Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/314

 

 

 

 

 

 

 

  2025          11         27                                       2025/ШЦТ/314

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч **** нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****ид холбогдох эрүүгийн 2539000000407 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч **** нь 2025 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын **** 2 дугаар баг “****” гэх газраас 76 ширхэг 3.6 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль орчинд 3,694,999 төгрөгийн шууд хохирол, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 11,084,999 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би **** гэх хүнийг хууль бусаар нойтон шургааг мод бэлтгэж бэлдсэн талаар огт мэдээгүй. Цагдаагийн байгууллага надад мэдэгдсэн. Тухайн шургааг модыг иргэн **** нь **** 2 дугаар багийн “****” гэх газар нутгаас өөрийн амьдардаг өвөлжөөний зүүн талын модон дотроос өөрийн эзэмшлийн бензин гинжит хөрөөг ашиглан нийт 76 ширхэг шургааг модыг хууль бусаар бэлдсэн байсныг Цагдаагийн байгуулаг болон **** сумын ой ангитай хамтран үзлэг шалгалт хийж ажилласан юм аа....” гэжээ. (хх-ийн 15-16),

 

Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн **** гэх газраас **** ургийн овогт ****ын **** миний бие Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн иргэн бөгөөд 2025 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд тухайн газраас хашаа бэлтгэх зорилгоор гинжит болон гар хөрөө ашиглаж 76 ширхэг мод унагаж бэлтгэсэн....” гэжээ. (хх-ийн 58-59),

 

Гэрч ****ын мэдүүлэг (хх-ийн 62-63),

 

Хэнтий аймгийн **** сумын “****-ой” сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай “...1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөрийн муж тогтоох тухай 325 дугаар тушаалын хавсралт: Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалд заасны дагуу Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой нь "Нэгдүгээр муж"-д хамаардаг. Тус мод унагасан гэх 48°40′23.1"N, 109°58'00.9"Е солбицол дахь газар нутаг нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужид хамаарна.

2. Тухайн мод нь шилмүүст төрлийн шинэс мод байна.

3. Тухайн мод нь хэрэглээний нойтон мод байна.

4. Экологи эдийн засгийн үнэлгээ 3,6м³х570,216x1.8-3.694.999.68 төгрөг

Тайлбар: Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу дараах итгэлцүүрээр үржүүлнэ. Үүнд:

1. Зүсмэл материал, дүнз -2.9

2. Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин-1.8

3. Туушийн мод -1.4

4. Түлээ /хуурай/ -1.0

5. Түлээ /нойтон/ -1.4

Тухайн мод нь хэрэглээний нойтон мод тул 1.8 итгэлцүүрээр үржүүлэв....” гэх дүгнэлт (хх-ийн 28-33),

 

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалын хавсралтаар Монгол орны ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ойн санг 1 дүгээр мужид хамааруулан баталсан. Хэнтий аймгийн **** сумын **** 2 дугаар багийн "****" гэх газар нутаг нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужид хамаарах ойн санд багтаж байна. Иймд дээрх ойн сангаас бэлтгэсэн модыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох аргачлалыг үндэслэн тооцно.

1. **** сумын нутаг "****" гэх газар 4-14 см-ийн диаметртэй, 2.2 9.2 метрийн урттай, 76 ширхэг шинэс төрлийн 3.6 м³ эзэлхүүнтэй нойтон хэрэглээний бөөрөнхий мод бэлтгэсэн болохыг **** сумын Ойн ангийн инженер, мэргэжилтэн Э.Сайханжаргал газар дээр нь хэмжилт хийж, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Ойн сангийн нэг шоометр модны экологи- эдийн засгийн үнэлгээний 5-д шинэс төрлийн мод 1 дүгээр муж буюу 3.6 м³ х 570, 216 x 1,8/1 026, 388.8/ төгрөг = 3 694, 999.68 /гурван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ тооцогдов. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ойн санд учирсан хохирол 3,694,999.68 /гурван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй буюу 11,084,999.04 /арван нэгэн сая наян дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов.

2. "Ойн тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 1.6, "Ойн тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт зөрчин ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалт зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна....” гэх дүгнэлт (хх-ийн 44-45),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 6-10),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 37-38),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 64),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 79-80),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 81-82, 83-84),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 73-74),

****ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 69-71),

****ийн төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 65, 66, 67, 68), шүүгдэгчээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шилжүүлгийн баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гинжит хөрөө 1 ширхэг, модон иштэй сүхийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ****ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын **** 2 дугаар баг “****” гэх газраас 76 ширхэг 3.6 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль орчинд 3,694,999 төгрөгийн шууд хохирол, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 11,084,999 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ****ын “...Би **** гэх хүнийг хууль бусаар нойтон шургааг мод бэлтгэж бэлдсэн талаар огт мэдээгүй. Цагдаагийн байгууллага надад мэдэгдсэн. Тухайн шургааг модыг иргэн **** нь **** 2 дугаар багийн “****” гэх газар нутгаас өөрийн амьдардаг өвөлжөөний зүүн талын модон дотроос өөрийн эзэмшлийн бензин гинжит хөрөөг ашиглан нийт 76 ширхэг шургааг модыг хууль бусаар бэлдсэн байсныг Цагдаагийн байгуулаг болон **** сумын ой ангитай хамтран үзлэг шалгалт хийж ажилласан юм аа....” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч ****ийн “...Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн **** гэх газраас **** ургийн овогт ****ын **** миний бие Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн иргэн бөгөөд 2025 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд тухайн газраас хашаа бэлтгэх зорилгоор гинжит болон гар хөрөө ашиглаж 76 ширхэг мод унагаж бэлтгэсэн....” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн **** сумын “****-ой” сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч **** нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн **** сумын **** 2 дугаар баг “****” гэх газрын ойгоос 76 ширхэг 3.6 м3 шинэс төрлийн модыг бэлтгэж байгаль орчинд 3,694,999 төгрөгийн шууд хохирол, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 11,084,999 төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч ****ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч **** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн зохих хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч **** нь хууль бусаар бэлтгэсэн 3.6 м3 босоо шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 3,694,999 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,084,999 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төрийн сангийн **** тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд үлдэх хэсэг болох 7,084,999 төгрөгийг төлөөгүй байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч ****оос ойн санд учруулсан хохиролд 7,084,999 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч ****оос эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гинжит хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 76 ширхэг шургааг мод зэргийг хураан авч Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гинжит хөрөө 1 ширхэг, модон иштэй сүхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ****ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ид 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч ****оос ойн санд учруулсан хохиролд 7,084,999 (долоон сая наян дөрвөн мянга есөн зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч ****оос эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гинжит хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 76 ширхэг шургааг мод зэргийг хураан авч Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 76 ширхэг шургааг модыг битүүмжилсэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гинжит хөрөө 1 ширхэг, модон иштэй сүхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.УРАНЗАЯА