэгдсэн. Тээврийн хэрэгслийг журмын хашаа руу тээвэрлэж, жолоочийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 4-5), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 8), согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт б****ис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9, 6), жолоочийн лавлагааны хуулбар (хх-ийн 11-12), шүүгдэгч ****гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 27) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч **** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жоло****ох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагааны хуулбараар (хх-ийн 11-12) тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****гийн тээврийн хэрэгсэл жоло****ох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жоло****сон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жоло****ох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ****д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жоло****ох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жоло****ох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жоло****сон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****гийн тээврийн хэрэгсэл жоло****ох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн тээврийн хэрэгсэл жоло****ох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА