| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0003/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/18 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ШЦТ/18
2026 01 07 2026/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.*****
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****овогт *****гийн *****д холбогдох эрүүгийн 2539000000423 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ***** нь 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Fielder” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч *****: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2539000000423 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ***** нь 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Fielder” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 9),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10, 11),
Жолоочийн лавлагаа (хх-ийн 13),
Гэрч *****ын “...Би 10 дугаар сарын 04-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргийн баталсан хувиарт томилгооны дагуу ***** сумын 1-ээс 3. дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгээд ***** сумын 2 дугаар баг ***** зоогийн газрын уулзварт замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр үүрэг гүйцэтгэх үед *****улсын дугаартай мөнгөлөг өнгийн crolla filter маркийн тээврийн хэрэгсэл зогсоон шалгахад ***** овогтой ***** /*****/ нь эрх хасагт жолооны мэдээлэлтэй иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож байсан тул тухайн жолоочийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт авчран согтолтын зэргийг шалгахад 2,45 гарсан тул тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаанд хүргүүлж жолоочийг согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл үйлдэж ар гэрт нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 4),
Шүүгдэгч *****ы сэжигтнээр өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед би ганцаараа гэртээ “Нийслэл” нэртэй 2,5 литрийн пиво уусан бөгөөд түүний дараа эхнэртэй маргасны улмаас уур хүрэн эхнэрийн “Fiеlder” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаж гэрээс явсан. Тэгээд би ***** зоогийн урт талын уулзвар дээр явж байхад цагдаа намайг зогсоосон бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж Хэнтий аймгийн Цагдаагийн газар авчран согтолтын зэргийг шалгахад 2,45% гарсан. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8),
Шүүгдэгч *****ы яллагдагчаар өгсөн “...Би эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон нь миний буруу. Тухайн үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Н.*****: “...Шүүгдэгч *****ыг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Fielder” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *****: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ***** маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ***** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ***** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Тодруулбал, шүүгдэгч ***** урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *****ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Иймд шүүгдэгч ***** энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Н.*****: “...Шүүхээс шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч *****ыг нь энэ гэмт хэргийн ахин давтан үйлдсэн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг үндэслэн шүүгдэгч *****ыг Хэнтий аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 27 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгүүлэх мөн 2 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулахаар санал гаргасан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 24 хоногийн хорих ял, мөн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 16 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгүүлэх мөн уг ялаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялаас өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 2.425.000 төгрөгийн 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож 5 сар 15 хоногийн хорих ялаар тооцож нийт хорих ялыг 3 жил 6 сар 12 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын тухайд энэ шийтгэх тогтоолоор оногдуулахаар санал гаргасан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Хэнтий аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 27 хоногийг мөн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 11.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 16 хоногийн ялыг нэмж нэгтгэхээр нийт 8 жил 6 сар 13 хоног болж байгаа. Тэгэхээр 8 жил 6 сар 13 хоногийг энэ бүлэгт заасан шийтгэх тогтоолоор 8 жилийн хугацаанаас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байгаа учраас 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч *****д хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Тодруулбал шүүгдэгч ***** нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,750,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан байна.
Дахин шүүгдэгч ***** нь 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ***** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Fielder” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй, харин эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал бий болсон.
Иймд шүүх шүүгдэгч *****ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, 2 жил 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй,
мөн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 2,700,000 төгрөгөөр торгох ялаас 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, 2,425,000 төгрөгийн торгох ялыг тус тус эдлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч *****д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, мөн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 7 (долоо) жил 6 (зургаа) сар 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 жил 24 хоногийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 2,425,000 төгрөгийн торгох ялыг 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 5 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сар 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жил 6 (зургаа) сар 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *****овогт *****гийн *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****гийн *****ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч *****д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, мөн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 7 (долоо) жил 6 (зургаа) сар 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 жил 24 хоногийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 2,425,000 төгрөгийн торгох ялыг 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 5 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сар 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сар 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жил 6 (зургаа) сар 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА