Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/277

 

2025        11         04                                          2025/ШЦТ/277

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0258/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******,

Улсын яллагч Э.А,

Хохирогч М.*******,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ***** *******д холбогдох эрүүгийн 2539000000277 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь Хэнтий аймгийн ******* сум 4 дүгээр баг ******* 3-02 тоотод байрлах монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчим М.*******ттай маргалдаж, улмаар хохирогчийн толгой, чих, нүүр хэсэгт заазуураар зүсэж, түүний эрүүл мэндэд "толгойн зулай, чамархай зааг, дагзны хэсгийн хуйх, зүүн хөмсөгний дээд тал, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн чихний омогт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь Хэнтий аймгийн *********** сум 4 дүгээр баг Дэлийн 3-02 тоотод байрлах монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчим М.*******ттай маргалдаж, улмаар хохирогчийн толгой, чих, нүүр хэсэгт заазуураар зүсэж, түүний эрүүл мэндэд "толгойн зулай, чамархай зааг, дагзны хэсгийн хуйх, зүүн хөмсөгний дээд тал, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн чихний омогт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/,

2.Хохирогч М.*******тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би нэлээн согтоод байж байтал Адьяасүрэн ах надруу агсраад тэгэхээр нь бид хоёр урьд нь намайг сэрээгээр зоосон дээр нь би юм яриагүй гэж хэлтэл тэнд байсан заазуурыг аваад миний толгой болон зүүн гар нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

3.Гэрч Г.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 сарын 31-ний өдрийн 21 цагийн үед гэртээ байж байтал эмнэлэг дээр согтуу боон цус болчисон хүн ирлээ та яаралтай ирээрэй гээд эмнэлгийн жижүүрээс хэлэхээр нь би шууд яваад очтол М.*******т нүүр нь цус болчихсон байсан... тэгээд өөрөөс нь асуутал хар ********** муу пизда заазуураар ингэчихлээ гэхдээ би хүний муу үзэхгүй гээд согтуу орилоод байхаар нь тайвшруулаад * нь тогтоогоод унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

4.Гэрч Н.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.*******т нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* гэх хүнд заазуураар зүсүүлсэн байна гээд эмнэлэг ирсэн...******* ах заазуураар толгой, чих, хөмсөг, уруул гэх мэт газруудад зүсчихсэн өчигдөр эмнэлэг орж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

5.2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 499 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** “...М.*******тын биед толгойн зулай, чамархай зааг, дагзны хэсгийн хуйх, зүүн хөмсөгний дээд тал, зүүн хацар, уруулын дээд хэсэг, зүүн чихний омогт шарх гэмтэл тогтоогдлоо.

 

Дээрх гэмтлүүд нь хурц зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой......" гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Н.******* хохирогч М.*******тын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Н.*******д урьд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 95 (ерэн тав) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 (зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 695 (зургаан зуун ерэн тав) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 695 (зургаан зуун ерэн тав) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид мэдэгдэв. 

 

          Гурав.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.*******тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.*******т нь “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

         

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н.******* цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн ************ *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 600 (зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 95 (ерэн тав) цагийн нийтэд тустай ажил хийгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 (зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 695 (зургаан зуун ерэн тав) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 695 (зургаан зуун ерэн тав) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

           

5.Шүүгдэгч Н.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

           

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР