| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0331/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/351 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/351
С
2025 12 19 2025/ШЦТ/351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Хохирогч ****
Хохирогчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох 2539003510336 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 7 дугаар баг **** тосгоны төвд орших Соёлын төвийн ойролцоо ****тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж түүний өмсөж явсан цамцны захаас нь заамдаж хоолойг нь боох зэргээр зодсоны улмаас биед нь дагз ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хөмсөгт зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр **** сумын 7 дугаар баг **** тосгонд Танхай ерөөлч ирж тоглолт хийнэ гэхээр нь би 21 цагийн үед өөрийн охин **** болон эхнэр ****ын төрсөн дүү ****ын охин ****гийн хамт **** тосгоны соёлын төв рүү хоёр хүүхдээ дагуулан орох үед **** нь **** гэх эмэгтэйг дарамтлаад байж байхаар нь би боль гэж хэлээд хоёр хүүхдээ дагуулан соёлын төвд орон тоглолт үзүүлсэн. Би эхнэр ****тэй утсаар яриад 5-аас 10 минутын дараа соёлын төвөөс гарч ирээд соёлын төвийн үүдэнд зогсож байх үед **** намайг дуудаад надад хандан ийшээ явж уулзъя гэж гараараа соёлын төвийн баруун тал руу заахаар нь би дагаж явсан. Бид хоёр соёлын төвийн баруун талд очиход тухайн газар бид хоёроос өөр хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн...” гэжээ. (хх-ийн 25-27),
Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч **** нь хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 9,702,668 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэжээ. (хх-ийн 185-186),
Гэрч **** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагт тосгоны төвд цэргийн баярын зориулсан Танхай ерөөлч ****гийн тоглолтыг үзэх гэж ирсэн юм. Тэгээд тоглолт хийх хүмүүс нь ирээгүй болохоор соёлын төвийн гадаа хүмүүс зогсож байхаар яваад очтол ****, ****, **** нар 0.5 литрийн “Хараа” нэртэй архи дундаа тойруулаад зогсож байсан. Тэгээд би тэд нартай цуг ойр зуурын юм яриад архинаас нь хувааж уугаад байж байтал **** ирээд бид хэд юм яриад зогсож байтал **** ах соёлын төв рүү орох гээд бид нарын хажуугаар явж байтал **** **** ах дээр очоод **** ахад хандан “Ах аа хоёулаа нэг жоохон юм яръя” гэж хэлээд аваад явсан. Яг хаашаа явсаныг нь бол хараагүй соёлын төвийн урд хашааны хаалгаар гарч байхыг нь л харсан...” гэжээ. (хх-ийн 14-15),
Гэрч **** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн орой 18 цаг өнгөрөөгөөд Цэргийн баяр тэмдэглэхээр эхнэртэйгээ хамт тосгоны төв орсон. Ингээд 21 цаг өнгөрөөгөөд эхнэр Соёлын төв рүү тоглолт үзэхээр орсон бөгөөд би гадна талд нь ****, ****, ****, ****, **** нартай ойр зуурын юм яриад 1-2 шил архи уугаад байж байтал **** танихгүй хүнтэй Соёлын төвөөс гарч ирээд ****ыг уулзая гэж хэлээд Соёлын төвийн үүднээс аваад явсан. Тэгээд ****, **** хоёр “****” дэлгүүрийн араар орж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй байна...” гэжээ. (хх-ийн 18-19),
Гэрч Г.**** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эхнэрээ тоглолт үзүүлэхээр соёлын төв рүү оруулчихаад хүүхдүүдээ машиндаа хараад үлдсэн. Тэгээд соёлын төвийн үүдэнд байсан хүмүүс болох ****, ****, **** нартай ойр зуурын юм ярихаар очоод бид хэд юм яриад байж байтал ****, **** хоёр хашааны үүдэнд зогсож байснаа **** **** луу “Май” гэж хэлж байсан бодвол салаавч гаргасан байх яг хараагүй. Тэгээд тэр хоёр нэг нэгнийхээ нуруун дээр гараа тавиад “****” дэлгүүрийн араар орж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй байна. Би хүүхэд уйлаад байхаар нь машиндаа суусан...” гэжээ. (хх-ийн 20-21),
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр **** сумын 7 дугаар баг "****" тосгоны хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэ өдөр цэргийн баяр гээд соёлын төвд танхай ерөөлч ****гийн тоглолт болсон. Тухайн тоглолт болох хугацаанд би олон нийтийн цагдаа ****гийн хамт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн дэг журам сахиулж ажилласан. Орой 20-21 цагийн хооронд соёлын төв дотор үүрэг гүйцэтгэж байхад хүмүүс маргалдаж муудаад байна гэхээр нь соёлын төвийн урд талын хаалганы дотор талд очиход ****ыг эхнэр **** татаад “Яах гээд байгаа юм” гэж хэлээд байж байсан. Энэ үед **** харагдаагүй. **** эгч “Манай нөхрийг миний өрөөнд авч ороод тайвшруулчих” гэхээр нь 2 давхарт байх **** эгчийн өрөөнд ****ыг дагуулаад ороод тайвруулж ярилцахад **** дунд зэргийн согтолттой байсан бөгөөд **** намайг гараараа боож түлхсэн гэж хэлж байсан. Тэгээд хэсэг байж байгаад өрөөнөөс гараад шатаар доошоо нэг давхар луу буухад шатны хажууд **** сууж байсан. **** ах ****ын хажууд очоод харилцан уучлал гуйгаад тэврэлдээд, **** ****ыг үнсэж байсан. Энэ үед би ****, **** хоёрыг эв зүйгээ оллоо гэж санаад хажуунаас нь холдож явсан. 2025 оны 03 дугаар сарын 19-ний шөнө орой 00 өнгөрөөд тоглолт тарах үед соёлын төвийн гадна талын үүд хэсэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн бөөлжөөд байсан бөгөөд тухайн иргэнийг олон нийтийн цагдаагийн хамт сугадаж өргөөд соёлын төвийн үүд хэсгээс холдуулах гэж байхад ****, **** нар хоёр биенийхээ мөрөн дээгээр харилцан гараа давуулж хоёр биенээ хүзүүдээд урагшаа явж байгаа нь надад харагдсан. Би Батнайрамдал, **** буюу ****, ****, **** нарын хажууд очиход **** буюу **** ах надад “****, **** хоёр муудах гээд байх шиг байна шүү. ****ын дэлгүүрийн ар талаар орчихлоо” гэхээр нь би ганцаараа ****ын дэлгүүрийн ар талд явж очиход машины шороон зам дээр ****ын толгой ертөнцийн зүгээр баруун зүгт чиглэсэн хэвлий, нүүр хэсгээр дээшээ харчихсан хэвтээ байдалтай, ухаангүй ****ирч байсан. **** ****ын дээр цээжний харалдаа 2 хөлөө алцайгаад хагас суугаа байдалтай зогсож байсан. Би ****аас юу болсон талаар асуухад **** “**** ахыг боож байгаад тавьсан чинь арагшаа саваад уначихлаа” гэж хэлсэн. **** машины шороон зам дээр, нүүрсний нунтаг хог болсон газар унасан байсан бөгөөд ****ын өмдний салтаа хэсэг норчихсон шээчихсэн бололтой байсан. Миний араас олон нийтийн цагдаа **** ирсэн бөгөөд би утсаар **** эмчийг дуудаж үзүүлэхэд эмч ирж үзээд эмнэлэг авч явах шаардлагатай гэхээр нь олон нийтийн цагдаа ****гийн машинаар ****ыг эрүүл мэндийн төвд хүргэсэн. Тоглолт дуусах үеэр ****, **** хоёрын согтолтын хэмжээ их болчихсон байсан. Шатны хажууд үлдээх үед согтолт нь дунд зэргийн байсан юм. **** эмчтэй цуг **** сувилагч ирсэн бөгөөд араас нь ****ын эхнэр **** ирсэн. Эмч, сувилагч хоёр тоглолт дээр байсан тул хурдан ирсэн.....” гэжээ. (хх-ийн 30-32),
Гэрч Ч.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр **** охин ****, Ө.**** нарын хамт тоглолт үзхээр миний араас ирлээ гээд ****, Ө.**** хоёр соёлын төвд орж ирсэн. Манай охин **** цангаад байна гээд ааваар ундаа авхуулж ууя гээд гараад явсан. Буцаж орж ирэхдээ уйлаад “Аав гадаа хүнтэй муудаад байна” гэж хэлхээр нь би сугалаа явуулж байсан тул хэдэн минутын дараа гарахад манай нөхөр **** соёлын төв дотор урлаг заалны үүдэнд охин ****ийн тоглолтны мөнгийг төлөх гээд зогсож байхаар нь охины тоглолтын мөнгийг би урдуур нь орж төлсөн. Түүний дараа охин ****ийг соёлын төв орсоны дараа “Яагаад уурласан юм” гэхэд **** /****/ намайг нуруугаар муухай унагаалаа, нуруу их өвдөж байна” гээд “Муу писда хүн бүрийг дээрэлхэж болно гэж бодсон юм байхдаа” гэж хэлэхээр нь би уурлаад 2 удаа зөөлөн нүүр лүү нь алгадаад “Би олон хүнтэй үйл ажиллагаа явуулж байхад чи уурлаад байхаар би яаж ажлаа хийх юм” гэж хэлэхэд **** “Санаа ах та яагаад байгаа юм” гээд хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр “Би ****той чиний өрөө рүү чинь ороод тайвшраад гараад ирье” гээд явахаар нь би буцаж соёлын төв орсон. Тэгээд 23 цаг 31 минутад манай нөхөр ****аас “Хаана байна” гэх мэссэж ирэхээр нь би “Яаманд байна. Миний хань хаана байна” гэж бичихэд **** соёлын төвд орж ирчихсэн тоглолтоо үзээд сууж байхаар нь очоод уулзаад “Миний хань яасан” гэж хэлэхэд манай нөхөр **** “**** /****/ ханиас нь уучлалт гуйсан. Бид хоёр учраа олсон. Гэрт очоод юу болсоныг хэлье” гэсэн. Тэгэж хэлэхээр нь би буцаад үйл ажиллагаандаа орсон. Соёлын төвд хоёр дууны дараа манай нөхөр **** бүжгийн багш ****тай бүжиглэж байсан. Нөхрөө хэзээ гарсаныг нь мэдэхгүй байна. 00 цаг 02 минутад над руу цагдаа ****оос дуудлага ирэхээр нь авахад “Санаа /****/ ах ухаангүй байна. Яаралтай ****ын дэлгүүрийн урд хүрээд ир” гэхээр нь шууд яваад очтол манай нөхөр **** газар ухаангүй өмдөндөө шээсэн байдалтай **** эмч, сувилагч ****, цагдаа ****, олон нийтийн цагдаа ****, **** нар байж байсан. Тэгээд шууд эмнэлэг рүү авч яваад эмчилгээ хийж байгаад 03 дугаар сарын 19-ний өдөр хэрд аймгийн эмнэлгээс эмч нар ирж үзээд тархины хүнд гэмтэл байна гэхээр нь би хувийн унаагаар **** сумын эрхлэгч эмч Өсөхбаярын хамт хот руу явсан....” гэжээ. (хх-ийн 40-41),
Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үйлдэлдээ мөн маш их харамсаж байгаа. Тиймээс эмчилгээний зардалд өөрийн зүгээс тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэн өгсөн. Энэ талаарх нотломжоо хэрэгт тусгуулсан байгаа. **** ахаасаа уучлалт гуймаар байна...” гэжээ. (хх-ийн 170-171),
Гэрч ****ы мэдүүлэг (хх-ийн 174-175),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Е00725/4717 дугаартай “...1. П. ****ын биед дагз ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хөмсөгт зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Амь нсанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
5. Дээрх дагз ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун хөмсөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 45-48),
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ДОР0825/060 дугаартай “...1. **** овогтой ****ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт (хх-ийн 148-150),
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1-2),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 11),
****ын өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 81-100, 101-134),
****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 136-137),
****ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 138-143),
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 181),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 176-177),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 187),
****ын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 52, 54-56, 57, 58, 59) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ****т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 7 дугаар баг **** тосгоны төвд орших Соёлын төвийн ойролцоо ****тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж түүний өмсөж явсан цамцны захаас нь заамдаж хоолойг нь боох зэргээр зодсоны улмаас биед нь дагз ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хөмсөгт зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ****ын “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үйлдэлдээ мөн маш их харамсаж байгаа. Тиймээс эмчилгээний зардалд өөрийн зүгээс тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэн өгсөн. Энэ талаарх баримтаа хэрэгт өгсөн байгаа. **** ахаасаа уучлалт гуймаар байна, мөн ар гэрээс нь уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ын “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр **** сумын 7 дугаар баг **** тосгонд Танхай ерөөлч ирж тоглолт хийнэ гэхээр нь би 21 цагийн үед өөрийн охин **** болон эхнэр ****ын төрсөн дүү ****ын охин ****гийн хамт **** тосгоны соёлын төв рүү хоёр хүүхдээ дагуулан орох үед **** нь **** гэх эмэгтэйг дарамтлаад байж байхаар нь би боль гэж хэлээд хоёр хүүхдээ дагуулан соёлын төвд орон тоглолт үзүүлсэн. Би эхнэр ****тэй утсаар яриад 5-аас 10 минутын дараа соёлын төвөөс гарч ирээд соёлын төвийн үүдэнд зогсож байх үед **** намайг дуудаад надад хандан ийшээ явж уулзъя гэж гараараа соёлын төвийн баруун тал руу заахаар нь би дагаж явсан. Бид хоёр соёлын төвийн баруун талд очиход тухайн газар бид хоёроос өөр хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн...” гэх, иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 9,702,668 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...2025 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагт тосгоны төвд цэргийн баярын зориулсан Танхай ерөөлч ****гийн тоглолтыг үзэх гэж ирсэн юм. Тэгээд тоглолт хийх хүмүүс нь ирээгүй болохоор соёлын төвийн гадаа хүмүүс зогсож байхаар яваад очтол ****, ****, **** нар 0.5 литрийн “Хараа” нэртэй архи дундаа тойруулаад зогсож байсан. Тэгээд би тэд нартай цуг ойр зуурын юм яриад архинаас нь хувааж уугаад байж байтал **** ирээд бид хэд юм яриад зогсож байтал **** ах соёлын төв рүү орох гээд бид нарын хажуугаар явж байтал **** **** ах дээр очоод **** ахад хандан “Ах аа хоёулаа нэг жоохон юм яръя” гэж хэлээд аваад явсан. Яг хаашаа явсаныг нь бол хараагүй соёлын төвийн урд хашааны хаалгаар гарч байхыг нь л харсан...” гэх, гэрч ****ын “...Тухайн өдрийн орой 18 цаг өнгөрөөгөөд Цэргийн баяр тэмдэглэхээр эхнэртэйгээ хамт тосгоны төв орсон. Ингээд 21 цаг өнгөрөөгөөд эхнэр Соёлын төв рүү тоглолт үзэхээр орсон бөгөөд би гадна талд нь ****, ****, ****, ****, **** нартай ойр зуурын юм яриад 1-2 шил архи уугаад байж байтал **** танихгүй хүнтэй Соёлын төвөөс гарч ирээд ****ыг уулзая гэж хэлээд Соёлын төвийн үүднээс аваад явсан. Тэгээд ****, **** хоёр “****” дэлгүүрийн араар орж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй байна...” гэх, гэрч Г.Жаргалтулгын “...Эхнэрээ тоглолт үзүүлэхээр соёлын төв рүү оруулчихаад хүүхдүүдээ машиндаа хараад үлдсэн. Тэгээд соёлын төвийн үүдэнд байсан хүмүүс болох ****, ****, **** нартай ойр зуурын юм ярихаар очоод бид хэд юм яриад байж байтал ****, **** хоёр хашааны үүдэнд зогсож байснаа **** **** луу “Май” гэж хэлж байсан бодвол салаавч гаргасан байх яг хараагүй. Тэгээд тэр хоёр нэг нэгнийхээ нуруун дээр гараа тавиад “****” дэлгүүрийн араар орж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй байна. Би хүүхэд уйлаад байхаар нь машиндаа суусан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр **** сумын 7 дугаар баг "****" тосгоны хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэ өдөр цэргийн баяр гээд соёлын төвд танхай ерөөлч ****гийн тоглолт болсон. Тухайн тоглолт болох хугацаанд би олон нийтийн цагдаа ****гийн хамт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн дэг журам сахиулж ажилласан. Орой 20-21 цагийн хооронд соёлын төв дотор үүрэг гүйцэтгэж байхад хүмүүс маргалдаж муудаад байна гэхээр нь соёлын төвийн урд талын хаалганы дотор талд очиход ****ыг эхнэр **** татаад “Яах гээд байгаа юм” гэж хэлээд байж байсан. Энэ үед **** харагдаагүй. **** эгч “Манай нөхрийг миний өрөөнд авч ороод тайвшруулчих” гэхээр нь 2 давхарт байх **** эгчийн өрөөнд ****ыг дагуулаад ороод тайвруулж ярилцахад **** дунд зэргийн согтолттой байсан бөгөөд **** намайг гараараа боож түлхсэн гэж хэлж байсан. Тэгээд хэсэг байж байгаад өрөөнөөс гараад шатаар доошоо нэг давхар луу буухад шатны хажууд **** сууж байсан. **** ах ****ын хажууд очоод харилцан уучлал гуйгаад тэврэлдээд, **** ****ыг үнсэж байсан. Энэ үед би ****, **** хоёрыг эв зүйгээ оллоо гэж санаад хажуунаас нь холдож явсан. 2025 оны 03 дугаар сарын 19-ний шөнө орой 00 өнгөрөөд тоглолт тарах үед соёлын төвийн гадна талын үүд хэсэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн бөөлжөөд байсан бөгөөд тухайн иргэнийг олон нийтийн цагдаагийн хамт сугадаж өргөөд соёлын төвийн үүд хэсгээс холдуулах гэж байхад ****, **** нар хоёр биенийхээ мөрөн дээгээр харилцан гараа давуулж хоёр биенээ хүзүүдээд урагшаа явж байгаа нь надад харагдсан. Би Батнайрамдал, **** буюу ****, ****, **** нарын хажууд очиход **** буюу **** ах надад “****, **** хоёр муудах гээд байх шиг байна шүү. ****ын дэлгүүрийн ар талаар орчихлоо” гэхээр нь би ганцаараа ****ын дэлгүүрийн ар талд явж очиход машины шороон зам дээр ****ын толгой ертөнцийн зүгээр баруун зүгт чиглэсэн хэвлий, нүүр хэсгээр дээшээ харчихсан хэвтээ байдалтай, ухаангүй ****ирч байсан. **** ****ын дээр цээжний харалдаа 2 хөлөө алцайгаад хагас суугаа байдалтай зогсож байсан. Би ****аас юу болсон талаар асуухад **** “**** ахыг боож байгаад тавьсан чинь арагшаа саваад уначихлаа” гэж хэлсэн. **** машины шороон зам дээр, нүүрсний нунтаг хог болсон газар унасан байсан бөгөөд ****ын өмдний салтаа хэсэг норчихсон шээчихсэн бололтой байсан. Миний араас олон нийтийн цагдаа **** ирсэн бөгөөд би утсаар **** эмчийг дуудаж үзүүлэхэд эмч ирж үзээд эмнэлэг авч явах шаардлагатай гэхээр нь олон нийтийн цагдаа ****гийн машинаар ****ыг эрүүл мэндийн төвд хүргэсэн. Тоглолт дуусах үеэр ****, **** хоёрын согтолтын хэмжээ их болчихсон байсан. Шатны хажууд үлдээх үед согтолт нь дунд зэргийн байсан юм. **** эмчтэй цуг **** сувилагч ирсэн бөгөөд араас нь ****ын эхнэр **** ирсэн. Эмч, сувилагч хоёр тоглолт дээр байсан тул хурдан ирсэн.....” гэх мэдүүлэг, гэрч Ч.****ийн “...Манай нөхөр **** охин ****, Ө.**** нарын хамт тоглолт үзхээр миний араас ирлээ гээд ****, Ө.**** хоёр соёлын төвд орж ирсэн. Манай охин **** цангаад байна гээд ааваар ундаа авхуулж ууя гээд гараад явсан. Буцаж орж ирэхдээ уйлаад “Аав гадаа хүнтэй муудаад байна” гэж хэлхээр нь би сугалаа явуулж байсан тул хэдэн минутын дараа гарахад манай нөхөр **** соёлын төв дотор урлаг заалны үүдэнд охин ****ийн тоглолтны мөнгийг төлөх гээд зогсож байхаар нь охины тоглолтын мөнгийг би урдуур нь орж төлсөн. Түүний дараа охин ****ийг соёлын төв орсоны дараа “Яагаад уурласан юм” гэхэд **** /****/ намайг нуруугаар муухай унагаалаа, нуруу их өвдөж байна” гээд “Муу писда хүн бүрийг дээрэлхэж болно гэж бодсон юм байхдаа” гэж хэлэхээр нь би уурлаад 2 удаа зөөлөн нүүр лүү нь алгадаад “Би олон хүнтэй үйл ажиллагаа явуулж байхад чи уурлаад байхаар би яаж ажлаа хийх юм” гэж хэлэхэд **** “Санаа ах та яагаад байгаа юм” гээд хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр “Би ****той чиний өрөө рүү чинь ороод тайвшраад гараад ирье” гээд явахаар нь би буцаж соёлын төв орсон. Тэгээд 23 цаг 31 минутад манай нөхөр ****аас “Хаана байна” гэх мэссэж ирэхээр нь би “Яаманд байна. Миний хань хаана байна” гэж бичихэд **** соёлын төвд орж ирчихсэн тоглолтоо үзээд сууж байхаар нь очоод уулзаад “Миний хань яасан” гэж хэлэхэд манай нөхөр **** “**** /****/ ханиас нь уучлалт гуйсан. Бид хоёр учраа олсон. Гэрт очоод юу болсоныг хэлье” гэсэн. Тэгэж хэлэхээр нь би буцаад үйл ажиллагаандаа орсон. Соёлын төвд хоёр дууны дараа манай нөхөр **** бүжгийн багш ****тай бүжиглэж байсан. Нөхрөө хэзээ гарсаныг нь мэдэхгүй байна. 00 цаг 02 минутад над руу цагдаа ****оос дуудлага ирэхээр нь авахад “Санаа /****/ ах ухаангүй байна. Яаралтай ****ын дэлгүүрийн урд хүрээд ир” гэхээр нь шууд яваад очтол манай нөхөр **** газар ухаангүй өмдөндөө шээсэн байдалтай **** эмч, сувилагч ****, цагдаа ****, олон нийтийн цагдаа ****, **** нар байж байсан. Тэгээд шууд эмнэлэг рүү авч яваад эмчилгээ хийж байгаад 03 дугаар сарын 19-ний өдөр хэрд аймгийн эмнэлгээс эмч нар ирж үзээд тархины хүнд гэмтэл байна гэхээр нь би хувийн унаагаар **** сумын эрхлэгч эмч Өсөхбаярын хамт хот руу явсан....” гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, ****ын өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт, ****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ****ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Е00725/4717 дугаартай дүгнэлт, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ДОР0825/060 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ****ын үйлдлийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Е00725/4717 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч ****т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч **** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч **** 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ****ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ****ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч ****аас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, Голомт банк дахь зээлийн үлдэгдэл төлбөр 2,154,460 төгрөг, Нөмөр зээлийн апплекшнээс авсан зээлийн үлдэгдэл төлбөр 509,695 төгрөг, хохирогчийн олох ёстой байсан орлого 7,128,000 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 18,280,080 төгрөг нийт 31,072,235 төгрөгийг, хохирогч **** нь олох ёстой байсан орлогоо 40,500,000 төгрөг гэж тодорхойлж нийт 46,169,868 төгрөг гаргуулна хэмээн хохирогч тал хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй байдлаар нэхэмжилсэн.
Шүүхээс хохирогч талаас хэрэгт гаргаж өгсөн баримтыг нэг бүрчлэн судлан үзсний үндсэн дээр хохирол төлбөрийг дараах байдлаар тооцоолов. Үүнд:
1.Шатахууны зардалд баримтаар нотлогдсон: 30,000 төгрөг, 35,000 төгрөг, 30,000 төгрөг, 108,038 төгрөг, 170,500 төгрөг, 114,000 төгрөг, 50,000 төгрөг, 80,000 төгрөг, 63,000 төгрөг, 28,250 төгрөг, 88,000 төгрөг, 48,450 төгрөг нийт 845,238 төгрөгийн шатахууны зардал гарсан,
2.Эмчилгээ, эм тарианы зардалд баримтаар нотлогдсон: ГССҮТ-д үзлэг эмчилгээ 280,000 төгрөг, 82,000 төгрөг, Энто фарм ХХК-иас авсан эм 78,942 төгрөг, Монос ХХК-иас авсан эм 28,310 төгрөг, Тавин ус ХХК-иас авсан эм 91,500 төгрөг, Тавин ус ХХК-иас памперс гэх мэт 57,700 төгрөг, Ариутгалын бинт гэх -50,700 төгрөг, ГССҮТ-д толгойн мэс засалд 400,000 төгрөг, эм -30,500 төгрөг, эм 9,720 төгрөг, эм -13,930 төгрөг, дуслын систем 68,744 төгрөг, эм 226,000 төгрөг, бинт 4200 төгрөг, шприц 3,450 төгрөг, эм 10,636 төгрөг, толгойн эмрай 168,000 төгрөг, эм 61,500 төгрөг, эмчилгээний төлбөр 1,778,240 төгрөг, дүрс оношилгоо 160,000 төгрөг, 3,604,072 төгрөгийн зардал гарсан нь баримтаар нотлогдсон 4,449,310 төгрөгийг гэмт хэргийг улмаас учирсан хор уршигт тооцох нь зүйтэй.
Бусад НӨАТ-ын баримтууд бүдгэрсэн, үнийн дүн харагдахгүй тул баримтаар үнэлээгүй болно.
3.Мөн шүүгдэгч **** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохоос өмнө буюу 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2,135,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 2,340,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1,560,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 507,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг нийт 10,882,000 төгрөгийг төлсөн (хх-ийн 136-143 хуудас) хохирогч ****т төлсөн, энэ тухай маргаагүй, уг зардал нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт гарахаас өмнөх зардал тул сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд оруулан тооцохгүйгээр эмчилгээний зардалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
4.Харин сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тооцохдоо Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу Шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар дор0825/060 дугаар дүгнэлтээр хохирогч ****т гэмт хэргийн улмаас сэтгэцэд гуравдугаар зэрэглэлд хамаарна.. гэсэн байх тул шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14,256,000 төгрөгөөр тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн гэх 7,326,080 төгрөгийг хасаж тооцон 6,929,920 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч ****аас сэтгэцэд учирсан хор уршигт 6,929,920 төгрөг үүн дээр нэмж шатахууны зардал болон эм тарианы зардалд 4,449,310 төгрөг нийт 11,379,230 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч **** нь шүүхээс тогтоосон 11,379,230 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч **** болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзул нар нь олох ёстой байсан орлого, өмгөөлөгчийн хөлс, Голомт банк ХК-ийн болон Нөмөр ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрийг нэхэмжилсэн уг төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд хамааралгүй, олох ёстой байсан орлогоо баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****т 13,000 (арван гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч **** нь эрүүл мэндэд учирсан цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА