| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/0038/и |
| Дугаар | 879 |
| Огноо | 2014-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 879
Хэргийн индекс: 135/2014/0038/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Гэрэлт-Од дэргалж, тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймгийн *** сумын *** багийн *** байр *** тоотод оршин суух Н.О--ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: **** аймаг *** сум *** баг *** бхйр *** тоотод оршин суух М.О
Хариуцагч: **** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух Ж.Б нарт холбогдох
“Зээлийн гэрээний дагуу 14,400,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч М.У, Ж.Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь М.У болон түүний найз Ж.Б нартай зээлийн гэрээ бичгээр хийж нэтариатаар гэрчлүүлэн 12,000.000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэйгээр 2014 оны 5 сарын 13-ны өдрөөс 06 сарын 20-ны хүртэл зээлдүүлсэн юм. М.У-аас гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч маргааш бүх юм болж байгаа банкин дээр уулзъя, бичиг баримт бүрдүүлж байна, маргааш эсвэл хүнээс мөнгө авахаар яуьсан орой уулзъя гэх мэтээр нэг бол утсаа тасалчихдаг, өнөөдрийг хүртэл хууран мэхэлж, худлаа ярьж гэрээнд заасан хугацаанаас 1 сар 10 хоног хэтэрсэн тул 12,000,000 төгрөг, гүүний хүү 2,400,000 төгрөг бүгд 14,400,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна. Мөн эзэмшилийн МТЗ-80 тракторыг хүртэл 2 хоног хэрэглээд өгье гэж авч яваад бүтэн сар 8 га газарт хэрэглэж өөрийн ажилаа бүтээчихээд өнөөдрийг хүртэл ганц ч төгрөг төлөөгүй учир М.У-т их гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: М.У-ын тайлбартай ганилцахад энэ хүн тайлбартаа комбайныг буцааж өгнө, мөнгийг өгөхгүй гэсэн байна. Энэ бол үндэслэлгүй юм. Учир нь би тус технкүүдийг зарах гэж зар егсөн байсан юм. Гэтэл энэ 2 хүн над руу ярьж уулзаад бид 2 энэ техникуүдийг авъя, чи зар өгөхөө зогсоочих гэж хүсэлт тавьсан юм. Тэгээд би зараа зогсоосон. Энэ 2 хүн зээлээр өгчих мөнгийг нь яг гэрээнд зааснаар өгнө гэж хэлээд техникүүдийг зээлээр авч гэрээ хийж нотариатаар батлуулсан. Энэ олон сарын дараа комбайн буцааж өгнө гэж намайг хохироож байна гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Н.О би хөдөө аж ахуйн техник болох төмсний силк 1 ширхэг, төмсний комбайн 1 ширхэгийг энэ 2 хариуцагчид зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулж өгсөн юм. Би төмсний силкийг 5,000,000 төгрөгөөр комбайныг 11,000,000 төгрөгөөр тус тус үнэлж энэ хүмүүсийн хүсэлтээр зээлээр өгсөн. Гэрээнд зааснаар 2014,06,20-нд 12,000,000 төгрөгийг 2014.09.15-нд төлнө гэж гэрээ хийсэн. Гэтэл одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй юм. Иймд гэрээнд зааснаар 2014.06.20-нд 12,000,000 төгрөг өгөөгуй учир алдангийн хамт 14,400,000 төрөгийг нэхэмжилж байсан. Мөн 2014.9.15-нд төлөх байсан 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ингээд нийтдээ 18,400.000 төгрөгийг М.У, М.Баасансүрэн нараас гаргуулж өгнө үү ГЭЖЭЭ.
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 сарын 13-ны өдөр Ж.Б, М.У нартай албан ёсоор нотариатчаар орж 2 техник зарсан. Тэгээд 12 сая төгрөгийг нь 2014 оны 6 сарын 20-ны өдөр авахаар тохирч өгсөн. Нийт 16 сая төгрөгөөр 2 техник зарсан. Комбайн нь 11 сая төгрөгөөр силкийг нь 5 сая төгрөгөөр зарсан. Тэгээд хашаанаас хариуцагч нар силкийг нь аваад явсан, комбайн нь хашаандаа байгаа. 2014 оны 6 сарын 20-ны өдөр эхний 12 сая төгрөг авахаар болсон. 2014 оны 9 сарын 15-ны өдөр үлдсэн 4 сая төгрөгийг авахаар болсон. Тэгтэл 2014 оны 6 сарын 20-ны заасан х/гацаандаа мөнгөө өгөөгүй ... Би өнөөдрийг хүртэл хүнд 7 сая төгрөг өгөх ёстой байсан өгөөгүй байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дээрээ алданги тооцоод 18,400,000 төгрөг бэлж байна. Эхний 12 сая төгрөгийг 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор гэрээнд заасан байгаа. Үлдэгдэл 4 сая төгрөг дээр алданги хүү тооцуулаагүй. Мөн эд нар 2014 оны 5 сарын 13-ны өдрөөс хойш манай тракторыг авч явчихаад 24 хоног хэрэгэлчихээд надад нт тогрөг өгөөгүй гэв.
Хариуцагч М.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие М.У нь Н.О-аас бэлэн мөнгө авсан зүйл байхгүй. Харин өөрийн бизнес хамтрагч Ж.Бтэй хамтарч төлсний сильк, комбайн зээлээр х/далдаж авсан. Тоног төхөөрөмж зээлээр худалдаж авахад гэрээ байгуулсан. Уг гэрээнд хүү алданги тооцохгүй гэж заасан буюу тоног төхөөрөмжийн иж бүрдэл дутуу байсан гүйцээж өгнө гээд өгөөгүй. Миний бизнест мөнгөн орлогын саатал гарсан тул төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадсангүй орлого хомсдож зээл хаагдсан нөхцөл байдал үүссэй. Иймд өөрийн ашиглаагүй тоног төхөөрөмж болох төмсний комбайныг буцаах хүсэлт удаа дараа Н.О-д гаргаж байсан. Уг комбайныг өөрийнх нь хашаанаас гаргаагүй хэрэглээгүй болно ... гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь М.У-тай хамтран нэхэмжлэгч О-аас ХАА-н техник болох тсмсний комбайн /13,000,000 төгрөг/ силк /3,000,000 төгрөг/ нийт 16,000,000 төгрөгөөр тооцож ямар ч хүүгүй төлбөрийг 2 хувааж 6 сарын 20-нд 12,000,000 төгрөг, үлдсэн 4,000,000 тогрөгийг 9 сард өгөхөөр тохиролцсон болно. Бид 2 О-аас мөнгө авсан зүйлгүй болно. Улмаар М.Ут орж ирэх байсан мөнгө хаагдаж төлбөрийн хугацаанд нь өгөх б. ломжгүй болсон. Яагаад гэвэл банкны зээлүүд хаагдаж зээл авах боломжгүй болсон. Тэгээд О-д комбайныг нь буцаах хүсэлт удаа дараа гаргасан боловч тэрээр гсохгүй байсан. Ууганбаярт орж ирэх байсан мөнгөнд тулгуурлан бид төлбөрийг төлөх тооцоог гаргасан байсан боловч бүтэлгүйтсэн. О-ы комбайныг хашаанаас гаргаагүй, байрнаас нь ч хөдөлгөөгүй болно. Бид 2 силкийг нь ашигласан учир худалдаж азахад саатах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй байгаа тул комбайныг нь буцаах хүсэлт гаргаж байна ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгг авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нэтлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Ж.Б, М.У нартай 16,000,000 төгрөгний үнэ бүхий комбайн, силк зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 262-р зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэх гэрээнд /хх-ийн 6-р тал/ гараар ...төлбөрийг 2014 оны 6-р сарын 20-нд 12 сая төгрөг төлнө. Үлдэгдэл төлбөрөө 2014 оны 9-р сарын 15-нд төлнө. Төмсний комбайн 13,000,000 төмсний силк 3,000.000 (эдгээр тоног төхөөрөмж нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй болно) гэсэн бичвэр, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Энэхүү гэрээг зохигчид бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч Н.О хариуцагч Ж.Б, М.У нарын хооронд байгуулагдсан гэрээгээр 16 сая төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмжийн үнийг төлөхөөс өмнө хариуцагч нарт шилжүүлж, худалдан авагч тал болох Ж.Б, М.У нар тоног төхөөрөмжийн үнийг тодорхой хугацааны дараа буюу 2014 оны 6-р сарын 20-нд 12 сая төгрөг, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 9-р сарын 15-нд төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч Ж.Б. М.У нарын ... Бид 2 силкийг нь ашигласан учир худалдаж авахад татгалзах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй байгаа тул комбайныг нь буцаах хүсэлт гаргаж байна ...гэх хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч Ж.Б, М.У нар төлбөрийг төлөхөөр гэрээгээр хугацаа тогтоосон, нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд техникүүдийг буцаах талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан талаархи баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан гэрээний арын нүүрэнд 2014 оны 5-р сарын 14-нд төмсний техник зээлээр зарсан тул буцааж техникийг авахгүй, бэлэн 16,000,000 төгрөг авна гэсэн бичвэрийн доор Ж.Б, М.У нар гарын үсэг зурсан, энэ талаар маргаагүй байх тул хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.О төмсний силкийг 5.000,000 төгрөгөөр, комбайныг 11,000,000 төгрөгөөр худалдсан. хариуцагч Ж.Б, М.У нар төмсний комбайн 13,000,000 төгрөг, силк 3.000,000 төгрөг гэж тайлбар гаргасан боловч комбайн сллкний үнэ нийт 16,000,000 төгрөг гэдэгт нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь маргаагүй байна.
Хариуцагч М.У ... тоног төхөөрөмжийн иж бүрдэл дутуу байсан гүйцээж өгнө гээд өгөөгүй,... комбайныг очиж аваагүй, хэрэглээгүй... гэсэн тайлбар гаргасан боловч гэрч Б.Б-гийн ... О, Б, Унарыг эртний таньдаг байсан, 2014 оны хавар буюу 4 юмуу 5 сард намайг очоод үзээд өгөөч гэхээр нь очиж үзсэн, комбайн, силк, трактор байсан, бүрэн бүтэн байсан. ганцхан тракторын том дугуйны хий гарсан байсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.Хайдавын ...Ууганбаяр нь наймаа хийсэн өдрөө техник тавьсан айлын охинд ... энэ техник өнөөдрөөс эхэлж миний техник болсон, ямар ч хүн ирсэн гар хүргэж болохгүй, би худалдаж авсан, 3 хоногийн дараа ирж комбайнаа авна ..: гэсэн мэдүүлэг, гэрч Г.У-ийн ... Н.О бол манай нутгийн эгч, харин Ж.Б, М.У нар нь Н.О-аас төмс хурааж авдаг 2 техникийг нь авсан хүмүүс, тэр техникийг яг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй байна, тэд нар ирээд бид 2 энэ 2-ыг авч байгаа юмаа гэж хэлээд нэгийг нь аваад явсан, явахдаа 2-3 хоногийн дараа ирээд үлдсэн нэгийг авна шүү гэж хэлчээд одоо болтол аваагүй байгаа ... гэсэн мэдүүлгүүдээр үйсгэгдэж байна. Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл төдорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул хариуцагч Ж.Б. М.У нараас комбайн, силкний үнэ нийт 16,000,000 гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.О нь ... Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дээрээ алданги тсоцоод 18,400,000 төгрөг болж байна. Эхний 12 сая төгрөгийг 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор гэрээнд заасан байгаа гэх ба ... гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдэгдчид төлүүлэх үүрэгтэй гэх зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч /хх-ийн 6-р тал/, хариуцагч Ж.Б, М.У нараас гаргасан уг гэрээний хувь болох гэрээнд /хх-ийн 21-р тал/ алданги тооцох талаар заагаагүй байна. Үүнийг нэхэмжлэгч Н.О болон түүний ө.лгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан нотариатч Ш.А нар ... эхлээд тохиролцохдоо алдангитай байхаар тохиролцсон, гэхдээ гэрээгээ уншихдаа алданги бичигдээгүй байгааг анзаараагүй сүүлд нь алданги бичсэн ... гэж тайлбарласан ба Ж.Б, М.У гэрээнд гарын үсэг зурах үед гэрээний бүх хувьд алдангийн талаар заагаагүй байсан, талууд гарын үсэг зурсны дараа нэмж бичсэн байдал тогтоогдож байх тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд “18,400,000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох 16,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2,400,000 төгрөгийн шаардлагыг хирэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГГООХ нь:
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× Г.ГЭРЭЛТ-ОД