Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/311

 

 

 

 

 

 

 

 

2025           11           25                                      2025/ШЦТ/311

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****ид холбогдох эрүүгийн 2539005320331 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч **** 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах **** дэлгүүрийн гадна ****тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоолойг нь боож нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өглөө 09 цагийн үед миний ээж **** хотоос Хэнтий аймгийн төв рүү карго унаанд тавьсан юм. Тухайн барааг Хэнтий аймгийн төвд ирэхэд нь би тосож авах байсан бөгөөд уг бараа яаралтай хэрэгтэй байсан юм. Уг каргог авсан унаа одоо гарлаа гэж барааг маань авсан бөгөөд Хэнтий аймагт 2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед ирлээ гэж утсаар хэлэхээр нь **** сумын 2 дугаар баг "****" дэлгүүрийн гадна талаас очиж бараагаа авсан. Тухайн жолооч **** сумын гурван нүдэн **** хочтой хүн байсан бөгөөд би тухайн хүнд хандаж “Яаралтай хэрэгтэй зүйл байсан юм. Яасан их удаж ирдэг юм бэ?, шууд гарлаа гэхээр чинь бараагаа тавьсан шүү дээ” гэж хэлээд маргалдахад **** гэх хүн “Угаасаа тэгж хэлж карго авдаг юм” гээд намайг багалзуурдаж боогоод миний нүүрний зүүн хэсэгт гараараа 3 удаа цохиод, газар унагаасан. Би тухайн хүний биед халдсан зүйл огт байхгүй. Би дүү ****гийн хамт явж байсан. **** гэх хүнд зодуулсны улмаас миний зүүн хөмсөг язарч нэг оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрсөн гэмтэл шарх учирсан...” гэжээ. (хх-ийн 11-12),

 

Гэрч С.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 05 цагийн үед **** хотоос ээжийн явуулсан каргог авах гэж **** сумын 2 дугаар баг **** гудамжны зүүн талд байх ****, билүү **** гэх нэртэй дэлгүүрийн гадна талд очоод хотоос карго авчирсан цагаан өнгийн “Альфард” маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос бараагаа авсан. Тухайн ирсэн эд зүйл 2025 оны 05 дугаар сарын 18-ны орой хэрэгтэй байсан бөгөөд ах **** жолоочид хандаж “Яасан удаан ирдэг юм бэ?. 18-ны өдрийн өглөө одоо шууд гарлаа гэхээр чинь карго тавьсан шүү дээ” гээд нөгөө жолоочтой маргалдаж эхэлсэн. Ах **** бага зэрэг согтуу байсан бөгөөд ахыг гурван нүдэн **** гэх хүн ах ****т “Угаасаа тэгж хэлж карго авдаг юм” гээд ахыг боогоод 2-3 удаа нүүр хэсэгт нь цохиж газар унагаасан. Ах мөн 1-2 удаа **** гэх хүнийг цохиод оноогүй. Тэгээд би дундуур нь орж салгасан. **** гэх хүн мөн нэг хүнтэй хамт явж байсан бөгөөд тухайн хүн зодоонд оролцсон зүйл байхгүй. **** гэх хүн тэгээд явсан. Би ахыг эмнэлэг авч явж үзүүлсэн. Ах ****ийн зүүн хөмсөгт 1 оёдол тавьсан. Зүүн нүд хөхөрсөн байсан. Тэгээд 19-ний өглөө үүрээр 06 цагийн үед цагдаагийн байгууллага дээр ахын хамт ирээд гомдол гаргасан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй....” гэжээ. (хх-ийн 21-22),

 

Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр **** хотоос ачаа тээвэрлэж 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн орчимд Хэнтий аймгийн **** хотод ирсэн. Хотоос аймаг явах хооронд нэг дугаараас ачаагаа хурдан авмаар байна гээд олон удаа залгасан. Залгах болгонд учир байдлаа хэлсэн. Тэгээд 04 цагийн үед ирэхэд ачаагаа нэхээд байсан дугаараас залгаж “Чамайг ална. Хаана байна” гэх зэргээр дарамтлаад байхаар нь би хаана байгаа талаар нь асуухад **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “****” дэлгүүрийн гадаа хүрээд ир гэсэн. Би тэр үед **** гэх хүнтэй цуг явж байсан болохоор хоёулаа тус газар очсон. Тэгээд машинаас буухад өөдөөс согтуу байрын нэг залуу хүнээр машинаа бариулсан бололтой урд талын суудлаа бууж ирээд “Ачаагаа авъя” гэхээр нь би гаргаж өгсөн. Ачааг нь өгсний дараа шууд л намайг хэл амаар доромжлоод “Чи хэн юм бэ? Муу банди” гэх зэргээр доромжилж байгаад над руу дайрч хоёр удаа цохих үйлдэл хийсэн. Тухай бүрд нь цохилтоос зайлж нэг цохилтод нь өртөж толгойн дагз хэсэгтээ цохиулсан. Тэр намайг заамдсан болохоор би хүн яаж боолгуулаад байж байх вэ гэж бодоод өөдөөс нь адил үйлдэл хийсэн. Тэрний дараа намайг заамдаж байх үедээ намайг хоёр удаа дух руу мөргөсөн юм. Мөргөсний дараа тэр залуугийн хөмсөг хэсэгт зулгарч, ялзралт үүссэн харагдсан. Бас цуг явж байсан **** гэх залууг хөөж, элдвээр доромжилсон асуудал гаргасан. Энэ асуудал дараа тэр залуутай цуг явж байсан залуу аваад машиндаа суулгаад явсан юм...” гэжээ. (хх-ийн 15-18),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаартай “...1. 2. ****ийн биед зүүн хөмсөгт шарх, хүзүүнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдээс зүүн хөмсөгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт  (хх-ийн 28-30),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6),

Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 27),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 47-48),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49),

****ийн төрөл садангийн лавлагаанууд, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57-58, 59) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ****ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах **** дэлгүүрийн гадна ****тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоолойг нь боож нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ****ийн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өглөө 09 цагийн үед миний ээж **** хотоос Хэнтий аймгийн төв рүү карго унаанд тавьсан юм. Тухайн барааг Хэнтий аймгийн төвд ирэхэд нь би тосож авах байсан бөгөөд уг бараа яаралтай хэрэгтэй байсан юм. Уг каргог авсан унаа одоо гарлаа гэж барааг маань авсан бөгөөд Хэнтий аймагт 2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед ирлээ гэж утсаар хэлэхээр нь **** сумын 2 дугаар баг "****" дэлгүүрийн гадна талаас очиж бараагаа авсан. Тухайн жолооч **** сумын гурван нүдэн **** хочтой хүн байсан бөгөөд би тухайн хүнд хандаж “Яаралтай хэрэгтэй зүйл байсан юм. Яасан их удаж ирдэг юм бэ?, шууд гарлаа гэхээр чинь бараагаа тавьсан шүү дээ” гэж хэлээд маргалдахад **** гэх хүн “Угаасаа тэгж хэлж карго авдаг юм” гээд намайг багалзуурдаж боогоод миний нүүрний зүүн хэсэгт гараараа 3 удаа цохиод, газар унагаасан. Би тухайн хүний биед халдсан зүйл огт байхгүй. Би дүү ****гийн хамт явж байсан. **** гэх хүнд зодуулсны улмаас миний зүүн хөмсөг язарч нэг оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрсөн гэмтэл шарх учирсан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч С.****гийн “...2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 05 цагийн үед **** хотоос ээжийн явуулсан каргог авах гэж **** сумын 2 дугаар баг **** гудамжны зүүн талд байх ****, билүү **** гэх нэртэй дэлгүүрийн гадна талд очоод хотоос карго авчирсан цагаан өнгийн “Альфард” маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос бараагаа авсан. Тухайн ирсэн эд зүйл 2025 оны 05 дугаар сарын 18-ны орой хэрэгтэй байсан бөгөөд ах **** жолоочид хандаж “Яасан удаан ирдэг юм бэ?. 18-ны өдрийн өглөө одоо шууд гарлаа гэхээр чинь карго тавьсан шүү дээ” гээд нөгөө жолоочтой маргалдаж эхэлсэн. Ах **** бага зэрэг согтуу байсан бөгөөд ахыг гурван нүдэн **** гэх хүн ах ****т “Угаасаа тэгж хэлж карго авдаг юм” гээд ахыг боогоод 2-3 удаа нүүр хэсэгт нь цохиж газар унагаасан. Ах мөн 1-2 удаа **** гэх хүнийг цохиод оноогүй. Тэгээд би дундуур нь орж салгасан. **** гэх хүн мөн нэг хүнтэй хамт явж байсан бөгөөд тухайн хүн зодоонд оролцсон зүйл байхгүй. **** гэх хүн тэгээд явсан. Би ахыг эмнэлэг авч явж үзүүлсэн. Ах ****ийн зүүн хөмсөгт 1 оёдол тавьсан. Зүүн нүд хөхөрсөн байсан. Тэгээд 19-ний өглөө үүрээр 06 цагийн үед цагдаагийн байгууллага дээр ахын хамт ирээд гомдол гаргасан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй....” гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн шүүгдэгч ****ийн “...2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр **** хотоос ачаа тээвэрлэж 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн орчимд Хэнтий аймгийн **** хотод ирсэн. Хотоос аймаг явах хооронд нэг дугаараас ачаагаа хурдан авмаар байна гээд олон удаа залгасан. Залгах болгонд учир байдлаа хэлсэн. Тэгээд 04 цагийн үед ирэхэд ачаагаа нэхээд байсан дугаараас залгаж “Чамайг ална. Хаана байна” гэх зэргээр дарамтлаад байхаар нь би хаана байгаа талаар нь асуухад **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “****” дэлгүүрийн гадаа хүрээд ир гэсэн. Би тэр үед **** гэх хүнтэй цуг явж байсан болохоор хоёулаа тус газар очсон. Тэгээд машинаас буухад өөдөөс согтуу байрын нэг залуу хүнээр машинаа бариулсан бололтой урд талын суудлаа бууж ирээд “Ачаагаа авъя” гэхээр нь би гаргаж өгсөн. Ачааг нь өгсний дараа шууд л Намайг хэл амаар доромжлоод “Чи хэн юм бэ? Муу банди” гэх зэргээр доромжилж байгаад над руу дайрч хоёр удаа цохих үйлдэл хийсэн. Тухай бүрд нь цохилтоос зайлж нэг цохилтод нь өртөж толгойн дагз хэсэгтээ цохиулсан. Тэр намайг заамдсан болохоор би хүн яаж боолгуулаад байж байх вэ гэж бодоод өөдөөс нь адил үйлдэл хийсэн. Тэрний дараа намайг заамдаж байх үедээ намайг хоёр удаа дух руу мөргөсөн юм. Мөргөсний дараа тэр залуугийн хөмсөг хэсэгт зулгарч, ялзралт үүссэн харагдсан. Бас цуг явж байсан **** гэх залууг хөөж, элдвээр доромжилсон асуудал гаргасан. Энэ асуудал дараа тэр залуутай цуг явж байсан залуу аваад машиндаа суулгаад явсан юм...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч **** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ****ийн үйлдлийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ****ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ****ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэрэгт прокурорын санал тохирч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ****ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч **** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин **** болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ид 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин **** болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин **** болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА