| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0293/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/313 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/313
2025 11 27 2025/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ийн *****д холбогдох эрүүгийн 2539007330319 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дэх хэсэг "Жолоочид дараах зүйлийг хориглоно" 3.7. а/ ... согтууруулах ундаа,... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчиж 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг мод үржүүлгийн талбайн хойд талын засмал замаар ***** улсын дугаартай “Toyota Prius-41” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэг чиглэлд буюу түүний урд талд замын хөдөлгөөнд оролцож явсан улсын дугаартай “Probox” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн жолооч *****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ ***** сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд өртсөн. Тухайн цаг үед өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед хар өнгийн Приүс- 41 маркийн тээврийн хэрэгсэл араас ирж мөргөн зам тээврийн осол гаргасан. Тухайн цаг үеэс хойш миний бие эмнэлгийн байгууллагаар явж байгаад 08 дугаар сарын 08-ны өдрөөс ажилдаа орсон. Миний зүгээс *****аас сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Мөн унаж явсан автомашин дээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 19-20),
Хохирогч ***** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр амралтын хугацаа дуусаж буцаад ажил руугаа явахаар цуг ажилладаг хүн болох *****ы машины урд зорчигчийн суудал дээр Хэнтий аймгийн *****өөс суугаад бид хэд явж байгаад ***** сум өнгөрөөд засмалаас шороон зам руу дөнгөж буугаад нэг машиных нь дугуй хагараад тэрийг солилоо гээд зогсож байсан. Би өмнөх өдөр нь архи уучихсан байсан болохоор нойр хүрээд машинаас нь бууж чадахгүй унтаж байтал нэг сэрсэн машинаас хурдан буугаарай гээд л хүмүүс ирж машинаас буулгаж байсан. Тэгээд буугаад хартал ***** сумын *****ийн дөнгөж хойно талд миний сууж явсан машин нэг цагаан “Пробокс”-ын араас нь мөргөөд 2 машин хоёулаа замын хойд хэсэг рүү уначихсан байж байсан... Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй учир би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. (хх-ийн 88-89),
Шүүгдэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи уусан үедээ өөрийн “Приус-41” маркийн машиныг жолоодон явж байх үедээ цагаан өнгийн “Пробокс” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ардаас нь мөргөж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч *****д цалингийнхаа зээлийг авч байгаад орж ирсэн шинэ “Пробокс” машин авч өгсөн бөгөөд одоо хохирлоо барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэжээ. (хх-ийн 73-74),
Гэрч *****ын мэдүүлэг (хх-ийн 93-94),
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 36-42),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШД-426 дугаартай “...***** улсын дугаартай Приус- 41 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг 5,660,000.0 /таван сая зургаан зуун жаран мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 58-61),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШД-427 дугаартай “...***** улсын дугаартай Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ: 2025 оны 07 сарын байдлаар 20,412,812,00 төгрөгийг бүхэлчлэн 20,410,000.0 /хорин сая дөрвөн зуун арван мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 52-55),
Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Чимэг-Очирын 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар "Toyota Prius 41" маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *****ийн ***** /*****/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж заасныг тус тус зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон байна.
"Probox" маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *****ын ***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа (хх-ийн 45-46),
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1-2),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 8),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10, 11-12),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13, 14),
“Мед травма” эмнэлгийн эмчийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хх-ийн 28-35),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 103, 104),
Мандал дижитал крепит ББСБ ХХК-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 75/01/618 дугаартай албан бичиг (хх-ийн 125),
Вүүд Бридж ХХК-ийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/30 дугаартай албан бичиг (хх-ийн 126),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 105),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 78-79),
*****ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 97-100),
*****ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, мал тооллогын лавлагаа, жолоочийн лавлагаа (хх-ийн 77, 80, 81, 127) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ***** овогт *****ийн ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дэх хэсэг "Жолоочид дараах зүйлийг хориглоно" 3.7. а/ ... согтууруулах ундаа,... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчиж 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг мод үржүүлгийн талбайн хойд талын засмал замаар ***** улсын дугаартай “Toyota Prius-41” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэг чиглэлд буюу түүний урд талд замын хөдөлгөөнд оролцож явсан ***** улсын дугаартай “Probox” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн жолооч *****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *****ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи уусан үедээ өөрийн “Приус-41” маркийн машиныг жолоодон явж байх үедээ цагаан өнгийн “Пробокс” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ардаас нь мөргөж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч *****д цалингийнхаа зээлийг авч байгаад орж ирсэн шинэ “Пробокс” машин авч өгсөн бөгөөд одоо хохирлоо барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *****н “...2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ ***** сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд өртсөн. Тухайн цаг үед өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед хар өнгийн Приүс- 41 маркийн тээврийн хэрэгсэл араас ирж мөргөн зам тээврийн осол гаргасан. Тухайн цаг үеэс хойш миний бие эмнэлгийн байгууллагаар явж байгаад 08 дугаар сарын 08-ны өдрөөс ажилдаа орсон. Миний зүгээс *****аас сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Мөн унаж явсан автомашин дээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн хохирогч *****н “...2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр амралтын хугацаа дуусаж буцаад ажил руугаа явахаар цуг ажилладаг хүн болох *****ы машины урд зорчигчийн суудал дээр Хэнтий аймгийн *****өөс суугаад бид хэд явж байгаад ***** сум өнгөрөөд засмалаас шороон зам руу дөнгөж буугаад нэг машиных нь дугуй хагараад тэрийг солилоо гээд зогсож байсан. Би өмнөх өдөр нь архи уучихсан байсан болохоор нойр хүрээд машинаас нь бууж чадахгүй унтаж байтал нэг сэрсэн машинаас хурдан буугаарай гээд л хүмүүс ирж машинаас буулгаж байсан. Тэгээд буугаад хартал ***** сумын *****ийн дөнгөж хойно талд миний сууж явсан машин нэг цагаан “Пробокс”-ын араас нь мөргөөд 2 машин хоёулаа замын хойд хэсэг рүү уначихсан байж байсан... Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй учир би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Мед травма” эмнэлгийн эмчийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, тээврийн хэрэгслийн лавлагаа, Мандал дижитал крепит ББСБ ХХК-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 75/01/618 дугаартай албан бичиг, Вүүд Бридж ХХК-ийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/30 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ХЭН0725/506 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШД-426, 2025/ШД-427 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***** нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч ***** нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ***** нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж *****н жолоодож явсан ***** улсын дугаартай “Probox” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, *****н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ХЭН0725/506 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *****д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч Н.Амгалан нь шүүгдэгч *****ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч *****ыг 1 жилийн хугацаанд ***** аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *****д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч *****ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ***** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй ... ирээдүйд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч ***** нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *****аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт *****ийн *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *****ийн *****ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *****ыг 1 (нэг) жилийн хугацаанд ***** аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *****д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *****д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг ***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Хохирогч ***** нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *****аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА