Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

 2026           01          14                                          2026/ШЦТ/32

 

 

                               

             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Иргэдийн төлөөлөгч ****

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****өд холбогдох эрүүгийн 2539000000233 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч **** нь 2025 оны 07 дугаap сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын "****" 1 дүгээр багийн нутагт байрлах наадмын талбайн хойд талд байх хүндэтгэлийн монгол гэрт ****ы хүзүү хэсэгт 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ****: “...Анх би тэр орой авгайтайгаа уулзах гээд гэр лүү орсон. Ороход **** бүрлээч 2 үлдсэн байсан. Тэгээд юм яриад байж байхад нь айраг уучхаад гаръя даа гэтэл тэр 2 муудалцаад ирэхээр нь боль боль гээд муу цагдаагийн бууны нохой цуг алчихъя гээд над руу ухасхийгээд миний хэнхдэгт хутга хүргэсэн. Тэгээд удалгүй ахиад юу яасан. Тэгэхээр нь би ахиад боль боль гээд цохих гээд хутга руугаа ухасхийхэд нь хутгыг нь түрүүлж аваад юу болсныг мэдэхгүй тэр хооронд тийм явдал болсон байсан...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...Гэмт хэрэгтэн миний ханийг хутга шөвөг барьсан гэж байна. Би ханьтайгаа 25 жил амьдрахдаа хутга шөвөг барьж байхыг нь хараагүй, үзээгүй. Хэрвээ яг эр хүний ёсоор хоорондоо муудалцаад сайдалцаад байж байсан бол хэзээ ч миний хань энэ хүнд алуулах нь байтугай цохиулахааргүй чадал чансаатай хүн байсан. Санаатай араатан шиг араас нь гэтэж байгаад ямар ч зорилго зорилтгүй миний ханийг ингээд л алхчихсан байна гэж би бодож байгаа. Энэ хүн хэзээ ч хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хэзээ ч засрахгүй. Угаасаа сум дээр байнга биедээ хутгатай явдаг гээд бүх хүн ярьдаг. Тэгээд би өнөөдөр хань ижлээрээ хохироод, ар гэрээрээ хохироод байнгын хар дарсан зүүд шиг өдрүүд өнгөрүүлээд л явж байна. Энэ хүн ахиж бусад хүмүүст ийм уй гашуу учруулаасай гэж бодож байна. Байх ёстой газраа байгаасай гэж хүсэж байна. Надад энэ хүнээс асуугаад байх юм байхгүй. **** нь надад бол огт өөр юм ярьсан. Надаас байцаалт авна гээд цагдаа дээр очиход **** үүдэнд нь сууж байсан. Чи яагаад тэр 2-ыг муудалцахад салгаж чадаагүй юм бэ, яг юу болсон юм бэ гэсэн чинь эхлээд **** орж ирээд тэр 2 муудалцсан. Тэгэхээр нь би салгах гэж оролдсон зүгээр болохгүй байхаар нь би түрүүлээд гараад явчихсан гэж яг хэрэг болсны дараа хэлсэн. Гэтэл энэ хүн өнөөдөр миний ханийг хутга шөвөг барьсан гээд шал өөр юм яриад л байж байна. Миний хань амьдралдаа хүн рүү хутга шөвөг барьж үзээгүй...” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539000000233 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 07 дугаap сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын "****" 1 дүгээр багийн нутагт байрлах наадмын талбайн хойд талд байх хүндэтгэлийн монгол гэрт ****ы хүзүү хэсэгт 1 удаа хутгалж алсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 2-7, 8-23)

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1-р хх-ийн 24)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 26-27, 32-33, 38-39, 41-42)

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28, 29-30, 34, 35)

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 132-135, 136-143)

Хохирлын баримтууд (2-р хх-ийн 106-112)

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****ын “...Манай сумын 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ 2025 оны 07 дугаар сарын 18-наас 20-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан юм, талийгаач бид хоёр 20 цагийн үед наадмаа үзэж явахдаа сумын хүндэтгэлийн гэрээр ороход Засаг дарга “****” багийн иргэдтэй сууж байсан. Бид хоёрыг ороход 2 аяга айраг, 100 грамм архи хийж өгөхөөр нь нөхөр нь бид хийж өгсөн айраг, архийг нь уучихаад, ойн тэмдгээ авчихаад стадион ороход үзүүр түрүүний бөх барилдаад дуусаж байсан. Бид хоёр үзүүр түрүүний бөх үзчихээд гэртээ ирсэн. Наадмын хаалтын шоу 22 цагт эхэлнэ гэж байсан болохоор би хувцсаа сольсон. Нөхөр тэжээвэр унагаа угжчихаад бид хоёр буцаад шоу үзэхээр гарсан. Тэгээд стадионы хаалгаар ороход ангийнхаа ****тэй таараад юм яриад зогсож байхад талийгаач “Манай ангийнхан стадионы баруун талаар байна. Тэд нар дээр очлоо” гээд яваад өгсөн. Ангийнхан нь ер нь тэнд байж байсан. Тэгээд би ****тэй шоу үзээд байж байхад манай ангийн 1 эрэгтэй, 2 эмэгтэй нэмж ирээд бид хэд шоу үзсэн. Шоу үзэж байхад манай 9 настай охин ангийнхантайгаа явж байхаар нь охиноо аваад нөхрийгөө хайгаад талбайн баруун талд гарахад ангийнхан нь зогсож байсан. Ангийнхнаас нь асуухад “Саяхан энд зогсож байсан. Ойрхон байгаа байх аа” гэж хэлсэн. Шөнө болсон болохоор охин бид хоёр даараад машиндаа ирж суугаад паараа асааж сууж байгаад нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Тэгээд гэнэт сэрээд утасны цагаа харахад 02 цаг 40 минут болж байсан. Стадионы шоу тарчихсан хүмүүс харагдахгүй болчихсон байсан. Гэрийн урд талд цагдаагийн алаг машин зогсож байгаа харагдсан. Тэгээд охиноо сэрээгээд “Аав чинь алга, ангийнхантайгаа явчихсан юм байх даа. 3 цаг болж байна. Хоёулаа харья” гээд машинаа асаагаад засмал руу ордог уулзвар дээр эмнэлгийн машин надтай зөрөөд явсан. Тэгээд сумын наах нь сүлжээ ордог газарт явж байхад хэсгийн төлөөлөгч Хангай залгаад "Та хүндэтгэлийн өргөөний энд хүрээд ирээч. **** ах нэг л биш болчихлоо" гэж хэлэхээр нь би буцаад гэр дээр ирэхэд, нэлээн олон цагдаа тойроод зогсчихсон, ногоон **** толгойг нь өвдөг дээрээ тавьчихсан, эмч хиймэл амьсгал хийгээд байж байсан. Тэгээд би нөхөр дээрээ орилоод очиход **** “Гайгүй гайгүй” гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа нар охин чинь айчихна. Гэртээ хариад ар гэрийнхэнд мэдэгдээд байж бай гээд намайг машинд суулгаад явуулсан. Тэгээд би ээжийндээ ирээд дүү нар болон талийгаачийн аав, ээжид хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 49-50)

 

Гэрч ****ын “...Түүнээс хойш нөхөр **** хүндэтгэлийн өргөөний хавиар харагдахгүй байсан. Би 23 цагийн үед ажил дуусаж гэр лүүгээ цуг ажиллаж байсан Д.Ганчимэгээр гэртээ хүргүүлэн очиж унтсан. Маргааш нь 07 дугаар сарын 21-ны өглөө 08 цагийн өнгөрөөж **** сумын захиргаан дээр очоод ажлын хүмүүсээс нөхрийнхөө талаар сонссон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 59-60)

 

Гэрч ****ийн “...**** ахтай гэрийн гадаа зогсож байхад **** ах гэрийн гадаа ирснээ "Манай хүн байна уу" гээд эхнэрээ асуухаар нь “Танай хүн аль эрт явчихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд **** ах ч явах шиг болсон. **** ахтай уулзсны дараа манай хүн ирсэн билүү, аль эсвэл **** ахыг ирэхээс өмнө ч ирчихсэн байлуу би сайн санахгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр **** ирчихсэн явъя гэсэн. Тэгэхэд л гэрээс **** ах писданууд гэсээр орилоод гарч ирж байх шиг байсан. Эхлээд хэн гарч ирснийг бол би хараагүй, **** ахын дуу сонсогдоод гарч ирж байгааг хальт харсан. Манай хүн ч “Хүзүүгээ дараад гараад ирлээ. Хурдхан явж цагдаа дуудъя” гээд намайг дагуулаад стадионы тийшээ гүйхэд цагдаа таарсан. Манай хүн тухайн цагдаад “Гэрийн тэнд хүмүүс бие биенийгээ зүсчих шиг боллоо. Хурдан очоорой” гэж хэлсэн. Тэнд байсан цагдаа нар гүйгээд очиход нөхөр бид хоёр араас нь очоод харахад Тамгын газрын хоёр гэрийн голд **** ах ****ыг хүзүүгээр нь тэвэрчихсэн сууж байсан. Би гэрээс юм авъя гэхэд цагдаа нар одоо юм авах боломжгүй гэсэн. Манай хүн ч намайг битгий хар гэхээр нь би тэр хоёрыг сайн харж чадаагүй. Нөхөр бид хоёр машин руугаа алхаад машин дээр ирж гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-64)

 

Гэрч Н.****ын “...2025 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед шоу тарах үед хоолны гэрээс Санхүүгийн албаны дарга **** гарч ирээд “Намайг хүргээд өгчих машин байна уу?, манай хүн ирж авмаар юм даа” гэж хэлж байсан. Би тухайн үед машин дээрх ачаагаа тойрч хараад яваад байсан юм. Тэгэхэд **** даргын нөхөр **** ирчихсэн эхнэрээ авч явах гээд зогсож байхад хоолны гэрээс талийгаач **** /****/ хүзүүгээ гараараа дарчихсан байдалтай гарч ирсэн. Араас нь **** хутга шиг юм барьчихсан гарч ирсэн. Тэр барьсан юмыг нь би хутга юм уу л гэж харсан. Шөнө гялалзаад байсан. Тэр үед **** нь хоолны гэрийн зүүн талд очоод унаад өгөхөд **** араас нь очоод талийгаачийн толгойноос түшэж босгоод “Даавуу байна уу?” гээд орилоод байсан. Тэгэхэд Болдоо буюу /****/ гэрээс гарч ирснээ хойшоо чигтэй яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд байж байхад Халтарын Болдоо гэрийн баруун талаас гарч ирэхэд нь цагдаа нарт би “Энэ Болдоо гэрт байсан” гэж хэлхэд цагдаа нар ****, **** нарыг хамт аваад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 67-68)

 

Гэрч Т.****ын “...тэр үед би ч нээх анзаараагүй гэрт хүн байгааг ч мэдээгүй зогсож байхад гал тогооны гэрээс **** буюу /****/ хүзүүгээ дараад гарч ирснээ зүүн гар тал руугаа алхаад явахад араас нь **** гарч ирж байгааг харсан. Би ч гайхаад юу болов, яагаад хүзүүгээ дараад байгаа юм бол гээд харахад **** гартаа цустай хутга барьчихсан гэрийн гадаа юм яриад байсан. Би тухайн үед сандраад юу яриад байгааг нь ойлгоогүй, эхнэрийг битгий хар гээд дагуулаад стадионы чигтэй гүйчихсэн. Тэр хавьд нэг цагдаа явж байхаар нь тухайн болсон үйл явдлыг хэлэхэд нөгөө цагдаа “Би цагдаа дуудчихаад ирье” гээд гүйгээд явчихсан. Төд удалгүй баахан цагдаа нар ирсэн. Тухайн газрын гэрт манай эхнэрийн эд зүйлүүд  байсан болохоор юмыг нь авахаар очиход **** нь ****ыг өвдгөн дээрээ тэвэрчихсэн, хүзүүг нь гараараа дарсан байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-71)

 

Гэрч ****ын “...07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд наадмаа үзсэн ба 20-ны орой 19 цагийн үед эхнэрийн хамт гэр бүлийнхээ найзуудтай **** гэх найзынхаа барьсан гэрт очиж нийлж суугаад архи ууцгаасан. Тэгээд орой 22 цагийн үед эхнэр болон тэнд байсан 2 найзуудтайгаа шоун дээр ирж шоу үзэж байгаад, тэндээсээ сур харвааны баруун хойд талд баригдсан нэг найзынхаа гэрт ирж тойруулж байсан архинаас 2 хундагыг татсан. Тэгээд тэндээсээ нөгөө хэдтэйгээ шоун дээр буцаж ирээд ангийн найз ****тай таарсан. Тэгсэн **** “Хойшоо хүндэтгэлийн гэр лүү явъя” гээд намайг дагуулаад явсан. Тэгээд гэр лүү ороход гэрт таньдгаас ****, **** байсан. Ер нь өөр ганц нэг хүмүүс орж гараад байсан. **** надад хундаганд виски хийж өгөхөөр нь нэг татсан. Тэгэхэд **** нэлээн халамцуу, над руу агсрах маягтай том том дугараад байсан. Би нээх тоогоогүй. ****, **** нар хэзээ явсныг санахгүй байна. Нэг мэдсэн **** ороод ирчихсэн байсан. Тухайн үед нэлээн согтчихсон ухаан орж гараад байсан. Гэрээс нэг гарч байснаа санаж байна. Буцаад гэр лүү орсон үгүйгээ санахгүй байна. Нэг мэдсэн **** талийгаач ****ыг гэрийн гадаа толгойг нь өвдгөн дээрээ тавьчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75-77)

 

Гэрч ****ийн “...2025 оны 07 дугаар  сарын 20-ны орой шоун дээр 10 жилийн ангийн 8-9 хүнтэй тааралдаж 1 цаг орчим хамт байж байгаад бид сургуулийн 100 жилээр тухтай уулзая гэж хэлээд ер нь тарцгаасан. Тэгээд манай ангийхнаас 2-3 хүн нь явчихаар нь би үлдсэн хэддээ баяртай гэж хэлэх гэтэл талийгаач **** байхгүй болчихсон байсан. Тэгээд би ангийхандаа баяртай гэж хэлээд шууд хөдөө явцгаасан. Тэгээд хөдөө очиж амраад 06 цагийн үед сэрээд утсаа шалгатал манай ангийн охин Хонгорзул над руу залгасан байхаар нь буцаагаад залгатал Хонгороо надад **** хүнд хорлогдсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 85-86)

 

Гэрч ****ийн “...2025 оны 07 дугаар сарын 20-ны орой гадаа задгай шоун дээр 23 цаг 30 минутын үед манай ангийн 8-9 хүн тааралдаж хамтдаа 1 орчим байж байгаад сургуулийн 100 жилээрээ сайхан тухтай уулзалдая гэж хэлээд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг 30 минутын үед салаад явцгаасан. Тэгээд би гэртээ харьж амраад өглөө 08 цагийн үед сэрээд утсаа хартал манай ангийн хүмүүсээс баахан дуудлага ирсэн байхаар нь ангийн найз **** руу залгатал манай ангийн ****ыг бурхан болсон байна гэж хэлсэн. Тухайн өдрийн өмнө талийгаач **** эрүүл байсан шиг байсан. Надад лав огт уусан гэж санагдаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-90)

 

Гэрч ****ын “...2025 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай найз **** бусдад хорлогдож нас барсан юм. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа манай хамаатны ах Өтөөнөө над руу залгаад ****ын 100 жилээр ногоон **** надтай таараад “Өнөөдөр 2 хүн нухна аа. Нэг нь танай Ганбаа шүү” гээд явж байсан. Ах нь тухайн үедээ чамд хэлэх гэж байгаад мартчихсан байсан. Ахын дүү зүгээр биз дээ- гэж хэлсэн. Би сүүлд нь бодох нь ээ нэг жил орчмын өмнө **** бид 2 ногоон ****төй цуг архи ууж байгаад зодож байсан юм. Тэрэнд л юм санаж явдаг юм шиг байгаа юм. Тэгээд л миний найзыг хорлосон байх...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 93-94)

 

Гэрч ****ийн “...Би наадмаар очихын хувьд бол очсон. Гэхдээ таараагүй. Ганбат согтуу гэртээ хэвтэж байна гэж дуулдсан. Би Ганбаттай уулзаагүй удаж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 98-99)

 

Шүүгдэгч ****ийн сэжигтнээр өгсөн “...би гал тогооны гэр лүү ороход гэрт 1 хүүхэдтэй хүүхэн, хуучин засаг дарга ****, ****, **** нар 1 виски тойруулаад ууж байсан. Би гэрт байсан хүмүүстэй мэнд мэдээд сууж байхад удаагүй нөгөө хүүхэдтэй хүүхэн гарсан. Араас нь **** дагаад гэрээс гарсан. Тэр үед **** нь ****аас хэрүүл өдөөд ****ыг “Чам шиг чулуу төмөр, чулуу түүж баяжаагүй” гээд хэрүүл өдөөд бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж маргалдаж байснаа **** нь гэнэт ширээн дээр байсан хутгыг аваад **** руу дайрахаар нь би дундуур нь ороод хутгатай гарыг нь цохиод түлхэх үед хутга нь миний баруун хөхний дээр хатгагдаад ширээн дээр унасан. **** ч өөрөө сандал дээрээ суусан. Тэгэхэд **** ****ыг “Шааж чадахгүй байж битгий хутга барьж бай” гэж хэлэхэд **** “Чамайг ална” гээд дахиад хутга руу ухас хийхээр нь би хутгыг нь авхуулахгүй санаатай шүүрээд авахад **** “Над руу чам шиг цагдаагийн бууны нохой, шоронгийн хулгайч яах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь “Цагдаагийн бууны нохой ийм байдаг юм” гээд солгой гараарай савсан чинь ****гийн хүзүүний хавьд хутгалчих шиг болсон. **** хүзүүгээ дараад гэрээс гүйгээд гарсан. Би ч араас нь гарахад **** зүүн гар тал руугаа хэд алхаж яваад зүүн гэрийн наах нь газарт унаад өгөхөөр нь би дээш өндийлгөж босгоод шархнаас гарч байгаа цусыг нь дарсан. Дараах нь цагдаа ирсэн. Харин эмнэлэг 1 цаг орчмын дараа ирсэн. Би эмнэлгийн машин иртэл талийгаачийн цусыг хоёр гараараа дарж суусан. Тэгээд цаг орчмын дараа эмч ирээд цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийсэн боловч өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэр үед талийгаачийн эхнэр ирээд орилоод байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 26-28)

 

Шүүгдэгч ****ийн яллагдагчаар өгсөн “...Би урьд нь сэжигтнээр дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөч байгаа тул өөрийн эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 38)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 456 дугаартай “...1. 2. ****ын биед нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

4. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

6. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 104-105)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 449 дугаартай “...1. 2. ****ийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 111-112)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ХЭН0125/099 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч ****ы цогцсын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. ****ы гарын дардас нь гарын хээний нэгдсэн санд MN000810002407 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна.

3. Харин гарын хээний нэгдсэн санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 118-119)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны ЕГ0125/2028 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй...” (1-р хх-ийн 125-126)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 084 дугаартай “...1. Амь хохирогчийн цогцост хүзүүний баруун тал, баруун талын гүрээний тараагуур судас, залгиурын баруун хэсэг, хэл, шүдийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү, хацарт шарх, баруун гуянд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хүзүүний баруун тал, баруун талын гүрээний тараагуур судас, залгиурын баруун хэсэг, хэл, шүдийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Эрүү, хацарт шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. 3. Хүзүүний баруун тал, баруун талын гүрээний тараагуур судас, залгиурын баруун хэсэг, хэл, шүдийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү, хацарт шарх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

4. 5. Эрүү, хацарт шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун гуянд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

6. Амь хохирогч нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 1.6 промилли илэрсэн. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

8. Амь хохирогч нь хүзүүний баруун тал, баруун талын гүрээний тараагуур судас, залгиурын баруун хэсэг, хэл, шүдийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ.

9. Амь хохирогч нь нэгдүгээр бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 146-151)

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5193 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн ****ийн гэх 10 ширхэг хумсан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. ****ийн гэх 10 ширхэг хумсан дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 165-166)

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5192 дугаартай “...1. ****ын хумснууд нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Хумснуудаас биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 172-173)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5191 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн ****ы гэх 10 ширхэг хумсан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. ****ы гэх 10 ширхэг хумсан дээр илэрсэн цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 180-181)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5190 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн дээж-с цусны ул мөр илэрсэн.

3. Уг цусны ул мөр нь О(1) бүлгийн харьяалалтай байна.

4. Тохирох эсэхийг биологийн шинжилгээгээр шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 187-188)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5189 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн гэрийн дотор баруун урд сандал дээрээс бэхжүүлсэн цус мэт зүйл №12 гэж хаягласан марль дээр цус илэрсэн.

2. Гэрийн дотор баруун урд сандал дээрээс бэхжүүлсэн цус мэт зүйл №12 гэж хаягласан марль дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 194-195)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5188 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн дээж-с цусны ул мөр илэрсэн.

3. Шинжилгээнд ирүүлсэн дээжээс цусны бүлгийг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 201-202)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5187 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн гэрийн хаалганд дуссан цус мэт зүйлээс авсан арчдас гэх марль дээр цус илрээгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 208-209)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5186 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн гэрийн урдаас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон бинт №10 гэсэн хаягтай бинтнүүд дээр цус илэрсэн.

2. Гэрийн урдаас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон бинт №10 гэсэн хаягтай бинтнүүд дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 215-216)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5185 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн объектуудаас цусны ул мөр илэрсэн.

2. Уг цусны ул мөрүүд нь О(1) бүлгийн харьяалалтай байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээр илэрсэн цусыг ****, **** нарын цусны бүлэгтэй тохирох эсэхийг биологийн шинжилгээгээр тогтоохгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 222-223)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5184 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн захтай шаргал өнгийн цамц, урдаа хар өнгийн бичигтэй цагаан өнгийн футболка, шаргал өнгийн даавуун өмд, цагаан өнгийн хос оймс, хар өнгийн хос пүүзэн дээр цус илэрсэн.

2. Захтай шаргал өнгийн цамц, урдаа хар өнгийн бичигтэй цагаан өнгийн футболка, шаргал өнгийн даавуун өмдөн дээрх цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна.

3. Цагаан өнгийн хос оймс, хар өнгийн хос пүүзэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 229-230)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5183 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн түрийтэй хос гутал дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

2. Цагаан өнгийн даавуун монгол цамц, цэнхэр өнгийн даавуун өмд дээр цус илрээгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 236-237)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5182 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цамц, мак, женсин өмд, тэлээ, гутал, цаг зэрэгт цусны ул мөр илэрсэн, малгайнд цусны ул мөр илрээгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн цамц, мак, женсин өмд зэргээс илэрсэн цусны ул мөр нь О(1) бүлгийн харьяалалтай байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн цамц, мак, женсин өмд зэрэгт илэрсэн цусыг ****, **** нарын цусны бүлэгтэй тохирох эсэхийг биологийн шинжилгээгээр тогтоохгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 244-245)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5181 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 11,4 см бор өнгийн модон иштэй 26,3 см урттай хутганы дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. 11,4 см бор өнгийн модон иштэй 26,3 см урттай хутганы дээрх цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна.

3. ****ы гэх хатаасан цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна. 4. ****ийн гэх шингэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 1-2)

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЕГ0825/2551 дугаартай “...1. ****ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 16-18) болон шүүгдэгч ****ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын рокурор Н.Мөнгөнцэцэг би шүүгдэгч **** овогт ****гийн ****өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож түүний гэм буруутай эсэх талаар улсын яллагчийн дүгнэлтийг гаргахад бэлэн болсон байна. Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын наадмын талбайд байрлах хүндэтгэлийн Монгол гэрт иргэн ****ы хүзүү хэсэгт хутгалж, хүзүүний баруун талын гүрээ хэсгийн тараагуур судас, залгиурын баруун хэсэг, хэл шүдийг гэмтээсэн, гүн хатгаж зүсэгдсэн, шарх гэмтэл учруулж  өөрөөр хэлэх юм бол хүнийг санаатайгаар алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримт болон өнөөдрийн эрүүгийн хэрэг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхэд мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухайд эрдэнэт хүний амь бол нас хохирсон. Хэзээ ч ямар ч байдлаар сэргээх, тухайн хохирогчийн эрхийг сэргээх, тогтоох ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хор уршгийн тухайд оршуулгын зардалтай холбоотой баримтуудыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний  өмгөөлөгч нараас гаргаж өгсөн байж байгаа. Ингээд 48.557.818 төгрөгийг нэхэмжилсэн. Уг төлбөрийг шүүдэгч ****өөс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэрт гаргуулах байдлаар тусгаж өгөөч. Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн дунд Япон улсад суралцаж байсан. Аавыгаа хөдөөлүүлэх буяны ажилд болон цаашид гэр бүлээ харж хамгаалах шалтааны улмаас Япон улсад үргэлжлүүлэн суралцах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас эх орондоо ирсэн байгаа. Энэ бол энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг байна гэж үзэж байгаа учраас 3 сая төгрөгийн хохирлыг  хэдийгээр өнөөдрийн шүүх хуралдаанд баримтыг гаргаж өгөөгүй ч гэсэн иргэний журмаар нотлох баримтаа жич бүрдүүлж нэхэмжлэх байдлаар  шүүхийн шийдвэрт тусгаж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Талстболорын сэтгэцэд гэмтэл учирсан.  Энэ талаар шинжээчийн дүгнэлт 3 зэрэглэл  байна гэж тогтоосон байна. Үүнийг эрхэм шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж хуульд заасан эрх хэмжээний хүрээнд 3 дугаар зэрэглэлд хамаарах мөнгөн дүнгээр тооцож шүүгдэгч ****өөс гаргуулах нь зүйтэй тийм учраас  шүүгдэгчээс гаргаж өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...Зүв зүгээр баярлаад явж байсан хүнийг ямар ч  санаа зорилгогүйгээр мал шиг алчихсан. Маш их гомдолтой байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ****: “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлтээ гаргая. Учир нь юу гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох зохих баримт байдаг. Энэний 1.4-т эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах хүндрүүлэх нөхцөл байдал хамаардаг. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр шүүгдэгч ****өд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ зүйлчлэлийн хүрээнд гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. Хэрэг гарсан нөхцөл байдлыг эргэн сэргээж дүрсэлж харах юм бол тухайн цаг хугацаанд баяр наадам буюу Хэнтий аймгийн **** сумын 100 жилийн ойн арга хэмжээ болж байсан. Хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг бол холбогдох гэрчүүд мэдүүлдэг. Эдгээр баримтуудаас харахад амь хохирогч ****ы хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрэглэхдээ гэрчүүдийн мэдүүлгээр нэлээн согтолттой байсан гэдэг ийм мэдүүлгийг өгдөг. Тухайлбал гэрч ****ын мэдүүлэг дээр амь хохирогчийг нэлээн согтолттой байсан гэдгийг мэдүүлэг. Мөн шүүдэгч ****ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт Б.****, **** 2 нэлээн согтолттой байсан. Тухайн үед би архи уугаагүй байсан. Болж байгаа үйл явдлыг бүрэн дүүрэн ойлгох чадвартай байсан гэж мэдүүлдэг. Ингээд харахаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж миний хувьд дүгнэж байна. Учир нь тухайн хэрэг болсон гэрийн хажууд байсан ****, Бат, **** нарын мэдүүлгээр хэрэг болсон гэрт хүмүүс ямар нэгэн байдлаар муудалцаж, маргалдаж чанга дуу чимээ гаргасан зүйл байгаагүй гэдгийг гэрчилсэн байдаг. Харин эсрэгээрээ шүүгдэгчийн зүгээс гэрт маргаан болсон юм аа, 5 минут орчим маргаан үргэлжилсэн юм аа, амь хохирогч **** чанга дуугаар би баян чи бууны нохой гэж орилж байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт чанга дуутай байсан гэж мэдүүлж байна. Энэ нь ****, Бат, **** нарын гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байгаа юм. Дээрээс нь амь хохирогч **** миний цээжин тус газар хутгалж гэмтээсэн гэдэг мэдүүлэг өгдөг. Энэ нь өөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Хийгдсэн ажиллагаа өөрөө хүчингүй болсон ийм үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байж байгаа. Тэгэхээр холбогдох шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч ****ы ходоодонд 2,3 промиль, цусанд 1.6 промиль илэрсэн үүгээр  дунд зэргийн согтолттой байсан гэж дүгнэгдсэн байгаа. Тэгэхээр дунд зэргийн согтолттой хүн хөдөлгөөний тэнцвэрээ алдаж, яриа нь бүдэг, ухаан санаа бүрхэг, бодол санаа нь удаашрах, шийдвэр гаргах чадвар муудах гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тийм учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөөч гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хэрвээ маргалдаж муудалцсан бол маргалдаад нэгэн рүүгээ хутга шөвөг бариад дайрсан асуудлыг шүүгдэгч ярьдаг. Ийм нөхцөл байдлыг шүүгдэгч дундуур нь орж салгасан асуудал байж байгаа.  Тэгэхээр хэргийн газрын үзлэгээр баталгаажуулсан гэрийн доторх гэрэл зураг хэрэгт авагдсан байдаг. Гэрч ****, шүүгдэгч ****, амь хохирогч ****ы сууж байсан байдлыг харах юм бол маргалдаад босоход ширээн дээрх эд зүйлс тарж унах асуудал байж байдаг. Тэгэхээр хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг дээрх фото зургаар харахад бүх зүйл байрандаа байж байх жишээний гэх мэтчилэн шүүгдэгчийн мэдүүлж байгаа зүйл бол худлаа юм дээрээс шүүдэгч зөрүүтэй мэдүүлэг өгөөд байна гэж үзэж ийм дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд 48.557.818 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулъя. Дээрээс нь сэтгэцэд учирсан хохирлыг Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан аргачлалын 3.3-т зааснаар хүн амын дундаж наслалт 2025 онд 71.8 гэж тоо гарсан. Амь хохирогчийн насыг 47 гэж тооцох юм бол зөрүү 24.8 гэж гарсан. Үүнийгээ хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр үржүүлэн тооцох юм бол 98.208.000 төгрөг гарч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10-р сарын 07-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлс доод хэмжээг 792.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон үүнийг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 118.800.000 хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлоор гаргуулах нь хохирогчид ашигтайгаар шийдвэрлэгдэх байх тул энэ хэмжээгээр тооцож өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ****ийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна.  Шүүгдэгч ****ийг улсын яллагчийн яллаж байгаа хэргийг үйл баримт, зүйлчлэл дээр маргахгүй хүлээж зөвшөөрч оролцдог учраас улсын яллагчтай мэтгэлцэх хуулийн үндэслэл байхгүй байна гэж харж байгаа. Нөгөө талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх саналаа өгч байна. Мэдээж биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг тогтоосон бие даасан үйл баримт байхгүй байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэг юу болсон талаар сэргээн дүрсэлж, яасан бэ гэдгийг ярих ёстой байхгүй юу. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг бие даасан гэмт хэргийн шинж чанарыг хангасан үйл баримт тогтоогдоогүй байгаа ч учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа санал үндэслэлгүй хүлээн авах боломжгүй байна гэдэг дүгнэлтийг гаргаж байна. Гэм хор уршгийн хувьд миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас тухайн гарсан оршуулгын зардалтай холбоотой зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Ингээд сэтгэцэд учирсан хохирлыг гаргахдаа шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх учраас энэ дээр манайхаас тусгайлан гаргах саналгүй байна. Үүн дээр нэмээд хэлэхэд оюутны төлбөр 19.612.900 төгрөгийг 38 сая төгрөгийн нэхэмжлэлд багтааж нэхэмжилж байгаа юм байна гэж би ойлгосон. Гэхдээ Иргэний хуулийн 511, 512 дугаар зүйлд зааснаар бол оршуулгад гарсан зайлшгүй зардлыг төлнө гэсэн хуулийн заалт байгаа учраас  оюутны төлбөрийг гаргах үндэслэлгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...Би гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч **** нь 2025 оны 07 дугаap сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын "****" 1 дүгээр багийн нутагт байрлах наадмын талбайн хойд талд байх хүндэтгэлийн монгол гэрт ****ы хүзүү хэсэгт 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ****ийн гэм буруутай үйлдлийн улмаас буюу ухамсарлаж байгаа аюулаа санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсч үйлдсэн гэдгийг нотолж байна.

 

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

 

Мөн амь хохирогч **** нь “...хүзүүний баруун тал, баруун талын гүрээний тараагуур судас, залгиурын баруун хэсэг, хэл, шүдийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү, хацарт шарх, баруун гуянд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт...” гэмтлийн улмаас амь насаа алдсан байх тул шүүгдэгч **** үйлдэлдээ санаатай хандсан байна.

 

Тиймээс шүүгдэгч **** нь 2025 оны 07 дугаap сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын "****" 1 дүгээр багийн нутагт байрлах наадмын талбайн хойд талд байх хүндэтгэлийн монгол гэрт ****ы хүзүү хэсэгт 1 удаа хутгалж “хүзүүний баруун тал, баруун талын гүрээний тараагуур судас, залгиурын баруун хэсэг, хэл, шүдийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү, хацарт шарх, баруун гуянд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт...” гэмтэл учруулж алсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн шүүгдэгч ****ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Иргэдийн төлөөлөгч **** нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ****ийг “...Гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ****ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оршуулгын зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар өгсөн 22,302,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримтаар 26,255,318 төгрөгийг, оюутны сургалтын төлбөр 19,612,900 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд  118,800,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

 

Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч ****ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, шүүх гэм буруутайд тооцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.

 

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх тул шүүх шүүгдэгч ****өөс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 118,800,000 төгрөгийг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримтаар нотлогдсон оршуулгын зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нотлогдсон 22,302,500 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар өгсөн 28,945,528 төгрөг, нийт 147,745,528 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****т олгож,  оюутны сургалтын зардал 19,612,290 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ****өөс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч **** овогт ****гийн ****ийн үйлдсэн гэмт хэргийг хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон учраас түүнд  эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.  Шүүгдэгч ****өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Ингээд шүүгдэгч **** овогт ****гийн ****ийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол хор уршиг бусдад төлөх хохирол төлбөртэй мөн түүнчлэн 1999 онд Эрүүгийн хуулийн 249 дүгээр зүйл ангийн 3-т зааснаар мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 2013 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, мөн 2020 онд Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдэж ял шийтгэл хүлээж байсан зэргийг нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн  хариуцлагын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасныг журамлан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 147.745.528 төгрөгийг шүүгдэгчээр гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн тул уг төлбөрийг шүүгдэгч ****өөс гаргуул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Талстболорт олгуулах,  шүүгдэгч ****ийн цагдан хоригдсон 176 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцуулах мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, шүүгдэгчийн өмсөж байсан хувцас эд зүйл, амь хохирогчийн өмсөж байсан хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг мөн шүүхийн шийдвэрт тусгуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв....” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...Бид нар огт танихгүй хүмүүс биш. Манай талийгчийн аав, ээж энэ хүнээр өвлийн идшээ хийлгээд мөнгө төгрөг өгөөд, гутал хувцас өгөөд л явдаг байсан. Тэгээд ямар ч үндэслэлгүйгээр, хэлэх ч үг олдохгүй байна. Энэ хүн анх удаа ингээд зогсож байгаа биш. Цаашаа ахиад хүн алаад зогсож байхыг хэн ч үгүйсгэхгүй. Манай сум дээр байнгын хутгатай явж байдаг. Хүн болгон мэднэ. Кармандаа 2 хутгатай явж байдаг. Талийгчийн найз хэлж байсан. Үзчихье гээд хутгаа гаргахаар нь би өшиглөж унагасан гээд ярьж байсан. Ийм нийгэмд аюултай хүн бол ахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх гэсэн үндэслэл байхгүй гэж бодож байна. Тэгээд тэр хутганаас манай нөхрийн л цус илэрсэн шүү дээ. Цусны бүлэг нь таарсан шүү дээ. Хэрвээ тэр хутгаар яасан бол шүүгдэгчийн цус ч илэрнэ шүү дээ. Тэгээд би улсын яллагч, өмгөөлөгчийнхөө гаргасан хорих ялыг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ****: “...Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Ер нь гэм буруугийн шүүхийн шатанд шүүдэгч ****ийн хувийн байдал ямар байгааг бол өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл болон асуултад хариулж байгаа байдал зэргээс харагдсан байх гэж бодож байна. Энэ хэргийг үйлдсэн гэдгээ хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлээд хүлээн зөвшөөрсөн боловч төдийлөн гэмшиж, харамсаж байгаа зүйл ажиглагдсангүй. Цагдан хоригдож байсан нэрийдлээр хохирогч нараас уучлалт гуйх, хохирол төлбөр төлөх асуудал нь бол боломжгүй байсан мэтээр тайлбарласан тайлбар зэргээс нь харахад бол шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэндээ төдийлөн гэмшсэн эсэхэд хохирогч талын зүгээс итгэл үнэмшил төрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тийм мэдрэмжийг ч авч чадсангүй. Дээрээс нь хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэх шиг боллоо. Өөрөө бол нээх айхтар идэвх санаачилга гаргасангүй. Хохирол төлбөрөө төлөх өө илэрхийлнэ гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дан ганц амаар хэлээд болчихдог зүйл биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ямар хөрөнгийн эх үүсвэр, ямар орлогоор, ямар цаг хугацаанд нөхөн төлөхөө бичгээр, бичгээр боломжгүй юмаа гэхэд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой дурдаж өгсөн бол энэ байдлаа шүүхэд илэрхийлэл гаргаж хохирогч талд илэрхийлсэн болох байсан болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс бодож байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал гаргахдаа хэлсэнчлэн өмнө нь үйлдэж байсан хэргүүд дээрээ тодорхой дүгнэж өгөөгүй, өгөхөөсөө татгалзсан гэж миний хувьд үзэж байна. Нэгэнт ял аа эдлээд дуусчихсан юм чинь энэ асуудал бараг энэ хэрэгт хамааралгүй гэсэн байдлаар асуусан асуултад хариулж байгаа байдал нь бол түүний хувийн байдал ямар байгаа вэ гэдгийг харуулж байгаа байхаа. Өнөөдрийн үйлдсэн хэрэг бол ноцтой хүний амь насанд хохирол учруулсан хэрэг байж байгаа. Хаана ямар газар, ямар арга хэрэгслээр үйлдсэн бэ гэдгээр хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байгаа байх. Өмнөх үйлдсэн гэмт хэргүүд дээрээ ял аа эдлээд дуусчихсан юм чинь хамааралгүй гэдэг байдал нь хэргийн хувьд хамааралтай цаашлаад нийгэмд эрх чөлөөтэй амьдарч байгаа иргэдэд туйлын хамааралтай асуудал. Энэ этгээд өөрийнхөө өмнөх үйлдлүүддээ дүгнэлт хийхгүйгээр, харамсахгүйгээр, гэмшихгүйгээр асуудал ханддаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Тийм ч учраас дараа дараагийн удаа хүний аминд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж амь нас хохироосон зүйл болсон. Шүүхээс гэм буруугийн дүгнэлтийг танилцуулсан хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн гаргасан шийдвэртэй маргах зүйл байхгүй. Улсын яллагчийн гаргасан санал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай хохирогч талын зүгээс санал нэг байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Манай талаас гэм буруу дээрээ маргадаггүй юмаа . Манай талаас уучлалт гуйж байна. Нөхөж баршгүй хүнд байдал ар гэрт нь тохиолдсоныг маш сайн ойлгож байгаа. Нэгэнт миний хувьд шүүгдэгчийн хувьд боловсролгүй, зайлшгүй  өмгөөлөгч авах аргагүй учраас өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа. Шүүгдэгч анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө гэм буруу дээрээ маргахгүй, миний буруутай үйлдлийн улмаас энэ хэргийг үйлдсэн гэдэг асуудлыг тайлбарласан. Ямар шалтгааны улмаас хүний амь насыг хохироосон талаар тодорхой мэдүүлгийг өгсөн байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч гэсэн миний үйлчлүүлэгч тухайн үйлдсэн гэмт хэрэгтээ маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байна. Хувь хүнийхээ хувьд хүнд тусархуу цайлган хүн гэж хувийн байдал нь мэдүүлгүүдэд байдаг юм билээ. Түүнд өөрт ноогдох мал байхгүй, үл хөдлөх хөрөнгө бол байхгүй. Байгаа нь өөрийнх биеэс өөр юмгүй. Өөрөө гадуур байх хугацаа байсан бол өдий насны эр хүн байна хүн амьтантай уулзаад оршуулгын зардлыг нь тодорхой хэмжээнд төлөх санаа зорилго өөрт нь байсан уу гэвэл байсан. Ингээд 4 сар хоригдох хугацаанд бол ар гэрээс буюу эхнэртэй хүүхэдтэй гэж байгаа боловч нэг нь ирж уулзаж байгаагүй. Миний аав, миний хань гээд ирээд ийм юм болчихлоо бид нар яах ёстой вэ, нөгөө талтай уулзаж яах ёстой вэ гэдэг байдлаар нэг ч ирж уулзаж байгаагүй. Харин Налайх дүүрэгт байгаа 80 нас хүрсэн ээж нь л санаа зовж утсаар ярьдаг. Миний хүү яаж байна, эргэлт тойролт ирж байна уу, дотор ямаршуу байна гэж ярьдаг. Ар гэрийн нөхцөл байдал ийм байгаа учраас хохирол төлбөр төлөх боломж бололцоо нь хүнд болж байгаа. Энэ хүн чинь хүний эрхэнд шээж, бааж, амьсгалдаг газар хоригдож байгаа учраас хохирол төлбөрийг төлчихье гэдэг боломж бололцоо байхгүй байсан юмаа. Тэрнээс санаатай төлөхгүй гэдэг байдлаар хандаагүй шүү миний зүгээс ойлгуулж хэлж байгаа шүү гэдгийг давхар хэлж байна. Ингээд эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хувийн байдалтай холбоотой нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл юу юм бэ гэдгийг ярина. Шалтгаан нөхцөл юу юм бэ гэхээр тухайн үед баяр наадам болж байсан. Аль аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хэтрүүлэн хэрэглэж архи савнаасаа халихаар хүний зан характер ямархуу болдог билээ тэр нөхцөл байдлаас энэ хэрэг үйлдэгдсэн байна гэж би харж байгаа. Мэдээж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж харж байна. Харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна тиймээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Ингээд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч уг 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу **** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

 Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч ****ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Учир нь шүүгдэгч ****ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг дүгнэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар хүрэн өнгийн модон бариултай, ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11.4 см нийт 26.4 см урттай хутга 1 ширхэг, ****ийн өмсөж явсан хар өнгийн шляпан малгай, хар өнгийн түрийтэй хос гутал, хөх өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн монгол цамц, саарал өнгийн майк, хар өнгийн төмөр аралтай тэлээ, U.S POLO ASSN гэх бичиглэлтэй бугуйн цаг, амь хохирогчийн өмсөж байсан шаргал өнгийн босоо захтай урт ханцуйтай сорокчон цамц, цагаан өнгийн урд талдаа хар бичигтэй фудволка, шаргал өнгийн өмд, хос цагаан оймс, хар өнгийн хос пүүз зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****ийг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  5.6  дугаар  зүйлийн  4  дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч ****өд оногдуулсан 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн цагдан хоригдсон 174 (нэг зуун далан дөрөв) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Шүүгдэгч ****өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****өөс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118,800,000 төгрөгийг, оршуулгын зардалд 28,945,528 төгрөгийг, нийт 147,745,528 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****т олгож, 19,612,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар хүрэн өнгийн модон бариултай, ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11.4 см нийт 26.4 см урттай хутга 1 ширхэг, ****ийн өмсөж явсан хар өнгийн шляпан малгай, хар өнгийн түрийтэй хос гутал, хөх өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн монгол цамц, саарал өнгийн майк, хар өнгийн төмөр аралтай тэлээ, U.S POLO ASSN гэх бичиглэлтэй бугуйн цаг, амь хохирогчийн өмсөж байсан шаргал өнгийн босоо захтай урт ханцуйтай сорокчон цамц, цагаан өнгийн урд талдаа хар бичигтэй фудволка, шаргал өнгийн өмд, хос цагаан оймс, хар өнгийн хос пүүз зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.УРАНЗАЯА

 

 

                         ШҮҮГЧИД                                 А.МӨНХСАЙХАН

 

 

                                                                       А.ЭНХБААТАР