Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 2025         12          16                                       2025/ШЦТ/346

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан,

Улсын яллагч Н.Амгалан,

Хохирогч *****,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *****

Шүүгдэгч *****, ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ийн *****, ***** овогт *****ын ***** нарт холбогдох эрүүгийн 2539005600330 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ***** нь *****тай бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 6 дугаар баг *****ийн А-01 тоотод хохирогч *****д "манайд Монголын Үндэсний телевиз ирж нэвтрүүлэг хийх гэж байгаа юм, 33 хургатай хонь худалдан борлуулъя, найрын эд зүйл худалдан авах гэсэн юм" гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.650.000 төгрөгийг Хаан банкны ***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч ***** нь *****тай бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 6 дугаар баг *****ийн А-01 тоотод хохирогч *****д "манайд Монголын Үндэсний телевиз ирж нэвтрүүлэг хийх гэж байгаа юм, 33 хургатай хонь худалдан борлуулъя, найрын эд зүйл худалдан авах гэсэн юм" гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.650.000 төгрөгийг Хаан банкны ***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ 2 хүн мөнгөө авчихаад хонь малаа авъя гэчихээд мөнгөө аваад гарсныхаа дараа мөнгөө авахдаа авгай нь л авсан. Энэ ах хүү нэг ч үг дуугараагүй. Манай авгай ***** сумынх байхгүй юу би бол энэ хүмүүсийг танихгүй. ***** гэдэг хүнтэй өвөө, аав нь үй зайгүй найзууд тэр хүний хүүхэд гэж авгай маань хэлсэн. Энэ эгч л анх манай нөхөр тэр баяны хүүхэд энээ тэрээ найр хийх гэж байгаа хот хүрээ явлаа гэхээр нь энэ 2 хүнийг гэртээ оруулж иртэл манай авгайтай энэ хэд чинь сүйд болоод юм хум яриад байсан. Тэгэхээр нь би авгайдаа энэ хүмүүст мөнгийг нь өгөөд явуул бас найр наадамд явж байгаа юм чинь машиндаа 50,000 төгрөгөөр бензин тос хийг гээд явуулсан. Би 7 хоногийн дараа очиж хонь малаа авъя гэтэл намайг шал дэмий машин хөлслүүлж байгаа байхгүй юу. Би тэрэнд нь бас гомдож явдаг. 05 дугаар сарын 23-нд мөнгөө өгсөн. Найр нь 5 хоног үргэлжилнэ. Тэмээгээ сургана гэж байсан болохоор найр наадам дээр нь юм үзээгүй юм шиг давхиж очоод яах вэ 7 хоногийн дараа очно шүү гэдгээ мөнгөө өгөхдөө ч хэлж байсан. Би юугаа ч мэдэхгүй мөнгөө өгөөд явуулсан. Тэгээд орой нь 23 цагт гэрт нь очтол нөхөр нь хаалгаа тавьж өгсөн. Найр сайхан болсон уу гэсэн сайхан гэсэн. Авгай нь огтын шинжгүй байсан. Өглөө хониндоо явах уу явна гэвэл би эндээс машин хөлсөлчихье. Эндээс 80км газраас мал аваад ***** сум орчихоод ирэхэд 2.5 сая төгрөг гэж байна гэхдээ 2 сая төгрөгт яваад өгье гэж байна гээд өглөө хоёулаа эрт гүүрний урд уулзъя гэж ахад хэлээд нөгөө жолоочдоо явах цагаа хэлсэн. Өглөө нь 10 цагт энэ хоёр хүний хөдөө гэрт очиж байгаа байхгүй юу. Явахаас нь өмнө энэ 2 хүнтэй утсаар холбогдох гээд холбогдохгүй болохоор нь нөгөө жолоочоо явж бай гээд явуулчихаад энэ хоёрын гэр лүү яваад очтол хажуу айлын хүмүүс нь ийм учиртай гээд надад хэлсэн. Нөгөө жолооч нь над руу залгаад яав ийв гэсэн. Тэгтэл ***** ах над руу 10 цагийн үед залгаад ах нь харин шороон замаар голын хойгуур нь яваад сум орж байна чи байж бай гэсэн. Тэр жолоочийг өдөржин тэнд хүлээлгэж байгаа юм. Хаан банкны дансны хуулга дээр цаг нь байгаа даа  11 цаг өнгөрч байхад нөгөө жолоочдоо зээлтэй гэхээр нь мөнгийг нь шилжүүлсэн. Одоо хүмүүс очиж байгаа гээд хэлсэн. Тэгээд намайг бас давхар худал яриулж шатааж байгаа юм. Би энэ хүмүүсийг мөнгө аваад залилсан гэдгийг нь мэдсэн. Би хүмүүс руу утсаар ярьж асуутал Адаргаас баахан үхэр мал залилаад ах дүү нар нь арай гэж шүүхээс гарсан төлбөрийг нь өгсөн гэнэ гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө өгчихөөд 30 минутын дараа давхиад очиход Баазын дэлгүүрийн өөдөөс харсан авто угаалга дотор энэ 2 машинаа угаалгаад инээгээд зогсож байсан. Би ороод мөнгөө авах гэснээ хажуугаас манай нэг бой хийдэг залуу хүүхэд нь гадаадад бие тааруу гэж хэлэхээр нь би бодсон юм. За яах вэ надаас өөр мөнгө өгөх хүн байхгүй юм байна гээд хаясан. Авгай маань очоод мөнгөө авах гэхээр нь би авхуулаагүй яах юм энэ 2 хүнд надаас өөр хэн мөнгө өгөх вэ. Нэг хүнд ч гэсэн хэрэг болог ах дүү нартайгаа яриад зохицуулна биз гэж бодсон юм. Ядаж байхад миний авсан мөнгө хүнээс авсан хүүтэй мөнгө байсан. Зунжин нөгөө хүн маань морь уяулахгүй байнга ирж айл амьтанд намайг онигоо болгосон... 2 сар машиныхаа зээлийг төлж мөнгөө өгөөгүй. 6 билүү 7 сарынхаа мөнгийг өгөөгүй байсан. Тэгээд цаад эдийн засагч нь машиныг нь хураана гэсэн. Тийм л машин надад өгч байгаа юм. Машиныг бол бид 2 тохиролцоод авсан. Машинаа өөрөө 14.5 сая төгрөгт үнэлэхээр нь за яах вэ яах вэ гэж бодсон. Тэрнээс тэр машин тэгж үнэлэгдэхээр машин бол биш. Хөдөө гадаа яваад хачин муухай болчихсон машин. Ченж 7.5 сая төгрөгт, хувь 8.5 сая төгрөгт үнэлэхээр л машин. Гэхдээ яах вэ би тэрийг нь би тохироод авчихъя гээд авсан. Хашаанд байгаа гуфер, хамаг юм нь салаад уначихсан тэр хэвээрээ байж байгаа. Хамгийн гол нь энэ 2 зээлээ төлдөггүй. 8, 9, 10 сарынхаа зээлийг төлөхгүй байсаар байгаад сая төлсөн. Би тэрэнд яагаад байгаа юм. Тэрнээс би энэ 2 хүнээс илүү дутуу хүү нэхсэн гомдол тэмцэл алга. Хамгийн гол нь энэ 2 чинь надад машинаа өгч байгаа юм. Тэгэнгүүт би үлдэгдэл төлбөрийг нь авгайг явуулаад судлуулсан чинь 10,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Тэгээд машин хөлсөлсөн 6,650,000 төгрөг дээрээ би энэ хоёроос машиныг нь авахад 2 сарын зээлийн төлөлтөө хийгээгүй банк бус нь хураах гэж байхаар нь надад өгсөн байгаа юм. Тэгээд  би 6, 7 сарын зээлийн төлөлтийн хийсэн. Уг нь ***** ах өөрөө хэлсэн л дээ авгай маань дөнгөж сая ажилд орсон одоо төлөх боломжгүй байна. Чи наадхаа одоо төлчихөөч гэхээр нь за тэгье гээд мөнгө өгсөн хэр нь ахиад нэмж мөнгө төлчихөж байгаа юм... Миний энэ 2 руу шилжүүлсэн 6,650,000 төгрөг дээр тээврийн зардалд өгсөн 2 сая төгрөг, тэгээд дээр нь машиных нь зээлийн төлбөрт 2 сарынх гээд 1,050,000 төгрөг болсон. Уг нь сарын төлөлт нь 524,000 төгрөгөөр төлдөг ч хэд хоногийн хүү гэж нэмэгдээд нийтдээ 9,700,000 төгрөг болж байгаа. Тэгээд би анх машиныг нь 14,500,000 төгрөгөөр үнэлүүлээд авсан. Уг нь машинаа ав. Надаас гарсан мөнгөө л өг гэхэд энэ 2 саяхан над дээр ирээд тэрийг нь төлж барахгүй нь гээд ам хэлээрээ л ярьж л байгаа юм л даа. Гэтэл намайг гэрт орж ирээд мөнгөө өгнө гээд Буянаа ах загнаад байгаа. Тэрэнд нь би гайхаад байгаа байхгүй юу. Энэ 2 хүн зээлээ төлчихвөл машиныг сайн засаад 10 сая төгрөгт зарахад би 4.500.000 төгрөг алдах юм байна гэж бодсон. Машин нь муу л машин. Би тэр зөрүү мөнгөө нэхэхгүй гэсэн. Эсвэл миний мөнгийг өгөөд машинаа авч болно. Машин нь 15 км л явсан байгаа би авсан өдрөө зургийг нь дарсан байгаа. Эсвэл та 2 зээлээ л төлчих гэдгээ хэлсэн. Хамгийн гол нь тэр машин энэ хүмүүсийнх биш, минийх биш, банк бусын нэр дээр байгаа. Тийм болохоор над руу банк бусаас ямар хүмүүс зээл авчихав эсвэл та зээлийг нь төлөх юм уу гээд өдөр шөнөгүй над руу, авгай хүүхэд рүү маань залгадаг. Одоо 11 сарынхаа мөнгийг ч төлөөгүй байгаа. Би өчигдөр тэр банк бус дээр нь очиж асуусан. Би шүүх хурал дээр энийгээ хямдруулъя гэж анх ярьснаасаа би буцахгүй. Сая машиныг нь үнэлгээний компани 13.900.000 төгрөгөөр үнэлсэн юм байна... Миний хувьд шүүх хуралдаанд мөнгөө нэхэмжилж оролцож байгаа. Эсвэл тэр зээлийг нь төлүүлмээр байна. Өчигдрийн байдлаар Нэт капиталаас авсан зээлийн үлдэгдэл 9.130.000 төгрөг байна лээ. Би машиныг 14.500.000 төгрөгт үнэлээд машиныг нь авчихсан миний өгсөн 9.700.000 төгрөг хасаад зөрүү нь 4.800.000 төгрөг болж байгаа. Би тэрийг нь төлье гэсэн юм. Харин би энэ хүмүүсийг банк бусын үлдэгдэл 4 сая гаран төгрөгөө цаг хугацаанд төлөөч гэж л хүсэж байгаа. Тэрнээс би энэ хүмүүст гомдол байхгүй. Машинаа аваад миний мөнгийг өгчих л гэж байгаа юм...” гэв.

 

Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийн *****ы ***** гэх нэртэй фейсбүүк хаягаар *****, *****, *****, *****, ***** сумын цахим зарын хаягт хургатай хонь авна гэж зар оруулсан юм. 2025 оны 05 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед ***** дугаартай утсаар хургатай хонь өгнө гэж эрэгтэй хүн ярьсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 08 цагт ***** улсын дугаартай хөх өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийгөө ***** гэх хүн эхнэр ***** гэх хүний хамт манай гэр болох ***** сумын 6 дугаар баг ***** А-01 тоот хашаанд ирж уулзаад өөрийгөө “Би хөдөлмөрийн баатар ***** хүний хамгийн том хүү нь байна. Чи танихгүй байна уу?. Манайд Монголын үндэсний телевиз ирж нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Чи 33 хургатай хонины мөнгө түрүүлээд өгчих. Би хот руу найрын юм авах гээд шууд гарах гэж байна” гэхээр нь би өөрийн эхнэр *****ийн хаан банкны ***** тоот данснаас 6.650.000 төгрөгийг ***** гэх хүний Хаан банкны ***** тоот дансанд "Хургатай хонь" гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Нэг хургатай хонийг 200.000 төгрөгөөр тооцож 6.600.000 төгрөг “Хөдөлмөрийн баатар хүний хүүхдээс мал авч байна. Хот явж байгаа юм чинь гээд бензин хийгээрэй” гээд 50.000 төгрөг нэмж шилжүүлсэн юм. ***** гэх хүн надад 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ***** сум хөдөө гэртээ очиж 33 тооны хургатай хонио өгөхөөр тохирсон. Би 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *****ы гэр болох ***** сумын 6 дугаар багт *****т байх гэрт 23 цагийн үед очиж уулзахад ***** гэртээ эхнэртэйгээ унтаж байсан. Би “Маргааш явж малаа авъя” гэхэд ***** “Тэгье тэгье” гээд маргааш буюу 06 дугаар сарын 03-ны өглөө 04 цагт явахаар тохирсон. Би ***** гэх том ачааны автомашинтай хүнтэй 2.000.000 төгрөгийн хөлс тохирч мөнгөө шилжүүлээд мал ачих машинаа 03-ны өглөө үүрээр түрүүлээд явуулчихсан. Тэгээд *****ы ***** дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь ***** сумын ***** 08-14 тоот хашаанд байх гэрт нь очиход гэр нь хүнгүй цоожтой байсан. Хажуу айлынх нь эмэгтэй болох Хөдөлмөрийн баатар ***** гэх хүний бэр гэх Отгоо гэх хүнтэй уулзахад “*****, ***** гэх хоёр хүнд мал байхгүй. Наад 2 хүн чинь залилан хийдэг хүмүүс шүү дээ. Мэддэггүй юм уу. Өмнө нь залилан хийгээд ах дүү нар нь хохирлын барагдуулсан. Өчигдөр орой чи ирсэн үү. Чиний дараа л машинаа асаагаад явчихсан” гэж хэлээд аав аа гэж дуудахад хажуу гэрээс нь Хөдөлмөрийн баатар ***** гэх хүн гарч ирсэн. ***** гэх хүнтэй уулзахад хүүгийнхээ өмнөөс мал өгч хохирол барагдуулахгүй. Цагдаад өгч шалгуул гэж хэлсэн. Тэгээд би мал ачихаар тохирсон машинаа хоосон буцаасан. Үүнээс хойш ***** гэх хүн гэртээ ирж хонохгүй байгаа. Би гомдолтой байна. Хуульд заасан хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би өөрийн мал авахаар шилжүүлсэн 6.600.000 төгрөг, бензин хийгээрэй гэж нэмж өгсөн 50.000 төгрөг, хургатай хонио ачиж авчруулахаар тээврийн зардалд өгсөн 2.000.000 төгрөг нийт 8.650.000 төгрөг нэхэмжилж байна. Би өөрөө интернэт банк байхгүй учир эхнэрийн дансаар байнга гүйлгээ хийдэг бөгөөд эхнэрийн дансанд байсан мөнгө миний өөрийнх байсан юм... ***** 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт ирж уулзсан. ***** өөрөө надад ямар ч өгөх мал байхгүй оронд нь өөрийнхөө унаж байгаа ***** улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээ надад өгөхөөр болсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь *****банк бус санхүүгийн байгууллагад 10.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэж ***** хэлээд үүнээс 6.100.000 төгрөгийг би төлөхөөр үлдэгдэл 4.400.000 төгрөгийг ***** өөрөө төлөхөөр харилцан ярилцаж тохирч бичгээр гэрээ байгуулсан. ***** 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлээ төлөөгүй хугацаа алдсан, мөн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нийт 2 сарын зээл болох 1.120.000 төгрөгийг төлөх мөнгө байхгүй намайг төлчих гэж гуйхаар нь би төлж өгсөн. ***** 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 8 сарын төлөлт болох 4.160.000 төгрөгийг нь өөрөө төлөхөөр тохирч бичгээр гэрээ байгуулсан. Одоо миний зүгээс ***** 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 8 сарын төлөлт болох 4.160.000 төгрөгөө сар бүрийн төлөлтөө цаг хугацаандаа хийгээд дуусгавал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эсвэл надаас авсан 6.650.000 төгрөг дээрээ машины зээлд банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 1.120.000 төгрөгийг нэмээд өгчихвөл би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би заавал тээврийн хэрэгслийг нь авах гэсэн зүйл огт байхгүй. Одоо ***** 2025 оны 08 дугаар сарын 05, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийх байсан 2 сарын зээлийн төлөлтөө хийгээгүй банк бус санхүүгийн байгууллагаас ***** улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хураана гэж хэлсэн. ***** бид 2 харилцан ярилцаж тохиролцоод бичгээр гэрээ байгуулсан. Гэрээг *****банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнээс асууж тодруулаад зээл дууссаны дараа ***** улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж гэрээ байгуулсан. Би *****д эр хүний жудаг гаргаад мөнгөгүй гэхэд нь хугацаа алдсан 2025 оны 06 дугаар сарын 05, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2 сарын зээл болох 1.120.000 төгрөгийг өөрөө мөнгөгүй байсан ч мөнгө олоод хийж өгсөн. Энэ мөнгөө *****ы төлөх 4.400.000 төгрөг дээр нэмж бодоогүй. Миний зүгээс гомдолтой хэвээр байна. Одоогийн байдлаар мал авахаар өгсөн 6,650.000 төгрөг, 2 сарын зээл төлсөн 1.120.000 төгрөг, мал авахаар очих үедээ хүнд өгсөн тээврийн зардал болох 2.000.000 төгрөг нийт 9.770.000 төгрөг нэхэмжилж байна...Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй...” гэжээ. (хх-ийн 17-19, 23-24, 28-29)

 

Шүүгдэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би тухайн 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий зар дээрээс тухайн ***** гэх хүн "хургатай хонь, тугалтай үнээ авна" гэх зарыг оруулсан байхаар нь өөрийн ***** дугаараас 88315511 дугаар луу залгаж мал авах юм уу гэхэд авна гэхээр нь би Малчдын хороонд байх гэрт нь эхнэр *****ын хамт очиж *****тай уулзаж би 33 хургатай хонь зарахаар болж нэг хонийг 200,000 төгрөгөөр бодож 6,600,000 төгрөгөөр тохирсон. *****ы эхнэр нь Хаан банкны данснаас миний Хаан банкны ***** тоот данс руу 6,650,000 төгрөгийг хийсэн ба ***** бензин тос хий гээд илүү 50,000 төгрөгийг хийсэн. ***** тухайн хургатай хонио 14 хоногийн дараа авна гэсэн бөгөөд наана нь ажил байна гэсэн. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ***** манай гэр болох ***** сум *****ийн 5-4 тоотод ганцаараа орж ирсэн ба тухайн үед би эхнэрийн хамт байсан. Тэгээд ***** “Маргааш ирж 33 хонио авъя. Эсвэл тугалтай үнээ байсан ч яах вэ?” гэхээр нь би маргааш ир гээд явуулсан. Тэгээд би эхнэрийн хамт 06 дугаар сарын 03-ны өглөө өөрийн ***** улсын дугаартай “Приүс 20” маркийн тээврийн хэрэгслээр ***** суманд байх эхнэрийн дүү болох *****, ***** нарынд тугалтай үнээ гуйж очиход өгөх тугалтай үнээ байхгүй гэхээр нь гэртээ ирсэн. Тэгээд би 06 дугаар сарын 06-ны өдөр ***** руу хаагуур байна гээд мессеж бичээд дараа нь залгаж ярихад 06 дугаар сарын 20-д уулзъя гэж ***** хэлээд маргааш буюу 20-ны өдөр ***** ирээгүй. 21-ний өдөр уулзаад би өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай “Приүс 20” маркийн тээврийн хэрэгслээ өгөхөөр болсон бөгөөд миний машин банк бус дээр байсан тул машинаа би 14,000,000 төгрөгөөр үнэлж лизингийн үлдэгдэл 10,747,000 төгрөгөөс би 4,897,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг ***** төлөхөөр болж түүний эхнэр гэрээ хийхээр болж 99 дэлгүүрийн 2 давхарт байх Нэт капиталд би *****ы эхнэртэй гэрээ хийсэн...” гэжээ. (хх-ийн 31-33)

 

Шүүгдэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Миний хүү ***** 2025 оны 05 дугаар сард нуруу нугасны хагалгаанд ороод мөнгө төгрөг хэрэгтэй байсан юм. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд байршуулсан мал авна гэсэн зар хараад 26-ны өдөр тухайн зарын дагуу мал авна гэсэн хүнтэй ***** сумын 6 дугаар баг ***** гэх газар ***** гэх хүнтэй очиж уулзаад хургатай хонь, эсвэл тугалтай үнээ оруулж өгөхөөр болоод 6.600.000 төгрөг авсан. Мөнгөө нөхөр *****ы дансаар авсан. *****аас авсан мөнгөө ***** хүүгийнхээ эмчилгээ, мөн хоригдож байсан хүү Жинчиний хэрэгцээ болон өөрсдийн ахуйн хэрэгцээнд зарцуулсан...” гэжээ. (хх-ийн 36-37)

 

Гэрч *****ийн мэдүүлэг  (хх-ийн 40-41)

Гэрч *****ийн мэдүүлэг  (хх-ийн 44-45)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)

Хохирогч *****ы Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 4-8)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79, 80)

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 138-140, 141-143)

*****ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 85-88, 115-116, 134-137)

*****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 85-88, 119-120)

            *****ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68, 69-72, 73, 75)

            *****ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 76, 77, 78) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *****, ***** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ***** овогт *****ийн *****, ***** овогт *****ын ***** нар нь бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 6 дугаар баг *****ийн А-01 тоотод хохирогч *****д "манайд Монголын Үндэсний телевиз ирж нэвтрүүлэг хийх гэж байгаа юм, 33 хургатай хонь худалдан борлуулъя, найрын эд зүйл худалдан авах гэсэн юм" гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.650.000 төгрөгийг Хаан банкны ***** тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгч *****ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий зар дээрээс тухайн ***** гэх хүн "хургатай хонь, тугалтай үнээ авна" гэх зарыг оруулсан байхаар нь өөрийн ***** дугаараас 88315511 дугаар луу залгаж мал авах юм уу гэхэд авна гэхээр нь би Малчдын хороонд байх гэрт нь эхнэр *****ын хамт очиж *****тай уулзаж би 33 хургатай хонь зарахаар болж нэг хонийг 200,000 төгрөгөөр бодож 6,600,000 төгрөгөөр тохирсон. *****ы эхнэр нь Хаан банкны данснаас миний Хаан банкны ***** тоот данс руу 6,650,000 төгрөгийг хийсэн ба ***** бензин тос хий гээд илүү 50,000 төгрөгийг хийсэн. ***** тухайн хургатай хонио 14 хоногийн дараа авна гэсэн бөгөөд наана нь ажил байна гэсэн. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ***** манай гэр болох ***** сум *****ийн 5-4 тоотод ганцаараа орж ирсэн ба тухайн үед би эхнэрийн хамт байсан. Тэгээд ***** “Маргааш ирж 33 хонио авъя. Эсвэл тугалтай үнээ байсан ч яах вэ?” гэхээр нь би маргааш ир гээд явуулсан. Тэгээд би эхнэрийн хамт 06 дугаар сарын 03-ны өглөө өөрийн ***** улсын дугаартай “Приүс 20” маркийн тээврийн хэрэгслээр ***** суманд байх эхнэрийн дүү болох *****, ***** нарынд тугалтай үнээ гуйж очиход өгөх тугалтай үнээ байхгүй гэхээр нь гэртээ ирсэн. Тэгээд би 06 дугаар сарын 06-ны өдөр ***** руу хаагуур байна гээд мессеж бичээд дараа нь залгаж ярихад 06 дугаар сарын 20-д уулзъя гэж ***** хэлээд маргааш буюу 20-ны өдөр ***** ирээгүй. 21-ний өдөр уулзаад би өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай “Приүс 20” маркийн тээврийн хэрэгслээ өгөхөөр болсон бөгөөд миний машин банк бус дээр байсан тул машинаа би 14,000,000 төгрөгөөр үнэлж лизингийн үлдэгдэл 10,747,000 төгрөгөөс би 4,897,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг ***** төлөхөөр болж түүний эхнэр гэрээ хийхээр болж 99 дэлгүүрийн 2 давхарт байх Нэт капиталд би *****ы эхнэртэй гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *****ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Миний хүү ***** 2025 оны 05 дугаар сард нуруу нугасны хагалгаанд ороод мөнгө төгрөг хэрэгтэй байсан юм. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд байршуулсан мал авна гэсэн зар хараад 26-ны өдөр тухайн зарын дагуу мал авна гэсэн хүнтэй ***** сумын 6 дугаар баг ***** гэх газар ***** гэх хүнтэй очиж уулзаад хургатай хонь, эсвэл тугалтай үнээ оруулж өгөхөөр болоод 6.600.000 төгрөг авсан. Мөнгөө нөхөр *****ы дансаар авсан. *****аас авсан мөнгөө ***** хүүгийнхээ эмчилгээ, мөн хоригдож байсан хүү Жинчиний хэрэгцээ болон өөрсдийн ахуйн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *****ы “...Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийн *****ы ***** гэх нэртэй фейсбүүк хаягаар *****, *****, *****, *****, ***** сумын цахим зарын хаягт хургатай хонь авна гэж зар оруулсан юм. 2025 оны 05 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед ***** дугаартай утсаар хургатай хонь өгнө гэж эрэгтэй хүн ярьсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 08 цагт ***** улсын дугаартай хөх өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийгөө ***** гэх хүн эхнэр ***** гэх хүний хамт манай гэр болох ***** сумын 6 дугаар баг ***** А-01 тоот хашаанд ирж уулзаад өөрийгөө “Би хөдөлмөрийн баатар ***** хүний хамгийн том хүү нь байна. Чи танихгүй байна уу?. Манайд Монголын үндэсний телевиз ирж нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Чи 33 хургатай хонины мөнгө түрүүлээд өгчих. Би хот руу найрын юм авах гээд шууд гарах гэж байна” гэхээр нь би өөрийн эхнэр *****ийн хаан банкны ***** тоот данснаас 6.650.000 төгрөгийг ***** гэх хүний Хаан банкны ***** тоот дансанд "Хургатай хонь" гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Нэг хургатай хонийг 200.000 төгрөгөөр тооцож 6.600.000 төгрөг “Хөдөлмөрийн баатар хүний хүүхдээс мал авч байна. Хот явж байгаа юм чинь гээд бензин хийгээрэй” гээд 50.000 төгрөг нэмж шилжүүлсэн юм. ***** гэх хүн надад 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ***** сум хөдөө гэртээ очиж 33 тооны хургатай хонио өгөхөөр тохирсон. Би 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *****ы гэр болох ***** сумын 6 дугаар багт *****т байх гэрт 23 цагийн үед очиж уулзахад ***** гэртээ эхнэртэйгээ унтаж байсан. Би “Маргааш явж малаа авъя” гэхэд ***** “Тэгье тэгье” гээд маргааш буюу 06 дугаар сарын 03-ны өглөө 04 цагт явахаар тохирсон. Би ***** гэх том ачааны автомашинтай хүнтэй 2.000.000 төгрөгийн хөлс тохирч мөнгөө шилжүүлээд мал ачих машинаа 03-ны өглөө үүрээр түрүүлээд явуулчихсан. Тэгээд *****ы ***** дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь ***** сумын ***** 08-14 тоот хашаанд байх гэрт нь очиход гэр нь хүнгүй цоожтой байсан. Хажуу айлынх нь эмэгтэй болох Хөдөлмөрийн баатар ***** гэх хүний бэр гэх Отгоо гэх хүнтэй уулзахад “*****, ***** гэх хоёр хүнд мал байхгүй. Наад 2 хүн чинь залилан хийдэг хүмүүс шүү дээ. Мэддэггүй юм уу. Өмнө нь залилан хийгээд ах дүү нар нь хохирлын барагдуулсан. Өчигдөр орой чи ирсэн үү. Чиний дараа л машинаа асаагаад явчихсан” гэж хэлээд аав аа гэж дуудахад хажуу гэрээс нь Хөдөлмөрийн баатар ***** гэх хүн гарч ирсэн. ***** гэх хүнтэй уулзахад хүүгийнхээ өмнөөс мал өгч хохирол барагдуулахгүй. Цагдаад өгч шалгуул гэж хэлсэн. Тэгээд би мал ачихаар тохирсон машинаа хоосон буцаасан. Үүнээс хойш ***** гэх хүн гэртээ ирж хонохгүй байгаа. Би гомдолтой байна. Хуульд заасан хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би өөрийн мал авахаар шилжүүлсэн 6.600.000 төгрөг, бензин хийгээрэй гэж нэмж өгсөн 50.000 төгрөг, хургатай хонио ачиж авчруулахаар тээврийн зардалд өгсөн 2.000.000 төгрөг нийт 8.650.000 төгрөг нэхэмжилж байна. Би өөрөө интернэт банк байхгүй учир эхнэрийн дансаар байнга гүйлгээ хийдэг бөгөөд эхнэрийн дансанд байсан мөнгө миний өөрийнх байсан юм... ***** 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт ирж уулзсан. ***** өөрөө надад ямар ч өгөх мал байхгүй оронд нь өөрийнхөө унаж байгаа ***** улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээ надад өгөхөөр болсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь *****банк бус санхүүгийн байгууллагад 10.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэж ***** хэлээд үүнээс 6.100.000 төгрөгийг би төлөхөөр үлдэгдэл 4.400.000 төгрөгийг ***** өөрөө төлөхөөр харилцан ярилцаж тохирч бичгээр гэрээ байгуулсан. ***** 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлээ төлөөгүй хугацаа алдсан, мөн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нийт 2 сарын зээл болох 1.120.000 төгрөгийг төлөх мөнгө байхгүй намайг төлчих гэж гуйхаар нь би төлж өгсөн. ***** 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 8 сарын төлөлт болох 4.160.000 төгрөгийг нь өөрөө төлөхөөр тохирч бичгээр гэрээ байгуулсан. Одоо миний зүгээс ***** 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 8 сарын төлөлт болох 4.160.000 төгрөгөө сар бүрийн төлөлтөө цаг хугацаандаа хийгээд дуусгавал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эсвэл надаас авсан 6.650.000 төгрөг дээрээ машины зээлд банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 1.120.000 төгрөгийг нэмээд өгчихвөл би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би заавал тээврийн хэрэгслийг нь авах гэсэн зүйл огт байхгүй. Одоо ***** 2025 оны 08 дугаар сарын 05, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийх байсан 2 сарын зээлийн төлөлтөө хийгээгүй банк бус санхүүгийн байгууллагаас ***** улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хураана гэж хэлсэн. ***** бид 2 харилцан ярилцаж тохиролцоод бичгээр гэрээ байгуулсан. Гэрээг *****банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнээс асууж тодруулаад зээл дууссаны дараа ***** улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж гэрээ байгуулсан. Би *****д эр хүний жудаг гаргаад мөнгөгүй гэхэд нь хугацаа алдсан 2025 оны 06 дугаар сарын 05, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2 сарын зээл болох 1.120.000 төгрөгийг өөрөө мөнгөгүй байсан ч мөнгө олоод хийж өгсөн. Энэ мөнгөө *****ы төлөх 4.400.000 төгрөг дээр нэмж бодоогүй. Миний зүгээс гомдолтой хэвээр байна. Одоогийн байдлаар мал авахаар өгсөн 6,650.000 төгрөг, 2 сарын зээл төлсөн 1.120.000 төгрөг, мал авахаар очих үедээ хүнд өгсөн тээврийн зардал болох 2.000.000 төгрөг нийт 9.770.000 төгрөг нэхэмжилж байна...Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *****ы Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, *****ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *****, ***** нар нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн шүүгдэгч *****, *****, тэдгээрийн өмгөөлөгч ***** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч *****, ***** нар холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *****, ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *****, ***** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *****, ***** нарын бусдын 6.650.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****, ***** нарт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *****г 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч *****ыг 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, шүүгдэгч *****, ***** нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн ***** сумын ***** багт оршин суудаг болох нь Хэнтий аймгийн ***** сумын ***** багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *****г 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, харин шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн ***** сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-22 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байх боловч шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн Дархан сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилладаг талаараа мэдүүлж байх тул түүний ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *****ыг 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *****, ***** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *****д 6.650.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болох 6.650.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****, ***** нараас гэм хорын хохирол болох 6,650,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *****аас 3,325,000 төгрөгийг, шүүгдэгч *****аас 3,325,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *****д олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч *****аас банк бус санхүүгийн байгууллагын зээлд төлсөн 1,120,000 төгрөг, мах авахаар явсан тээврийн зардал 2,000,000 төгрөг нийт 3,120,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байх тул дээрх 3,120,000 төгрөгийн хохирол нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар биш гэж үзэж нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч нь дээрх хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *****, ***** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***** овогт *****ийн *****, ***** овогт *****ын ***** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн *****, *****ын ***** нарт 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *****г 1 (нэг) жилийн хугацаанд Хэнтий аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч *****ыг 1 (нэг) жилийн хугацаанд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, шүүгдэгч *****, ***** нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *****, ***** нарт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****, ***** нараас гэм хорын хохирол болох 6.650.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *****аас 3.325.000 (гурван сая гурван зуун хорин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч *****аас 3.325.000 (гурван сая гурван зуун хорин таван мянга) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн ***** сумын 6 дугаар баг ***** А-01 тоотод оршин суух ***** (*****)-д олгосугай.

 

6.Хохирогч ***** нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *****, ***** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *****, ***** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****, ***** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.УРАНЗАЯА