| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0208/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/23 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/23
2026 01 09 2026/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг
Улсын яллагч Н.***
Шүүгдэгч , ***, *** нарын өмгөөлөгч ***
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч ***
Шүүгдэгч , ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ы ***, *** овогт ***ын ***, *** овогт ***ын ***, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***нарт холбогдох эрүүгийн 2539000350043 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, "***" гэх газраас ***той бүлэглэн өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай "КІА. BBongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн хээр алаг сувай гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, "***" гэх газраас тэй бүлэглэн *** улсын дугаартай "КІА. BBongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн хээр алаг сувай гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд ***, ***, *** нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд , ***, *** нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд ***, ***, нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд ***, ***, нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан
Мөн шүүгдэгч *** нь , Д.*** нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын нутгаас хулгайлсан хохирогч ***ийн эзэмшлийн 2 тооны адууны махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж гөөс авч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн *** суманд мал, мах худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ***, ***нарт худалдан борлуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээ дэмжиж оролцож байна...” гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээ дэмжиж оролцож байна...” гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээ дэмжиж оролцож байна...” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2539000350043 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас Шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, "***" гэх газраас ***той бүлэглэн өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай "КІА. BBongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн хээр алаг сувай гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, "***" гэх газраас тэй бүлэглэн *** улсын дугаартай "КІА. BBongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн хээр алаг сувай гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд ***, ***, *** нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд , ***, *** нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд ***, ***, нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд ***, ***, нартай бүлэглэн Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан
Мөн шүүгдэгч *** нь , Д.*** нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын нутгаас хулгайлсан хохирогч ***ийн эзэмшлийн 2 тооны адууны махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж гөөс авч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн *** суманд мал, мах худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ***, ***нарт худалдан борлуулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 3),
***ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 4),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 7-9, 10-11),
***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 13),
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 14-15),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 176),
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай Бор азаргатай 13 тооны адуу *** сумын 1 дүгээр баг “Цагаан овооны эрүү”-ний зүүн урд тал *** голын хойд талд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байсан юм. Би өөрийн адуугаа дурангаар урд талаас нь харж бүртгэж үлдээгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил гараад аймгийн төв рүү явсан адуугаа дурангаар байгаа газрыг нь хараад бүртгэж үзэлгүй яваад 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буцаж *** сумын 1 дүгээр багт гэртээ ирж маргааш нь өөрийн адуугаа бүртгэж үзэхэд *** голын хойд талд байсан бор азаргатай 13 тооны адуунаас хээр алаг сувай гүү, саран толгойтой зуузай тамгатай зээрд халзан унагатай гүү, зөв гуяндаа сэрээтэй сэрээ тамгатай 2 тооны гүү алга болсон байсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 20-21),
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн Бонго-3 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн манай байгууллагад 5.000.000 төгрөгийн барьцаанд тавигдаж зээл авсан бөгөөд зээл одоог хүртэлх хугацаанд хэвийн төлөгдөж байгаа тул тухайн машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 185-186),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой манай нөхөр *** болон манай хүүхдүүд гэртээ байж байхад манай нөхрийн найз *** манай гэрт өөрийн цагаан өнгийн “Бонго” маркийн ачааны машинтай ирж манай нөхөр ***той уулзаж “Ойрхон хөдөө яваад зээр хараад ирье” гэж хэлээд ***тэй цугтаа хоёулаа явсан. Гэхдээ би хаашаа явж байгаа гэдгийг мэдээгүй. Харин тэр шөнөдөө ирээгүй өглөө буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө гэртээ орж ирэхээр “Хаашаа яваад ирэв” гэхэд “*** сум ороод ирлээ” гэж хэлээд тэгээд *** унтаад өгсөн юм. Өдөр ***, *** бид хоёрыг дуудаж *** сумын 1 дүгээр баг Хийд 24-03 тоот гэрт хүрээд ир гэхээр нь *** бид хоёр очиход *** “2 тооны адууны мах зараад өгөөч. Би гарал үүслийн бичиг аваагүй. Гарал үүслийн бичиг авах боломжгүй” гэж хэлээд намайг гуйгаад байхаар нь би ***н 2 тооны адууны мах гэж бодоод тухайн адууны махыг нэг нэгээр нь хүн гуйж өгөх болоод нэг адууны махыг нь ***ын бойнд очиж *** ченжид, нөгөө адууны махыг нь ***ын *** гэх ченжид зарж мөнгийг нь өөрийн төрсөн охин ***ын нэр дээр Хаан банкны *** дугаартай дансанд хийлгэсэн. Би өөрөө Хаан банкны дансгүй болохоор би охины нэр дээр данс нээсэн юм. Тэгээд би хэд хоногийн дараа надаар заруулсан 2 тооны адууны мах хулгайн адууны мах байна гэж цагдаа нар манай гэрт ирж ***, ***, *** нарыг аваад явахаар нь би араас нь ирж өөрийн нөхөр ***оос “Юун адууны хэрэг” гэж асуухад надаар заруулсан 2 тооны адууг *** сумын тийш ***, *** нартай яваад 2 тооны адууг *** буугаар буудаж ажиллаж ирсэн адуу байсан юм гэхэд нь “Надад өмнө нь хэлэхгүй яасан юм” гэж хэлээд өнгөрсөн юм...” гэжээ. (1-р хх-ийн 26-28),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын иргэн ***гэх эмэгтэй өдөр манай бойн дээр ирээд “Хүнд идэшний нэг тооны адуу авчирсан чинь мөнгө нь нэг хэсэг орж ирэхгүй юм байна” гэж хэлээд надад арьс толгойгүй цулгай адууны мах өгөхөөр нь гарал үүслийн бичиг гэж хэлэхэд “1 дэх өдөр аваад өгнө” гэж хэлсэн юм. ***өмнө надад мах өгч байсан болохоор би гарал үүслийн бичиг авч өгөх байх гэж итгээд махыг нь авсан. 158 кг жинтэй адууны махыг 1 кг 5500 төгрөгөөр бодож 869.000 төгрөг болж Хаан банкны *** дугаартай данс руу шилжүүлсэн юм. Тэгээд дараахан нь цагдаа нарт би гарал үүслийн бичиггүй адууны мах авсан талаар мэдэгдсэн юм...” гэжээ. (1-р хх-ийн 31-32),
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар баг Нараагийн бойн дээр мал мах авч байхад 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *** сумын 2 дугаар багийн иргэн ***гэх эмэгтэй миний мах авч байгаа газар цагаан өнгийн “Prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Мах нь 160 кг жинтэй болж махны мөнгө гэж 885.000 төгрөгийг *** дугаартай дансанд шилжүүлсэн юм. Тэгээд би гарал үүслийн бичиг асуухад эргэж авчирч өгнө гэж хэлэхээр нь би итгээд утасны *** дугаартай утас үлдээхээр нь би орой махаа ачих гээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан юм. Тэгээд би гарал үүслийн бичиггүй адууны мах авсан гэдгийг мал хариуцсан төлөөлөгчид мэдэгдэж шалгуулсан юм....” гэжээ. (1-р хх-ийн 35-36),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Намайг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байсан чинь гаднаас найз *** манай гэрт орж ирээд “*** сумын хойгуур зээрэнд явъя. Би буугаа авчихсан явж байна” гэхээр нь би зөвшөөрөөд гэрээсээ гараад найз ***хамтаар “Kia Bongo-3” маркийн тээврийн хэрэгсэлтэй нь Хэнтий аймгийн ***сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт очсон. Тухайн үед би ***н авч ирсэн байсан архинаас ууж байгаад тасраад унтчихсан байсан чинь *** адууны мах ачилцаад өгчих гээд намайг сэрээсэн. Тухайн үед би сэрээд адууны хаа гуяыг нь ачилцсан. Тухайн үед би тухайн 2 адууг хулгайгаар буудаж унагаагаад ажилласан гэдгийг нь мэдсэн. Тэгээд ачсан 2 адууныхаа махыг Хэнтий аймгийн төвд авч ирээд 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарсан... Тухайн үед *** нь цуг яваагүй. Харин өмнө нь буюу Хэнтий аймгийн *** суманд 2 адуу буудаж унагаан хулгайгаар ажиллах үед цуг явсан... *** нь *** бид хоёрыг *** сум руу явсан гэдгийг ч мэдээгүй...” гэжээ. (1-р хх-ийн 92),
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би найз ***ыг аваад өөрийн “Тоз-8” маркийн бууг аваад “Bongo-3” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зээрэнд явсан. Тухайн үед *** бид 2 Хэнтий аймгийн *** сумаас гараад *** сумын “***” гэх газарт очиж дэлгүүрээс авсан байсан архиа уугаад зээр хайгаад явж байсан чинь 18 цагийн орчимд замд хээр 10 орчим тооны адуун сүрэг байхаар нь би өөрийн “Тоз-8” маркийн буугаар хээр алаг гүү, зээрд халзан гүүг нь буудаж унагаагаад *** бид 2 тухайн газарт нь ажиллаад гэдэс толгой хоёрыг нь үлдээгээд машиндаа ачаад Хэнтий аймгийн төвд ирж ***оор *** гэх ченж хүүхэнд зарчихсан... *** нь “***” гэдэг тавилгын үйлдвэртэй бөгөөд тухайн үед ажлаа хийгээд байж байсан. Би цуг ажилдаг байж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болон 30-ны өдөр ажилдаа очилгүй тасалчихсан...” гэжээ. (1-р хх-ийн 99),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШД-509 дугаартай “...3 тооны адуу зах зээлийн үнэлгээг 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 53-55),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШД-510 дугаартай “...***улсын дугаартай KIA "Bongo3" маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 11 сарын байдлаар 16,417,461.76 төгрөгийг бүхэлчлэн 16,400,000.0 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 65-68),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн сартай хээр зүсмийн адууны толгойн дух хэсэгт гарсан 4х4 мм, 8х88 мм хэмжээтэй гэмтэл, зээрд халзан зүсмийн адууны толгойн нармай хэсэгт гарсан 12х12 мм, 3х3 мм, 7х10 мм, 5х7 мм хэмжээтэй гэмтлүүд байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн дээрх хоёр тооны адууны толгойнд гарсан гэмтлүүд нь хатуу, мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн харилцан үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 72-73, 74-78),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 221),
Хохирогч ***ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 222),
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 216-217),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 225-227, 228-231),
Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл (2-р хх-ийн 60-61),
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 63-68, 69-74),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 76-77),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 142-143),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (2-р хх-ийн 144-145),
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн адуугаа бүртгэж урагшаа “***” гэх газарт үлдээгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр адуу байгаа газраа очиход манай адуу *** голын урд хэсэгт байхаар нь манай адуу яагаад урагшаа явсан юм бол гэж бодоод адуугаа буцааж гэрийн урд авчирч бүртгэж үзэхэд халтар азаргатай 24 тооны адуунаас хүрэн хонгор зүсмийн 9 настай бүдүүн сувай гүү, сартай цэг тамгатай адуу алга байхаар нь би *** голын хойд талаар хайхад *** голын хойд талд манай адууны толгой, шийр, сэвс зэрэг байсан юм. Тэгээд би манай гэрээс хойд талд 5-6 км зайд байдаг найз ***ын гэрт очиж манай 1 тооны сувай гүүг бэлчээрт нядлаад хулгайлсан байна гэж хэлэхэд манай найз *** 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үдээс хойш 16 цагийн үед Шинэбаярын гэрийн баруун урд талд цагаан өнгийн “Приус-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 3 залуу, 1 эмэгтэй хүн явж байсан.Тухайн хүмүүс *** тосгоны хүмүүс гэж адуу, мал хайж байгаа гэсэн. Тэр хүмүүс их сэжигтэй хүмүүс байсан гэж хэлсэн юм... Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд 2 тооны адуугаа алдсан. Харин би цагдаагийн байгууллагад хандахдаа 1 тооны адууныхаа сэг зэмийг олсон болохоор 1 тооны адуугаараа хандсан харин 1 тооны адууныхаа сэг зэмийг олоогүй болохоор хэлээгүй байсан. Би нийт 2 тооны 8-9 настай 2 гүү алдсан юм аа. Харин одоо болтол 1 тооны сартай хүрэн гүүнийхээ сэг зэмийг олоогүй байгаа...” гэжээ. (1-р хх-ийн 236-237, 241-242),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 02-ны орой манай гэрт ирээд өөрийн халтар азаргатай 20 гаран тооны адуунаас хүрэн хонгор зүсмийн сартай цэг тамгатай адуугаа хайж явна гэж хэлсэн юм. Тэгээд дараа нь дахин ирэхдээ *** голын эрэг дээр толгой, сэвс, шийр нь байна гэж хэлсэн юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай гэрээс баруун хойд зүгт цагаан өнгийн “Приус-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 3 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүн явсан юм. Би тухайн хүмүүсээс ямар ажилтай яваа гэдгийг асуухад адуу хайж явна гэж хэлэхээр нь би адууг нь асуухад буурал азаргатай хээр алаг гүүтэй 10 гаран адуу хайж явна гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 245-247),
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *** гэх залуугаас 1 тооны адуу худалдаж авсан. Би мөнгийг нь дансаар шилжүүлсэн. Тийм учиртай гүйлгээ хийсэн. *** гэдэг тавилга хийдэг залуу над руу утсаар залгаад “Адуу авах уу?” гэж ярьсан. Би тухайн адууг очиж хараад худалдаж авсан. Яг идэшний үе байсан болохоор мах худалдаж авсан...” гэжээ. (1-р хх-ийн 250-2-р хх-ийн 1),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “***” гэх махны үйлдвэрт ажил дээрээ байхад идэрмэг багийн юм уу *** чигтэй нэг эмэгтэй хүн 1 тооны адуу зарсан. Гарал үүсэл одоо явуулна гээд өгөөгүй...” гэжээ. (2-р хх-ийн 4-5),
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Манай малтай гэр Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багт байдаг би тийшээ хөдөө гэртээ очих гээд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн төвөөс ***, *** бид гурав 3 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи аваад ***ын “Prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй би тухайн тээврийн хэрэгслийг барьж замдаа архи уугаад ***, *** хоёр арын суудал дээр тасарсан байхаар нь би *** сумын урд талд *** голын тохойгоос азаргыг нь сайн санахгүй байна. 20-оод тооны адуунаас хул зүсмийн гүүг өөрийн “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр цохонд нь буудаж унагаад тухайн адуугаа ганцаараа ажиллаж машинд ачиж дахин жоохон урагшаа явж нөгөө адуунаас хүрэн зүсмийн гүүг цохонд нь буудаж газар дээр нь ганцаараа ажиллаж махаа ачихдаа 4 ширхэг том хэсгийг нь ганцаараа дийлэхгүй ***ыг гуйхад *** ухаангүй согтуу харин *** надтай цугтаа ачилцаж өгөөд тэгээд бид нар аймгийн төв рүү ирж маргааш нь махаа би өөрөө хувь хүнд зарсан. Харин нөгөө адууны махаа манай грашид өрөөл нь байгаа харин нөгөө өрөөлийг нь хүнд өгсөн юм. Энэ явалтаас 1 хоногийн өмнө миний “Портер” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслээр *** бид хоёр Хэнтий аймгийн *** сумын ***зүүн урд талд *** голын хойд талд бор азаргатай адуу байсан байх 10-аад тооны адуунаас хээр алаг гүү, зээрд ҳалзан гүү зэргийг би цохонд нь буудаж газар дээр нь ажиллаж аймгийн төвд авчирч өөрийн грашид хийгээд маргааш нь ***оор заруулж мөнгийг нь *** хэн нэгэн хүний дансанд хийлгэж аваад тухайн мөнгөөр архи уусан юм. Тухайн үед миний төрсөн өдөр болох гэж байсан юм...” гэжээ. (2-р хх-ийн 8-11),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр бид хоёрыг гэрт байхад ***, *** хоёр манай гэрт ирж *** мөнгөний хэрэг гараад байна гэж хэлэхээр манай цагаан өнгийн “Prius-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ***, ***, манай эхнэр ***бид нар *** сумын 2 дугаар баг багийн төвөөс урагшаа *** голын хойд талд очиж бараан азаргатай адуунаас хүрэн зүсмийн сувай гүүг *** “ТОЗ-8 маркийн галт зэвсгээр буудаж унагаад *** тухайн адууг цусалж ***, *** бид нар тухайн адууны гэдсийг гаргаж 4 ширхэг шийр, толгой зэргийг хаяж зээрчилж арьсыг салгаагүй ***. *** бид нар машинд ачиж аймгийн төвд ирж ***гийн гэрт буулгаж тэндээ тухайн адууны арьсыг хуулж махыг нь эвдсэн юм. Тухайн адууны арьсыг *** нэг тийш нь хаясан байх би сайн мэдэхгүй байна. Тэгээд адууны махаа *** хүнд зарсан гэсэн. Би хэдэн төгрөг болсон гэдгийг мэдээгүй юм. Энэ адуунаас өмнө 2 тооны адууг *** сумын 2 дугаар багийн нутгаас байх би газрыг нь сайн мэдэхгүй байна ***, *** бид нар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой *** мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд *** бид хоёрыг дагуулан цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвөөс баруун тийш орой харанхуй болсон байхад яваад барагцаагаар 30-аад км хэртэй газар явсан байх бараан азаргатай адуунаас харанхуй байсан болохоор зүсийг нь мэдэхгүй бараан зүсмийн *** нэг адууг нь харин нөгөө нэг адууг нь *** буудаж тухайн адууг тэнд ажиллаж толгой шийр гэдсийг нь үлдээгээд тухайн 2 тооны бүдүүн гүүний махыг зээрчилж аймгийн төвд авчирч ***гийн гэрт авчирч арьсыг нь хуулж маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэр ***аар заруулж махны мөнгийг манай охин ***ын хаан банкны дансаар авч мөнгөөр нь ***, *** бид нар архи уусан юм...” гэжээ. (2-р хх-ийн 14-17),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Өдрөө сайн санахгүй байна би ***гийн гэрт очоод байж байхад *** намайг “*** сумын урд талд айлд очоод ирье” гэж хэлээд намайг дагуулж ***ын гэрт очиж тэндээс ***, ***хоёрыг ***ын цагаан өнгийн “Prius-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аваад *** сум явсан. Тэгэхдээ дэлгүүрээр орж 3 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи *** аваад бид нар замаараа зээр ална гэж хэлээд *** гэрээсээ ТОЗ-8 маркийн галт зэвсэг аваад шууд аймгийн төвөөс баруун тийш гарч явах замдаа би тухайн архинаас ууж байгаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд *** голын хойд талд 2 тооны адууг хооронд нь зайтай унагачихсан байсан. Тэрийг хараад би наадханд чинь оролдохгүй гэж уурлаад ***ын эхнэр ***бид хоёр уурлаад машинд суусан. Харин ***, *** хоёр тухайн хоёр адууг машинд ачиж тухайн газарт адууны толгой гэдэс шийр зэргийг үлдээгээд машинд ачиж аймгийн төвд ирж ***гийн гэрт буулгаж буцаж очиж ***ын гэрт очиж архи ууж байгаад тасарсан юм. Тэгээд нэг адууны махыг *** өөрөө Амбаа гэх хүнд зарна гэж хэлээд явсан. Нөгөө адууны махыг хэнд зарсан гэдгийг мэдэхгүй байна. Би тухайн махны мөнгөнөөс мөнгө аваагүй. Харин архинаас бол цугтаа ууж байсан. Тэгээд энэ хоёр адуунаас өмнө би ***гийн гэрт очиход ***, *** хоёр грашаас мах борлуулна гээд грашаас мах гаргаж цагаан өнгийн “Prius-20” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ***, ***хоёр махаа зарна гээд явсан юм. Тэгээд ***, *** хоёр архи авч ирээд архи ***, *** хоёр цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй зүүн тийш Идэрмэг багийн цаанаас 2 тооны адуу авчирсан талаар ярьж байхаар би ***ыг хөдөө мал руугаа яваад адууны мах авчирсан гэж ойлгосон юм...” гэжээ. (2-р хх-ийн 20-23),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 11 сүүлээр нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад ***, *** нар манайд орж ирээд цай унд уугаад сууж байснаа манай нөхрийг танай машинтай хөдөө манай мал байдаг айл руу яваад ирье гээд байсан. Тэгээд ирэх замдаа хэдэн зээр харъя гээд байсан. Тэгэхээр нь би “Өө машинаа өгөхгүй машин тэрэг зээр хөөж яваад эвдээд хаячихна. Өгч явуулахгүй” гэсэн. Тэгсэн *** “За тэгвэл ханиндаа яваад ирье. Чи гэртээ хийх юмгүй байж байснаас” гээд тэгэхээр нь бид хэд цуг явсан. Тэгээд *** машин бариад би хажууд нь сууж явсан замаараа хүнсний дэлгүүр орж 3 шил архи, ус, ундаа энэ тэр худалдаж аваад *** сум руу явсан. Бид хэд замдаа авсан архи, ус, ундаагаа уугаад явж байсан. Тэгээд *** машин барьж явж байгаад жалганд машинаа цасанд суулгаж хаяад би бууж тэр хэдийг загнаад “Яахаараа ингээд жалга руу машин оруулчихдаг юм” гээд байж байсан чинь нэг мотоциклтэй хүн давхиж ирээд бид хэдтэй юм ярьж байгаад яваад өгсөн. Бид хэд машинаа гаргаад цааш явсан. Замдаа авсан архиа уугаад тэгээд би ерөнхийдөө тасарсан бололтой унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд буцаад наашаагаа явж байсан. Аймагт орж ирээд намайг гэрт орхиод тэр хэд яваад өгсөн. Намайг сэрэхэд бол адуу ачсан явж байсан. Би тэр адууг ***гийн адуу байх гэж бодсон. Би тэр адуу малыг яаж ажиллаж яаж унагаасанг хараагүй гадуурх куртикээ нөмрөөд унтаад өгсөн байсан...” гэжээ. (2-р хх-ийн 26-28),
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэжээ. (2-р хх-ийн 89-90),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би болсон явдлын талаар өөрийн мэдэх зүйлийг ярьсан. Би өөрийгөө гэм буруутай гэж бодохгүй байна...” гэжээ. (2-р хх-ийн 98-99),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би урьд нь өгсөн мэдүүлэгт сандарсандаа худал мэдүүлсэн байсан. Тухайн үед болсон асуудал нь би эхнэр ***, *** нарын хамт унтаж байхад *** гэнэт сэрээгээд дөрвөн хэсэг болгосон мах өргөөд өг гэсэн. Би “Яах гэж байгаа юм бэ?” гэхэд “Чамд хамаагүй. Өргөлцөөд өг” гэхээр нь би яарсандаа өргөөд машины арын багаж хэсэгт ачаад Хэнтий аймгийн төв рүү хөдөлсөн. Би тэр махыг хулгайн мах гэж мэдээгүй байсан. Би *** өөрийн малыг ажиллаад авч явж байна гэж бодсон. Бид нар тухайн үед архи уусан байсан. Нийт 0.75 литрийн “Хараа” нэртэй архинаас 3-ыг уусан байсан. Маргааш нь цагдаагаас дуудаад мэдүүлэг авахад нь би сандраад худал мэдүүлэг өгсөн байсан....” гэжээ. (2-р хх-ийн 107-108),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед *** өөрийн мал байх *** сумын хөдөө хэсэг рүү явна гээд ***, *** бид нар ***ын машинаар хамт явахаар болсон. Бид нар Хэнтий аймгаас гарахдаа Хараа нэртэй 0.75 литрийн архи 3 ширхгийг аваад гарсан. Тэгээд замдаа машиндаа архиа уугаад явж байсан. Би 2 шил архийг нь дуусах үед согтоод унтсан. Тэгээд нэг сэрэхэд мах ачсан, *** машин бариад Хэнтий аймгийн төв рүү орж байсан. Тэгээд би “Юун мах ачсан юм бэ?” гэхэд надад *** “Чамайг унтаж байх хооронд хүнээс авах ёстой юмаа авсан” гэж байсан. Тэгээд цагдаагаас дуудаад мэдүүлэг авах үед нь би мэдэхгүй сандраад мэдүүлэг өгчихсөн. Тухайн үед ийм зүйл болсныг би өөр байдлаар мэдүүлэг өгсөн байсан...” гэжээ. (2-р хх-ийн 116-117),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШД-493 дугаартай “...2 тооны адууны зах зээлийн үнэлгээг 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 33-35),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШД-20 дугаартай “...***улсын дугаартай "Toyota prius-20" маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 11 сарын байдлаар 6,073,658.88 төгрөгийг бүхэлчлэн 6,100,000.0 /зургаан сая нэг зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 40-43),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0125/697 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5.6х15R мм-ийн калибртай ТОЗ-8-01 загварын бага калибрын винтов буу байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой.
4. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь "Галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн сан"-д бүртгэгдээгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 56-57, 58-59), болон шүүгдэгч , ***, ***, *** нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд тус тус авагдсан байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Н.***: “...Шүүгдэгч *** овогт ***ы ***, ***ын *** нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг Цагаан овоо гэх газраас ***улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч ***ийн хээр алаг сувиа гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч , ***, ***, *** бүлэглэж машин механизм ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг Улаан энгэр гэх газраас ******ын 2 тооны адууг хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч *** нь ***, *** нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-31-ний өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс хулгайлсан хохирогч ***ийн 2 тооны адууны махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг 2025 оны11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн *** суманд мал мах худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ***, ***нарт худалдан борлуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга, гэрч ***, ***нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож үзэж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч ***өд 2,400,000 төгрөгийн хохирол, ******т 2,400,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байгаа. Уг хохирлыг шүүгдэгч нараас төлж барагдуулсан байгаа тул бусдад төлөх хохирол төлбөргүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч ***: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ***ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Манай талаас ******ын 2 тооны адууг хулгайлсан гэх хэргийн үйл баримт дээр гэм буруугүй буюу гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай оролцож байгаа. Мөрдөгч, прокурорын хувьд хэргийн үйл баримтыг тал бүрээс үнэн бодитоор эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй байдаг. Шүүх гэм буруугийн асуудлыг шийдэхдээ ***ын ч гэдэг юм уу, бусад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж мэтгэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байна уу? үгүй юу. Авагдсан байвал тухайн хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсон байна уу? гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой гэж заасан байдаг. Бидний хувьд хууль хэрэглээний асуудал дээр хуульд юу гэж заасан байна тэр хүрээнд мэтгэлцэх ёстой гэж бодож байна. Улсын яллагчийн хувьд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг шилжих шөнө ******ын 2 тооны адууг хулгайлсан гэдэг дээр ***ыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлаад яллах дүгнэлт үйлдсэн байна гэж харсан. Гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийн хувьд гүйцэтгэгч, хатгагч, хамжигч, зохион байгуулагч зэрэг 5,6 төрлийн хамтран оролцох хэлбэр байдаг. ***ын хувьд хамтран оролцохдоо гэмт хэргийн гүйцэтгэгчээр орсон гэж үзэж байгаа бол ****** гэдэг хүний 2 тооны адууг хулгай хийхэд ямар үүрэгтэй оролцсон юм бэ? ямар хамтран оролцох хэлбэрээр оролцсон юм бэ? Хэрэв гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэж байгаа бол тухайн адууг алаад авч явсан үйлдэл дээр энэ хүн анхнаасаа мэдэж байсан юм уу? *** сум руу явж ****** гэдэг хүний адууг хулгай хийхдээ энэ хүмүүс мэдэж байсан юм уу? үгүй юм уу? Очсон хойноо мэдээд ямар үйлдэл хийсэн юм бэ? Энд хэрхэн оролцсон юм бэ гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийгээд байгаа юм. Хохирогч ****** болон гэрч нарын мэдүүлгээр юу гэдэг вэ гэхээр энэ 4 хүн Приус 20 машинтай *** сум руу явж байсан гэдэг нөхцөл байдлыг гэрчилсэн болохоос биш хэргийн газар очихоосоо өмнө *** мэдэж байсан юм уу, үгүй юм уу, очоод мэдсэн юм уу, үгүй юм уу, очоод *** ямар байдлаар оролцсон юм бэ гэдгийг нотолсон мэдүүлэг биш байгаа юм. Тэгэхээр хамтран оролцох нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн хэрэгт оролцсон нөхцөл байдлыг судлах ярих мэдүүлэг авахдаа *** анхнаасаа ***ыг зээрэнд явна, архи ууж байгаад архиныхаа халуунд *** явчихсан юм. *** оролцсон гэдэг байдлаар сэжигтнээр ч мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар татагдахдаа ч ийм мэдүүлэг өгсөн. Шүүхийн шатанд энэ л мэдүүлгээ өгдөг. ***ын хувьд 2024 оны 12 сард мэдүүлэг өгөхдөө би энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм, би хулгай хийгээгүй архи ууж яваад ийм нөхцөл байдалд орчихсон юм. Үүнд би хамааралгүй гэдэг нөхцөл байдлыг хэлдэг. Ирсэн хойноо архи уусан асуудал байгаа тэгж яваад цагдаад баригдсан гэдэг асуудлыг ярьдаг. Энэ хэрэгт хамтран оролцсон гэх ***ч мөн *** бид хоёр мэдээгүй юм аа, хамтран оролцсон ямар ч зүйл байхгүй гэдэг нөхцөл байдлын талаар мэдүүлэг өдөг. Тэгэхээр энэ нөхцөл байдалд бид дүгнэлт хийх ёстой. Энэ хүмүүс яагаад мэдүүлэг аваад байгаа юм, үнэлэхгүй юм бол яагаад мэдүүлэг аваад байгаа юм. Хэрэг болсон адуу ажиллаж байгаа газарт яг юу болсон талаар сэргээн дүрслэх гээд ийм мэдүүлэг аваад байгаа юм. Энэ авсан мэдүүлэг дээр ***, ***, нар энэ хэрэгт ***, ***нар хамааралгүй юм аа, архи уугаад тасарсан, согтуу байсан юм. Энэ хэргийг гардан үйлдсэн хүмүүс нь бид хоёр юм гээд мэдүүлэг өгөөд байдаг. Тэгэхээр та дөрвүүлээ явсан юм чинь бүгдээрээ хулгай хийсэн байж таараа гэдэг таамаг байдлаар хүнийг яллаж болохгүй юм гэдгийг хэлэх гээд байгаа юм. Тийм учраас энэ хэрэг дээр миний үйлчлүүлэгч *** хамааралгүй. Хамтран оролцсон хэлбэр гэдэг дээр гэмт хэрэг гүйцэтгэгч ч гэдэг юм уу, хамжигч, хатгагч хэлбэрээр энэ хэрэгт оролцоогүй байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзэж байгаа. Тийм учраас ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай оролцож байна. ***ын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг прокурор яллах талын нотлох баримт болгож оруулж ирсэн. Үүн дээр би үндэслэлээ хэлсэн. Гэхдээ хуулийг яагаад 2 өөр байдлаар хэрэглэж байгаа юм бэ? Шүүхийн шатанд та өмгөөлөгч авна гэвэл та тэр өмгөөлөгчтэй хийсэн гэрээ эсвэл бичгээр хүсэлт аваад ир тэгж байж та өмгөөлөгчтэйгөө шүүх хуралд ор эрхээ хамгаалуул гээд шаарддаг. Тэгсэн мөртлөө цагдаагийн байгууллага дээр ирэхээрээ тэр хуулийн заалт хэрэгждэггүй. Нэг өмгөөлөгч орж ирээд мэдүүлэг авчихдаг. Өмгөөлөгчөө сонгохын тулд бичгээр хүсэлт байх ёстой гээд хууль дээр заачихсан байна. Гэтэл *** би Жавхлан гэдэг өмгөөлөгчтэй оролцоно гэж бичгээр хүсэлт өгөөгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдалд авагдсан мэдүүлгийг энэ хүний эсрэг ашиглах уу, үгүй юу гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээсэй гэдэг байдлаар үндэслэл бүхий тайлбар хэлж байгаа шүү. Тийм учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ***ын хувьд энэ хэрэг дээр *** болон *** нартай бүлэглэн, тухайн гэмт хэргийг урьдчилан төлөвлөж, мэдсэн гэдэг ямар ч үйл баримт хэрэгт авагдаагүй. Мөн тухайн газар очсон хойноо мэдээд оролцсон гэдэг үйл баримт авагдаагүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч , ***, *** нарын өмгөөлөгч ***: “...***, *** нарын гэмт хэргээ өөрсдөө анхнаасаа мэдүүлсэн мэдүүлэг байгаа учраас ***, *** нарын гэм буруугийн асуудал дээр маргахгүй. ***ын хувьд Нарангэрэл өмгөөлөгчийн хэлсэн өмгөөллийн үгийг дэмжиж байна. ***ын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай байна. ***ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хулгайн адуу гэдгийг мэдэж зарсан учраас “мэдсэн” гэж таамаглаж улсын яллагч ялласан гэж ойлгоод байгаа. Гэтэл ***тухайн адууг зарах үедээ хулгайн адуу гэж мэдээгүй. Хамгийн гол нь зарсан мөнгийг нь дансаар авчихсан өөрөө шилжүүлж, нөгөө хоёрыгоо юм авъя гэхэд нь өөрөө захиран зарцуулж, дансаар нь үйлчилгээ үзүүлсэн. Мөнгийг нь өөрийнхөө гар утсаар захиран зарцуулсан учраас хулгайн эд зүйлийн мөнгийг дансаар авч захиран зарцуулсан гэдэг утгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд түрүүнд улсын яллагч ярьж байсан шүүхээс хүлээн зөвшөөрч гэм буруутайгаа зөвшөөрч орж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн түрүүчийн шүүх хурал дээр өмгөөлөгч хэлсэн үгээ давтаж энд яримаар байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа бол тухайн хэргийн үйл баримтыг заавал нотлох ёстой. *** ***нарыг гэм буруутай болохыг нотолсон нотолгоог хуулийн дагуу нотолсон эсэхийг үзэх ёстой. Нотлох баримт дээр тулгуурлаж гэм буруутай эсэхийг шийдүүлэх эрүүгийн хуулийн зорилго байдаг. Гэтэл ***, ***нар энэ гэмт хэрэгт нэгдэн бүлэглэж, урьдчилан тохиролцож явсан гэж дүгнэж байгаа нь улсын яллагч таамаглаж, миний таамаглаж байгаагаар гэдэг байдлаар дүгнэж, цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад ийм байдлаар эхнэрээ дагуулж явсан юм чинь энэ хэргийг чи мэдэж байх ёстой. Үгүй бол хамт явсан юм чинь чиний архи уугаад тасраад гэж ярьж байгаа чинь худлаа гэж таамаглаж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. ***, *** нарын хувьд өөрсдийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас энэ хэрэгт ***, ***нарыг гэм буруутай болохыг тогтоосон нотлох баримт байхгүй. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч : “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***: “...би уг хэрэгт оролцоогүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч ***, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч *** нар маргадаг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг. Харин шүүгдэгч , *** нар улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл улсын яллагч “...шүүгдэгч , *** нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, "***" гэх газраас ***улсын дугаартай "КІА. BBongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн хээр алаг сувай гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна... Энэ үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “бүлэглэж”, “бусдын олон тооны малыг” “машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч ***, ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэмт хэргийн улмаас хохирогч ***өд 2,400,000 төгрөгийн хохирол, ******т 2,400,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байгаа. Уг хохирлыг шүүгдэгч нараас төлж барагдуулсан байгаа тул бусдад төлөх хохирол төлбөргүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч *** нар “... Хамтран оролцсон хэлбэр гэдэг дээр гэмт хэргийн гүйцэтгэгч ч гэдэг юм уу, хамжигч, хатгагч хэлбэрээр энэ хэрэгт оролцоогүй байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзэж байгаа. Тийм учраас ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч *** нар “...***ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч оролцож байгаа... ***, ***нар энэ гэмт хэрэгт нэгдэн бүлэглэж, урьдчилан тохиролцож явсан гэж дүгнэж байгаа нь улсын яллагч таамаглаж, миний таамаглаж байгаагаар гэдэг байдлаар дүгнэж, цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад ийм байдлаар эхнэрээ дагуулж явсан юм чинь энэ хэргийг чи мэдэж байх ёстой. Үгүй бол хамт явсан юм чинь чиний архи уугаад тасраад гэж ярьж байгаа чинь худлаа гэж таамаглаж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. ***, *** нарын хувьд өөрсдийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэгт ***, ***нарыг гэм буруутай болохыг тогтоосон нотлох баримт байхгүй. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2539000350043 дугаартай хэргээс шүүгдэгч ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал: Улсын яллагч прокурорын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 69А дугаартай яллах дүгнэлтдээ:
Шүүгдэгч , *** нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, "***" гэх газраас ***улсын дугаартай "КІА. BBongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн хээр алаг сувай гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан адууны зүсэж, жижиг хэсэг болгосон адууны шир, 20.7 метр урттай олс, ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 10273, замаг нь 10273 дугаартай буу 1 ширхэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон нь тодорхойгүй, тухайн цаг хугацаанд хамт явсан боловч шүүгдэгч н хөдөө гэр лүү явна ..., хээр зээр харна..., гэсэн зорилгоор хамт явсан гэх мэдүүлгээс ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцсон эсхүл үйлдлээрээ нэгдэн бүлэглэсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар бүрэн хангалттай тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ***, *** нар нь шүүгдэгч , *** нартай бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэж хулгайлсан нь нотлох баримтуудаар үйл баримтын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч , *** хувьд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, "***" гэх газраас ***улсын дугаартай "КІА. BBongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн хээр алаг сувай гүү, зээрд халзан гүү болох 2 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг "***" гэх газраас ***ын 2 тооны адууг буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *** нь , Д.*** нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын нутгаас хулгайлсан хохирогч ***ийн эзэмшлийн 2 тооны адууны махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж гөөс авч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн *** суманд мал, мах худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ***, ***нарт худалдан борлуулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан адууны зүсэж, жижиг хэсэг болгосон адууны шир, 20.7 метр урттай олс, ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 10273, замаг нь 10273 дугаартай буу 1 ширхэг болон бусад нотлох баримтуудаар, нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч , *** нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг ба түүнээс гадна ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь мал хулгайлах гэмт хэрэг гэж хуульчилсан.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө болох малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгсөн ба хуульд зааснаар бол бусдын нэг тооны малыг хулгайлсан ч гэмт хэрэг бөгөөд нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор үйлдэгддэг тул энэхүү үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ гэмт хэрэг төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Харин энэ гэмт хэргийг “олон тооны малыг хулгайлж”, “бүлэглэж”, “улсын хилээр нэвтрүүлж”, “машин механизм ашиглаж”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж”, “гойд ашиг шимт малыг хулгайлж” гэсэн хүндрүүлэх шинжүүдийн аль нэгийг хангасан байхаар зааж өгсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор заасан. Мөнгө угаах гэмт хэрэг нь ашигласнаараа, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч , *** нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь бусдын 4 тооны бод малыг бүлэглэн машин механизм ашиглан өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан нь “олон тооны малыг”, “бүлэглэж” “машин механизм ашиглаж” үйлдсэнээрээ хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан шинжийг хангасан, хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Иймд шүүгдэгч , *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч , *** нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч , *** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***улсын дугаартай "КІА Bongo3-III" маркийн тээврийн хэрэгсэл нь “***” ББСБ ХХК-ийн эзэмшлийнх, ***улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь ***ын эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тухайн тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнийг шинжээчийн дүгнэлтээр "КІА Bongo3-III" маркийн тээврийн хэрэгслийг 16,400,000 (арван зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөг, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 6,100,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүгдэгч , *** нараас уг үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч гөөс 11,250,000 төгрөг, шүүгдэгч ***оос 11,250,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч , *** нарын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас нэр бүхий 2 хохирогчид нийт 4,800,000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Шүүгдэгч нар нь хохирогч ***, *** нарт учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогч нарын “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч , *** нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.***: “...Шүүхээс шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. ***, *** нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзээд тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ***ын хувийн байдал буюу бага насны хүүхэдтэйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч *** *** нарт хорих ял оногдуулах санал гаргасан тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан үзээд тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Нэгэнт хорих ял оногдуулах саналтай байгаа учраас *** *** нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суух хаяг буюу Хэнтий аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоолгох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны шир, олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болонгуут устгуулах саналтай байна. Харин галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасагт шилжүүлэх саналтай байна. Шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6,100,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *** *** нараас гаргуулан улсын төсөвт оруулах. Мөн шүүгдэгч ***, *** нарын гэм хэрэг үйлдэхдээ ашигласан ***улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 16,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ***, *** тус бүрээс 8,200,000 төгрөгийг гаргуулан саяыг гаргуулж улсын орлогод шилжүүлэх саналтай байна гэв.... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч , ***, *** нарын өмгөөлөгч ***: “...Миний үйлчлүүлэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Шүүгдэгч ***ын хувьд нөхөр *** нь шийтгүүлээд явах гэж байгаа учраас 4 хүүхдийнхээ хамт үлдэх гэж байна. *** ***нарын хувийн мал нь Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг. ***ын хувьд амьжиргааны хэдэн мал дээрээ ирж очих боломжийг олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ***д хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн заалтыг хэрэглэж 6 сарын хугацаагаар тэнсэж өгөөч гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч ***: “...Санал байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч : “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг маань жаахан багасгаж өгөөч...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *** “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг маань жаахан багасгаж өгөө...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *** “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч , ***, *** нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож буй эсэхийг тус тус тооцож үзэхэд шүүгдэгч , *** нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч , *** нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч ***ыг 6 сарын хугацаанд Хэнтий аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч ***д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан бөгөөд уг хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус, хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүгдэгч нарын өмгөөлөгч ***ийн саналыг хүлээн аваагүй болно.
Бусад асуудлын талаар:
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч ***ын эзэмшлийн 6,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн ***улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 10273, замаг нь 10273 дугаартай буу 1 ширхгийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, 20.7 метр урттай олсыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч , *** нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд, шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Яллах дүгнэлтэд дурдсан эд мөрийн баримтаар хураан авсан адууны зүсэж, жижиг хэсэг болгосон адууны шир нь шүүхэд хэргийн хамт ирээгүй болох нь “Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул уг эд мөрийн баримтыг шийдвэрлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***, *** овогт ***ын ***нарыг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч *** овогт ***ы ***, *** овогт ***ын *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан, шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ***ы ***, ***ын *** нарт тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , *** нарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ыг 6 сарын хугацаанд Хэнтий аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч ***д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , *** нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** ББСБ ХХК-ийн эзэмшлийн ***улсын дугаартай "КІА Bongo3-III" маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 16,400,000 (арван зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөг, шүүгдэгч ***ын эзэмшлийн ***улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 6,100,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг шүүгдэгч , *** нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч гөөс 11,250,000 (арван нэгэн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг, шүүгдэгч ***оос 11,250,000 (арван нэгэн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч ***ын эзэмшлийн 6,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн ***улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 10273, замаг нь 10273 дугаартай буу 1 ширхгийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, 20.7 метр урттай олсыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч , *** нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд, шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч , *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА