| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0242/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/276 |
| Огноо | 2025-11-03 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/276
2025 11 03 2025/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0242/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*********,
Улсын яллагч Н.А,
Насанд хүрээгүй хохирогч Н.********,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.**********,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.**********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.**********,
Гэрч Н.*********,
Шүүгдэгч У.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** овгийн *********д холбогдох эрүүгийн 2439003200335 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.********* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн үед Хэнтий аймгийн ********* сумын 1 дүгээр баг буурлын 2-216 тоотод тухайн цаг хугацаанд 14 нас 2 хоногтой байсан Н.*********тай түүнийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.********* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн үед Хэнтий аймгийн ********* сумын 1 дүгээр баг буурлын 2-216 тоотод тухайн цаг хугацаанд 14 нас 2 хоногтой байсан Н.*********тай түүнийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон болох нь:
1.Насанд хүрээгүй хохирогч Н.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 7 дугаар ангидаа Хэнтий аймгийн ********* суманд нэг жил сурсан. Нэг жил сурахдаа манай сургуулийн 12 дугаар ангид *********э гэдэг хүнийг зүгээр таньдаг байсан. ...Анх 2024 оны 05 дугаар сард яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, нэлээн дээр фэйсбүүкээр сонгуультай холбоотой нэг намын хаягийг явуулаад энэ хаягийг дагаад өгөөч, тэгээд скрийншот хийгээд явуулаач гэж байсан. Би Хэнтий аймгийн ********* суманд зуны амралтаа өнгөрөөхөөр волейболын бэлтгэл хийхээр 2024 оны 06 дугаар сарын 16-нд ирсэн. Тэрнээс хойш огт харилцаагүй байж байгаад 2024 оны 06 дугаар сарын дундуур яг хэзээ гэдгээ санахгүй байна, шөнө 00 цаг өнгөрөөгөөд 01 цаг дөхөж байхад миний Н.********* гэсэн хаягтай Фэйсбүүк рүү “Морхоон *********” гэсэн фэйсбүүк хаягнаас “унтаач” гэж чат бичихэд нь бид хоёр ойр зуурын зүйлс яриад унтана даа, маргааш бэлтгэлтэй биз дээ гэж чаталсан. Тэр өдрөөс хойш дахиж холбоо бариагүй байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр оройны 23 цагийн үед уулзах уу гэж миний фэйсбүүк хаяг руу чат бичсэн. Тэгээд би хаана гэж хариу бичсэн чинь гэрийн чинь гадаа очъё гэхээр нь хариу бичсэн үгүйгээ би санахгүй байна. Тэгээд байж байсан чинь шууд над руу ирчихлээ гэж 23 цаг өнгөрч байхад чат бичсэн. Би гэрээсээ гараад очтол хар өнгийн машинтай *********, ****** гээд ********* суманд сурдаг хоёулаа 12 дугаар ангид сурдаг 2 найзтайгаа хамт явж байсан. Уулзаад ***** гэх найзынх нь гэр лүү бид дөрөв явсан. ...Тэгээд гэр лүү нь ******** ********* бид гурав орсон. Гэрт нь ороод ***** гэх найз нь шууд цаад орлуугаа яваад унтаад өгсөн. Харин ********* наад талын орон дээр унтлаа гээд хэвтсэн. ...Тэгээд шууд миний дээр гараад өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Бэлэг эрхтэн нь хатуу болчихсон байсан. Тэгээд дээр гараад хөдлөөд бараг 2-3 минут болоод холдоод хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15, 16 цагийн үед над руу 10 жилийн ангийн хүүхэд Э.*********** залгаад “Найз аа нэг юм ярих гээд ээ, түрүү өглөө манай хашаанд байдаг хамаатны эгчийнхээс нэг охин гараад явсан. Би ороод *****гаас энэ юун хүүхэд гараад явж байгаа юм бэ гэсэн чинь аан эгчээ нэг ийм юм болсон гээд хэлсэн гэсэн. Чи энэ охиныг таньдаг юм уу гэж асуусан чинь би танихгүй фэйсбүүк хаяг нь Н.********* гэсэн хаягтай охин байдаг гэж хариулсан гэсэн. ...********** гээд манай найзын хүү волейболын бэлтгэлд явдаг юм. Тэгээд өглөө бэлтгэлд нь хүргэж өгсөн чинь танай охин ********* гэсэн фудволктой тоглож байсан, чамд хэлэх үү байх уу чиний охин мөн эсэхийг бодож байгаад хэллэ, чи охинтойгоо ярилцаарай гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
3.Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 27-ны өглөө ********* гэдэг охин *********ийн гэрээс гараад явж байсан. Тэгэхээр нь *********ийн гэр лүү ороод танайхаас юун охин гараад явж байгаа юм гэсэн чинь фэйсбүүк нь Н.********* гэдэг *******тэй охин байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад охин хүүхэд гэртээ хонуулж байгаа юм, хэнэтэй хоносон юм бэ гэсэн чинь *********тэй хамт хоносон эгчээ, нэг тиймэрхүү юм болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас /,
4.Гэрч Н.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагийн үед *********, ******** бид хоёрыг гурвуулаа айл руу очоод нэг хүүхэд авчихъя гэж хэлсэн. Тэгээд *********, ********** бид гурав тэр айл руу нь очоод нэг охиныг авсан. Тэгээд ********** *********, ********* бид гурвыг манай гэрт 06 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн үед буулгаад яваад өгсөн. Манайх жижигхэн 3х4 хэмжээтэй байшинд байдаг. Манай байшин 2 ортой, би нэг орлуугаа унтлаа гэж очиж хэвтээд, харин *********, ********* гэдэг охин хоёр цугтаа нэг орон дээр 10-аад минут сууж байгаад хамт хэвтсэн. Би унтаагүй байхад тэр 2 үнсэлцэж байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд ********* тэр ********* гэх охиноос "Унтах уу" гэж асууж байсан. Тэгэхэд ********* гэх охин "тэгье" гэж хариулж байсан. Тэгээд би тэр хоёрын бэлгийн харьцаанд орж байгааг мэдсэн. Тэгээд л би унтчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас /,
5.Гэрч Н.*********ийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр найз ********* болон ********* гэх охины хамтаар манай гэр лүү хонохоор орсон. Тэгээд бид 3 ороод шууд унтахаар ороо засаад хэвтсэн. Манайх 2 ортой ба нэг орон дээр би өөрөө унтаж нөгөө орон дээр ********* ********* хоёр хамт хэвтсэн. Тэгээд ойролцоогоор 30 минут шахуу гар утсаа оролдож байгаад тэгээд хоорондоо үнсэлцэж эхэлсэн тэр үед би сэрүүн байсан бөгөөд үнсэлцэж байхын сонсоод хэвтэж байсан. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа манай ********* гэх найз ********* гэх охиноос "Хоёулаа унтах уу" гэж асууж байсан бөгөөд ********* гэх охин "Аанхан тэгье" гэх шиг болсон. Тэгээд миний нойр хүрээд байсан болохоор тухайн бэлгийн харьцаанд орж байгаа зүйлийг бол би харж сонсоогүй унтаад өгсөн. Ямар нэгэн тийм хүч хэрэглэсэн үйлдэл бол болоогүй манай найз ч өөрөө чимээгүй даруухан хүүхэд, тийм хүч хэрэглээд тийм үйлдэл гаргаад байх хүн бол биш тухайн үед ********* гэх охины хашгирах, орилох, хүчиндүүлсэн гэх ямар нэг үйлдэл бол болоогүй. Хэрвээ тийм үйлдэл болон орилж хашгирах дуу чимээ гарсан бол би сонсоод мэдэх байсан бас манай найз тийм үйлдэл гаргасан бол найзыгаа болиулах байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24-р хуудас /,
6.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /Насанд хүрээгүй хохирогч Н.********* болон сэжигтэн У.********* нар фэйсбүүк зурвасаар харилцсан талаарх чат баримтууд/ /хх-ийн 53-59-р хуудас/,
7.Нас тоолох ажиллагаа хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7, 90хуу/
8.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Д.********* 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаартай “... Н.********* охин хальсны шинэ урагдалтай байна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Үтрээ, анусны салстад гэмтэл шарх үгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67хуудас/,
9.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Д.********* 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 347 дугаартай “... У.********* нь хурьцал үйлдэх чадвартай байна. Гадна бэлэг эрхтэний хөгжил зөв байна. Өмнө нь бэлгийн харьцаанд орсон байх боломжтой байна. Өөрийнх нь гараар массаж хийлгэхэд хөвчирч томорч байна. Нянгийн гаралтай үрэвсэл өвчтэй байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75 хууддас/,
10.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Д.********** 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 296 дугаартай: “... Gardnerella vaginalis, Ureaplasma parvum, Ureaplasma urealyticum нян нь бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч биш. Gardnerella vaginalis, Ureaplasma parvum, Ureaplasma urealyticum нянгудаар өвчилсөн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 243-244-р хуудас/,
11.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үйл явдал болсныг би мэдээд охиноо аваад 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын “Мон медикал” эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу нь зүгээр эрүүл гэж эмч нь надад хэлсэн. Янз бүрийн халдварт өвчтэй талаар хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 127-128-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэргийн шинжийг хуульчилсан буюу хүний бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг хуулиар хамгаалсан бол мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд өсвөр насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлыг насанд хүрсэн хүнээс хамгаалан хуульчилж өгсөн.
Тус гэмт хэргүүдийн ялгаатай байдлыг авч үзвэл. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэргийн шинжийг хуульчилсан буюу хүний бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг хуулиар хамгаалсан. Ийнхүү хуульчлахдаа объектив талын шинжийг хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр бүрдэл төгсөх гэмт хэрэг юм. Субъектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ. Сэдэлт нь ямар ч байж болох бөгөөд зорилго нь ихэвчлэн бэлгийн дур хүслээ хангах гэсэн зорилготой байдаг.
Шүүгдэгч У.*********** насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн халдашгүй байдал, мөн хүүхдийн эрхэд халджээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хохирогчийн бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэнд байхаас гадна 16 насанд хүрээгүй хүний сэтгэл зүй, бэлгийн болоод сэтгэхүйн хэвийн бойжилт байдаг.
1-р хавтаст хэргийн 50-59-р хуудаст авагдсан гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл буюу насанд хүрээгүй хохирогч Н.*********, шүүгдэгч У.********* нарын хоорондоо харилцсан фэйсбүүк зурвасуудын агуулга, гэрч Г.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 удаагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч У.********* нь насанд хүрээгүй хохирогч Н.*********ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харилцаанд орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч У.********* нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.********* насанд хүрээгүй хохирогч Н.*********ыг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч У.************ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч У.********** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.********* оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар насанд хүрээгүй хохирогч Н.*********тай харилцахыг хязгаарлах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулав.
3.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхээс насанд хүрээгүй хохирогч Н.*********ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж гаргуулсан.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 979 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Н.*********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “Нэгдүгээр” зэрэглэл тогтоогдсон.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Н.*********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлийн 4,99 (дөрөв зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч У.********* 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.********** төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*********д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч У.********* оршин суух газар, сургууль, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, насанд хүрээгүй хохирогч Н.*********тай харилцахыг хязгаарлах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч У.*********д авагдсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР