Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч А.Ганзориг, О.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл,

хохирогч Б.Байгалмаа,

шүүгдэгч Э.Буянзаяа, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824),

шүүгдэгч Л.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938),

шүүгдэгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0929),

шүүгдэгч Б.Бат-Орших, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0294) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч;

-Боржигон овогт Энхцэцэгийн Буянзаяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.4, 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус заасан,

-Дархан овогт Лхагважавын Хүрэлбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан,

-Боржигон овогт Баасанжавын Бат-Оршихыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан,

-Ёст бээс овогт Батхүүгийн Гантулгыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260002530 дугаартай, 14 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Энхцэцэгийн Буянзаяа, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны дангийн 12 дугаар байрны 8 тоот тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УУ90121413,

-Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

 

2. Дархан овогт Лхагважавын Хүрэлбаатар, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хантай суманд 1987 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 19 дүгээр гудамжны 327 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГН87032413,

 

3. Естбээс овогт Батхүүгийн Гантулга, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 24 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ЧГ85111438,

-Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

 

4. Галуут овогт Баасанжавын Бат-Орших, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Чандмань суманд 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 59 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШУ87100715.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

НЭГ. Шүүгдэгч Э.Буянзаяагийн үйлдсэн хэргийн талаар:

I. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Э.Буянзаяа нь урьд бусдын эд хөрөнгийг булаах, хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр

 

А. Дангаараа

1. 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 18 дугаар гудамжны 27 тоотод оршин суух иргэн Б.Цэрэндашийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, LG маркийн 32 инчийн зурагт хулгайлж, нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хустай аманд байрлах иргэн С.Нансалмаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор, орон байранд нэвтэрч, Sharp брэндийн 42 инчийн LCD зурагт, унадаг дугуй, морин хуур, дунд гарын мөнгөн аяга хулгайлж, нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 4 дүгээр гудамжны 62 тоотод оршин суух иргэн Ш.Цэрэнбатын байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, гуулин зонхов бурхан, ламын очиртой хонх, хүрэл очиртой хонх, Samsung Galaxi 2 маркийн гар утас, жаазтай зураг, иргэний цахим үнэмлэх, виза карт 3 ширхэг, хярсны арьс, бор өнгийн арьсан түрүүвч, биет 20.000 төгрөгийг хулгайлж, нийт 1.215.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнийн 40а дугаар гудамжны 03 тоотод оршин суух иргэн А.Ганчимэгийн эзэмшлийн байшингийн цонхоор, орон байранд нэвтэрч DELL брэндийн иж бүрэн компьютер, 2 ширхэг эмэгтэй монетон бөгж, 1 хос унждаг монетон ээмэг, 1 хос мөнгөн ээмэг, 1 ширхэг ногоон шигтгээ бүхий кулонтой мөнгөн гинж, шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон 1 хос, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг (кулонгүй), өрөөсөн цагирган мөнгөн ээмэг 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй богино савхин куртик 2 ширхэг, бор өнгийн эмэгтэй савхин куртик 1 ширхэг, эрэгтэй богино хар савхин куртик 1 ширхэг, эмэгтэй хар өнгийн урт савхин куртик 1 ширхэгийг хулгайлж, нийт 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгиохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 6 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Г.Түмэнжаргалын эзэмшлийн байшингийн цонхоор, орон байранд нэвтэрч Samsung брэндийн 42 инчийн plasma зурагт, савхин куртик, Samsung маркийн гар утас, LG маркийн гар утас, эрэгтэй хүний монетон бөгж хулгайлж, нийт 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 02 дугаар гудамжны 50 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхзулын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, эрэгтэй, эмэгтэй булган малгай 2 ширхэг, зургийн аппарат, эрэгтэй хүний савхин куртик, эрэгтэй хүүхдийн 40 размерын пүүз 1 хос, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, Swarovski шигтгээтэй мөнгөн ээмэг, барын нүдэн чулуун ээмэг, солонгос шармал ээмэг, сувдан ээмэг, спорт хар цүнхийг хулгайлж, нийт 1.318.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 68 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, Асег брэндийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний чулуун зүүлт, том, жижиг цахилгаан гар өрөм 2 ширхэг, Samsung S-2 маркийн гар утас, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, зургийн аппаратыг хулгайлж, нийт 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын задгайд оршин суух иргэн Д.Төрбатын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, цахилгаан хөрөө, гинжин дамжуулгатай цахилгаан хөрөөг хулгайлж, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, автобусны 10 дугаар буудлын орчим байрлах иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг Хаан-Хуушуур-Бууз гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, агуулах саванд нэвтэрч, Funai маркийн 32 инчийн LCD зурагт, бэлэн мөнгө 10.000 төгрөг хулгайлж, нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 14 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух иргэн М.Отгоны монгол гэрийн цоожийг эвдэн, орон байранд нэвтэрч, Kanji брэндийн 39 инчийн LCD зурагтыг хулгайлж, нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2015 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын 20-11 тоотод оршин суух иргэн Ж.Очирсүрэнгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, нэг амтай шувууны буу (Дорбинк), Ken брэндийн цохилттой өрмийг хулгайлж, нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны 234б тоотод оршин суух иргэн Н.Чулуунцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, орон байранд нэвтэрч, эрэгтэй хүний савхин куртик, Samsung S-2 маркийн гар утас, орос чинжал хутга, солонгос хутга, хонины мах 15 кг, бэлэн мөнгө 30.000 төгрөгийг хулгайлж, нийт 588.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 34а тоотод оршин суух иргэн Д.Цогбадрахын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Archos брэндийн таблет, бугуйн спорт цаг, хоёр нүдний дуран, эмэгтэй хүний 2 ширхэг хос ээмэг, кулон, гинж, эмэгтэй хүний хос монетан ээмэг, Samsung брэндийн товчлууртай гар утсыг хулгайлж, нийт 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 65 дугаар гудамжны 05 тоотод оршин суух иргэн М.Ганбатын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, бүслүүр гартаамтай халтар манан хөөрөг, алтан ээмэг, Жи-Мобайл-ийн гар утас, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол 1 ширхэг, орос тонгорог, биет 1.400.000 төгрөгийг хулгайлж, нийт 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 9г тоотод оршин суух иргэн Н.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, орон байранд нэвтэрч 32 инчийн TCL маркийн 32 инчийн LED зурагтыг хулгайлж, нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Б. Бүлэглэж

1. Б.Гантулгатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

- 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 81 дүгээр байрны зоорийн зогсоолоос иргэн М.Солонгын эзэмшлийн автомашины салхины шилийг хагалан, агуулах саванд нэвтэрч Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Бат-Орших, Л.Хүрэлбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

- 2014 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны 4 дүгээр гудамжны 45-А тоотод байрлах иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, Bosh брэндийн том, жижиг өрөм 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуурыг хулгайлж, нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

1. 2014 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлах иргэн М.Алтанчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, 100 метрийн урттай 80 диаметрийн шланк, 50 метрийн урттай 12 диаметрийн кабелийн утас хулгайлж, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 55 дугаар гудамжны 07 тоотод оршин суух иргэн Д.Баасанжавын байшингийн жижиг вакуум цонхыг хөшиж, орон байранд нэвтэрч, 32 инчийн зурагт, 2 хос ээмэг, бөгж, пүүзийг хулгайлж, нийт 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.Энхтуяагийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, эмэгтэй булган малгай 2 ширхэг, эрэгтэй булган малгай 2 ширхэг, эмэгтэй үнэгэн малгай 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгөтэй даалин хулгайлж, нийт 1.005.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13 дугаар гудамжны 33в тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг хөшиж, орон байранд нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, дижитал зургийн аппрат, эрэгтэй, эмэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, косметик цүнх, бор өнгийн түрийвчийг хулгайлж, нийт 275.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн гэх уулын бэлд байх иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан, орон байранд нэвтэрч, унадаг дугуй, Экс нэртэй 0.75 граммын 1 шил архи хулгайлж, нийт 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2015 оны 7 дугаар сараас мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол амын 243-01 тоотод оршин суух иргэн Н.Наранжавын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмөр хаалтыг эвдэн, орон байранд нэвтэрч, Хятад улсад үйлдвэрлэсэн 47 инчийн LCD зурагт хулгайлж, нийт 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 8 дугаар 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, автобусны 10 дугаар буудлын орчим байрлах иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг Хаан-Хуушуур-Бууз гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, агуулах саванд нэвтэрч, 14 кг хонины мах, 6 кг үхрийн мах, Nokia маркийн гар утас, 6 ширхэг ундаа хулгайлж, нийт 181.600 төгрөгийн хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 66.167.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.

 

II. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн талаар, 

- Шүүгдэгч Э.Буянзаяа нь 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил од гэх хүнсний дэлгүүрийн орчим иргэн Г.Балдандорж руу шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр чулуу шидэж, улмаар түүний толгойн тус газар нь онож бие махбодид нь ...дух ясны ил цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал... бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан.

 

III. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэргийн талаар

            - Шүүгдэгч Э.Буянзаяа нь 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын а-д заасныг зөрчин Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 49 дүгээр байрны хойд талын тээврийн хэрэгслийн зогсоолд байсан иргэн Н.Цэцэгмаагийн эзэмшлийн Honda CRV маркийн 24-44 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 70.000 төгрөгийн шууд, 100.000 төгрөгийн шууд бус хохирол буюу нийт 170.000 төгрөгийн хохирол учруулж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэлд болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг зөрчин осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан.

 

            IV. Прокурорын хяналтаас оргох гэмт хэргийн талаар 

-Шүүгдэгч Э.Буянзаяа нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 55 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Д.Нямдоржийн гэрээс эд зүйлс алдагдсан хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцогдож, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

-Давтан үйлдлээр 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

-2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.Хүрэлбаатарын үйлдсэн хэргийн талаар:

I. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Л.Хүрэлбаатар нь давтан,

 

А. Дангаараа,

1. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, 38-06 тоотод оршин суух иргэн Х.Анхзаяагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, хавчдаг мөнгөн ээмэг, мөнгөн нарийн гинж, мөнгөн бугуйвч, пүүз, эсгий түрийтэй гутал, усны төмөр сав, луужин хулгайлж, нийт 362.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сум, Мандал баг, Гахайн хонхрын 23-03 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаярын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, булган малгай, сээтгэн пүүз, эмэгтэй савхин куртик, биет 50.000 төгрөгийг хулгайлж, нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Б. Бүлэглэж,

1. Б.Бат-Оршихтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

- 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ийн багш, ажилчдын амины орон сууцны хотхоноос иргэн Байгалмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Swarovski брэндийн хос ээмэг, хүзүүний гинж кулоны хамт 1 ширхэг, Swarovski брэндийн хос ээмэг, кулонтой 1 ширхэг, шаргал өнгийн шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, монетен цагаан өнгийн шигтгээтэй хос ээмэг, хүзүүний гинж, кулонтой 1 ширхэг, цагаан өнгийн том шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, шар түгжээтэй цул сувдан ээмэг, хүзүүний зүүлт, гарын бугуйвчийн хамт 1 ширхэг, Оюу чулуун ногоон өнгийн хүзүүний зүүлт, халтар манан хув толгойтой ясан нуухтай хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даалин, Nikon брэндийн D-5100 маркийн шинэ зургийн аппарат,  Sony Handcam HD маркийн видео камерийг хулгайлж, нийт 6.095.000 төгрөгийн хохирол учруулсан.

2. Б.Бат-Орших, Э.Буянзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

- 2014 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны 4 дүгээр гудамжны 45-А тоотод байрлах иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, Bosh брэндийн том, жижиг өрөм 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуурыг хулгайлж, нийт 725,000 төгрөгийн хохирол учруулсан.

3. Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

1. 2014 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлах иргэн М.Алтанчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, 100 метрийн урттай 80 диаметрийн шланк, 50 метрийн урттай 12 диаметрийн кабелийн утас хулгайлж, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 55 дугаар гудамжны 07 тоотод оршин суух иргэн Д.Баасанжавын байшингийн жижиг вакуум цонхыг хөшиж, орон байранд нэвтэрч, 32 инчийн зурагт, 2 хос ээмэг, бөгж, пүүзийг хулгайлж, бусдад нийт 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.Энхтуяагийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, эмэгтэй булган малгай 2 ширхэг, эрэгтэй булган малгай 2 ширхэг, эмэгтэй үнэгэн малгай 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгөтэй даалинг хулгайлж, бусдад нийт 1.005.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13 дугаар гудамжны 33в тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг хөшиж, орон байранд нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, дижитал зургийн аппрат, эрэгтэй, эмэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, косметик цүнх, бор өнгийн түрийвчийг хулгайлж, нийт 275.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн гэх уулын бэлд байх иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан, орон байранд нэвтэрч, унадаг дугуй, Экс нэртэй 0.75 граммын нэг шил архи хулгайлж, нийт 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2015 оны 7 дугаар сараас мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол амын 243-01 тоотод оршин суух иргэн Н.Наранжавын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмөр хаалтыг эвдэн, орон байранд нэвтэрч, Хятад улсад үйлдвэрлэсэн 47 инчийн LCD зурагт хулгайлж, нийт 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 8 дугаар 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, автобусны 10 дугаар буудлын орчим байрлах иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг Хаан-Хуушуур-Бууз гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, агуулах саванд нэвтэрч, 14 кг хонины мах, 6 кг үхрийн мах, Nokia маркийн гар утас, 6 ширхэг ундаа хулгайлж, нийт 181.600 төгрөгийн хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 12.823.600 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан.

II. Прокурорын хяналтаас оргох гэмт хэргийн талаар 

- 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтаас оргон зайлсан.

 

ГУРАВ. Шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн хэргийн талаар:

I. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар

1. Э.Буянзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

- 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 81 дүгээр байрны зоорийн зогсоолоос иргэн М.Солонгын эзэмшлийн автомашины салхины шилийг хагалан нэвтэрч, агуулах саванд нэвтэрч Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, бусдад нийт 6.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

II. Танхайрах гэмт хэргийн талаар

-Шүүгдэгч Б.Гантулга нь 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил од гэх хүнсний дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн ...муухай харлаа... гэх ялимгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Г.Балдандоржид хүч хэрэглэн нүүрэн тус газар нь мөргөж түүний бие махбодид нь ...үүдэн 1 дүгээр шүдний булгарал... бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан.

 

ДӨРӨВ. Шүүгдэгч Б.Бат-Оршихын үйлдсэн хэргийн талаар:

I. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар

1. Л.Хүрэлбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

- 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ийн багш, ажилчдын амины орон сууцны хотхоноос иргэн Байгалмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Swarovski  брэндийн хос ээмэг, хүзүүний гинж кулоны хамт 1 ширхэг, Swarovski брэндийн хос ээмэг, кулонтой 1 ширхэг, шаргал өнгийн шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, монетен цагаан өнгийн шигтгээтэй хос ээмэг, хүзүүний гинж, кулонтой 1 ширхэг, цагаан өнгийн том шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, шар түгжээтэй цул сувдан ээмэг, хүзүүний зүүлт, гарын бугуйвчийн хамт 1 ширхэг, Оюу чулуун ногоон өнгийн хүзүүний зүүлт, халтар манан хув толгойтой ясан нуухтай хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даалин, Nikon брэндийн D-5100 маркийн шинэ зургийн аппарат,  Sony Handcam HD маркийн видео камерийг хулгайлж, нийт 6.095.000 төгрөгийн хохирол учруулсан.

2. Л.Хүрэлбаатар, Э.Буянзаяа нартай давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

- 2014 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны 4 дүгээр гудамжны 45-А тоотод байрлах иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, орон байранд нэвтэрч, Bosh брэндийн том, жижиг өрөм 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрийн урттай олон залгуурыг хулгайлж, нийт 725.000 төгрөгийн хохирол учруулж, дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад нийт 6.820.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Хохирогч Б.Байгалмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ШУТИС-ын багш, ажилтаны хотхонд 2 жил амьдарч...би паб ажиллуулдаг байсан...гэртээ ирсэн чинь хаалганы хажуу талын цонхыг хөшөөд таньдаг айлдаа орсон юм шиг ямар нэгэн зүйлийг цацаагүй, зүгээр эд зүйлийг түүгээд авсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэтэл 5-6 сарын үед манай гэрт хулгай хийсэн хүмүүсийг барьсан байсан. Тэгээд сүүлд цагдаагийн газраас хоёр мөнгөн аяга олдсон талаар надад хэлж хүлээлгэж өгсөн. Шүүгдэгч Бат-Оршихийн өмгөөлөгч нь 1.955.000 төгрөгийг надад өгсөн. Манай гэрээс алдагдсан эз зүйлийг маш буруу үнэлсэн байсан. Мөн хөөргийг 80.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Харин сүүлд үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Хүрэлбаатар нь ажил хийсэн бол хохирлоо төлөх байсан талаар ярьж байна. Манай эд зүйлийг зарсан газар байвал буцааж авах хүсэлтэй байна. Мөн шүүгдэгч нараас үлдсэн хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна гэв.

2. Шүүгдэгч Э.Буянзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн дангаар үйлдсэн 15, бусадтай бүлэглэж үйлдсэн 9 удаагийн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ миний дангаар үйлдсэн 15 удаагийн үйлдэлд зарим хүмүүс хамтарч оролцсон. Үүнд

- 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгиохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 6 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Г.Түмэнжаргалын...орон байранд нэвтэрч 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сүүгий гэж хүнтэй,

- 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, автобусны 10 дугаар буудлын орчим байрлах иргэн Ж.Гантайваны...цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, агуулах саванд нэвтэрч, 560.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сансарбаатар гэж хүнтэй,

- 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 9г тоотод оршин суух иргэн Н.Алтантуяагийн...орон байранд нэвтэрч...370.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Очироо гэж хүнтэй,

- 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 68 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Б.Баярмаагийн...орон байранд нэвтэрч, ...1.110.000 төгрөгийн, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын задгайд оршин суух иргэн Д.Төрбатын...орон байранд нэвтэрч, ...320.000 төгрөгийн, 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 14 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух иргэн М.Отгоны ...орон байранд нэвтэрч...350.000 төгрөгийн, 2015 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын 20-11 тоотод оршин суух иргэн Ж.Очирсүрэнгийн...орон байранд нэвтэрч...360.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Л.Хүрэлбаатар нартай тус тус хамтарч үйлдсэн.

 Мөн би өөрийн хулгайн үйлдлээс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 65 дугаар гудамжны 05 тоотод оршин суух иргэн М.Ганбатын орон байранд нэвтэрч хулгайлсан эд зүйлсээс бүслүүр гартаамтай халтар манан хөөрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь намайг зах дээр тэр хөөргийг зарах гээд очиход хөөрөгний ченж нар наад хөөрөг чинь хагархай хөөрөг байна. Нэг их үнэд орохгүй гэж хэлж байсан. Тэгтэл эд зүйлийн үнэлгээгээр 40 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Түүнчлэн намайг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллаж байгаа боловч би хохирогч Г.Балдандорж руу чулуу шидээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Бас давтан үйлдлээр мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

3. Шүүгдэгч Л.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн хулгайн гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Э.Буянзаяагийн мэдүүлсэн хулгайн хэрэгт би хамт байгаагүй. Намайг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалт болон прокурорын хяналтаас оргон зайлсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн үед Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, тодорхой хугацаанд Б.Бат-Оршихынд байсан. Энэ талаар Б.Бат-Орших мэднэ. Мөн энэ хэрэгт намайг шалгаж байсан мөрдөн байцаагч Жангартай тааралдаж байсан. Жангар байцаагч тухайн үед надаас Э.Буянзаяа хаана байгаа талаар асууж байсан гэв.

4. Шүүгдэгч Б.Бат-Орших шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

Шүүгдэгч Б.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч нарын үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон талаар.

 

НЭГ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг

I. Шүүгдэгч Э.Буянзаяа нь дангаараа

1. 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 18 дугаар гудамжны 27 тоотод оршин суух иргэн Б.Цэрэндашийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, LG брэндийн 32 инчийн зурагт хулгайлж, нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

1.1. хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 05-10),

1.2. Хохирогч Б.Цэрэндашийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед гэртээ иртэл манай...байшингийн зүүн талын вакуум цонх онгорхой байсан. ...Тэгээд гэртээ ороод үзэхэд...гэрийн том өрөөний баруун талд байсан LG брэндийн 32 инчийн зурагт алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би алдагдсан зурагтаа 2012 онд 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Миний хувьд зурагтаа 350.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 20),

- хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 25),

1.3 Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчим манай нөхөр...гэрт цонхоор хулгайч орж зурагт аваад явсан байна...гэж хэлсэн. Манайх 2012 онд...BSB цахилгаан барааны дэлгүүрээс LG-ийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагтыг 550.000 төгрөгөөр авч байсан.

...манай гэрт орсон хулгайн хэрэгт...нөхөр Баярсайхан овогтой Цэрэндашийг хохирогчоор тооцож мэдүүлэг авсан. Харин надаас гэрчийн мэдүүлэг авсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 15, 16),

1.4. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 14),

1.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 04/210 дугаартай дүгнэлт

...2014 оны 5 дугаар сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 18-27 тоотоос эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгийн гарын мөр 7, д/ч Ж.Пүрэвсүрэн гэж бичиж хаягалсан 130Ч93 мм-ийн хэмжээтэй доод хэсгээрээ гурвалжин хэлбэртэй, цагаан өнгийн цаасан дугтуйг битүүмжлэн ирүүлжээ. Гарын мөрүүдийг...дугаарлан вакуум цонхны хүрээ, 7 гэж дугаарлан тосны шилнээс гэж хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр тодорхойлон бичиж...наалдамхай туузан хальсаар бэхжүүлжээ....7 тосны шилнээс гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Энхцэцэгийн Буянзаяа /РД:УР90121413/-ийн баруун гарын дунд хурууны хээтэй...хувийн онцлог шинжүүдээр тохирч байна. ...ДҮГНЭЛТ...2....7 тосны шилнээс гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Энхцэцэгийн Буянзаяагийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн...байна. гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 29),

1.7. 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...би нэг сар гарангийн өмнө уг хойно байсан байшингийн вакуум цонхоор орж зурагт авсан ба тухайн үед согтуу байсан... гэх тэмдэглэл, гэрэл зураг (1 хавтаст хэргийн 47 дахь хуудасны ар тал, 49),

- 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...2014 оны 5 сарын сүүлчээр орж 32 инчийн зурагт авсан, явуулын хүнд зарсан... гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 55 дахь хуудасны ар тал).

 

2. 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хустай аманд байрлах иргэн С.Нансалмаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг онгойлгож, орон байранд нэвтэрч, Sharp брэндийн 42 инчийн LCD зурагт, унадаг дугуй, морин хуур, дунд гарын мөнгөн аяга хулгайлж, нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 227-231),

2.2. Хохирогч С.Нансалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 6 дугаар сарын 03-ны орой манай Зүүн Салааны зуслангийн байшинд хулгай орсон талаар манаач Эрдэнэчулуунаас мэдсэн. ...Би зуслангийн байшиндаа тэр өдрөө ирэхэд манаач Эрдэнэчулуун танай гал тогооны цонхоор хулгайч орсон, цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан гэж хэлсэн. Тэгээд би байшиндаа ороход гэрийн хамаг эд зүйлийг онгичоод хүрээгүй зүйл гэж байхгүй байсан. Тухайн үедээ би гэрээс Sharp брэндийн 42 инчийн LCD зурагт алдагдсан байна гэж бодож байсан боловч манай гэрээс өөр том хүний улаан хүрэн өнгийн унадаг дугуй, 7-8 см диаметртэй гэрлэх ёслолын ордоны хамт олноос гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга, хөг гардаг морин хуур алдагдсан байсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 239-240),

...би шүүх хуралд суухгүй, уг хүнээс алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 214),

...хулгайч манай байшингийн цонхны салхивчийг хөшиж орсон байсан, дараа нь зүгээр ажиллаж байсан, өөр бусад гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 82),

2.3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 57, 80),

 

3. 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 4 дүгээр гудамжны 62 тоотод оршин суух иргэн Ш.Цэрэнбатын байшингийн цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, гуулин зонхов бурхан, ламын очиртой хонх, хүрэл очиртой хонх, Samsung Galaxi 2 маркийн гар утас, жаазтай зураг, иргэний цахим үнэмлэх, цахим банкны карт 3 ширхэг, хярсны арьс, бор өнгийн арьсан түрүүвч, 20.000 төгрөг хулгайлж, нийт 1.215.000 төгрөгийн шууд, иргэний нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэд 24.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

3.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 31-34),

3.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн байцаагчийн тэмдэглэл (3 хавтаст хэргийн 47-49, 46),

3.3. Хохирогч Ш.Цэрэнбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 6 дугаар сарын...11-ний өдөр 19 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, нохой сул байсан бөгөөд...гэртээ ороход гэрийн хамаг юмыг эмх замбараагүй болгочихсон байсан. Тэгэхээр нь юмаа үзтэл...мөлхөө тавилга дээр байсан гуулин зонхов бурхан, талийгаач эхнэрийн жаазтай зураг, дотор нь байсан 20.000 төгрөг, 2 ширхэг ламын очиртой хонх, хүүхдийн Samsung Galaxi 2 маркийн гар утас, хүү Золбаясгалангийн баримт бичигтэй түрийвч, түрийвчинд байсан банкны 3 ширхэг виза карт, цахим үнэмлэх...алга болсон байсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 38, 39),

...манайхаас мөн өөр...хярсны арьс алга болсон байсан. Би хулгайд алдагдсан эд зүйлээс гуулин зонхов бурхан 1 ширхэг, шинэ үеийн 1 ширхэг  ламын хонхыг...цагдаагийн алба хаагч нар олж надад буцаан өгсөн.... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 40),

...Хулгайч манай байшингийн цонхоор орсон байсан. Цонхонд эвдрэл гэмтэл учраагүй байсан...би шүүх хуралд сууна. Надад учирсан хохирлыг барагдуулаагүй... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 73),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 41),

3.4. Х.Бат-Эрдэнийн:           

- Гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 6 дугаар  сарын 11-ний өдөр 15 цагийн үед...гэрээсээ гараад...алхаад явж байтал нэг залуу хямдхан бурхан, хонх авах уу гэхээр нь би 24.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан эд зүйлсээ Нарантуул зах дээр...зарсан. ...тэр залуу надад хэлэхдээ манайх нүүх гээд мөнгөний хэрэг болоод гэрийнхээ юмыг зарж байгаа юм гэж хэлсэн. Тэр залуу надад юмаа өгөхдөө бага зэрэг согтуу байсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 37),

- Иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад өгсөн: ...би худалдаж авсан 1 ширхэг бурхан, 1 ширхэг хонхыг...Нарантуул зах дээр очоод...тус бүрийг нь 30.000 төгрөгөөр зарсан. ...би буруутай этгээдээс 24.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралдаанд суухгүй... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 67, 68),

3.5. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 36, 71, 75),

3.6. 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...10 гаран хоногийн өмнө цонхоор нь орж авдар дээр байсан бурхан, эмэгтэй хүний жаазтай зураг, ламын хэрэглээд байдаг хонх зэргийг согтуу байхдаа авч хашаа давж гарсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 47, 50),

- 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...би энэ айл руу ганцаараа нилээн согтуу 2014 оны 6 сарын эхээр явж байгаад ертөнцийн зүгээр баруун талд байсан 1 давхар тоосгон байшингийн урдуур нь очиж хараад хүнгүй болохоор нь хойд талын жижиг салхивчаар нь ороод авдран дээр байсан бурхан, талийгаач болсон эмэгтэй хүний жаазтай зураг зэрэг эд зүйл хулгайлсан... гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 55),

 

4. 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнийн 40а дугаар гудамжны 03 тоотод оршин суух иргэн А.Ганчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгож, орон байранд нэвтэрч DELL брэндийн иж бүрэн компьютер, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, унждаг монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, ногоон шигтгээ бүхий кулонтой мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон 1 хос, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг /кулонгүй/, өрөөсөн цагирган мөнгөн ээмэг 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний богино савхин куртик 2 ширхэг, бор өнгийн эмэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, эрэгтэй хүний богино хар савхин куртик 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн урт савхин куртик 1 ширхэгийг хулгайлж нийт 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

4.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 46-50),

4.2. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг (5 хавтаст хэргийн 51-57),

4.3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтас хэргийн 66, 67),

4.4. Хохирогч А.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өглөө гэрээсээ 09 цагт гарч явсан. Гэрт нөхөр хүүхдүүд байж байгаад 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан гэсэн. Ингээд ажил дээрээ байж байхад 18 цагийн орчим цагдаагийн газраас хүмүүс ирээд...танай гэрт хулгай орсон байна гэхээр нь гэртээ ирж үзэхэд гал тогооны өрөөний вакуум цонх онгорхой, бүргэд хаалга дэлгэгдсэн байсан. Гэрт байсан юмаа бүртгэж үзэхэд жижиг өрөөнд байсан DELL брэндийн иж бүрэн комьпютэр, том өрөөнд байсан эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, монетон унждаг ээмэг 1 хос, унждаг мөнгөн ээмэг 1 хос, ногоон шигтгээ бүхий кулонтай унждаг мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон 1 хос, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, кулонгүй мөнгөн гинж 1 ширхэг, өрөөсөн цагирган мөнгөн ээмэг 1 ширхэг, хөр өнгийн эмэгтэй хүний богино савхин куртик 2 ширхэг, бор өнгийн эмэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний урт савхин куртик 1 ширхэг эд зүйл алдагдсан байсан. ...би алдагдсан эд зүйлийн гэрэл зургийг харлаа, манайхаас алдагдсан эд зүйл тоо ширхэгээрээ байна... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 72, 73),

...хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...би шүүх хуралд суух шаардлагагүй... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 74),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (5 хавтаст хэргийн 80),

4.5. Шүүгдэгч Э.Буянзаяагийн яллагдагчаар өгсөн: ...би тухайн эд зүйлийг аваад хот явах гэж төмөр зам дээр явж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдаад хулгайлсан эд зүйлээ хураалгасан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 78),

 

5. 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 6 дугаар гудамжны 14 тоодод оршин суух иргэн Г.Түмэнжаргалын эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгож, орон байранд нэвтэрч Samsung брэндийн 42 инчийн plasma зурагт, савхин куртик, Samsung болон LG маркийн гар утас, эрэгтэй хүний монетон бөгж хулгайлж, нийт 1.590.000 төгрөгийн шууд, 10.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

5.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 162-165, 168-171),

5.2. Хулгайд алдагдсан Samsung брэндийн 42 инчийн plasma зурагтыг хаясан газрын гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 166, 167),

5.3. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 хавтаст хэргийн 172, 173),

5.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 3639 дугаар шинжээчийн дүгнэлт

...шинжилгээнд тэнцэх гарын мөрүүдийг гарын хээний нэгдсэн санд 2015-4062-СХД гэсэн бүртгэлийн дугаараар кодлон оруулж нэгдсэн санд бүртгэлтэй байгаа гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газруудаас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй автомат харьцуулалт хийлгэж үзэхэд 19 гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000710002615 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Энхцэцэг овогтой Буянзаяагийн зүүн гарын эрхий хурууны хээтэй...тохирч байна. ...ДҮГНЭЛТ

...2. Шинжилгээнд ирүүлсэн 19 гэж дугаарласан гарын мөр Гарын хээний нэгдсэн санд MN000710002615 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Энхцэцэг овогтой Буянзаяагийн зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна... гэх дүгнэлт (6 хавтаст хэргийн 187-191),

5.5. Хулгайд алдагдсан эд зүйл болон хохирлын үнэлгээ (6 хавтаст хэргийн 202, 203, 217),

5.6. Хохирогч Г.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зуслан дээр байж байхад 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс танай гэрт хулгай орсон байна гэхээр нь ирж...цагдаа нартай хамт гэртээ очтол манай байшингийн гал тогооны өрөөний ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонхны сараалжин төмөр хаалтыг эвдэлж салгаад вакуум цонхны салхивчаар хулгайч ороод...Samsung брэндийн 42 инчийн зурагт алдагдсан байсан. Уг зурагтыг хулгайч нь...манайхаас авч явж байгаад гудамжинд явж байсан хүнтэй таараад хаячихаад зугтаасан байсан. Тэгээд цагдаа нар манай зурагтыг надад хүлээлгэн өгсөн. ...Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөнийхөө дараа гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд хувцасны шүүгээнд байсан эмэгтэй хүний бор савхин куртик, хар шигтгээтэй нүүрэн хэсэг нь монетан, ар хэсэг нь мөнгөн бөгж, Samsung болон LG маркийн гар утас мөн алдагдсан байсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 206),

...хулгайч манай гэрийн вакуум цонхны сараалжин төмрийг хөшиж аваад цонхны салхивчаар орсон байсан. Сараалжин хамгаалалтын төмрийг 10.000 төгрөгөөр гагнуулсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 216).

 

6. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 02 дугаар гудамжны 50 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхзулын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай 2 ширхэг, зургийн аппарат, эрэгтэй хүний савхин куртик, эрэгтэй хүүхдийн 40 размерын пүүз 1 хос, эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн гинж, бөгж, мөнгөн ээмэг, Swarovski шигтгээтэй мөнгөн ээмэг, барын нүдэн чулуун ээмэг, Солонгос шармал ээмэг, сувдан ээмэг, хар өнгийн спорт цүнхийг хулгайлж, нийт 1.318.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

6.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 194-198),

6.2. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (5 хавтаст хэргийн 205),

6.3. Хохирогч Ц.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: ...манайх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 2-50 тоотод гэр бүлийн хамт оршин суудаг. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай байшингийн цонхны салхивчаар хулгайч орж эд зүйлс хулгайлсан байсан. Би тухайн үед ажлаар явж байгаад 8 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн. ...манай гэрээс эрэгтэй булган малгай 1 ширхэг, эмэгтэй булган малгай 1 ширхэг, Samsung маркийн зургийн аппарат, эрэгтэй хүний савхин куртик, эрэгтэй хүүхдийн 40 размерийн пүүз 1 хос, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, Swarovski шигтгээтэй мөнгөн ээмэг, барын нүдэн чулуун ээмэг, солонгос шармал ээмэг, сувдан ээмэг, хар өнгийн спорт цүнх алдагдсан...надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, хохирол төлөгдөөгүй, шүүх хуралд суухгүй. Манай гэрээс хүүгийн 40 размерийн пүүзийг хулгайлаад авсан айсан бөгөөд оронд нь тэр пүүзийг үлдээгээд явсан гэж манай хүү хэлсэн. Тэр пүүз нь хар өнгөтэй гэсэн... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 228, 229),

6.4. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 208, 209),

6.5. Гэрч Э.Нинжбадгарын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Мөнхтулга, Батмөнх бид гурав Гантулга ахын гэрт хоносон.... Тэгээд маргааш өглөө нь босоод 8 цагийн үед Мөнхтулга вагоноор хот руу, Батмөнх гэр лүүгээ, би өвөөгийндөө орсон. Тэгээд 15 цагийн үед Мөнхтулга над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...Мөнхтулгын гэрт ороход гал тогооны өрөөний цонх нь онгорхой, зурагтыг нь газар аваад тавьчихсан, гэрийн хамаг юмыг нь эмх цэгцгүй болгосон байсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 218, 219),

6.6. Гэрч Г.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манай аав, ээж хоёр ажилтай байсан учир би гэртээ ганцаараа хонох болоод хамаатны охин Нинжбадгар, танил дүү Батмөнх хоёрыг гэртээ дуудаад хоносон. Маргааш өглөө нь 8 цаг өнгөрөөгөөд бид гурав гараад би вагоны буудал, Нинжбадгар өвөөгийн гэр лүү, Батмөнх гэр лүүгээ орсон. Би сургууль дээрээ байж байгаад 15 цаг өнгөрөөд гэртээ ирээд хаалга онгойлгоод ортол баруун талын цонх онгорхой, том өрөөнд байсан зурагтыг газар аваад тавьчихсан, гэрийн эд зүйлсийг онгичоод хаячихсан, цаад талын өрөөнд орны урд хоёр пүүз байсан. ...Манай байшингийн баруун талын вакуум цонхны гадна талд байдаг даавуун торон хамгаалалтыг хуулж аваад цонхны хажуу талаас нь хөшсөн юм шиг сэтэрсэн байсан. Өөрөөр байшингийн хаалга үүдэнд эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй. ...орны урд байсан пүүз нь анх харахад их харсан пүүз шиг байсан, тэгээд сүүлдээ асуугаад явсан чинь харсан хүн байхгүй гэсэн болохоор хэнийх гэдэг нь мэдэгдэхээ больсон... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 223),

6.7. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд ...1 давхар цагаан модон байшингийн урд зүгт харсан вакуум цонхыг заан уг айлаас эд зүйл хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 94 дэх талын ар, 96 дахь талын ард байх зураг 4, 5).

 

7. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 68 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, Асег брэндийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний чулуун зүүлт, том, жижиг цахилгаан өрөм 2 ширхэг, Samsung S-2 маркийн гар утас, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, зургийн аппаратыг хулгайлж, нийт 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

7.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 138-141),

7.2. Хохирогч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим гэрээсээ гараад...20-21 цагийн үед гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан. Хашаандаа яваад ороход байшингийн зүүн талын вакуум цонх онгорхой байхаар нь гэртээ ороход хамаг юм эмх замбараагүй болгочихсон байсан. ...манай гэрээс Acer брэндийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний чулуун зүүлт, мөнгөн эдлэл...том жижиг өрөм, Samsung S-2 маркийн гар утас, зургийн аппарат алдагдсан байсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 166, 167),

...манайхаас мөн эрэгтэй, эмэгтэй хүний сүүлийн үеийн тоногтой суран бүс алга болсон байсныг тэмдэглүүлээгүй байна... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 168),

...надад учирсан хохирол төлөгдөөгүй, би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 176),

7.3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 156-158),

7.4. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд ...уг хашаанд байх байшингийн 1 давхарын зүүн зүгт харсан вакуум цонхоор орж...хулгай хийсэн... гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 86 дахь талын ар).

 

8. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын задгайд оршин суух иргэн Д.Төрбатын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, цахилгаан хөрөө, гинжин дамжуулгатай цахилгаан хөрөөг хулгайлж, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

8.1. Хохирогч Д.Төрбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 14-15-ны үед гэртээ юм хийж байгаад шөнө 23 цагийн үед цонхоо хаагаад, гэрээ түгжээд, хаалга давхар хүрзээр дарчихаад явсан. Маргааш өдөр нь 13 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонхны салхивч онгойсон, гэрт байсан...улаан өнгөтэй цахилгаан дугуй хөрөө, хөх ногоон өнгө холилдсон гинжин дамжуулагтай цахилгаан хөрөө тус тус алга болсон байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 147),

...манай байшин одоог хүртэл тоот байхгүй. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооноос хашаагаа барьсан тохиолдолд хашааны дугаар олгоно гэж хэлсэн. Би эд зүйлийн үнэлгээтэй санал нийлж байна. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 150),

8.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 148),

8.3. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах замын ертөнцийн зүгээр хойд зүгт урагшаа харсан модон байшингийн вакуум цонхоор орж тасдагч, багаж хэрэгсэл хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 89 дэх талын ар, 92 дахь талын 8 дахь зураг).

 

9. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, автобусны 10 дугаар буудлын орчим байрлах иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг Хаан-Хуушуур-Бууз гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн онгойлгож, агуулах саванд нэвтэрч, Funai брэндийн 32 инчийн LCD зурагт, бэлэн мөнгө 10.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, нийт 560.000 төгрөгийн шууд, 90.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

9.1. Хохирогч Ж.Гантайваны мөрдөн байцаалтад өгсөн: ...Би...Хаан-Хуушуур-Бууз нэртэй цайны газрыг 2015 оны 8 дугаар сараас эхлэн ажиллуулах болсон. Манай цайны газарт 2015 оны 8 дугаар сарын 20-ны үед цайны газрын зүүн талын цонхны хамгаалалт төмрийг хөшиж ороод хананд тогтоосон байсан 32 инчийн Funai маркийн LCD зурагт, кассын машинд байсан задгай 10.000 төгрөгийг аваад явсан байсан. Би зурагтыг  2009 онд Smart дэлгүүрээс...550.000 төгрөгөөр авч байсан, цонхны хамгаалалт төмрийг дахин ашиглах боломжгүй байсан тул 90.000 төгрөгөөр дахин хийлгэсэн... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 182),

...2015 оны 8 дугаар сарын 20-ны орчим өглөө ажил дээрээ ирэхэд цайны газрын цонхны хамгаалалтын төмөр торыг хөшиж орсон байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185),

...би шүүх хуралдаанд суухгүй...учирсан хохирлоо барагдуулмаар байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 188),

9.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 184, 187),

9.3. Гэрч Ц.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны дундуур санагдаж байна...Буянзаяа гэдэг залуу 32 инчийн хар өнгийн LCD зурагтыг барьчихсан ганцаараа ирээд эхнэр, хүүхэд байрнаасаа хөөгдөх гээд мөнгөний хэрэг гараад зурагтаа хямдхан зарах гэсэн юм, та 80.000 төгрөгөөр авчих гэхээр нь би танай зурагт яг мөн үү? гэхэд мөн гэсэн. Тэгэхээр нь би надад 60.000 төгрөг байна, үүнээс өөр мөнгө алгаа гэхэд 60.000 төгрөгөөр ав ав гэхээр нь авсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 1, 2),

9.4. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...Хаан-Бууз-Хуушуур зоог гэх ногоон дээр цагаан хаягтай цайны газрын...зүүн талд харсан вакуум цонхыг заан уг цайны газраас 32 инчийн зурагт хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 89, 91),

9.5. Д.Сансарбаатарын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: ...би Л.Хүрэлбаатартай 2014 оны өвөл...танилцаж байсан. Буянзаяаг бол 2015 оны 8 дугаар сарын үед Хүрэлбаатар, Бат-Орших нартай явж байгаад Энхжин худалдааны төвийн ард хамт архи ууж танилцаж байсан. ...би Энхжин худалдааны төвөөр явдаг байхдаа Хүрэлбаатартай, ...Буянзаяа хоёртой нийлж хулгай хийж байсан удаа огт байхгүй... Би энэ хүмүүстэй нийлж хулгай хийж байгаагүй. Яагаад надтай нийлж хулгай хийсэн гэж худал мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 210-212).

 

10. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 14 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух иргэн М.Отгоны монгол гэрийн цоожийг эвдэн онгойлгож, орон байранд нэвтэрч, Kanji брэндийн 39 инчийн LCD зурагтыг хулгайлж, нийт 350,000 төгрөгийн шууд, 8000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

10.1. Хохирогч М.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт хулгай орж 39 инчийн Kanji брэндийн зурагт алдагдсан. Тухайн үед нь цагдаад дуудлага өгч хандсан. Тэгээд цагдаагаас чимээгүй байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт цагдаа ирээд зурагт хулгайлсан хулгайч нь баригдсан, цагдаа дээр ирээрэй гэсний дагуу ирж байна. Манайх зурагтаа 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хорооллын дэлгүүрээс худалдаж авч байсан... гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 94-96),

...хулгайч манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Дараа нь бид нар цоожийг солиулсан. Сольсон цоожийг 8000 төгрөгөөр худалдаж авсан...би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 100, 103),

10.2. Хулгайд алдагдсан эд зүйл болон хохирлын үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 92, 102),

10.3 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл (1 хавтаст хэргийн 85).

 

11. 2015 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гармын 20-11 тоотод оршин суух иргэн Ж.Очирсүрэнгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, нэг амтай шувууны буу (Дорбинк), Ken брэндийн цохилттой өрөм хулгайлж, нийт 360.000 төгрөгийн шууд, 80.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

11.1. Хохирогч Ж.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарамын ойролцоо байдаг...хашаа байшиндаа 2015 оны 10 дугаар сард очтол байшингийн 40*100см хэмжээтэй вакуум цонхны гадна шилийг хагалаад дотор талын шилийг түлхээд хулгайч орсон байсан. Манай байшингаас том өрөөнд хана түшүүлж тавьсан байсан улаан өнгийн цохилттой том өрөм, хувцасны шүүгээнд байсан 1 амтай шувууны буу байсныг авч явсан байсан...би хулгайчаас алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ, шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 157),

...хулгай 2015 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд орсон...цонхны шил солиулахад 80.000 төгрөг болсон... Хулгайч манай гэрээс шувууны бууг хулгайлахдаа бууны онгоц модыг үлдээгээд явсан байсан. Надад учирсан хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй, би шүүх хуралдаанд суухгүй... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 170),

11.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 158, 168),

11.3. Эд зүйл түр хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хохирогчоос бууны онгоц мод хураан авсан/ (1 хавтаст хэргийн 171-175),

11.4.  Гэрч У.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын сүүлээр таны над дээр дагуулж ирсэн Буянзаяа гэх залуу 2015 оны 9 дүгээр сарын дундуур Хархорин захад байдаг хуучин түлхүүр багаж, хөрөө, лоом, жоотуу зардаг миний лангуун дээр...ирээд ахаа та буу сонирхох уу? гэж асуусан. Тэгэхээр нь би ямар буу хаана байгаа юм гэхэд, би аваад ирсэн, машинд байна гэхээр нь үзэхээр хамт явсан. Машинд жолоочоос өөр хүн байгаагүй, машин нь цэнхэр өнгийн хуучин Верна-Аксент маркийн машин байсан. Буянзаяа гэх залуу машины арын суудал дээр байсан цагаан өнгийн 25 кг-ын шууданд хийсэн зүйлийг гаргаж ирээд үзүүлэхээр нь...лангуун дээрээ аваачаад сайн үзье гээд авч ирээд үзтэл онгоц мод нь байхгүй зөвхөн мөрлөгч, гол төмөртэй буу байсан. Би юун учиртай, хэний буу юм гэж Буянзаяагаас асуухад тэр залуу манай өвөөгийн буу байгаа юм, би маргааш таньд бууны бичиг баримт, онгоц модыг нь авчирч өгье, та 80.000 төгрөгөөр аваач гээд гуйгаад байхаар өөрт байсан 80.000 төгрөгөө өгсөн. ...Тэгтэл манай лангууны хажууд явсан миний зүс таних Баяраа гэх залуу ямар буу юм үзье гэхээр нь түүнд үзүүлтэл энэ чинь бүрэн биш дутуу, дээр нь бичиг баримтгүй буу байна, авч хэрэггүй гэж хэлэхээр аваагүй... Надад 72.000 төгрөг буцааж өгөөд буугаа аваад явсан. Буянзаяаг буугаа аваад явахад Баяраа миний хажууд байж байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 159-161),

11.5. Гэрч Ш.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 9 дүгээр сард Баярсайханы лангууны хажуугаар явж байтал 20 гаран насны...өндөр туранхай, шар царайтай залуу Баярсайханд юм зарсан юм уу, зарах гэж байгаа бололтой байсан.  Тэгэхээр нь Баярсайханаас юу юм гэтэл нөгөө залуу буу зарах гэсэн юм, ах үзэх үү? гэхээр нь ямар маркийн, юун буу юм бэ? гэхэд манай өвөөгийн буу гэж хэлэхээр нь үзье гэхэд Баярсайхан тэр бууг гаргаж ирэхээр нь үзүүлтэл онгоц модгүй, бичиг баримтгүй шувууны буу байхаар нь Баярсайханд хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл Баярсайхан нөгөө залуугаас мөнгөө буцааж авъя гэж байгаа бололтой, нөгөө залуу мөнгийг нь өгөөд буугаа буцааж аваад явсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 164, 165),

11.6. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...ангийн зориулалттай буу хулгайлан авсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 90, 92 дахь талын 10 дахь зураг).

 

12. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны 234б тоотод оршин суух иргэн Н.Чулуунцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхны хамгаалалтын төмөр торыг эвдэн онгойлгож, орон байранд нэвтэрч, эрэгтэй хүний савхин куртик, Samsung S-2 маркийн гар утас, орос чинжал хутга, солонгос хутга, хонины мах 15 кг, бэлэн мөнгө 30.000 төгрөгийг хулгайлж, нийт 588.000 төгрөгийн шууд, 15.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

12.1. Хохирогч Н.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 8 цаг өнгөрөөж ажилдаа явсан, 10 настай хүү Г.Пүрэвбаатар гэртээ үлдээд 11 цагт хичээлдээ явахдаа байшингаа цоожлоод явсан гэсэн. Орой 18 цагт хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ ирээд байшингийнхаа хаалгаа онгойлох гээд зогсож байтал байшингийн зүүн талын гал тогооны өрөөний хамгаалалт тор газар унасан байсан. Би хүчтэй салхи гарч дээ гэж бодоод яваад очиход хамгаалалт төмрийг хөшиж тахийлгаад гагнууруудыг нь салгасан байсан...гэрт байсан үнэ цэнэтэй зүйлээ бүртгэсэн. Тэгтэл...манай нөхөрт шагналд өгсөн зүүн талынхаа энгэр дээр Оюу Толгойн таних тэмдэгтэй савхин куртик, цагаан, ногоон хар судалтай иштэй, хүрэн бор өнгийн ширэн гэртэй орос чинжал хутга, хар өнгийн Samsung S-2 маркийн гар утас, 38.000 төгрөгөөр солонгос барааны дэлгүүрээс худалдаж авч байсан ишнийх нь урд хэсэг сэлтэрсэн арын хамгаалалтын төмөр нь унасан хутга, бэлэн 30.000 төгрөг, хонины 15 кг мах алдагдсан байсан... гэх мэдүүлэг  (1 хавтаст хэргийн 134),

...Хулгайч манай байшингийн цонхны хамгаалалтын төмөр торыг нааш нь суга татан гаргаад цонхны салхивчийг цааш түлхэн орсон байсан. Цонхонд ямар нэг эвдрэл байгаагүй, харин хамгаалалтын төмөр торыг дахиж төмөр тавин гагнуулахад 15.000 төгрөг болсон... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 137),

...надад нийт 603.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс нэг ч төгрөг төлөгдөөгүй, би шүүх хуралдаанд суухгүй... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 139),

12.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 135, 138),

12.3. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...2015 оны 8 дугаар сард 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлаас хойшоо Сот-ын байрнаас хойш замынхаа зүүн талд модон хашаатай 2 давхар тоосгон байшинтай айлын цонхоор орж эд зүйл авсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 100, 103).

 

13. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 34а тоотод оршин суух иргэн Д.Цогбадрахын эзэмшлийн байшингийн вакуум цонх түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Archos брэндийн таблет, спорт бугуйн цаг, хоёр нүдний дуран, эмэгтэй хүний хос ээмэг 2 ширхэг, кулон, гинж, эмэгтэй хүний монетан хос ээмэг, Samsung брэндийн товчлууртай гар утсыг хулгайлж, нийт 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

13.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (6 хавтаст хэргийн 120-125),

13.2. Хохирогч Д.Цогбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 30 минутын үед гэрээсээ эхнэр, хүүхдийн хамт гараад...орой 17 цаг 30 минутын орчим гэртээ ирээд түлхүүрдээд ортол том өрөөний шүүгээний хаалганууд онгорхой, доторх эд зүйлсийг гаргаж шидэлсэн хулгай орсон байдалтай байсан. Тэгээд хаагуур хулгай орсоныг нь шалгахад байшингийн хойд зүгт харсан цонх буюу манай жижиг өрөөний цонхны салхивч онгорхой байсан. ...цагдаа ирээд гэрээс алдагдсан эд зүйлээ бүртгэхэд...дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, спорт бугуйн цаг, Samsung товчлууртай гар утас, эмэгтэй хүний хос мөнгөн ээмэг, гинж, кулон, Archos брэндийн таблет, хар өнгийн 2 нүдний дуран, эмэгтэй хүний монетан хос ээмэг, мөнгөн хос ээмэг алдагдсан байсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 152),

...хулгайч манай байшингийн вакуум цонхны салхивчийг хөшиж орсон байсан. хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй, би шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 155, 156),

13.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 141),

13.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн 04/345 дугаар шинжээчийн дүгнэлт

...шинжилгээнд тэнцэх 1, 2, 4, 5, 6,7, 8 гэж дугаарласан 7 ширхэг гарын мөрүүдийг нэгдсэн санд бүртгэгдсэн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис-Папилон санд 2015-230-СХД, ...гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 2 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN005210007591 дугаараар бүртгэгдсэн Сумъяа овогтой Буянзаяагийн баруун гарын алганы хээтэй папилляр шугамнуудын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...ДҮГНЭЛТ

...2. Тэнцэж буй 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN005210007591 дугаараар бүртгэгдсэн Сумъяа овогтой Буянзаяагийн баруун гарын алганы хээгээр үүссэн байна... гэх дүгнэлт (6 хавтаст хэргийн 144-147),

13.4. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд ...Тахилт руу явах замд модон хашаатай айлын хашааг давж ороод байшингийн ар талын цонхоор нь орж 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн эдлэлүүд авсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 99, 101).

 

14. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 65-05 тоотод оршин суух иргэн М.Ганбатын эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, бүслүүр гартаамтай халтар манан хөөрөг, алтан ээмэг, Жи-Мобайл-ийн гар утас, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол 1 ширхэг, орос тонгорог, биет 1.400.000 төгрөгийг хулгайлж, нийт 42.000.000 төгрөгийн шууд, иргэний нэхэмжлэгч Ч.Раднаасэдэд 400.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

14.1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (6 хавтаст хэргийн 01-08),

14.2. Эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 25-27),

14.3. Хохирогч М.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 8 цагт эхнэртэйгээ гэрээсээ гараад...орой 19 цагийн үед хамт ирэхэд хашааны хаалга онгорхой...байшингийн зүүн зүгт харсан вакуум цонх мөн онгорхой байсан. Гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход...баруун хойд талын унтлагын жижиг өрөөнд байсан авдар онгорхой, доторх эд зүйлийг гаргаж шидэлсэн байдалтай байсан. ...авдар дотроос 1970 онд нагац ах Гэндэнсүрэнгийн өгч байсан шүрэн толгойтой алтан нуухтай зааны ясан халбагатай гартаамтай усан манан хөөрөг, PKSH ХХК-д борлуулагч жолоочоор ажилласан цалингийн үлдэгдэл бэлэн 1.400.000 төгрөг, 1978 онд хадам ааваас эхнэр Оюунцэцэгт авч өгсөн Оюу шигтгээтэй гогцоотой махир хэлбэртэй грамм тодорхойгүй алтан ээмэг алдагдсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 32),

...манайхаас мөн 2012 онд худалдаж авч байсан Жи Мобайлын төмөр хүрээтэй дөрвөлжин хэлбэртэй гар утас, ногоон өнгийн олон үйлдэлтэй эвхэдэг хутга, эхнэрийн мөнгөн ээмэг, зүүлт, бөгжний хослол алдагдсан байсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 33),

...Надад нийт 42.000.000 төгрөгийн хохирол учирснаас 40.000.000 төгрөгний үнэ бүхий хөөргийг цагдаагийн газраас хүлээн авсан. Үлдэх 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна....би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 48, 49),

14.4. Соёлын өвийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт

...бүслүүр гартаамтай цэнхэр халтар манан хөөрөг. Улаан шүрэн толгойтой, алтан нуухтай, нуухны таванд Хаант Оросын үеийн мөнгөн копик суулгасан. Зааны соёогоор хийсэн ясан халбагатай.

Үндсэн хийц, шинж байдал.

Дотор ухалт нимгэн, дотор өнгөлгөө сайтай, мөрний хоёр тал улалгаа сайтай. Гуурс сайн, ам хотгор. Улаан шүрэн толгой нэвт босоо цуурсан. Хөөрөгний доод хажуу бөөрөнд 6мм орчим босоо цууралттай. Ерөнхийдөө амсар, доод суурийн орчим он цагийн элэгдэлтэй. ДҮГНЭЛТ

Материал хийц, элэгдэл зэргийг үндэслэн уг хөөрөг нь барагцаалбал XIX зууны сүүл XX зууны эхэн үед хамаарна. Ховор түгээмэл байдлын хувьд түгээмэл. Зэрэглэлийн хувьд түүх, соёлын хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарахгүй ердийн дурсгал болно. гэх дүгнэлт (6 хавтаст хэргийн 44),

14.5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (6 хавтаст хэргийн 28),

14.6. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 29, 30, 46),

14.7. Гэрч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Буянзаяа 2015 оны 10 сарын сүүлээр манайд нэг орой ганцаараа халамцуу орж ирсэн. Тэгтэл манай нөхөр...Буянзаяаг орой болсон байхад согтуу явж яах юм, манайд хоноод яв гэж хэлсэн. Буянзаяа манайд хонохдоо ямар ч уут савгүй шаргал өнгийн хөөрөг үлдээгээд маргааш ирж авна гэж хэлээд явсан. Маргааш нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй ирээд хөөрөгний эзэн нь байгаа юм гэж хэлээд надаас хөөргөө аваад явсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 40),

14.8. Гэрч Ц.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 сард намайг жижүүртэй байхад өдөр 16 цагийн үед Буянзаяа нилээн согтуу ганцаараа явган ирээд хөөрөг зармаар байна гэхээр нь юун хөөрөг юм бэ гэхэд танд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь өөр юу байна гэхэд баахан мөнгөн эдлэл гаргаж үзүүлж байсан. Мөн халааснаасаа баахан 20.000 төгрөгийн дэвсгэрт тоолоход тэр мөнгө нь нэг сая хоёр зуун жар гаруй мянга орчим төгрөг байсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 02),

14.9. Гэрч Т.Янжинлхамын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 сард...өглөө 10 цагийн орчим...манай хүргэн байсан Гантулга, туранхай бор залуутай хамт халамцуу манайд орж ирсэн. Тэр өдөр гадаа ямар ч байсан цас, бороо орсон хүйтэн өдөр байсан. Манайд орж ирээд Гантулга эгчээ энэ манай Оюунаагийн нөхөр Буянзаяа ш дээ гээд танилцуулсан. Тэгтэл Буянзаяа надад эгчээ би хүнээс хөөргөө авах гэсэн чинь намайг согтуу болохоор өгөхгүй байна, та хамт яваад аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр хоёртой гарч зам дээрээс такси бариад явсан... Буянзаяа машины урд суугаад зам заагаад явсан. Гантулга бид хоёр арын суудал дээр сууж явсан. Машинтайгаа явсаар байгаад хашаан дотроо урт цагаан байшинтай айлын гадаа очиж зогсоход Буянзаяа бууж хашааны хаалгыг цохиход хашааны хаалгыг миний үеийн бололтой шаргал үстэй 160-165 см орчим өндөртэй эмэгтэй гарч ирсэн. Тэр эмэгтэйгээс Буянзаяа та миний хөөргийг өгчихөөч гэхэд нөгөө эмэгтэй за за чи хөөргөө аваад явлаа шүү, дараа нь олон юм яриад байваа гэж хэлээд орсон. Гарч ирээд Буянзаяад хөөргийг өгөхөд халаасандаа хийж байсан. Тэгээд тэр таксигаараа...Хархорин зах дээр очсон. Гантулга, Буянзаяа хоёр шинэ Хархорин зах руу ороод эхлээд нэг лангуун дээр очиход тэр хүн аваагүй. Би тэр үед тэр хоёрыг нилээн зайтай хараад зогсож байсан. Дараа нь намхан бор царайтай ахтай таарч хөөргөө үзүүлээд нөгөө хүн нь авахаар болсон юм шиг байсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 37-38),

14.10. Гэрч Б.Бармагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 сард л байх оройн 17-18 цагийн орчим зах хаах дөхсөн байхад...40 орчим насны намхан бордуу царайтай нэг залуу, 20-22 орчим насны хамт явсан залуугаасаа арай өндөрдүү залуу нар манай лангуун дээр ирээд хөөрөг авах уу гэж хэлээд банзандуу шар өнгийн дунд гарын хуучны манан хөөрөг гаргаж ирсэн. Уг хөөрөг шүрэн толгойтой, шүр нь дундуураа цавтай байсан. Хөөргөө 600.000 төгрөгөөр зарна гэхээр нь...бичиг баримт чинь байна уу гэхэд нөгөө өндөр залуу нь бичиг баримт байхгүй, би хурууны хээгээрээ лавлагаа аваад ирье гэж хэлээд хамт явсан залуугаа дагуулаад хөөргөө аваад явсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 36),

14.11. Ч.Раднаасэдийн мөрдөн байцаалтад:

- Гэрчээр өгсөн: ...би шүрэн толгойтой алтан нуухтай зааны ясан халбагатай усан манан хөөргийг өнөөдрөөс 4 хоногийн өмнө (2015.10.25) танихгүй хоёр залуу намайг Хархорин захын 27 дугаар лангуун дээрээ сууж байхад хажуу талын лангууны хүнээс худалдаж авах уу гэж асуугаад байж байсан. Тэгэхээр нь би хараад ямар хөөрөг юм, хэдээр зарах юм гэж яриад 400.000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд тэг тэг гээд надад дээрх хөөргийг өгсөн. Би хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд би хөдөөнөөс ирсэн юм аа, хулгайн эд зүйл биш, гарынхаа хээгээр иргэний үнэмлэхийн лавлагаа авах гэсэн ТҮЦ машин хаалттай байна гэхээр нь итгээд авсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 34),

- Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...би өөрт учирсан хохирлоо Буянзаяа гэдэг хүнээс нэхэмжилж байна, шүүх хуралд суух эсэхээ тухайн үед ажил ямар байхаас шалтгаалж шийднэ... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 53),

...надад хөөрөг зарсан залуу намайг заналхийлсэн бөгөөд би чамайг эрүүгийн хэрэг дээр хам болгож чирнэ гэх мэт заналхийлсэн бөгөөд би одоо айж байна. Би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 54),

- Иргэний нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (6 хавтаст хэргийн 65),

14.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн 04/376 дугаар шинжээчийн дүгнэлт

...шинжилгээнд тэнцэх 3 ширхэг гарын мөрийг папилон санд бүртгэгдсэн гарын дардасууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүд...тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис-Папилон санд 2015-260-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 1 гэж дугаарласан гарын мөр нь Энхцэцэгийн Буянзаяагийн зүүн гарын эрхий хурууны хээтэй...тохирч байна. ДҮГНЭЛТ

1. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 65-05 тоотоос эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1, 2, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 5, 6, 7 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Энхцэцэгийн Буянзаяагийн зүүн гарын эрхий хуруугаар үүссэн байна...  гэх дүгнэлт (6 хавтаст хэргийн 22-24),

14.13. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...2 давхар цагаан өнгийн шавар байшинтай айлын урд зүгт харсан вакуум цонхыг түлхэн орж хөөрөг, 1.400.000 төгрөг, алтан ээмэг хулгайлан авсан... гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 86).

 

15. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 9г тоотод оршин суух иргэн Н.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн онгойлгож, орон байранд нэвтэрч TCL маркийн 32 инчийн LED зурагтыг хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн шууд, 10.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

15.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (6 хавтаст хэргийн 78-82),

15.3. Хохирогч Н.Алтантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өглөө 08 цаг өнгөрөөгөөд бид хоёр гэрээ цоожлоод ажилдаа явсан. Орой 21 цаг өнгөрч байхад гэртээ иртэл гэрийн хаалганы зүүдэг хар цоожийг мулт цохисон байдалтай, цоож нь газар хэвтэж байсан. Тэгэхлээр нь гэр лүүгээ шагайгаад утасныхаа гар утасны гэрлийг тусгаж байгаад харахад гэрийн зүүн хойд талд байдаг...TCL маркийн 32 инчийн зурагт маань байхгүй байсан... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 105),

...манай гэрт хулгай орсоны хэд хоногийн дараа цагдаа нар манай гэрт орсон хулгайчийг барьчихлаа гээд хашаа, гэрийн зураг аваад явсан. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зураг дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 33-30 тоот гэсэн хаяг бол манай хажуу талын айлын хаяг. Тухайн үед манайх хаягаа хадаж тогтоогоогүй байсан. Манай хаяг бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34-9г тоот... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 107, 108),

...гэрт хулгай орсны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө нөхөр Цогтоогийн нэрээр өгсөн, би шүүх хуралд суухгүй, учирсан хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 111),

15.4 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 96-98, 109),

15.4. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд ...монгол гэрийн цоожийг эвдэн орж 32 инчийн LED зурагт хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 90, 92 дахь талын ард байх зураг 11, 12).

 

II. Шүүгдэгч Л.Хүрэлбаатар нь дангаараа;

1. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, 38-06 тоотод оршин суух иргэн Х.Анхзаяагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, хавчдаг мөнгөн ээмэг, мөнгөн нарийн гинж, мөнгөн бугуйвч, пүүз, эсгий түрийтэй гутал, усны төмөр сав, луужинг хулгайлж, нийт 362.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 хавтаст хэргийн 110-112),

1.2. Хохирогч Х.Анхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байхад 10 цагийн орчим хүргэн ах Түвшинтөр над руу утсаар залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэр лүүгээ яваад очиход манай байшингийн баруун талын вакуум цонх онгорхой, хамаг юмнууд ил гаргачихсан, эмх замбараагүй байдалтай байж байсан. ...манай гэрээс жижиг цагаан шигтгээтэй навчин хэлбэртэй хавчдаг мөнгөн ээмэг 1 ширхэг, нарийн мөнгөн гинж 1 ширхэг, жижиг навчин хээтэй, үетэй, мөнгөн бүдүүн бугуйвч 1 ширхэг, нөхрийн өмсдөг цагаан өнгийн пүүз, эсгий түрийтэй жолоочийн гутал, аранзан дотор байсан ногоон өнгөтэй усны төмөр сав, дугуй хэлбэртэй луужин алдагдсан байсан... гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 118, 119),

1.3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 114),

1.4. Гэрч Э.Мягмаржалбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Г.Ганням...залгаад Мөрөн суманд айлд хулгай орж эд зүйлс алдагдсан. Тухайн айлаас хулгай хийсэн хүн нь Мөрөн сумын төвд камерийн бичлэгтэй дэлгүүрт орж хулгайн эд зүйлээ зарах гэж худалдагчтай ярихдаа би Тариалан сум руу явах гээд зардлын мөнгө хэрэг болчихоод гэсэн утгатай үг хэлж ярьсан байна. ...Ганням Хүрэлбаатарын зургийг үзээд Мөрөн сумаас айлын гэрт орж хулгай хийсэн хүн мөн байна. Айлаас хулгай хийж авсан пүүзээ өмсөж яваа юм байна. Хохирогч нь пүүзээ хараад таньж байна, пүүзийг нь хурааж эд мөрийн баримтаар аваарай гэж хэлсэн... ...тухайн үед мөн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгч Б.Батзаяа ирж Л.Хүрэлбаатараас тайлбар авч байсан. Хүрэлбаатар хэлэхдээ Мөрөн сумын төвөөс айлаас эд зүйлс хулгай хийж авсан. Хулгайлсан эд зүйлээсээ сээтгэн пүүзийг өмсөж байгаагаа үзүүлж байсан... гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 152),

 

2. 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сум, Мандал баг, Гахайн хонхрын 23-03 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаярын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, булган малгай, сээтгэн пүүз, эмэгтэй савхин куртик, биет 50.000 төгрөгийг хулгайлж, нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2.1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (7 хавтаст хэргийн 145),

2.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (7 хавтаст хэргийн 149),

2.3. Хохирогч О.Хүрэлбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Тариалан сумын төвд байх гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс хулгай хийсэн хүн байшингийн урд талын вакуум цонхыг онгойлгож гэрт байсан эрэгтэй булган малгай, хар өнгийн эмэгтэй савхин куртик, 39 размерийн хар алаг сээтгэн пүүз, түрийвчэн дотор байсан 50.000 төгрөг тус тус алдагдсан байсан... гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 152),

2.4. Гэрч Э.Мягмаржалбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сард сумын төвд байрлах Хүрэлбаяр гэж айлын гэрт хулгай орж гэрээс нь эд зүйлс алдагдсан тухайн хулгай орсон айлын ойр орчимд үүссэн гутлын мөрийг мөрдөж хайж байхад уг мөр нь Л.Хүрэлбаатарын өмсөж явсан гутлын мөр байхаар нь түүнийг олж ажлын өрөөндөө байлгаж байсан... Хүрэлбаярын гэрээс эд зүйлс хулгай хийсэн гэж тайлбар өгч байсан... гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 153-154).

 

ХОЁР. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг (давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцон)

I. Шүүгдэгч Э.Буянзаяа, Б.Гантулга нар бүлэглэн

1. 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 81 дүгээр байрны зоорийн зогсоолоос иргэн М.Солонгын эзэмшлийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалан, агуулах саванд нэвтэрч, Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, нийт 6.000.000 төгрөгийн шууд, 1.733.500 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

1.1. Хохирогч М.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би...хамгийн сүүлд...2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр машинаа угаалгаад нөхрөөрөө 81 дүгээр байрны доод талын зоорийн зогсоолд оруулж тавьсан. ...2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр...граш руу ороход грашийн хаалга дэлгээтэй, зогсоолд тавьсан машин байхгүй байсан. ...сүүлд сураг сонсоход...миний машиныг 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед хоёр согтуу залуу уначихсан, грашаас гараад явахдаа тэнд байсан нэг машиныг мөргөчихөөд зугтаад явсан, машин нь Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай байсан гэж мөргүүлсэн машины эзэнд нэг охин хэлсэн байсан. Миний машин нэг түлхүүртэй ...ямар нэг эвдрэл гэмтэл, сэв зураасгүй бүрэн бүтэн машин байсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 131),

...цагдаагаас над руу таны машин журмын хашаанд байна...гэхээр нь машинаа очоод хартал хойд хаалганы жижиг гурвалжин шил хагарсан, өөр бусад жижиг гэмтэл байсан. ...миний машиныг хулгайлсан хүмүүс...грашаас гарч явж байгаад 49 дүгээр байрны урд талд зогсоол дээр зогсож байсан 22-44 УНИ улсын дугаартай Honda CRV маркийн тээврийн хэрэгслийн ар талын гуперийг мөргөөд зугтаасан байсан...би шүүх хуралд суухгүй, учирсан хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 154),

1.2. Гэрч Т.Базардайрийгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Гантулга бид хоёр 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 81 дүгээр байрны орцны жижүүрээр ажилд орсон. ...2015 оны 9 дүгээр сарын 15-ны...өдрийн орой 18 цаг өнгөрч байхад манай нөхөр Гантулга өөрийн хамаатны залуу болох Буянзаяагийн хамт цэнхэр өнгийн бөмбөгөр суудлын машинтай ирсэн. Тэр хоёр ирэхдээ согтуу, Буянзаяа машиныг барьчихсан хажуу талд нь манай нөхөр суучихсан ирсэн...машины жолоочийн хажуу талынх нь шил хагарчихсан байсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн183),

1.3. Гэрч Г.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...хоёр хүүхэд хүрч ирээд 81 дүгээр байрны грашаас цэнхэр өнгийн жижиг машин гарч ирээд мөргөсөн гэж хэлэхээр нь...81 дүгээр байрны граш руу ортол...грашны хойд баруун буланд машины шил хагарсан байдалтай шилний үүрмэг газар байсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 176),

1.4. Хохирогч Ж.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаач ээжийн машины баруун хойд талын гупер дотогш цөмрөөд орчихсон...тэнд тоглож байсан хүүхэд таны машиныг сая грашаас гарсан жижиг цэнхэр өнгийн автомашин мөргөөд зугтаагаад явчихсан...гэхээр нь 81 дүгээр байрны граш руу ороод харахад машины шил хагарсан мэт шилний үйрмэг газар байсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 188),

1.5. Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 95-99),

1.6. Хулгайд алдагдсан эд зүйлийн болон хохирлын үнэлгээ (3 хавтаст хэргийн 126, 129, 152)

1.4. Э.Буянзаяагийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: ...2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр...44 дээр очоод Гантулгатай уулзаад ажил гарахыг хүлээгээд сууж байхад Гантулга хоёулаа ганц юм уучих уу гэхээр нь би зөвшөөрөөд Гантулга 5000 төгрөг гаргаад нэг шил архи аваад хувааж уусан...Тэгээд байж байхад Гантулга би...ажилд орсон...чи очиж үзэх үү гэхээр нь...түүний орсон ажил болох 81 дүгээр байранд очсон. ...Тэнд байхад Гантулга хоёулаа энэ  Honda Fit-ийн түлхүүр багажийг зарчих уу гэхээр нь ...би яах юм бэ гэхэд...Гантулга ерөөсөө энэ машины багажийг шаачихъя гээд тэр машины жолооч талын цонхыг тохойгоороо цамцаа ороож байгаад хагалчихсан, намайг нойл орсон хойгуур тэр машины арын жижиг цонхыг бас хагалчихсан байсан. ...тэгээд хоёулаа энэ машиныг асаагаад аваад явъя гээд...грашийн хаалганаас нэг арматур төмөр авчираад машины түлхүүр ордог хэсгийг цохиж эвдлээд оролдож байгаад машиныг асаачихсан....би машиныг унаад грашаас гаргасан. Гантулга миний хажууд суугаад явсан. Тэр байрнаас гараад явж байхдаа тэнд байсан нэг машиныг мөргөөд машиныхаа баруун урд крелог хонхойлгочихсон. Тэгсэн Гантулга машин мөргөчихлөө, хурдан яв гээд...эхнэр дээрээ очсон... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 152, 153),

 

II. Шүүгдэгч Л.Хүрэлбаатар, Б.Бат-Орших нар бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ийн багш, ажилчдын амины орон сууцны хотхоноос иргэн Байгалмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Swarovski брэндийн хос ээмэг, хүзүүний гинж кулоны хамт 1 ширхэг, Swarovski брэндийн хос ээмэг, кулонтой 1 ширхэг, шаргал өнгийн шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, монетен цагаан өнгийн шигтгээтэй хос ээмэг, хүзүүний гинж, кулонтой 1 ширхэг, цагаан өнгийн том шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, шар түгжээтэй цул сувдан ээмэг, хүзүүний зүүлт, гарын бугуйвчийн хамт 1 ширхэг, Оюу чулуун ногоон өнгийн хүзүүний зүүлт, халтар манан хув толгойтой ясан нуухтай хөөрөг 1 ширхэг, хар өнгийн даалин, Nikon брэндийн D-5100 маркийн шинэ зургийн аппарат,  Sony Handcam HD маркийн видео камерийг хулгайлж, нийт 6.095.000 төгрөгийн шууд, иргэний нэхэмжлэгч С.Нэргүйд 50.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

1.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (4 хавтаст хэргийн 18-21),

1.2. Хохирогч Б.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би энэ хэрэг дээр хохирогчоор тооцогдож байцаан шийтгэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна. Харин миний эгч энэ хэрэгт хохирогчоор тооцогдсон байгаа тул цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оролцоно. ...цаашид манай эгч Байгалмаагийн хэлэх үнэлгээтэй би санал нэг байх болно... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 58),

1.3. Хохирогч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө манай дүү Б.Батсүхийн гэрт хулгай орсон. ...хулгай орсон талаар цагдаад мэдэгдэхэд дүү бид хоёроос...тус тусад нь мэдүүлэг авч алдагдсан эд зүйлийн талаар асуусан. Бид хоёрын тус тусдаа өгсөн мэдүүлгийн дагуу үнэлгээ хийлгэхэд зарим эд зүйл давхардсан байсан. Одоо би энэ хэрэгт цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оролцоно. Манай гэрээс тухайн үед Маск прадакшнаас дурсгав 2010 он гэж бичсэн дунд гарын мөнгөн аяга, цулгай дунд гарын мөнгөн аяга, сваровский брэндийн хос ээмэг, хүзүүний зүүлт, кулон, мөн сваровский брэндийн хос ээмэг, кулон, шаргал өнгийн шигтгээтэй хос ээмэг, цагаан өнгийн шигтгээтэй монетан хос ээмэг, монетан хүзүүний зүүлт, кулон, цагаан өнгийн том шигтгээтэй мөнгөн бөгж, шар түгжээтэй цул сувдан ээмэг, хүзүүний зүүлт, гарын бугуйвч, оюу чулуун ногоон өнгийн хүзүүний зүүлт, хув толгойтой, ясан нуухтай, халтар манан хөөрөг, хар өнгийн даалин, Nikkon  брэндийн D-5100 маркийн зургийн аппарат, Sony брэндийн Handcam HD маркийн видео камер тус тус алдагдсан байсан. ...2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цагдаагаас Маск прадакшнаас дурсгав 2010 он гэж бичсэн дунд гарын мөнгөн аяга болон цулгай дунд гарын мөнгөн аягыг олж надад хүлээлгэн өгсөн. Дараа нь уг хэргийг үйлдсэн гэх Бат-Орших гэдэг хүний өмгөөлөгч 1.955.000 төгрөгийг надад өгсөн... гэх мэдүүлэг  (4 хавтаст хэргийн 60, 61),

...хулгайч манай байшингийн вакуум цонхны салхивчийг хөшиж орсон байсан, цонхонд эвдрэл гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 67),

1.4. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 43, 53, 62, 64),

1.5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл ...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны 2445 тоотод оршин суух С.Нэргүйгээс...Дунд гарын нэг ширхэг цулгай мөнгөн аяга, бага гарын жижиг нэг ширхэг Макс продакшнаас дурсгав 2010.10.01 бичигтэй мөнгөн аяга тус тус хураав. гэх (4 хавтаст хэргийн 54),

1.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 04/179 дугаартай дүгнэлт

...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ын ажилчдын байранд хулгай орсон гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөр...байна. ...шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг АДИС системд 2014-105-СХД гэж кодлон...хийлгэхэд...№1, 3, 4, 5 гэж дугаарласан гарын мөр нь MN000210022164 кодоор 2013.11.14-нд бүртгэгдсэн СХД-ийн 2-р хороо, Орбитын 34-4 тоотод суух 1987.03.24-нд төрсөн, эрүүлжүүлэгдсэн гэж бүртгэгдсэн Дархан Лхагважав овогтой Хүрэлбаатарын баруун гарын алга, эрхий, дунд хуруу, зүүн гарын алганы дардастай тохирч байна... ДҮГНЭЛТ

1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 5 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн №1, 3, 4, 5 гэж дугаарласан гарын мөр нь MN000210022164 кодоор 2013.11.14-нд бүртгэгдсэн СХД-ийн 2-р хороо, Орбитын 34-4 тоотод суух 1987.03.24-нд төрсөн, эрүүлжүүлэгдсэн гэж бүртгэгдсэн Дархан Лхагважав овогтой Хүрэлбаатарын баруун гарын алга, эрхий, дунд хуруу, зүүн гарын алганы хээгээр тус тус үүсгэгдсэн байна... гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 31-34),

1.7. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (Л.Хүрэлбаатар) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...би 6 сард энэ айлын гэрийн хаалганы зүүн талын вакуум цонхоор орж мөнгөн аяга, зургийн аппарат, камер гэх мэт зүйл хулгайлсан бусдыг нь санахгүй байна, би согтуу байсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 68, 74),

1.8. С.Нэргүйн мөрдөн байцаалтад:

- Гэрчээр өгсөн: ...2014 оны 7, 8 дугаар сарын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын 16-245 тоотод Есөн хурдан хүлэг нэртэй хүнсний дэлгүүрээ ажиллуулж байхад...манайхаас холгүй байдаг...Бат-Орших 21 цагийн үед танихгүй залуутай хамт орж ирээд та хоёр ширхэг мөнгөн аяга авахгүй биз, манай эхнэрийн ажлаас бэлэглэж байсан аяга, мөнгөний хэрэг болоод байна 150.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгээд ярилцаж байгаад 120.000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 56),

- Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...Бат-Оршихоос худалдаж авсан 2 ширхэг мөнгөн аяга хулгайн эд зүйл болж таараад надаас цагдаа нар хурааж авсан. Ингээд би 120.000 төгрөгөөр хохироод байна. Бат-Орших мөнгөө өгөхгүй болохоор нь түүнд хандаж...чи мөнгөнийхөө оронд манай байшинг шавардаад өг гэхэд зөвшөөрөөд шавардаж өгсөн. Би байшин шавардуулахдаа 70.000 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн ба үлдэх 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 57),

1.9. Шүүгдэгч Б.Бат-Орших мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...сар өдрөө санахгүй байна ямар ч байсан зун...хүүхдийн баярын өмнө билүү хойно Хүрэлбаатар бид хоёр Орбит руу явган хулгай хийхээр хамт явсан. Тэгээд Орбитын гэр хороолол дундуур явж байгаад Найрамдал зуслан орох замд байдаг хаус зуслангийн байшинтай эзэнгүй айлыг сонгож Хүрэлбаатар гэрт нь орж, би гадаа нь жалганд үлдсэн. Удалгүй Хүрэлбаатар хүрч ирээд жижиг цүнхэнд 2 ширхэг мөнгөн аяга, Sony бичигтэй бичлэг хийдэг саарал өнгийн камер, хар өнгөтэй зургийн аппарат, мөнгөн тасархай гинж, тасраагүй мөнгөн гинж 2 ширхэг авсан байсан. Бид хоёр хулгайлсан эд зүйлээ аваад Толгойтын эцсийн хадтай худгийн дэлгүүрийн хүн болох Нэргүй гуайд 2 ширхэг мөнгөн аягыг тухайн үед 90.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг. (2 хавтаст хэргийн 29),

1.9. Шүүгдэгч Б.Бат-Оршихоос төлбөр төлсөн баримт (12 хавтаст хэргийн 122),

 

III. Шүүгдэгч Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар, Б.Бат-Орших нар давтан, бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож

1. 2014 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны 4 дүгээр гудамжны 45-А тоотод байрлах иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, Bosh брэндийн том, жижиг өрөм 2 ширхэг, өрмийн хошууны иж бүрдэл 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, цахилгаан уртасгагч 1 ширхэг, 5 метрын урттай олон залгуурыг хулгайлж, нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            1.1. Хохирогч Н.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай зуслангийн байшин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны 4-45-А тоотод байдаг. Би зуслангийн байшиндаа 2014 оны 6 дугаар сар гараад очоогүй байж байгаад 6 дугаар сарын 25-ны өдөр байшиндаа очиход байшингийн урд талын цонхыг хөшөөд хулгай орсон байсан. Манайхаас Bosh фирмийн 2012 онд Герман улсаас 600.000 төгрөгөөр худалдаж авсан том дрилл 1 ширхэг, 250.000 төгрөгөөр худалдаж авсан жижиг дрилл 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн 2012 онд 150.000 төгрөгөөр худалдаж авсан төмөр тасдагч 1 ширхэг, 2012 онд 20.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ өрмийн хошууны иж бүрдэл, 2014 оны 3 дугаар сард 75.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ цахилгаан уртасгагч 1 ширхэг, 2014 оны 5 дугаар сард 25.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ 5 метрийн урттай олон залгуур 1 ширхэгийг тус тус алдсан. Би хэзээ хулгай орсон талаар мэдээгүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Би буруутай этгээдээс 1.120.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 112),

1.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 113),

1.3. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 58-61),

- 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (Л.Хүрэлбаатар) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...би энэ хашааны хойд талаар давж ороод байшингаас өрөм, метр, багаж зэрэг эд зүйл хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 67 дахь тал, 78),

1.4. Шүүгдэгч Б.Бат-Оршихын мөрдөн байцаалтад:

- яллагдагчаар 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: ...Би хэдэн сарын хэдэн гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр өдөр өглөө...ажилдаа явах гээд гэртээ байж байхад...Буянзаяа намайг дуудсан. Тэгээд би гэрээс гарч мэнд мэдээд бид хоёр хамт Толгойтын эцсийн буудал руу алхаж явахад Л.Хүрэлбаатартай тааралдсан. Бид гурав...Баруун Туруун луу явж...уулын энгэрт байсан блокон хашаатай шар сэндвич байшингийн гадаа очоод Хүрэлбаатар дотогш орж, бид хоёр гадаа нь хүн хараад байж байхад Хүрэлбаатар блокон хашааны араар ертөнцийн зүгээр хойд талаар жижиг тортой эд зүйлс давуулж шидсэн. Тухайн эд зүйлсийг Буянзаяа очиж авсан. Бид гурав замдаа хулгайлсан зүйлээ үзэхэд...цохилттой дрилл, уртасгагч, метр, түлхүүрийн ком багаж байсан. Бид нар хулгайлсан эд зүйлсээ Сонсголонгийн замын уулзвар буюу Монос-ийн эмийн үйлдвэрийн хажууд байсан дугуй засварын газарт зарсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 28),

1.5. Шүүгдэгч Б.Бат-Оршихоос төлбөр төлсөн тухай баримт (12 хавтаст хэргийн 121).

 

IV. Шүүгдэгч Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар нар давтан, бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож

            1. 2014 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлах иргэн М.Алтанчимэгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, 100 метрийн урттай 80 диаметрийн шланк, 50 метрийн урттай 12 диаметрийн кабелийн утас хулгайлж, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            1.1. Хохирогч М.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...манай зуслангийн байшин Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны задгайд байрлалтай бид нар 2014 оны 4 дүгээр сараас хойш очоогүй. 2014 оны 6 дугаар сарын сүүлээр байшиндаа очиход байшингийн баруун талын цонхыг хөшөөд хулгай орсон байсан. Манайхаас 2012 оны 5 дугаар сард худалдаж авч байсан усалгааны зориулалттай 80 диаметртэй 1м нь 2500 төгрөгний үнэтэй 100м шланк, цахилгааны кабел 12 диаметртэй 1м нь 4500 төгрөгний үнэтэй 50м утас алдагдсан. Алдсан эд зүйлээ 475.000 төгрөгөөр үнэлнэ. Би хэзээ хулгай орсон талаар мэдээгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй, гомдолтой байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 108), 

1.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 107),

1.3. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 64-66),

- 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (Л.Хүрэлбаатар) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл ...Л.Хүрэлбаатар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байх...шар өнгийн мансардтай байшинг заав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 66 дахь талын ар, 77).

 

2. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 55 дугаар гудамжны 07 тоотод оршин суух иргэн Д.Баасанжавын байшингийн жижиг вакуум цонхыг хөшин онгойлгож, орон байранд нэвтэрч, 32 инчийн зурагт, 2 хос ээмэг, бөгж, пүүзийг хулгайлж, нийт 590.000 төгрөгийн шууд, иргэний нэхэмжлэгч Н.Бат-Отгонд 190.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

2.1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 74-78),

2.2. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (4 хавтаст хэргийн 81, 82)

2.3. Хохирогч Д.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр...ажлаа тарчихаад...15 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай байшингийн урд талын цонх, хаалга онгорхой байхаар нь гэртээ ороод үзэхэд гэрийн хамаг юмыг гаргаад эмх цэгцгүй болгочихсон...Монголд тохиргоо ороогүй гээд хайрцагтайгаа байсан Солонгос улсаас ирсэн Infiniti маркийн 32 инчийн зурагт, 2 хос мөнгөн ээмэг, бөгж, 37 размерийн шинэ пүүз алдагдсан байсан... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 93),

-Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (4 хавтаст хэргийн 94),

2.4. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 89),

2.5. Иргэний нэхэмжлэгч Н.Бат-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байхад манай Цайдам Ээж хүнсний дэлгүүрийн худалдагч Баярцэцэг над руу залгаад та хүрээд ир гэж дуудсан. Яваад очтол нэг залуу надаас та зурагт авах уу гэхээр нь би үзье харъя гэтэл буцаж гараад бас нэг залуугийн хамтаар хайрцагтай зурагт бариад ороод ирсэн. Хайрцагнаас нь задлаад үзтэл шинэ зурагт байсан. Чи хэдэн төгрөгөнд өгөх юм гэхэд 300.000 төгрөг гэсэн тэгэхээр нь би 150.000 төгрөгөөр авбал авъя гэхэд хамт орж ирсэн залуу нь уурлаад зурагтаа аваад гарсан. Харин нөгөө залуу нь та жаахан нэмчих гээд байхаар нь...190.000 төгрөг гэхэд зөвшөөрсөн. Тэгээд надаас 190.000 төгрөг авсан. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт цагдаагийн хүмүүс ирж уулзаад...хулгайн зурагт байсныг мэдсэн...би 190.000 төгрөгөө нэхэмжилж байна, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 97, 99),

- Иргэний нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (4 хавтаст хэргийн 98),

2.6. 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд одоогоос ойролцоогоор нэг сарын өмнө зүүн талын байшингийн вакуум цонхны салхивчийг хөшиж орж зурагт хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (1 хавтаст хэргийн 46, 53),

- 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...би энэ айлаас Хүрэлбаатартай хамт явж байгаад 2014 оны 5 сарын сүүлээр вакуум цонхыг түлхэн орж 32 инчийн зурагт авсан... гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 54 дахь талын ар),

- 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (Л.Хүрэлбаатар) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...6 сард байх зүүн талын байшингийн вакуум цонхны салхивчийг хөшиж орж зурагт хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 68, 73),

            2.7. Шүүгдэгч Э.Буянзаяагийн сэжигтнээр өгсөн: ...2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад...Хүрэлбаатарын гэрт очсон. Тэгээд бид хоёр хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчинд байдаг Аагий ахындаа очтол хүнгүй байсан. Тэгтэл Хүрэлбаатар надад энэ хойд талын айл хүнгүй байх шиг байна, ороод ухъя гэж хэлээд тэр айлын хашаанд ороход урагшаа харсан дүнзэн байшин байсан. Цонхон дээр нь бид хоёрыг очиход Хүрэлбаатар намайг сууж бай гээд өөрөө цонхоор нь дотогш ороод удалгүй хаалга эвдээд гарч ирсэн. Тэр айлаас хайрцагтай зурагт, ногоон ултай хар өнгийн шинэ пүүзийг нь аваад шууд гарч явсаар байгаад урд талын дэлгүүрт орж зурагтыг нь 190.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 102).

 

3. 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.Энхтуяагийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг түлхэн онгойлгож, орон байранд нэвтэрч, эмэгтэй хүний булган малгай 2 ширхэг, эрэгтэй хүний булган малгай 2 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн жижиг хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгөтэй даалин хулгайлж, нийт 1.005.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            3.1. Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 163-170),

            3.2. Хохирогч М.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...хүү Мөнхрагчаагийнд очиж хоноод 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өглөө гэртээ иртэл угаалгын өрөөний цонх онгорхой байсан...би цонхоо онгорхой орхиод явж дээ гэж бодоод хашааны хогоо цэвэрлэж жимсний модоо услаад хашаандаа өдөржингөө байж байгаад орой гэртээ унтсан. Маргааш нь буюу 26-ны өдөр өглөө ажилдаа явах гээд хувцасаа өмсөх санаатай шүүгээгээ нээтэл шүүгээнд байсан 2 ширхэг эрэгтэй булган малгай, 2 ширхэг эмэгтэй булган малгай, 1 ширхэг эмэгтэй үнэгэн малгай, даалинтай бор өнгийн жижиг чулуун хөөрөг, Багш Д.Жамсранд дурсгав гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга байхгүй байсан... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 186),

            ...надад учирсан 1.005.000 төгрөгийн хохирлоос төлөгдсөн болон олдсон хохирол байхгүй, би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 201),

            3.3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 182, 183, 199),

3.4. 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд 5 сарын сүүлээр би уг айлаас 2 ширхэг булган малгай мөнгөн аяга, хөөрөг авсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 46 дахь талын ар, 51),

- 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд би энэ айл руу Хүрэлбаатарын хамт 2014 оны 5 сарын сүүлээр вакуум цонхыг Хүрлээ түлхэн орж булган малгай, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлаад таксинд суугаад Хархорин зах дээр ирсэн... гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 54 дэх талын ар),

- 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (Л.Хүрэлбаатар) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...5 сарын сүүлээр би уг айлаас 2 ширхэг булган малгай, мөнгөн аяга, хөөрөг авсан гэж... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 67, 75, 76).

           

4. 2014 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13 дугаар гудамжны 33в тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн байшингийн вакуум цонхыг хөшиж онгойлгож, орон байранд нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, дижитал зургийн аппрат, эрэгтэй, эмэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, гоо сайхны хэрэглэлийн цүнх, бор өнгийн түрийвчийг хулгайлж, нийт 275.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

4.1. Хохирогч Д.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 6 дугаар сарын үед манай гэрийнхэн ажилдаа явсан хойгуур Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13 дугаар гудамжны 33в-д байрлах манай байшингийн урд талын жижиг цонхыг хөшөөд хулгай орсон байсан. Манайхаас 2013 оны 7 дугаар сард...Миний дэлгүүрээс 799.000 төгрөгөөр худалдаж авсан 32 инчийн хар өнгийн LCD зурагт, 2011 оны 12 дугаар сард Баянгол дүүрэгт байрлах ломбарднаас 120.000 төгрөгөө худалдаж авсан дижитал зургийн аппарат, 2012 оны 7 дугаар сард 35.000 төгрөгөөр тус бүрийг нь худалдаж авсан шинэ эрэгтэй, эмэгтэй саравчтай малгай, 13.000 төгрөгөөр худалдаж авч байсан косметикны цүнх, бэлгэнд авч байсан бор өнгийн жирийн түрийвчийг тус тус алдсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 119),

...надад учирсан хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй, би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 125),

4.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 120, 123),

4.3. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (Л.Хүрэлбаатар) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл ...сар, өдрийг нь санахгүй байна, энэ айлаас эд зүйл авсан гэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 68 дахь талын ар,  71, 72),

 

5. 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн гэх уулын бэлд байх иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан, орон байранд нэвтэрч, унадаг дугуй, Экс нэртэй 0.75 граммын нэг шил архи хулгайлж, 2.020.000 төгрөгийн шууд, 800.000 төгрөгийн шууд бус, иргэний нэхэмжлэгч Д.Баянмөнхөд 120.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

            5.1. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 213-216),

            5.2. Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл (4 хавтаст хэргийн 217, 218),

            5.3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (4 хавтаст хэргийн 219),

            5.4. Хохирогч О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...манай зуслангийн байшин Булган аймгийн Орхон сумын Ар Мэргэн гэх газарт буюу Орхон аймгийн төвөөс...10 орчим км-ийн зайд байдаг. ...манай тэр хавийг хариуцсан манаач 2014 оны 7 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн үед утсаар залгаад танай байшингийн цонхыг хагалаад хулгай орчихсон байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би Булган аймгийн цагдаад дуудлага өгсөн. ...манай байшингаас GAINT брэндийн хар, цагаан алаг өнгийн унадаг дугуй, шургуулганд байсан Экс нэртэй 0.75 литрийн архи алдагдсан байсан. Хулгайч байшингийн вакуум цонхыг хагалаад гэр доторх 2 ширхэг модон хаалгыг эвдсэн. Мөн бүргэд хаалганы цонхыг нь эвдээд төмрийг нь хонхойлгосон байсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 19, 20),

            ...би өөрийнхөө алдсан дугуйг хүлээж авсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 21),

            ...байшингийнхаа бүргэд болон модон 2 ширхэг хаалга, хагалсан цонхыг 800.000 төгрөгөөр солиулж янзлуулсан тул энэ мөнгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 32),

            - Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (5 хавтаст хэргийн 22),

5.5. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (4 хавтаст хэргийн 227, 5 хавтаст хэргийн 33),

            5.6. Гэрч В.Намжингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 7 дугаар сарын 15-ны 00 цагийн үед гадаа нохой хуцах чимээ гарахаар нь би гэрээсээ гараад хартал Оюунбат гэдэг айлын байшингийн урд гэрэл тусаад байсан. Тэгэхээр нь яваад очтол ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү хоёр хүн гүйгээд явчихсан. Би тэр хоёр хүний царайг хараагүй... би байшин луу яваад очтол хаалга нь хаалттай, зүүн урагшаа харсан цонх нь хагарчихсан байсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 23),

            5.7. Д.Баянмөнхийн мөрдөн байцаалтад:

- Гэрчээр өгсөн: ...охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулан дэлгүүрээс унадаг дугуй авч өгөх гэж байсан чинь нэг залуу гадаа ирээд танайх дугуй авах уу танаас асуучих гэсэн юм гэхээр нь ямар дугуй юм бэ гээд манай эхнэр үзээд авчих уу гэхээр нь тэг тэг гээд...120.000 төгрөгөөр авсан. Би тэр залууг танихгүй хотоос яваа гэж ярьж байсан. Би дугуй худалдаж авсан 120.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 25),

- Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...одоо санаж байгаагаар хар сааралдуу өнгөтэй судалтай ч гэх юм уу шинэ шахуу дугуй байсан...дугуй зарсан залуу бор царайтай туранхайвтар, 20 гаран насны хүн байсан. Тухайн үед хар хөхдүү цамцтай байсан санагдаж байна. Царайг нь харвал танина... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 26),

5.8. Таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг (5 хавтаст хэргийн 28-31),

5.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр шинжээчийн дүгнэлт

            ...шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг папилон /7.7.4/ санд 2014-048-ОРХ дугаараар кодлон оруулж санд байгаа гарын мөр болон гарын дардсуудтай автомат харьцуулалт хийлгэн шинжилгээг явуулахад MN000710002615 дугаараар байрласан, /1990/ эр, Энхцэцэг овогтой Буянзаяагийн баруун гарын алга, MN000210022164 дугаараар байрласан 1987/эр, Лхагважав овогтой Хүрэлбаатарын баруун гарын алга хэсгийн хээтэй...тохирч байна. ...ДҮГНЭЛТ

            1. Шинжилгээнд хүргүүлсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

            2. Тэнцэж байгаа гарын мөрүүд нь ШШҮХ-ийн Папилон /7.7.4/ санд MN000710002615 дугаараар байрласан, 1990/эр, Энхцэцэг овогтой Буянзаяагийн баруун гарын алга, MN000210022164 дугаараар байрласан 1987/эр, Лхагважав овогтой Хүрэлбаатарын баруун гарын алга хэсгийн хээгээр үүсгэгдсэн мөрүүд байна... гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 231-239),

5.10. Э.Буянзаяагийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: ...Хүрэлбаатар бид хоёр 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт хамт ирсэн. Хүрэлбаатар бид хоёр Орхон аймагт хоёр хоночихоод 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгаас Булган аймгийн чиглэлд явсан. Явж байхдаа...мотоциколтой хүнд гар өргөөд гурвуулаа сундалдаж нилээд явж байгаад хар замын урагшаа модны захад баахан байшинтай газар луу тэр хүн явахаар нь бид хоёр тэнд нь буусан. Тэгээд тэр газар байсан 2 давхар хүрэн өнгийн модон байшингийн зүүн тийш харсан вакуум цонхыг Хүрэлбаатар хагалчихаад дотогшоо ороод цагаан өнгийн алаг унадаг дугуйг хагалсан цонхоороо гаргаж өгөхөөр нь би тосч авсан. Мөн тэр байшингаас 0.75 литрийн нэг ширхэг Экс архи авсан... дараа нь дугуйгаа түрээд хар зам дээр гараад замын машинаар Булган аймгийн төв орсон. Булган аймгийн төв ороход шөнө болчихсон байсан. Маргааш нь үдээс хойш Хүрэлбаатар дугуйгаа аваад цагаан өнгийн портер машинд суугаад Хөвсгөл аймгийн Тариалан сум явсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 35, 36).

 

6. 2015 оны 7 дугаар сараас мөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол амын 243-01 тоотод оршин суух иргэн Н.Наранжавын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмөр хаалтыг эвдэн, орон байранд нэвтэрч, Хятад улсад үйлдвэрлэсэн 47 инчийн LCD зурагт хулгайлж, нийт 790.000 төгрөгийн шууд, 20.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь,

6.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (5 хавтаст хэргийн 91-95),

6.2. Хохирогч Н.Наранжавын мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2015 оны 7 дугаар сарын дундуур гэр бүлээрээ Шаргалжуут-ын амралтад яваад...8 сарын эхээр ирээд зуслангийн байшиндаа 8 сарын 30-ны өдөр ирэхэд цонхны хамгаалалтын гаднах төмрийг хөшөөд цонхыг түлхэж хулгай орсон байсан. ...манай байшингаас 2015 оны 7 дугаар сард Хятад худалдааны төвөөс худалдаж авсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 47 инчийн LCD зурагт алдагдсан байсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 127),

...манай зуслангийн байшин Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын амын 243-1 тоотод байдаг. ...байшингийн цонхны хамгаалалтын төмрийн гагнасан хэсгийг мулталж аваад вакуум цонхны салхивчийг түлхэж орсон байсан. ...цонхны салхивчид ямар нэгэн эвдрэл үүсээгүй, харин хамгаалалтын төмрийг 20.000 төгрөгөөр дахин гагнуулж засуулсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 129),

...надад учирсан 810.000 төгрөгний хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй, би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 131),

6.3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (5 хавтаст хэргийн 101, 130),

6.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Криминалистикийг шинжилгээний хэлтсийн 4153 дугаар шинжээчийн дүгнэлт

...шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг гарын мөрийг папилон гарын хээний нэгдсэн санд 2015-7599-СХД дугаараар санд кодлож оруулан...гарын хээний нэгдсэн санд автомат хайлт харьцуулалт хийлгэж үзэхэд 3 гэж дугаарласан хэсэг дээр бэхжүүлсэн хөх будагчтай бичгийн хэрэгслээр 3 гэж тэмдэглэсэн 1 ширхэг гарын мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд MN000210006509 дугаартай  Энхцэцэг овогтой Буянзаяагийн гэх баруун гарын ядам хурууны хээний дардастай...тохирч байна...ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлэн 3 гэж дугаарласан хэсэг дээрээс авсан 3 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ...

2. Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан хэсэг дээрээс бэхжүүлсэн хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд MN000210006509 дугаартай Энхцэцэг овогтой Буянзаяагийн баруун гарын ядам хурууны хээний дардастай тохирч байна... гэх дүгнэлт (5 хавтаст хэргийн 104-108),

6.5. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр (Э.Буянзаяа) мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд ...2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хүрэлбаатарын хамт бороотой өдөр Найрамдлын замаар уруудаж яваад нэг байшинтай айлын арын цонхны төмөр хаалтыг татаж ороод том хэмжээтэй зурагтыг хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 99, 101),  

6.6. Э.Буянзаяагийн сэжигтнээр өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр найз Л.Хүрэлбаатарын хамт бороотой өдөр Сонгинохайрхан дүүргийн Найрамдлын...зам дагаад уруудаж яваад дээрх айлын байшингийн хаалгыг Хүрэлбаатар тогшиход хүнгүй байсан. Тэгэхэд Хүрэлбаатар хойд жижиг цонхоор нь оръё гээд бид хоёр тэр айлын цонхны төмөр хаалтыг гараараа татаж хугалаад цонхоор нь...ороод бороо намдтал байж байгаад явъя гэж бодож байтал тэр айлын хаалга дотор талаасаа онгойсон. Тэгээд бороо намдтал бид хоёр тэр айлын шкафанд байсан виног хувааж уугаад, том өрөөнд нь байсан том хэмжээтэй зурагтыг хулгайлж авч гарсан... гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 111, 112).

 

7. 2015 оны 8 дугаар 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, автобусны 10 дугаар буудлын орчим байрлах иргэн Ж.Гантайваны түрээслэн ажиллуулдаг Хаан-Хуушуур-Бууз гэх нэртэй цайны газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, агуулах саванд нэвтэрч, 14 кг хонины мах, 6 кг үхрийн мах, Nokia маркийн гар утас, 6 ширхэг ундаа хулгайлж, нийт 181.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

7.1. Хохирогч Ж.Гантайваны мөрдөн байцаалтад өгсөн: ...Би...Хаан-Хуушуур-Бууз нэртэй цайны газрыг 2015 оны 8 дугаар сараас эхлэн ажиллуулах болсон. Өмнө нь хулгай орсны дараа 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө дахин цайны газрын зүүн талын гал тогооны хамгаалалт төмрийг хөшиж ороод 20 кг хонь, үхрийн мах, ундаа 1 кроп буюу 6 ширхэг нэг ширхэг нь 2200 төгрөгийн үнэтэй, ширээн дээр байсан Nokia маркийн хуучин гар утсыг авч явсан байсан. Үхрийн мах 6 кг, нэг килограм нь 6.200 төгрөг, хонины мах 14 кг, нэг килограм нь 5.800 төгрөгөөр авсан байсан... Гар утас нь зүгээр ажилладаг байсан тул 50.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 182),

...би хохирогчийн мэдүүлэг дээр алдагдсан эд зүйлээ хэлсэн бөгөөд харин эд зүйлийн үнэлгээ нь дээр 6 ширхэг том ундааг үнэлээгүй байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 186),

...би шүүх хуралдаанд суухгүй...учирсан хохирлоо барагдуулмаар байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 188),

7.2. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 184, 187),

7.3. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд ...Хаан-Бууз-Хуушуур зоог гэх ногоон дээр цагаан хаягтай цайны газрын...зүүн талд харсан вакуум цонхыг заан уг цайны газраас 32 инчийн зурагт хулгайлсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 89, 91).

 

ГУРАВ. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах гэмт хэрэг

I. Шүүгдэгч Э.Буянзаяа нь 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 49 дүгээр байрны хойд талын тээврийн хэрэгслийн зогсоолд байсан иргэн Н.Цэцэгмаагийн эзэмшлийн Honda CRV маркийн 24-44 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 70.000 төгрөгийн шууд, 100.000 төгрөгийн шууд бус хохирол учруулан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь,

1.1. Зам тээрвийн осол дээр тогтоосон акт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 92-94,)

1.2. Эд зүйлийн үнэлгээ (3 хавтаст хэргийн 181),

1.3. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны  өдрийн 16 дугаар дүгнэлт:

...яллагдагч Э.Буянзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 2 дугаар зүйлийн 2.7-ийн а-д заасан согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг..., 

- 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

- 2 дугаар зүйлийн 2.5-ийн в заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 178, 179),

1.4. Хохирогч Ж.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр...үдээс хойш талийгаач ээж Цэцэгмаа, манай нөхөр бид нар гэртээ ирсэн. Манай дүү гэрээс гараад удалгүй буцаж орж ирээд ээжээ та машинаа яачихсан юм бэ гэхээр...бид нар бүгд гараад 49 дүгээр байрны хойд талын зогсоол дээр байсан талийгаач ээж Цэцэгмаагийн эзэмшлийн Honda CRV маркийн 24-44 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр иртэл машины баруун хойд талын гупер дотогш цөмрөөд орчихсон байсан. Тэгтэл тэнд  тоглож байсан хоёр хүүхэд таны машиныг сая грашаас гарч ирсэн цэнхэр өнгийн машин мөргөчихөөд зугтаасан...гэхээр нь цагдаад мэдэгдсэн. ...Honda CRV маркийн 24-44 УНИ улсын дугаартай машин нь манай талийгаач ээж Н.Цэцэгмаагийн нэр дээр байдаг. Н.Цэцэгмаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Гэрчилгээ бичиг баримт нь ээжийн нэр дээр байдаг одоог хүртэл солиулж амжаагүй байгаа...надад учирсан хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй, би шүүх хуралдаанд суухгүй... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 189),

1.5. Гэрч Г.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр Дэлгэрмаа, хадам ээж Цэцэгмаа, 2 хүүхдийн хамт гадуур явж байгаад гэртээ ирсэн. Тэгээд удаагүй байтал гаднаас манай дүү орж ирээд хадам ээжээс та машиныхаа ар талыг яасан юм бэ, хойд тал нь эвдэрсэн байна гэх хэлсэн. Тэгэхээр нь бид нар гайхаад бүгдээрээ гарч...49 дүгээр байрны хойд талд байх машины зогсоол зогсож байсан хадам ээжийн...автомашиныг очиж хартал автомашины хойд гупер цааш цөмөрч хонхойсон байсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 175, 176),

1.6. Э.Буянзаяагийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: ...би машиныг унаад грашаас гаргасан Гантулга миний хажууд суугаад явсан. Тэр байрнаас гараад явж байхдаа тэнд байсан нэг машиныг мөргөөд машиныхаа баруун урд крелог хонхойлгочихсон. Тэгсэн Гантулга машин мөргөчихлөө, хурдан яв гээд...эхнэр дээрээ очсон... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 152, 153).

 

ДӨРӨВ. Танхайрах болон бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг

1. 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил од гэх хүнсний дэлгүүрийн орчим иргэн Г.Балдандоржийг

- шүүгдэгч Б.Гантулга нь ...муухай харлаа... гэх ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, хүч хэрэглэн нүүрэн тус газар нь мөргөж, түүний бие махбодид ...үүдэн 1 дүгээр шүдний булгарал... бүхий хөнгөн гэмтэл,

- шүүгдэгч Э.Буянзаяа нь шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр чулуу шидэж, улмаар түүний толгойн тус газар нь онож бие махбодид нь ...дух ясны ил цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал... бүхий хүнд гэмтэл тус тус санаатай учруулсан болох нь,

1.1. Хохирогч Г.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн үед найз Батцагаан, Билэгт нартай Оргил-Од дэлгүүр лүү чипс, ундаа авахаар явсан. Тэр хоёр дэлгүүрт ороод би гадаа үүдэнд нь хүлээж байтал дэлгүүр дотроос 2 согтуу, 1 эрүүл залуу гурав гарч ирсэн. Тэгтэл алаг эрээн цамцтай согтуу залуу нь надаас тамхи нэхээд томроод би өөдөөс нь хараад зогсож байтал тэр залуу шүд рүү мөргөөд дээд талын үүдэн шүдийг хугалчихсан. Яг тэр үед манай хоёр найз гарч ирсэн чинь нөгөө гурван залуу зугтаачихсан. Зугтааж явахдаа эрүүл байсан бор хувцастай залуу нь...газраас чулуу авч шидсэн чинь миний духан дээр оносон. Бид нар араас нь хөөгөөд гэрт нь очсон. Тэгэхэд мөргөсөн болон чулуу шидсэн хоёр залуу нь гэрт байсан. ...бид нарыг цагдаа дээр ирэхэд мөргөсөн залуу нь алга болсон чулуу шидсэн залуу нь эрүүлжүүлэгдсэн байсан. ...тэд нар дэлгүүрээс гарч ирэхдээ тамхи нэхээд байхгүй гэсэн чинь чи ямар том дуутай юм бэ гээд мөргөчихсөн, тэгээд хоёр найз гарч ирэхэд зугтаахдаа чулуу шидсэн... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 225, 226),

...дэлгүүрээс өндөр нам хоёр залуу архи аваад гарч ирсэн бөгөөд арай хөгшин царайтай нь надаас тамхи асуухаар нь тамхи алга гэтэл чи муухай хараад байна уу? яасан зэвүүн харцтай пизда вэ гэхээр нь би угийн ийм харцтай гэж хэлсэн. Тэгснээ чи ямар гоё гурвалжин цээжтэй юм бэ? гэж хэлээд цээжийг барих гэж байгаа юм шиг болж байснаа шууд мөргөсөн. Миний үүдэн дээд баруун талын 1 шүд хугарсан тул би шүдээ үзүүлэх гэтэл нөгөө хоёр залуу зугтаачихсан...араас нь хөөтөл...намайг мөргөсөн залуутай хамт явсан дүү нь бололтой залуу газраас чулуу аваад шидэхэд миний духны баруун хэсэгт онож хагалсан...манай хоёр найз тэр хоёрын араас нь дагаж байгаад гэрийг нь мэдэж аваад намайг дуудахаар нь...явж очоод хаалгыг нь цохьсон чинь намайг мөргөсөн залуу гэрээсээ гараад зугтаачихсан, харин чулуугаар цохьдог нь байж байсан тул цагдаа дуудаад бариулж явуулсан... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 227),

...намайг мөргөсөн хүн намхан, улаандуу, хөгшин царайтай залуу байсан би одоо харвал шууд танина...газраас чулуу авч шидэн миний духанд оносон залуу бол өндөрдүү шар царайтай байсан... би харвал танина...би ойролцоогоор 500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...энэ мөнгөө гаргуулж авмаар байна. Би шүүх хуралдаанд сууна гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 5),

1.2. Хохирлын баримт (3 хавтаст хэргийн 206, 217),

1.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12536 дугаар дүгнэлт

...Хэсэг газрын үзлэг: Духны гол хэсгээр нилэнхүйдээ овойж хавдсан, 1.5 см орчим урт зах ирмэгээрээ зулгарсан шарханд мэс заслын оёдол тавьсан, баруун дээд 1-р шүдгүй, буйл хонхор салст цайвар саарал өнгийн соривжилтой...ДҮГНЭЛТ

1. Балдандоржийн биед дух ясны ил цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн  няцрал, үүдэн нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 233),

 

1.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 596 дугаар дүгнэлт

...1.3. Г.Балдандоржийн биед учирсан гэмтлүүдээс дух ясны ил цөмөрсөн хугарал, духны няцарсан шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, үүдэн нэг шүдний булгарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг, нэг удаагийн буюу нийт хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ... гэх дүгнэлт (14 хавтаст хэргийн 89),

1.5. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх (3 хавтаст хэргийн 217-224),

1.6. Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: ...миний гаргасан дүгнэлтэд баруун дээд 1 дүгээр шүдгүй, буйл хонхор, салст цайвар, саарал өнгийн соривжилттой гэсэн байна. Энэ нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...харин Балдандоржийн дух ясны ил цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх нь нэг гэмтэл бөгөөд энэ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 2, 3),

1.7. Таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 хавтаст хэргийн 06-12),

1.8. Шүүгдэгч Б.Гантулгын сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: ...2013 оны 9 дүгээр сард...найз Буянзаяатай...Оргил од дэлгүүр ороод гарч явтал...намхан залуу дэлгүүрийн үүдэнд таараад мөнгө асуухаар нь байхгүй гэж хэлээд...хоорондоо хэрэлдээд би тэр залуугийн нүүр лүү цохитол араас нь 2-3 залуу нэмэгдээд ирэхээр нь бид хоёр зугтаагаад талийгаач эгч Чулуунхүүгийнд очоод байж байтал...2-3 залуу ирээд цагдаа дуудаж өгч явуулсан. ...тэр үед Буянзаяа бид хоёроос өөр хүн хамт байгаагүй... гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 237-238).

 

ТАВ. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэрэг

Шүүгдэгч Э.Буянзаяа нь:

I. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 55 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Д.Нямдоржийн гэрээс 42 инчийн LCD зурагт, 3 ширхэг хивс хулгайд алдагдсан гэх хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2014260001517 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж Э.Буянзаяаг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөн өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 46 хоног мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

II. Давтан үйлдлээр 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 8 хоног мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

III. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 94 хоног прокурорын хяналтаас тус тус оргон зайлсан болох нь

1. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (2 хавтаст хэргийн 36),

2. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  (2 хавтаст хэргийн 126, 129),

3. Эрэн сурвалжлалт зарласан бүртгэл (3 хавтаст хэргийн 50-54),

4. Оргодол эрэн сурвалжлах (9 хавтаст хэргийн 14-16),

5. Гэрч Ч.Оюунгэрэлийн (Э.Буянзаяагийн эхнэр батлан даагч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Буянзаяаг би 2 удаа батлан даалтанд авсан бөгөөд даалтанд Буянзаяаг авахад надад батлан даалттай холбоотой эрх үүргийг хариуцлагыг тайлбарлан өгсөн гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 26-27),

6. Гэрч Н.Энхцэцэгийн (Э.Буянзаяагийн эх батлан даагч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Буянзаяагийн эхнэр болох Оюунгэрэл намайг хөдөө Төв аймгийн Өндөр-Ширээт гэх газар нөхрийн хамаатан болох Даваажалам гэх айлд очиж амарч байхад утсаар ярьсан. Тэгээд хэзээ ирэх вэ гэхэд нь би очих болоогүй гэж хэлсэн. Тэгэхэд бэр болох Оюунгэрэл нь намайг хөдөөнөөс маргааш ирж даалтанд авна гэж худал хэлж батлан даалтанд авах тогтоол дээр миний нэрийг бичүүлж Буянзаяаг батлан даалтанд авсан байсан. Би өөрийн хүү Буянзаяаг батлан даалтанд авагдаад дуудсан цагт байцаагч дээрээ болон шүүх, прокурор дээр очиж байгааг бол мэдээгүй. Яагаад гэвэл Буянзаяа, Оюунгэрэл хоёр нь тусдаа гарсан цагаасаа хойш манайхаар ирж очдоггүй, хааяа нэг утсаар л ярьдаг хүмүүс байгаа юмаа. ...Буянзаяа манай хажуугийн айлын охин Ариунаад хөөрөг хадгалуулж байгаад авсан гэж би сонссон. Үүнээс өөр мэдэх зүйл надад алгаа... гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 21-22),

7. Гэрч Л.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Буянзаяа, Хүрэлбаатар, Бат-Орших нарыг зодож цохиж хэрэг хүлээлгэсэн асуудал огт байхгүй, харин Хүрэлбаатар нь 2014 оны 5 сард хэрэг үйлдээд Дархан хотод эгчийндээ байна гэхээр нь Дарханаас барьж ирээд...мөрдөн байцаагч Амартайванд хүлээлгэн өгсөн. Мөрдөн байцаагч Амартайван Хүрэлбаатар, Буянзаяа хоёрыг хооронд нь холбож гавалсан байхад...тэр хоёр гавтайгаа өрөөнөөс нь зугтчихсан байсан. Түүнээс нэг сар гарангийн дараа Буянзаяа нь Эрдэнэт билүү Дарханаас...Хүрэлбаатар нь Булган аймгаас баригдаж ирсэн байсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 3, 4),

8. Гэрч О.Амартайваны мөрдөн байцаалтад өгсөн: ...хэргийг хүлээж авахад сэжигтэн Э.Буянзаяад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Н.Бат-Орших таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байсан тул 2014 оны 7 дугаар сар 09-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг хамтран үйлдсэн гэх Л.Хүрэлбаатарыг 2014 оны 7 дугаар сарын 08-ны орой Дархан-Уул аймгаас манай цагдаагийн алба хаагч Л.Алтангэрэл, Тулга нар олж ирээд цагдаагийн хэлтэс дээр байлгаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр алдсан. ...Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар нар...манай байгууллагын алба хаагчдыг хуралд ороод гарч ирэх хооронд оргон зугтсан байсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 10) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж нотлох баримтад үнэлж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор хянан шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

1. Э.Буянзаяаг:

- урьд булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

- танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

- зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

- бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн давтан үйлдлээр прокурорын хяналтаас оргосон, түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн.

2.  Л.Хүрэлбаатарыг:

- давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн прокурорын хяналтаас оргосон болон мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн.

3. Е.Гантулгыг:

- бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

- бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирласан,

4. Б.Бат-Оршихыг:

- давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

I. Шүүгдэгч Э.Буянзаяа нь,

1. Давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч

- 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт ганцаараа 15 удаагийн,

- 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцон 9 удаагийн тус тус үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 66.167.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2. 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил Од хүнсний дэлгүүрийн орчим шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр иргэн Г.Балдандорж руу чулуу шидэж улмаар түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

3. 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 49 дүгээр байрны хойд талд Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн зогсоолд байсан иргэн Н.Цэцэгмаагийн эзэмшлийн Honda CRV маркийн 24-44 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан.

4.  2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөн өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 46 хоног мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

- Давтан үйлдлээр 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 8 хоног мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

- 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 94 хоног прокурорын хяналтаас оргосон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин түүнийг урьд булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, орон байр, агуулах саванд нэвтэрч 24 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс урьд булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэхүү байдал нь шүүгдэгч Э.Буянзаяад холбогдох хулгайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.  

II. Шүүгдэгч Л.Хүрэлбаатар нь давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн, Тариалан сумын нутаг дэвсгэрт ганцаараа 2 удаагийн, 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцон 9 удаагийн тус тус үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 12.823.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Л.Хүрэлбаатар нь прокурорын хяналтаас оргосон болон мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Нөгөө талаас түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэзээ, хаана, хэн гэдэг албан тушаалтан ямар баримтаар дуудсан нь тодорхойгүй, дээрх байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн Л.Хүрэлбаатарын батлан даагч нарт хуульд заасан хариуцлага тооцсон эсэх баримтгүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн, сэргээсэн прокурорын тогтоолуудаас өөрөөр шүүгдэгч Л.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах нотлох баримтууд байхгүй байх тул түүнд холбогдох дээрх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

III. Шүүгдэгч Б.Гантулга нь Э.Буянзаяатай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож агуулах саванд нэвтэрч 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 81 дүгээр байрны зогсоолоос иргэн М.Солонгийн эзэмшлийн Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, бусдад нийт 6.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил Од хүнсний дэлгүүрийн орчим Г.Балдандоржид хүч хэрэглэн нүүрэн тус газар мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

IV. Шүүгдэгч Б.Бат-Орших нь давтан үйлдлээр, бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцон бусдын орон байранд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ШУТИС-ын багш, ажилчдын амины орон сууцны хотхонд байрлах иргэн Б.Байгалмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож нэвтэрч 6.095.000 төгрөгийн эд зүйл, 2014 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун Турууны 4-45а тоотод байх иргэн Н.Баттөмөрийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож нэвтэрч 725.000 төгрөгийн эд зүйл тус тус хулгайлж бусдад нийт 6.820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч

- Э.Буянзаяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.4, 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.2,

- Л.Хүрэлбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,

- Б.Гантулгыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1,

- Б.Бат-Оршихыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэднийг гэм буруутайд тооцож, хуульд заасан дээрх зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Анхны ардчилсан сонгууль болж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргүүдийг эрүүгийн хуульд заасан зүйл, хэсэг тус бүрээр өршөөлд хамааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Буянзаяагийн 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 49 дүгээр байрны хойд талд Honda Fit маркийн 46-56 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн зогсоолд байсан иргэн Н.Цэцэгмаагийн эзэмшлийн Honda CRV маркийн 24-44 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Шүүгдэгч Б.Гантулга нь 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бусадтай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн бусдын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Бат-Орших нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр болон мөн оны 6 сард бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас бусдад 6.820.000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүдийг үйлдсэн бөгөөд эдгээр гэмт хэргийг шүүгдэгч тус бүр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдсэн, мөн шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, зарим хохирлыг төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Э.Буянзаяа, Б.Гантулга, Б.Бат-Орших нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Э.Буянзаяагийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил Од хүнсний дэлгүүрийн орчим шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр иргэн Г.Балдандорж руу чулуу шидэж улмаар түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял оногдуулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Буянзаяа зарим хулгайн гэмт хэргүүдийг Сүүгий, Сансарбаатар,  Очироо, Л.Хүрэлбаатартай нартай тус тус хамтарч үйлдсэн гэх боловч энэ талаар хэрэгт баримтгүй. Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцуулахад энэ талаар мэдүүлээгүй. Нөгөө талаар Сансарбаатар, Л.Хүрэлбаатар нар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн. Түүнчлэн Сүүгий, Очироо гэх хүмүүсийн талаар мэдүүлэх боловч тэдний талаар хэрэгт авагдсан баримтгүй тодорхой мэдээлэл шүүхийн хэлэлцүүлэгт өгөөгүй учир энэ үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Буянзаяа, Л.Хүрэлбаатар нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар

I. Энхцэцэгийн Буянзаяа

1. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1035 дугаар дүгнэлт

...Э.Буянзаяа нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна. 

- Э.Буянзаяа нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...

- Э.Буянзаяа нь мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

- Э.Буянзаяа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

- Э.Буянзаяа нь сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж баримт үгүй байна... гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 14),

2. Төрсний гэрчилгээний хуулбар (8 хавтаст хэргийн 205),

2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (8 хавтаст хэргийн 203, 9 хавтаст хэргийн 30),

3. Оршин суугаа хорооны тодорхойлолт (8 хавтаст хэргийн 238),

4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (8 хавтаст хэргийн 206, 9 хавтаст хэргийн. 02),

5. Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим системд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (9 хавтаст хэргийн 6-11),

6. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа тодорхойлолт (4 хавтаст хэргийн 138, 143, 149, 8 хавтаст хэргийн 208, 210, 212, 223, 230, 231),

7. Банкны лавлагаа (4 хавтаст хэргийн 103, 106, 107, 145, 146, 8 хавтаст хэргийн 89-93, 214-219)

8. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй талаарх лавлагаа (4 хавтаст хэргийн 148),

9 Шийтгэх тогтоолын хуулбар (8 хавтаст хэргийн 39-42, 243-247, 9 хавтаст хэргийн 32-35, 38-41, 50-53, 54-60, 64-67).

 

II. Лхагважавын Хүрэлбаатар

1. Иргэний үнэмлэхийн лавлагаа (4 хавтаст хэргийн 36, 8 хавтаст хэргийн 72),

2. Оршин суугаа хорооны тодорхойлолт (8 хавтаст хэргийн 71, 13 хавтаст хэргийн 52)

3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (4 хавтаст хэргийн 38, 8 хавтаст хэргийн 74),

4. Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим системд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (8 хавтаст хэргийн 85),

5. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа, тодорхойлолт (4 хавтаст хэргийн 138, 143, 149, 8 хавтаст хэргийн 87),

6. Банкны лавлагаа (4 хавтаст хэргийн 103-104, 106, 107, 145, 146, 8 хавтаст хэргийн 89-93),

7. Хувийн байдлын талаарх баримт (8 хавтаст хэргийн 94-101),          

8. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй талаарх лавлагаа. (4 хавтаст хэргийн 148).

 

III. Батхүүгийн Гантулга

1. Иргэний үнэмлэхийн лавлагаа (8 хавтаст хэргийн 107, 108),

2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (8 хавтаст хэргийн 109, 110, 120, 121),

3. Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим системд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (3 хавтаст хэргийн 118-125, 8 хавтаст хэргийн 111-118),

4. Шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (8 хавтаст хэргийн 132-134),

5. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа, тодорхойлолт (8 хавтаст хэргийн 140, 141),

6. Банкны лавлагаа (8 хавтаст хэргийн 136).

 

IV. Баасанжавын Бат-Орших

1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт (8 хавтаст хэргийн 180), 

2. Төрсний гэрчилгээний хуулбар (8 хавтаст хэргийн 181),

3. Оршин суугаа хорооны тодорхойлолт (8 хавтаст хэргийн 149, 158),

4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (8 хавтаст хэргийн 154-156, 183-190),

5. Гэрч С.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн ...би 1960 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд Сумхүүгийн том охин болж төрсөн, эцэг минь надад Баасанжав гэдэг нэр өгч төрсний гэрчилгээ авсан. Төрсөний гэрчилгээнд ПН60031805 дугаартай Сумхүүгийн Баасанжав гэдэг нэрээр байгаа. Намайг Баасанжав гэдэг нэрээр дуудаж болохгүй гэж нутгийн лам хэлсэн болохоор манай гэрийнхэн намайг жоохон байхаас Бадамжав гэж дууддаг болсон. ...Бат-Оршихыг төрүүлэх үед эмнэлгийн карт болон бусад бичиг баримтанд дандаа Бадамжав гэдэг нэрээр байдаг байсан. ...иргэний лавлагаанд Бат-Оршихын овгийг миний Бадамжав гэдэг нэрээр оруулсан байсан. Би нөхөр Нямгэрэлтэй гэрлэлтийн баталгаа хийлгээгүй байсан болохоор Бат-Орших надаар овоглодог...одоо миний иргэний үнэмлэх Сумхүүгийн Баасанжав гэдэг нэрээр байгаа... гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 145),

...2014 онд тэтгэврийн нас болж тэтгэвэрт гарах болоод тэтгэврийн дэвтэр авах гэхэд Сумхүүгийн Бадамжав гэдэг нэртэй байсан тул шүүхээр орж Сумхүүгийн Баасанжав гэсэн нэрээр тогтсон... гэх мэдүүлэг (8 хавтаст хэргийн 178),

6. Сумхүүгийн Баасанжавын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа (8 хавтаст хэргийн 162, 163),

7. Төрсний бүртгэлийн лавлагаа (8 хавтаст хэргийн 146, 151, 153, 161),

8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт  (8 хавтаст хэргийн 157, 160),

9. Гэрч Т.Болортуяагийн (Б.Бат-Оршихын эхнэр) мөрдөн байцаалтад өгсөн: ...Бат-Оршихтой гэр бүл болоод 15 жил болж байна. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёрын дундаас 5 хүүхэд гарсан. Манайх 13, 7, 4, 3, 1 нас 10 сартай хүүхдүүдийн хамт оршин суудаг... Бат-Орших бичиг баримтгүй тул манай таван хүүхэд миний нэрээр овоглодог.

10. Хувийн байдлын талаарх баримт (8 хавтаст хэргийн 167-169, 194-199),

11. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа, тодорхойлолт (8 хавтаст хэргийн 191).

 

Шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдал

I. Э.Буянзаяа нь 

- 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 90) мөн оны 7 дугаар сарын 04-ний өдрийг (2 хавтаст хэргийн 93) хүртэл 11 (арван нэг) хоног,

- 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 100) 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг (2 хавтаст хэргийн 123) хүртэл 375 (гурван зуун далан тав) хоног,

- 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс (2 хавтаст хэргийн 143) 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 571 (таван зуун далан нэг) хоног буюу нийт 957 (есөн зуун тавин долоо) хоног,

II. Л.Хүрэлбаатар нь

- 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс (3 хавтаст хэргийн 5) 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг (12 хавтаст хэргийн 137-142) хүртэл 174 (нэг зуун далан дөрөв) хоног,

- 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс (3 хавтаст хэргийн 19) 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийг (13 хавтаст хэргийн 67) хүртэл 119 (нэг зуун арван ес) хоног буюу нийт 293 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуульд заасны дагуу тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 III. Б.Гантулга нь

- 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 233) 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг (2 хавтаст хэргийн 246) хүртэл 108 (нэг зуун найм) хоног,  

IV. Б.Бат-Орших нь

- 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс (12 хавтаст хэргийн 95) 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг (12 хавтаст хэргийн 137-142) хүртэл 51 (тавин нэг) хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

I. Э.Буянзаяа нь

Гэмт хэргийн улмаас бусдад 66.349.230 төгрөгийн шууд, 2.766.500 төгрөгийн шууд бус, иргэний нэхэмжлэгч нарт 734.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч А.Ганчимэг, М.Солонго нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ш.Цэрэнбатад 825.000 төгрөгийн, Д.Баасанжавт 500.000 төгрөгийн, О.Эрдэнэбаярт 2.000.000 төгрөгийн, М.Ганбатад 40.000.000 төгрөгийн, Г.Түмэнжаргалд 860.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг буцаан өгснийг тэмдэглэж, бусад төлөгдөөгүй үлдэх 14.968.031 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор,

II. Л.Хүрэлбаатар нь

Гэмт хэргийн улмаас бусдад 12.823.600 төгрөгийн шууд, 820.000 төгрөгийн шууд бус, иргэний нэхэмжлэгч нарт 360.000 төгрөгийн хохирол учруулснаас Д.Баасанжавын 500.000 төгрөгийн, О.Эрдэнэбаярт 2.000.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг буцаан өгснийг тэмдэглэж, бусад төлөгдөөгүй үлдэх 5.941.966 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор,

III. Б.Гантулга нь

Гэмт хэргийн улмаас бусдад 6.181.630 төгрөгийн шууд, 1.733.500 төгрөгийн шууд бус хохирол учруулснаас хохирогч М.Солонгод төлөх төлбөргүйг дурдаж, бусад төлөгдөөгүй үлдэх 957.565 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор,

IV. Б.Бат-Орших нь

Гэмт хэргийн улмаас бусдад 6.820.000 төгрөгийн шууд, 50.000 төгрөгийн шууд бус хохирол учруулснаас хохирогч Б.Байгалмаад 1.955.000 төгрөг төлснийг дурдаж, бусад төлөгдөөгүй үлдэх 1.239.166 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох хохирлын дүнг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан хувь тэнцүүлэн хувааж гаргуулахаар тогтоон, шийтгэх тогтоолын хавсралтад дурдсанаар олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.Балдандорж нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Буянзаяагийн хар өнгийн даавуун материалтай нэг хос пүүзийг түүний хүсэлтээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, мөн шүүгдэгч Б.Бат-Оршихоос Н.Баттөмөрийн хохиролд тооцуулахаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  Төрийн сангийн 9000005407 тоот дансанд байршуулсан 241.000 төгрөгийг (12 хавтаст хэргийн 121) шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Баттөмөрийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.