Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 901

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2014/0036/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Гэрэлт-Од даргалж, тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** байр *** тоотод оршин суух А.Г,

       Нэхэмжлэгч: *** аймаг *** сум *** баг *** байр ***8 тоотод оршин суух А.Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** аймаг *** коллеж"-ийн захиралд холбогдох

“*** коллеж”-ийн захирлын 2014 оныб сарын 10-ны өдрийн ***, *** дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г-гийн итгэмжпэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч А.Г-гийн өмгөөөлөгч З.Энхтуяа, хариуцагч “*** коллеж”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатарын Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Г миний бие 2010 оны 10 сард тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажилд орж 2011 оны 9-р сарын 01-нээс сургалтын менежерээр дэвшин ажилласан. 2012 оны 9 сарын 01-нээс оюутны байрны багшаар шилжин ажиллах болсон бөгөөд байгууллагын захиргаатай 2012 оны 8 сарын 20-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаанд байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл тус коллежийн захирал Ш.М 2014 оны 6 сарын 10-ны өдөр *** дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 6.2, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 зүйлүүдийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсныг нэхэмжлэгч би хууль бусаар буюу үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогч тал, 2014 оны 6 сарын 10-ны өдрийн *** тоот тушаалынхаа үндэслэлд: “Оюутны байрны багш А.Г нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан тул түүнийг оюутны байрны багшийн ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай" гэсэн тодорхой бус үндэслэлийг зааж ажлаас халсныг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь А.Г миний бие ажпаас халагдах өдөр хүртлээ ажлын байрны тодорхойлолт гэдэг баримтыг аваагүй бөгөөд байгууллагын захиргаа надад ажлын байрны тодорхойлолт гэдэг зүйлийг огт өгөөгүй тушаалын үндэслэл болсон “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг, үүргийг биелүүлээгүй'’ гэж чухам ямар чиг үүргийг биелүүлээгүйг ухэлээд байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна “жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан” гэсэн үндэслэл нь намайг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзээд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэж ойлгогдож байна. Ажил олгогч тал А.Г миний биеийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийн чухам аль үндэслэлээр нь ажлаас халсан нь тодорхойгүй буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг баримталж ажлаас халах байсан бөгөөд миний ажил албан тушаалдаа тэнцэх эсэхийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, атестатчиллын комисс шалгалт авч албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл миний ажил албан тушаалдаа тэнцэх эсэх талаар надаас ямар нэгэн шалгалт аваагүй, дүгнэлт гараагүй байхад ажлын тайланг хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч А.Г намайг ажлаас халсан Дархан-Уул аймаг дахь *** коллежийн захирлын 2014 оны 6 сарын 10-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож, оюутны дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Политехник коллежоос гаргуулж өгнө үү. Миний бие тус коллежоос нэг өдөр хамт ажлаас халагдсан А.Гтай хамтран тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүх хуралдаан хийх өдрөөр тасалбар болгон нэхэмжлэх тул өнөөдрийн байдлаар хэзээ шүүх хурал болох нь тодорхой бус байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин тодорхой тоо бичих боломжгүй байгаа гэжээ.

Хариуцагч *** аймаг *** коллеж”-ийн захирал Ш.М нь шүүхэд А.Ггийн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

  1. А.Г нь Хөдөлмөрийн хуулийн 5-р зүйлийн 5.1 дэхь хэсэгт заасан: байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4-ийн ажлын чанар үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан, Хөдөлмөрийн гэрээний 5.1-ийн өөрийн “албан тушаалын тодорхойлолт”-д заасан үндсэн болон нэмэгдэл үүргээ биелүүлээгүй тул сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2014 оны 6 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгажил олгогчийн санаачлагаар цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.
  2. А.Г нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан. Нийт багш ажилчид бүтэн жилд хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу ажлаа төлөвлөн төлөвлөгөө гарган батлуулж мөрдөн ажиллах нь зүй ёсны хэрэг. Ингэхэд А.Г нь хийх ажлын төлөвлөгөө байхгүй, “үр дүнгийн гэрээ гэж хийхгүй, ажиллах нөхцөл бололцоо удирдлагаар хангаж ажиллаагүй байж юун ажлын тайлан хамгаалах” гэж байгаа нь төрийн албан хаагч хүний хувьд ёс зүйгүй байдал юм. А.Г нь сүүлийн 2 жилд ажлын төлөвлөгөө гаргаж өгөөгүй. Дотуур байрны багш ажлаа хийхгүй байгаагаас дотуур байранд зөрчил дутагдал ихээр гарч харуул хамгаалалтын албаныхан сануулж хэлэхэд өөрт хамааралгүй мэт аашлан албан үүргээ гүйцэтгэж буй хамгаалагчийг ажлын цагийг нь бодит үнэнээр бүртгэсний төлөө элдвээр дарамтлах өнгө аяс үзүүлдэг гэх, мөн багш нар оройн цагаар хуваарьлагдан гарч дотуур байранд ажилладаг болсон зэрэг нь энэ хүн ажил хийхгүй байгааг харуулж байна. Оюутны байрны багш А.Г нь хувь хүний хувьд бусадтай харилцах харилцаа, ёс зүйн хувьд доголдолтой, ажлын цаг ашиглалт муу, ажил хийдэггүй, хурал зөвлөгөөнд дуудуулж ирэхээрээ хурлыг үймүүлж хэрүүлийн шинж чанартай болгодог. Хууль зүйн үндэслэлгүй мэргэжлийн хяналт, цагдаа, авилгатай тэмцэх газар гэх мэт хууль хяналтын байгууллагаар удаа дараа шалгуулж байгаа нь хамт олны уур амьсгал, бүтээлч, нөхөрсөг байдалд сөргөөр нөлөөлж байна. 
  3. Хөдөлмөрийн гэрээний 5.3-ийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, хэрхэн гүйцэтгэсэн мэдээ, тайланг тухай бүрд нь гаргадаггүй гэх хангалттай үндэслэлээр ажилтныг захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй учраас нэхэмжлэгч А.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

       Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Г миний бие байгуулагын захиргаатай 2013 оны 10 сарын 10- ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл тус коллежийн захирал Ш.М 2014 оны 6 сарын 10-ны өдөр *** дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1,6.2, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 зүйлүүдийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсныг нэхэмжлэгч би хууль бусаар буюу үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч *** дугаартай тушаалаар ажлаас халах үндэслэлдээ: “сүлжээний инженер А.Г нь хичээлийн жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан, өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн зэрэг зөрчил гаргасан тул түүнийг сүлжээний инженерийн ажлаас халж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн үндэслэл заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А.Г миний бие нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд зөвхөн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх ёстой бөгөөд “үр дүнгийн гэрээ”-г байгуулж уг гэрээний биелэлтийг хамгаалахыг ажил олгогч тал шардах эрхгүй гэж үзэж байгаа болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг коллежийн эахиргаа зөрчиж хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс тэс өөр “үр дүнгийн гэрээ" гэгчийг байгуулахыг тулган шаардаж хэрэв энэ гэрээг байгуулахгүй бол ур чадварын нэмэгдэл 25 хувийг олгохгүй, хариуцлага тооцно гэж дарамталсны улмаас арга буюу үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү үр дүнгийн гэрээ гэгчид нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт ороогүй миний ажил үүрэгт огт хамаагүй тухайлбал “бүтээгдэхүүн-2 буюу эрдэм шинжилгээ судалгааны үйлчилгээ, бүтээгдэхүүн-3 буюу хүний нөөцийн үйлчилгээ, бүтээгдэхүүн-5 буюу гадаад хамтын ажиллагааны үйлчилгээ” зэрэг миний ажил үүрэг огт хамаарахгүй заалтуудыг оруулсан байгаа нь ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 24.1, 21.1.2, 31.1 дэхь заалтыг зөрчсөн болохыг нотлож байгаа юм. Мөн тушаалынхаа үндэслэлд: “албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвархийсэн” гэсэн үндэслэл заажээ. Энэ үндэслэл нь Гэрэлмаа намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж сахилгын арга хэмжээ авсан мэт ойлголт байна. Тушаалын дээр дурьдсан үндэслэлүүдийг харахад 2 салаа утгатай байгаа бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил ур чадвар, эрүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр халсан юм шиг эсвэл 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр халсан эсэх нь тодорхойгүй буюу *** тоот тушаалынхааа үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй хууль зөрчсөн тушаал гаргасан юм. Түүнээс гадна А.Г миний бие 2 нас 3 сартай хүүтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д: “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлхи насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж нялх хүүхэдтэй эмэгтэй намайг үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Эдгээр үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь *** коллежийн захирлын 2014 оны 6 сарын 10-нй өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож сүлжээний инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Политехник коллежоос гаргуулж өгнө үү. Тус коллежоос нэг өдөр халагдсан А.Гтай хамтарч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүх хуралдаан хийх өдрөөр тасалбар болгон нэхэмжпэх тул өнөөдрийн байдлаар хэзээ шүүх хурал болох нь тодорхой бус байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин тодорхой тоо бичих боломжгүй байгаа гэжээ. Т Хариуцагч *** аймаг *** коллеж”-ийн захирал Ш.М нь шүүхэд А.Г-гийн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: тус шүүхэд нэхэмжлэгч А.Г нь “*** коллеж”-ийн захирлын 2014.06.10-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

  1. А.Г нь Хөдөлмөрийн хуулийн 5 дугар зүйлийн 5.1 дэхь хэсэгт заасан: байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2 дахь хэсгийн ажлаа 3 ба түүнээс дээш өдрөөр шалтгаангүй тасалсан, мөн журмын 10.1.4-ийн ажлын чанар үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан, 14.2.7-ийн багш, ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлээгүй тул сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2014 оны 6 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.
  2. А.Г нь хичээлийн жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээгудаа дараа хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан, өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн ноцтой зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээний 8.2.6-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй.
  3. Хөдөлмөрийн гэрээний 5.3-ийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, хэрхэн гүйцэтгэсэн мэдээ, тайланг тухай бүрд нь гаргадаггүй гэх хангалттай үндэслэлээр ажилтныг захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй учраас нэхэмжлэгч А.Ггийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч А.Г-гийн өмгөөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г, А.Г нарыг халсан 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ***, *** тоот тушаалууд нь хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй буюу ажил олгогчийн санаачилгаар халсан боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтын аль нэгийг баримтлаагүй хууль зүйн үндэслэлгүй тушаал байна. Энэ хүмүүсийг хариуцагч тайлбарлахдаа 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдгээр хоёуланг нь халсан гэж байна. А.Ггийн тушаалын үндэслэл нь ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг биелүүлээгүй гэж заасан. Г нь ноцтой зөрчил гаргасан тул халлаа гэсэн зүйл заагаагүй. Хангалтгүй гэж тайлан хамгаалсан юм бол ямар шалгуураар тайланг хамгаалсан юм бэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1,4-ыг барьж ноцтой зөрчил гаргаж халсан гэж байгаа ч А.Г ямар нотцой зөрчил гаргасан талаар хариуцагч тал нотлож чадаагүй, тушаалын үндэслэлд ноцтой зөрчил гаргасан гэж заагаагүй. Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг биелүүлээгүй. Жилийн ажлын тайланг хангалтгүй хамгаалсан гэж байгаа. Энэ хоёр нь 40.1.4-тэй нийцэхгүй зөрчилдөөд байна. Шүүх хурлын өмнө тушаалыг хуурамчаар үйлдэж орж ирж байна. Тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа техникийн алдаа гэж байна. Хэн техникийн алдаа гаргасан юм бэ, тушаалын ноорог дээр хэн ноороглосон юм бэ. Алдаа гаргасан хүмүүс нь яагаад гэрчийн мэдүүлэг өгөөгүй юм бэ. Өөрсдийнхөө дураар өөрчлөлт оруулсан. А.Г-г халсан тушаал дээр ямар ч хуулийн үндэслэл байхгүй байна. Бичсэн үндэслэлүүд нь яриад байгаа хуулийн үндэслэлүүдтэй тохирохгүй байна. Тайлан хамгаалсан гэдэг нь батлагдахгүй байна. Ийм учраас энэ тушаал А.Г-гийн хувьд хууль зүйн үндэслэлгүй тушаал байна. А.Г-г халсан тушаалын үндэслэлд ажлын тайлан үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан. Өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн, тайлан үр дүнгийн гэрээг хангалтгүй хамгаалсан гэж байна. Энэ нь сахилгын зөрчил биш. Хэрвээ энэ хүн хангалтгүй хамгаалсан бол албан тушаалын ажил үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэсэн асуудал яригдана. Урьд арга хэмжээ авсан тушаал хүчинтэй байгаа, дараа нь дахиад зөрчил гаргасан гэж байгаа бол яагаад тушаалынхаа үндэслэлд яагаад заагаагүй юм бэ, урьд нь тийм тушаалаар арга хэмжээ авагдаад, давтан зөрчил гаргасан т7чРаас, эсвэл хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн учраас А.Г-г халлаа гэсэн заалт байхгүй байгаа. А.Г-гийн ажил тасалсан, зассан гээд байгаа баримтыг үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 12-ноос 2014 оны 01 дүгэр сарын 13-ны хооронд байна. Зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авна гэсэн заалт байна. Энэ зөрчил 2013 онд гарсан байна. Гэтэл арга хэмжээ авсан тушаал 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Хуульд заасан 6 сараас хугацаа хэтэрсэн. Зөрчлийг илрүүлээд нэг сарын дотор арга хэмжээ аваагүй, 3 сараас 6 сар хүртэл 3 сар өнгөрчихсөн байна. Тушаалдаа ажил тасалсан гэж заагаагүй засвар хийсэн гэж заасан байна. Урьд нь гарсан тушаал хүчинтэй гэж яриад байна. Энэ тушаалтай холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол байгаа энэ тогтоол дээр энэ тушаалыг бүхэлд нь дүгнэсэн байгаа. Гомдол гаргах үед А.Г хүүхэд гаргасан байсан учраас гомдол гаргаж чадаагүй. А.Г, Б хоёр гомдол гаргаад гурван шатны шүүх хэлэлцээд гомдол гаргасан хоёр хүний хувьд энэ тушаалыг хүчингүй болгосон. А.Г үр дүнгийн гэрээ байгуулах субеъкт биш, А.Г-г халсан *** тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй. Хэрэг дотор нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна. Үүнийг нотлох баримтаас хасуулах саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Г-г 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ажлаас халсан *** тоот тушаалыг тухайн үед танилцуулж байсан. Шивэлтийн алдаанаас болоод хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээрзүйлийн 40.1.4 дэх заалтыгорхигдуулсан байсан. Үүнийгээ шүүх хурал эхлэхээс өмнө засаж оруулж ирсэн. А.Г хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Ажлын байрны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх боломжгүй. Тухайн хүнийг гарын үсгийг хэн ч дуурайж бичээгүй. А.Г харилцааны доголдол маш ихээр гаргаж байсан. Багш нар гомдол гаргаж байсан нотлох баримтууд байгаа. Дотуур байрны багшаар ажиллаж байхдаа оюутнуудтайгаа тулж ажиллаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4 ажлын үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй гэсэн үнэлгээтэйгээр хамгаалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халсан байгаа. Сүүлийн 2 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллаагүй. Ажлын байрны тодорхойлолт хоёр байгаа нэгэн дээр нь гарын үсэг зурсан нэгэн дээр нь зураагүй байгаа шалтгаан нь эхний жил манай сургууль шинжлэх ухаан технологийн сургуулийн харъяанд байхад гарын үсгээ зурж байсан. Дараа жил нь манай сургууль шинжлэх ухаан технологийн сургуулийн харъяанаас гарахад Г ажпын байрны тодорхойлолттой танилцаж гарын үсэг зураагүй.

А.Г-г халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, ажлаа гурав ба түүнээс дээш удаа шалтгаангүйгээр тасалсан, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4, 14.2.7-д заасан заалтуудыг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан заалтыг зөрчсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Г-гийн *** тоот тушаал хөдөлмөрийн хуулийн заалтуудын барьж байгаа нь 40 дүгээр зүйлийг барихаас өөр аргагүй. Техникийн алдаанаас болсон гэдгийг олж мэдээд *** тоот тушаалаар өөрчлөлт оруулсан. Техникийн алдааг засах эрх нь байгаа. Нэгэнт гарсан тушаал зохих хэмжээний хүчин чадалтай. Нотлох баримтаас хасах зүйл биш. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажлаас халах ноцтой зөрчлийг 8.2.9-д заасан. Энэ хүний ажил үүрэг нь дотуур байрны хэвийн үйл ажиллагааг хангах. Тэр хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй учраас нэгдүгээр зөрчил нь болж байна. Хөдөлмөрийн гэрээний 8.2.8-д заасан заалтыг зөрчсөн. А.Г-гийн хувьд 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар сахилгын арга хэмжээ авагдсан. Хөдөлмөрийн гэрээний 8.2.9-д зааснаар өөрөө ажлын цагаа зассан. Энэ хүнийг ажлаас халсан протокол дээр өөрийнхөө

 

ажлын шаардлагыг хангаагүй, тайлан хамгаалалт нь байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 8.2.6-д зааснаар бичиг баримт хуурамчаар үйлдсэн, засварласан. Урьд нь 2013 оны 09 дүгээр сарын 20- ны 06 тоот тушаалаар А.Г-г үндсэн цалинг нэг сар 20 хувиар бууруулахаар тушаал гарсан. Энэ нь хүчин төгөлдөр байгаа. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл дээд шүүхийн тогтоол байдаг. А.Г тухайн үед энэ асуудлаар ямар нэгэн гомдол гаргаагүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох Тбаримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Г, А.Г нар нь “*** коллеж”-ийн захирлын 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн ***, *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

“*** коллеж"-ийн захирлын 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн *** тоот тушаалаар А.Гг “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан” үндэслэлээр оюутны байрны багшийн ажлаас, 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн *** тоот тушаалаар А.Гг “жилийн ажлын тайлан , үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй гэсэн үнэлгээтэй хамгаалсан, өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр сүлжээний инжинерийн ажлаас тус тус халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлажээ.

А.Г нь 2012 оны 8-р сарын 20-ны өдрийн Б-29 тоот “хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар сургалтын менежерийн ажлаас чөлөөлөгдөж, оюутны байрын багшийн ажилд томилогдож 2012 оны 8-р сарын 20-ны өдөр 12 сарын хугацаатай, А.Г нь сүлжээний инжинерийн албан тушаалд 2013 оны 10-р сарын 10- ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи гэрээнүүд нь ажлын байр буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх чиг үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг, талуудын хүлээх хариуцлага, гэрээг цуцлах нөхцөл, гэрээний нэмэлт нөхцөл зэргийг тохиролцсон, хэлцлийн нэг хэлбэрийн хувьд хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан, хөдөлмөрийн хуульд нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан ба Ш.М, А.Г нарын байгуулсан гэрээнд ... гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө аль нэг тал гэрээг цуцлах тухай саналаа албан ёсоор тавиагүй бол анх байгуулагдсан тэр хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцох талаар дурдсан байх тул нэхэмжлэгч А.Г, А.Г нар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээний 8-р зүйлийн 8.1-д ... Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлана, 8.2-д ...дараахь зөрчлийг хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ ... гээд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тоочин заасан байх ба 8- р зүйлийн 8.2.9-д ...хөдөлмөрийн гэрээний албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэжээ. Гэвч хангалтгүй биелүүлсэн гэдгийг ямар шалгуураар яаж дүгнэх талаар тодорхой заагаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зөрчлийг ажил олгогч, ажилтан хоорондоо тохиролцон, хөдөлмөрийн гэрээнд “тухайлан” ноцтой зөрчил гэж зааж болох боловч хэт ерөнхий байдлаар “албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байна.

Иймд хөдөлмөрийн гэрээний 8.2.9 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. 

“*** коллеж”-ийн захирлын *** тоот тушаалд... А.Г ...ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, жилийн ажлын тайланг хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан ...гэжээ. Гэвч ямар чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар дурьдаагүй байна.

“*** коллеж”-ийн захирлын дэргэдэх хурлын тэмдэглэлээс /хх-ийн 74-78-р тал/ үзвэл ... жилийн үр дүнгийн гэрээ, ажлын тайлан хамгаалалт, тайланг хангалтгүй хамгаалсан гэх нэр бүхий ажилтнуудын талаар хэлэлцсэн байх ба уг хурлаас А.Г, А.Г нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан байх боловч Хөдөлмөрийн хууль, гэрээний ямар заалтыг үндэслэж дээрхи шийдвэр гарсан болох нь ойлгомжгүй, энэ талаар тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлаагүй байна.

А.Гтай 2013 оны 9-р сарын 16-ны өдөр “үр дүнгийн гэрээ" гэх гэрээг/хх-ийн 98-р тал/ байгуулсан байх ба харин А.Г-тай дээрхи гэрээг байгуулсан талаархи баримтыг зохигчид шүүхэд гаргаж өгөөгүй байна. А.Г нь ... Энэхүү үр дүнгийн гэрээ гэгчид нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт ороогүй миний ажил үүрэгт огт хамаагүй тухайлбал "бүтээгдэхүүн-2 буюу эрдэм шинжилгээ судалгааны үйлчилгээ , бүтээгдэхүүн-3 буюу хүний нөөцийн үйлчилгээ, бүтээгдэхүүн-5 буюу гадаад хамтын ажиллагааны үйлчилгээ” зэрэг миний ажил үүрэг огт хамаарахгүй заалтуудыг оруулсан байгаа нь ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 24.1, 21.1.2, 31.1 дэхь заалтыг зөрчсөн ... гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг тодорхой зааж өгөх үүрэгтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.1-д “ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгүүлэхийг шаардаж болохгүй” гэж заасан байна. А.Г нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар интернет болон дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, байнга ажиллагаатай байлгах /хх-ийн 153-р тал/ үүрэгтэй байна.

Үр дүнгийн гэх гэрээг хэрхэн дүгнэх, хэдэн хувь биелүүлсэн тохиолдолд хангалттай, хангалтгүй гэж үзэх талаар заагаагүй атлаа А.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай *** тоот тушаалд ... ажлын тайлан, үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан гэж заасан нь үндэслэлгүй байна.

"*** коллеж”-ийн захирлын дэргэдэх 2014 оны 3-р сарын 3-ны өдрийн хурлын тэмдэглэлд /хх-ийн 146-р тал/... Гэрэлмаа цагийн бүртгэл зассанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурав ... гэсэн байх ба А.Г өөрийн ажил үүрэгтэй холбоотой албан тушаалаа ашиглан цагийн бүртгэлд засвар хийсэн ноцтой зөрчил гаргасан учраас *** тоот тушаалд дээрхи үндэслэлийг заасан талаар хариуцагч тайлбарлажээ.

А.Г нь 2014 оны 3-р сараас өмнө цагийн бүртгэлд засвар хийсэн талаараа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь тогтоогдсон, А.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8- р зүйлд... бичиг баримт хуурамчаар үйлдсэн, засварласан болон ашигласан бол ... ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд тооцон Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдож байгаа боловч Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.2-д ...Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан, уг зөрчлийг илрүүлснээс хойш буюу 2014 оны 3-р сарын 3-наас хойш 2014 оны 6-р сарын 10 хүртэл 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул дээрхи үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Г-гийн *** тоот тушаал хөдөлмөрийн хуулийн заалтуудын барьж байгаа нь 40 дүгээр зүйлийг барихаас өөр аргагүй. Техникийн алдаанаас болсон гэдгийг олж мэдээд *** тоот тушаалаар өөрчлөлт оруулсан. Техникийн алдааг засах эрх нь байгаа гэсэн тайлбар гаргасан ба 2014 оны 9-р сарын 29-ний өдрийн *** тоот тушаалаар ***, *** тоот тушаалд 40-р зүйлийн 40.1.4 гэсэн нэмэлт оруулсан байна.

Хэдийгээр тушаалд өөрчлөлт оруулах боломжтой боловч тушаалыг гарсны дараа ямар үндэслэлээр гарсныг тайлбарлан зөвтгөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасныг баримтлах, ажилтанд ямар үндэслэлээр цуцалж байгаагаа тайлбарлах үүрэгтэй ба тушаал гаргах, ажилтанд танилцуулах үед үндэслэлийн талаар дурьдсан эсэхийг шалгах, нягтлах үүрэгтэй.

Дээрхи үндэслэлүүдээр “*** коллеж”-ийн захирлын 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн ***, *** тоот тушаалын үндэслэл үгүйсгэгдэж байх тул нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч А.Гд “*** коллеж”-ийн захирлын 2013 оны 9-р сарын 20-ны өдрийн А-06 тоот тушаалаар “үр дүнгийн гэрээгээ заасан хугацаанд хамгаалаагүй” гэсэн үндэслэлээр үндсэн цалинг "нэг сарын хугацаатай 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж байсан байх ба дээрхи сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын А.Г-д холбогдох хэсгийг "Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй ажил үүрэг, түүний биелэлтийг шаардаж энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.2, 31-р зүйлд заасантай нийцэхгүй” гэж хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа, А.Г, А.Г нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.9 дэх...хөдөлмөрийн гэрээний албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн...гэх заалт, *** коллежийн хөдөлмөрийн дотоод журмын /хх-ийн 88-р тал/ 10.1.4 дэх ... ажлын чанар, үр дүн, ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан... гэх заалт нь хэт ерөнхий, Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчдийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 6 сарын цалингийн дунджаас ажлын 21,5 өдөртхуваан нэгөдрийн цалингтооцон 2014 оны Обдугаарсарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 77 өдрөөр тооцоход А.Гд 570,039/21,5= 26.514*77  2.041.578 төгрөг, А.Г-д 564,832.5/21,5=26.271.3*77=2.022.890 төгрөг олгогдох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Г, А.Г нарын гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар А.Г, А.Г нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсгийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /140,400+79,981/ нийт 220,381 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаад зүйлийн 160.1.1-д заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Г “*** коллеж”-ийн дотуур байрны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийгхүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2,041,578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.Гд, А.Г-Г “*** коллеж”-ийн сүлжээний инжинерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийгхүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2.022.890 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.Гд тус тус олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Г, А.Г нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Уул уурхай, эрчим хучний политехник коллеж”-оос улсын тэмдэгтийн хураамжид 220,381 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                       Г.ГЭРЭЛТ-ОД