| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0259/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/281 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 16.8.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/281
2025 11 05 2025/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539000100206 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хохирогч ****тай Facebook зурвасаар харилцаж байхдаа түүний хувь хүний нууцтай холбоотой нүцгэн зураг, бичлэг бүхий эмзэг мэдээллийг олж аван хэрэв дахин зураг, бичлэг явуулахгүй бол тухайн авсан зургийг чинь олон нийтийн сүлжээнд байршуулна гэж тодорхой үйлдэл хийхийг шаардан заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,
Уг үйлдлээрээ далимдуулж тухайн үед 17 настай байсан хүүхэд болох **** руу эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг явуулах, түүгээр өөрийнх нь бичлэг бүхий садар самуун үйлдэл хийлгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний фейсбүүк "****" хаяг руу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "****" гэх фейсбүүк хаягаас найзын хүсэлт ирсэн. Эхлээд аваагүй байж байхад над руу 11 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед "Найзын хүсэлт авахгүй юм уу?" гэхээр нь би "Танилцаж байгаад таньдаг болсныхоо араас авна" гэж хэлсэн. Эхлээд зүгээр харилцаад, чатлаад байдаг байсан юм. Өдөрт юу болсон талаараа ярилцаад бие бие рүүгээ өөрсдийнхөө зургийг солилцож авдаг байсан. Тэгээд нэг өдөр чатлаж байхдаа өөрийн утсанд байсан левчиктэй байгаа зургаа санамсаргүй дараад явуулчихсан. Тэгсэн чинь тэр зургийг маань хадгалж аваад "Одоо надад байнга иймэрхүү зургаа өгч байгаарай. Өгөхгүй бол энэ зургийг чинь постлоно шүү" гэж хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өдөр болгон чатаар харилцсан. Эхлээд зүгээр л мэнд ус мэдээд байж байдаг байсан бол сүүлдээ байнга надаас миний бүтэн нүцгэн зураг болон бичлэгүүдийг байнга сүрдүүлж авдаг болсон. Би өөрийнхөө нүцгэн, зураг эсвэл бичлэгийг өгөхгүй гэж хэлэхэд пост болон зургуудыг маань шууд фейсбүүкт тараана гэж сүрдүүлдэг байсан. Тэр хүн өөрөө бас над руу бэлэг эрхтнийхээ зургийг явуулдаг байсан. Надтай чатлахдаа "Чи хүнтэй хийж үзсэн үү? минийхийг харж үзэх үү?” гээд шууд өөрийнхөө бэлэг эрхтний зургийг над руу явуулж байсан. Тэгээд намайг байнга хаана юу хийж байна явж байгаа газрынхаа зургийг явуул, бичлэг хийж явуул харуул гэдэг болсон. Одоо хүртэл над руу чат бичсээр байгаа. Би өөрийнхөө бүтэн нүцгэн зургийг өнөөдөр явуулсан. Бүтэн нүцгэн зургаа явуулахгүй бол чиний надад өмнө нь өгсөн өөрийн чинь зураг болон цээж нүцгэн зургийг чинь фейсбүүкт тараана гээд сүрдүүлэхээр нь би айгаад өөрийн нүцгэн зургаа явуулсан. Энэ хүнтэй чатладаг талаар миний ойр дотно мэдэх хүмүүс байхгүй....” гэжээ. (хх-ийн 15-17),
Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2024 оны 11 дүгээр сард өөрийн “****” гэх хуурамч фейсбүүк хаягаараа фейсбүүк дээр гарч ирсэн хүн болгон руу найзын хүсэлт явуулсан. Тэр дунд “****” гэх хаягтай охин миний найзын хүсэлтийг авахаар нь би чат бичсэн. Тэгээд чатаар хэд хоног харилцаж байгаад **** над руу өөрийн нүцгэн зураг болон бичлэгээ явуулсан. Түүнээс нь хойш би өөрөө бас интернэтээс хуурамч зураг аваад явуулсан. Би ****ын зураг, бичлэгийг өөрийн утсан дээрээ л хадгалж авсан. Өөр хүн рүү дамжуулаагүй...” гэжээ. (хх-ийн 85-87),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-19, 20-50, 65),
Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/8030 дугаартай албан бичиг (хх-ийн 52),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 54-55),
****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 59),
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 61),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 71-72, 73),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 88-90),
Бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 91),
Баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол (хх-ийн 92),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 134),
****ын Голомт банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 115-116),
****ын Хаан банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 118),
****ын үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 109, 110, 111) шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ****д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хүүхдийн эрхэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хохирогч ****тай Facebook зурвасаар харилцаж байхдаа түүний хувь хүний нууцтай холбоотой нүцгэн зураг, бичлэг бүхий эмзэг мэдээллийг олж аван хэрэв дахин зураг, бичлэг явуулахгүй бол тухайн авсан зургийг чинь олон нийтийн сүлжээнд байршуулна гэж тодорхой үйлдэл хийхийг шаардан заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, уг үйлдлээрээ далимдуулж тухайн үед 17 настай байсан хүүхэд болох **** руу эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг явуулах, түүгээр өөрийнх нь бичлэг бүхий садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ****ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 11 дүгээр сард өөрийн “****” гэх хуурамч фейсбүүк хаягаараа фейсбүүк дээр гарч ирсэн хүн болгон руу найзын хүсэлт явуулсан. Тэр дунд “****” гэх хаягтай охин миний найзын хүсэлтийг авахаар нь би чат бичсэн. Тэгээд чатаар хэд хоног харилцаж байгаад **** над руу өөрийн нүцгэн зураг болон бичлэгээ явуулсан. Түүнээс нь хойш би өөрөө бас интернэтээс хуурамч зураг аваад явуулсан. Би ****ын зураг, бичлэгийг өөрийн утсан дээрээ л хадгалж авсан. Өөр хүн рүү дамжуулаагүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч ****ын “...2024 оны 11 дүгээр сард өөрийн “****” гэх хуурамч фейсбүүк хаягаараа фейсбүүк дээр гарч ирсэн хүн болгон руу найзын хүсэлт явуулсан. Тэр дунд “****” гэх хаягтай охин миний найзын хүсэлтийг авахаар нь би чат бичсэн. Тэгээд чатаар хэд хоног харилцаж байгаад **** над руу өөрийн нүцгэн зураг болон бичлэгээ явуулсан. Түүнээс нь хойш би өөрөө бас интернэтээс хуурамч зураг аваад явуулсан. Би ****ын зураг, бичлэгийг өөрийн утсан дээрээ л хадгалж авсан. Өөр хүн рүү дамжуулаагүй....” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/8030 дугаартай албан бичиг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, ****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний нэр төр, алдар хүнд, хүүхдийн эрхэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ****д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****ыг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч ****ээс “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэрэгт прокурорын санал тохирч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч ****ын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зүйл байхгүй тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ****ийн ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****ыг 10 (арав) сарын хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч ****д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ****д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзул нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА