Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/278

 

2025        11         04                                           2025/ШЦТ/278

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0085/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.******,

Улсын яллагч Д.Ч,

Хохирогч О.***** /онлайнаар/, Д.*******, Н.*******,

Хохирогч Д.*******, Н.*******, насанд хүрээгүй хохирогч Г.******* нарын өмгөөлөгч Б.*********** /онлайнаар/, А.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******* *******т холбогдох эрүүгийн 2339003390173 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг "Элстэй" гэх газар засмал зам дээр **** ХЭА улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,

Мөн 11.3 дахь хэсэгт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгал руу орж улмаар **** ХЭҮ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, **** ХЭА улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгсэл зорчиж явсан хохирогч О.*****гийн эрүүл мэндэд сээрний Th10-11-р нугалмайн зүүн хажуугийн хөндлөн сэртэнгүүдийн хугарал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, дух болон баруун шанаа, баруун хөлийн тавхайд мэс заслын оёдол бүхий шарх, нүүрэнд зулгаралт бүхий хүнд хохирол, мөн **** ХЭҮ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.*******ийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн цусан хураа, элэгний зүүн дэлбэн, дэлүү, давсаr, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн няцрал, дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хугарал бүхий хүнд хохирол, зорчигч Н.*******ийн эрүүл мэндэд хоёр талын суудал ясны хугарал, зүүн хөлийн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, зүүн гарын бугалга ясны доод 1/3 хэсгийн хугарал, баруун талын да, эгэм, хавирганы хугарал бүхий хунд хохирол, Г.*******ы эрүүл мэндэд дух яснаас зүүн ухархайн дотно хана хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг "Элстэй" гэх газар засмал зам дээр **** ХЭА улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,

Мөн 11.3 дахь хэсэгт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгал руу орж улмаар **** ХЭҮ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, **** ХЭА улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгсэл зорчиж явсан хохирогч О.*****гийн эрүүл мэндэд сээрний Th10-11-р нугалмайн зүүн хажуугийн хөндлөн сэртэнгүүдийн хугарал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, дух болон баруун шанаа, баруун хөлийн тавхайд мэс заслын оёдол бүхий шарх, нүүрэнд зулгаралт бүхий хүнд хохирол, мөн **** ХЭҮ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.*******ийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн цусан хураа, элэгний зүүн дэлбэн, дэлүү, давсаr, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн няцрал, дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хугарал бүхий хүнд хохирол, зорчигч Н.*******ийн эрүүл мэндэд хоёр талын суудал ясны хугарал, зүүн хөлийн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, зүүн гарын бугалга ясны доод 1/3 хэсгийн хугарал, баруун талын да, эгэм, хавирганы хугарал бүхий хунд хохирол, зорчигч Г.*******ы эрүүл мэндэд дух яснаас зүүн ухархайн дотно хана хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан болох нь:

1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 14-23-р хуудас/,

2.Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-н 24-25-р хуудас/,

3.Хохирогч Д.*******ийн /2023.09.28/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай машиныг гүйцэж түрүүлсэн машин байгаагүй. Би тухайн үед 50 км цагийн хурдтай явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг нойрмоглож зүйрмэглэсэн байх гэж бодож байна. Улаан өнгийн “Аллион” маркийн тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 31-33-р хуудас/,

4.Хохирогч Н.*******ийн /2023.09.28/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим сумын төвөөс баруун баруун хойш хөдөө гэр лүүгээ явсан. Сумын төвөөс гараад 5-6 км орчим явж байхад урдаас улаан өнгийн машин ирж яваа харагдсан. Тэгтэл тэр машин ойртож ирээд юу юугүй урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 37-40-р хуудас/,

5.Хохирогч О.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-р хуудас/,

6.Насанд хүрээгүй хохирогч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тэр өдөр би ******* сумаас өвөө эмээгийн  хамт гэр лүүгээ явж байсан. Өвөө машинаа бариад, эмээ хажуу талын суудал дээр суугаад, би ард нь зогсоод явж байсан. Тэгтэл урдаас гэнэт улаан өнгийн машин гэрч ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 46-47-р хуудас/

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Миний хүүгийн биед хүнд гэмтэл учирсан. Үүнээс үүдэн гарсан зардлуудыг буруутай этгээдээс нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 50-р хуудас/,

8.Иргэний нэхэмжлэгч Л.****************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “...Аллион маркийн ********* ХЭА улсын дугаартай  автомашиныг би анх 2016 онд өөрийн ******* дээр авч байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Эвдрэл гэмтлийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Яг зам тээврийн осол болоход би унтаж явсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 54-55-р хуудас/,

9.Гэрч Н.*******ийн /2023.07.20/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим *******гөөс 10-аад км зайд байдаг хөдөө гэр лүүгээ явж байтал гэнэт урдаас улаан өнгийн машин ороод ирсэн. Тэгээд түргэн дуудаад ухаан алдсан байсан. Тухайн үед хажууд болон гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн машин байгаагүй.  Гэнэт урдаас улаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тухайн үед 40-50 цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 58-60-р хуудас/,

10.Гэрч Д.*******ийн /2023.08.22/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...би 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөө гэр лүүгээ явж байтал машин гүйцэж түрүүлж гарч ирсэн улаан өнгийн машин чанх урдаас  богино хугацаанд гараад ирсэн. Тэр машин яах ийх зуургүй ирээд машины урд талаас мөргөсөн. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 63-65-р хуудас/,

11.Гэрч Л.**************гийн /2023.09.19/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би машины урд суудал дээр суугаад унтаж явсан. Нэг сэрэхэд машин засмал замаас гарч унасан. Яагаад осол гарсан талаар мэдээгүй. Цаг агаар тогтуун  цэлмэг байсан. Осол 16 цаг өнгөрч байхад болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 69-р хуудас/

12.Гэрч О.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “...Би осол болоход арын суудал дээр 2 дүүгийн хамт унтаад явж байсан болохоор юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-н 75-76-р хуудас/,

13.Гэрч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эх******* хүүдийн хамт 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ********* УНХ улсын дугаартай “Субару Форестер” маркийн тээврийн хэрэгслээр ******* сум өнгөрөөд явж байхад зам тээврийн осол гарсан байдалтай байсан ба хажуугаар нь өнгөрөөд явж байхад эх******* надад “дотроос нь жоохон хүүхэд гарч ирж байна” гэж хэлэхээр нь би буцаад эргээд очсон. Тэр үед дөнгөж сая болсон осол байна гэдгийг мэдээд ар арааcaa зогссон. Тухайн үед намайг очиход улаан, цагаан өнгийн хоёр суудлын тээврийн хэрэгсэл байсан. Тэр үед манай эх******* Г.******* нь тухайн хоёр хүүхдэд тусламж үзүүлсэн ба би шууд 103 дугаар руу залгаж түргэн тусламж дуудаад тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын хажууд сууж байсан эмээ дээр очоод хаалгыг нь онгойлгоод туслах гэхэд “чи намайг мөргөсөн хүн үү” гэж хэлэхээр нь “үгүй ээ би туслах гэж байгаа замын хүн байна” гэж хэлээд машинаас гаргаад хэвтүүлсэн. Тэгээд эргээд харахад баруун талын тээврийн хэрэгслийн жолооч залуу том савтай пиво задлах гэж байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс болохгүй гэж хэлээд болиулсан. Гэтэл эмгэн тэр хүмүүсийн яриаг сонсоод энэ хүмүүс согтуу байна, бид нарыг мөргөчихлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 80-81-р хуудас/

14.Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумаас 20 км зайд байрлах постон дээр үүрэг гүйцэтгэж байтал, 15:00 цагийн орчим ******* сумын ********** гэх цагдаа миний гар утасруу залгаж “постноос чинь баруун тийш 6 км зайд 2 авто машин мөргөлдсөн байна та яваад очоорой” гэж мэдэгдсэн. Тэгхээр нь би уг байршилд очтол Toyota Probox ******* ХЭҮ, Toyota allion ******** ХЭА гэх хоёр авто машин хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан. Намайг очиход уг сумын эмнэлгээс хүмүүс ирчихсэн анхан шатны тусламж үзүүлж байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-н 84-86-р хуудас/,

15.Гэрч Г.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарлаа гэсний дагуу мөрдөгч ****** болон шинжээч Б.******* нарын хамтаар хэргийн газарт очсон. Бидний *******лэдэгээр ****** талд 2 тээврийн хэрэгсэл замын хойд тал руу орж мөргөлдөж зам тээврийн осол гарсан нөхцөл байдалтай байсан. Тэгээд мөрдөгчийн хамтаар хэргийн газрын үзлэгийг эхлүүлэхэд **** ХЭА улсын дугаартай улаан өнгийн аллион маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж **** ХЭҮ улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөж осол гарсан байсан. Мөн үзлэгийн явцад төв асфальтан засмал зам дээр дугуйны мөр үүссэн байх ба тухайн дугуйны мөр нь улаан өнгийн **** ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урсгал сөрж осол гаргасныг батлах дугуйн мөр байсныг шинжээч гэрэл зургаар баримтжуулан авч миний бие үзлэгийн тэмдэглэл зураг дээрээ тусгаж өгсөн. Мөн тухайн үед үзлэг хийж байхад 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэг нь замын хажуу талын шороо хэсэг буюу хөвөөн дээр мөргөлдсөн байсан ба пробокс маркийн тээврийн хэрэгсэл нь осол болох үед засмал замаас хөвөө хэсэг рүү шахсан байдалтай гарахад нь мөргөлдсөн байсан нь хэргийн газрын үзлэг болон гэрэл зурагт тодорхой харагдаж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-н 89-91-р хуудас/,

16.Гэрч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд ажил хийхээр би ********* УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод миний эзэмшлийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай хүү бариад 2 машинтай ойролцоо явж байсан юм. Би цаг хугацааг нь бол яг тодорхой санахгүй байна гэхдээ ойролцоогоор 15 цаг 20-30 минут хавьцаа байх Хэнтий аймгийн ******* сумын наад талд байдаг ******* орохоос өмнө 10 гаран км-н зайд засмал замын хойд тал руу 2 машин осолдчихсон харагдсан. Тэгээд тэр үед цагдаа эмнэлэг ирж байхаар нь цаашаагаа зогсолгүй яваад өгчихсөн юм. Сая тухайн үеийн замын постын хяналтын камерын бичлэгийг мөрдөгч харуулахад миний машин 15 цаг 46 минут 51 секундэд ******* сумын постоор Сүхбаатар чиглэлд гарч байгаа нь бичигдсэн байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд зөрөөгүй байх гэж бодож байна. Ямар ч байсан намайг явж өнгөрөхөд аль хэдийн осол болчихсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 94-95-р хуудас/,

17.Хэнтий аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 391 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.*********  “...Г.Наран-Учралын биед зүүн шилбэний гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /1-р хх-н 100-101-р хуудас/,

18.Хэнтий аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 392 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********** “...Л.********гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-н 111-112-р хуудас/,

19.Хэнтий аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 394 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.***** “...С.******** биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-н 122-123-р хуудас/,

20.Хэнтий аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 395 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******** “...Н.*******ийн биед хоёр талын суудал ясны хугарал, зүүн хөлийн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, зүүн гарын бугалга ясны доод 1/3 хэсгийн хугарал, баруун талын да, эгэм, хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид  хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-н 133-134-р хуудас/,

21.2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5374 дугаартай яаралтай тусламжийн хуудас, Н.*******ийн өвчний түүх /1-р хх-н 135-174-р тал/

22.Хэнтий аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 393 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.****** “...С.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-н 181-182-р тал/

23.Хэнтий аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 401 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********* “...О.*****гийн биед сээрний Th10-11-р нугалмайн зүүн хажуугийн хөндлөн сэртэнгүүдийн хугарал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, дух болон баруун шанаа, баруун хөлийн тавхайд мэс заслын оёдол бүхий шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогртоогдлоо. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид  хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-н 192-193-р хуудас/,

24.2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5378 дугаартай яаралтай тусламжийн хуудас, О.*****гийн өвчний түүх /1-р хх-н 194-207-р хуудас/,

25.Хэнтий аймгийн Шүүх шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 402 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********* “...Д.*******ийн биед хэвлийн хөндийн цусан хураа, элэгний зүүн дэлбэн, дэлүү, давсаг, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн няцрал, дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хугарал гэмтэл тогртоогдлоо. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид  хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-н 213-214-р хуудас/,

26.2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5373 дугаартай яаралтай тусламжийн хуудас, Д.*******ийн өвчний түүх, /1-р хх-н 210-238, 2-р хх-ийн 01-32-р хуудас/,

27.2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 530 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********* “...Г.*******ы биед дух яснаас зүүн ухархайн дотно хана хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, өвчний эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /2-р хх-н 39-40-р хуудас/,

28.Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай шинжээч С.******* “ **** ХЭҮ улсын дугаартай “...Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгсэлд үүссэн эвдэрлүүд нь осол гарахад нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 56-57-р хуудас/,

29.Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай шинжээч С.********* “ **** ХЭА улсын дугаартай “...Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд үүссэн эвдэрлүүд нь осол гарахад нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 65-66-р хуудас/,

30.2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/119 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн “...**** ХЭА улсын дугаартай Аллион маркийн автомашины жолооч С.******* нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. **** ХЭА улсын дугаартай Аллион маркийн автомашины жолооч С.******* нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн **** ХЭА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй,

**** ХЭҮ улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.******* нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

**** ХЭА улсын дугаартай Аллион маркийн автомашины жолооч С.******* нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 76-77-р хуудас/,

31.“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн “...Тоёота Аллиан маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 9.200.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 97-103-р хуудас/,

32.“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн “...Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6.150.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 106-112-р хуудас/,

33.С.*******ийн жолоодох эрхийн Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /жолоодох эрхийн хүчинтэй хугацаа 2016.11.29-2026.11.29-ний өдрийг хүртэл хүчинтэй/ /2-р хх-ийн 121-р хуудас/,

34.Тээврийн хэрэгслийн лавлагаа /**** ХЭА улсын дугаартай Тоёота Аллиан маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Л.********/ гэх /2-р хх-н 125-р хуудас/,

35.Д.*******ийн жолоодох эрхийн Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /жолоодох эрхийн хүчинтэй хугацаа 2016.08.11-2026.08.11-ний өдрийг хүртэл хүчинтэй В ангилалтай/ /2-р хх-н 141-р хуудас/,

36.Тээврийн хэрэгслийн лавлагаа /**** ХЭҮ улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.******* / /2-р хх-н 147-р хуудас/,

37.2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Түргэн тусламжийн дуудлагын хуудас /16 цаг 16 минутад дуудлага хүлээн авсан/, /2-р хх-н 242-р хуудас/,

38.Алсын түргэн тусламжийн дуудлагын тэмдэглэл, бүртгэл /3-р хх-н 02-05-р хуудас/,

39.Гэрч М.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би санахгүй байналдаа. Гэхдээ замд ямар нэг байдлаар осол болсон бол анзаараад мэдэх л байсан байх гэж бодож байна. Урсгал сөрж орсон байх боломжгүй. Би насаар жолооч хийж машин барьсан хүн. Хэзээ тийм үйлдэл хийж хүнд болон өөртөө гай болохгүйг хичээдэг...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 138-139-р хуудас/,

40.Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ямар нэгэн уяачид оролцсон хурал болон цуглаан манай суманд зохион байгуулагдаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 143-р хуудас/

41.Шинжээч И.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2339003390173 дугаартай хэргийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан 1 хос мөр нь автомашины дугуйнаас үүссэн мөр. Тоормосны мөр дугуйн мөр хоёулаа дугуй замын гадаргуу хоёрын хоорондын үйлчлэлээр үүсдэг мөр. Дугуйн мөр нь тоормослох, шарвах, дугуй өнхрөх үед резинэн дугуй замын гадаргуу харьцсаны улмаас үүсдэг мөрийг хэлнэ. Жишээ нь их хурдтай явж байгаад огцом хурд хасахад мөр замын гадаргуу дээр үүсдэг. Энэ зургаас Allion маркийн тээврийн хэрэгслийн мөр нь хурдтай явж байсан тээврийн хэрэгсэл хурд хасах үед үүссэн байна. Хурд хасахдаа бага зэрэг тоормослосон, мөн хөдөлгөөний чигээ өөрчилсөн учраас шарвах үед мөр үүссэн. Тоормосны мөр нь дугуй огт эргэхээ байж зам дээгүүр резинэн дугуй гулсах үед үүсдэг учраас маш тод, чигээ өөрчлөөгүй байдлаар харагддаг. Тэгэхээр зурагт авагдсан мөр нь чигээ бага зэрэг өөрчилсан байгаа нь бүрэн хүчээр тоормозлоогүй, тодорхой хэмжээгээр хурдыг бууруулж шарвах үед үүссэн. Хэргийн газрын үзлэгт авагдсан нотлох баримтуудаас харахад эсрэг урсгал руу орсон нь уг осол гарах шалтгаан болсон. Эсрэг урсгал руу ороход ямар үйлдэл болсныг хэрэгт авагдсан материалаар тогтоох боломжгүй. Хурдыг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 151-152-р хуудас/,

42.Шинжээч Н.******** “...хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд **** ХЭА улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь эсрэг ургсалд орсон нь уг осол гарах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 154-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч С.******* нь **** ХЭА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тoyota Allion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт "...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж эсрэг урсгал руу орж улмаар **** ХЭҮ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн тээврийн хэрэгслийг мөргөж **** ХЭА улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгсэл зорчиж явсан хохирогч О.*****гийн эрүүл мэндэд сээрний Th10-11-р нугалмайн зүүн хажуугийн хөндлөн сэртэнгүүдийн хугарал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, дух болон баруун шанаа, баруун хөлийн тавхайд мэс заслын оёдол бүхий шарх, нүүрэнд зулгаралт бүхий хүнд хохирол, мөн **** ХЭҮ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.*******ийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн цусан хураа, элэгний зүүн дэлбэн, дэлүү, давсаr, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн няцрал, дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хугарал бүхий хүнд хохирол, зорчигч Н.*******ийн эрүүл мэндэд хоёр талын суудал ясны хугарал, зүүн хөлийн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, зүүн гарын бугалга ясны доод 1/3 хэсгийн хугарал, баруун талын да, эгэм, хавирганы хугарал бүхий хунд хохирол, зорчигч Г.*******ы эрүүл мэндэд дух яснаас зүүн ухархайн дотно хана хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулжээ.

 

Шүүгдэгч С.******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Д.*******, Н.*******, О.*****, насанд хүрээгүй хохирогч Г.******* нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хүнд зэргийн хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч С.*******ийн гэмт үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хооронд шалтгаант холбоотой.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.*******ийн үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.*******оос: “ … Миний машины дугуйн мөр яг өөрийн эгнээндээ хэдэн метр чигээрээ болон ямар градустай ташуу үүсгэсэнг хэмжээгүй. Харин өөрийн эгнээсээ эхлэлтэй гэж зориуд ойлгомжгүй тэмдэглэсэн нь миний өөдөөс машин дайрсны улмаас тоормослосонг тодорхой тэмдэглэхийг хүсээгүйг нь харуулж байгаа юм ... “Өөдөөс машин урсгал сөрж, баруун гар талаар дайраад, осол гаргаад зугтчихлаа. Та бүхэн миний санаж байгаатай зам дээрх ул мөр тохирч байна уу сайн шалгаад өгөөч” гэж хэлснийг жижиг тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж авч байсан ... Миний өөдөөс машин гарч ирсэн эсэхийг шалгасан, түүнийгээ баталгаажуулж зураг дарсан зэрэг зүйл огт байдаггүй. Яагаад миний өөдөөс машин орж ирсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, фото зураг байхгүй байгаа юм бэ ... Осол болсон газраас урагш миний өөдөөс хоёр машин гарч ирэхдээ бага зэрэг өгсөж уруу газраас гарч ирж байгааг үзлэг хийсэн хүмүүс ч огт анхаарч үзээгүй. Гэтэл миний өөдөөс уг хоёр машин гэнэт асар өндөр хурдтай гарч ирсэн гэдгийг би замын нөхцөл байдлыг хараагүй байж зохиож ярьж чадах уу ... Тухайн үед хэргийн газар дээр ухаан санаа орж гарч, үхэл амьдралын зааг дээр байгаа хүмүүсийг хараад учраа олохгүй, гэмтсэн би санаанаасаа үлгэр зохиогоод байж байх уу. Зам дээр гарсан дугуйны мөрөө ч би өөрөө бүр сүүлд цагдаа үзлэг хийгээд хүмүүс явсны дараа л очиж анх удаа харсан. Миний өөдөөс машин гарч ирэхээр нь тоормослож гаргасан миний өөрийн мөр байсан. Энэ бүгдийг би тэгээд зохиогоод худал ярих боломжтой гэж үү ... Н.********* мөрдөгч Камерын бичлэгийг надаар харуулж, миний санаж байгаа ослын газраас зугтсан машинтай ижил төсөөтэй, осол болсон цаг хугацаатай таарахуйцаар постыг өнгөрсөн хэд хэдэн машин байгааг харсан. Харин ямар нэгэн тэмдэглэл хийж, надаар гарын үсэг зуруулаагүй ... Гэтэл миний камерын бичлэг үзэхдээ осол гаргаад зугтсан байж болзошгүй машинтай ижил төсөөтэй машинууд байна шүү гэж хэлснийг маань эд нар осол гаргаад зугтсан машинууд мөн байна гэж хэлсэн мэтээр мушгиж, уг машины жолооч нараас миний *******ийг барьж мэдүүлэг авч, миний ******* хүндийг унагааж гүтгэгч болгосон ... Мөрдөгч хүн 7 сарын өмнө болсон ослын талаар хүнээс мэдүүлэг авахдаа таныг осол гаргаад зугтсан гэж хүн хэлж байна гэсэн агуулга бүхий асуулт асууж мөрдсөн нь хэргийг яаж замхаруулж, мөрдөх ажиллагаандаа яаж хайнга хандсанг нь нотолно. 7 сарын дараа тийм ээ, би осол гаргаад зугтсан ш дээ гэх хүн ер нь байх уу ...Камерын бичлэгийг яагаад миний өгсөн мэдүүлэгт үндэслэн М.Ренчиндорж шалгаагүй, ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй вэ. Хамгийн чухал нотлох баримт магадгүй, осол гаргаад зугтсан машины дүрс үлдсэн байж болзошгүй гэж үзэж болоогүй юм уу ...Н.********** машины жолооч нараас яг яаж мэдүүлэг авав. Утсаар уу, уулзаж уу гэдэг нь тодорхойгүй. Харин мэдүүлэг авсан гэх тэмдэглэлдээ сэжиглэж болох машинуудыг ямар нэгэн байдлаар осолд хамааралгүй, усргал сөрж аваар гаргаад зугтсан машинууд биш байсан гээд харин Пробокс машин постоор оролгүй хэд хэдэн удаа сум орсон, өөр бусад машинууд ч ******* сумаас шууд шороон буюу пост тойрсон замаар засмал замд ордог талаар дурьдаагүй. Осол гаргаад зугтсан машин постоор орж камерт ороогүй байх үндэслэлтэйг орхисон нь тодорхойгүй үлдсэн ... Эцэст нь ослын шалтгаан нь бол тодорхойлох боломжгүй. Харин осолд орсон хоёр жолоочийн эсрэг урсгалд орсон нь буруутай гэсэн утгагүй дүгнэлтийг гаргасан. Миний хэргийн газар анх өгсөн мэдүүлэг, дараа нь цагдаад өгсөн өргөдөл дээр дурьдсан өөдөөс урсгал сөрж машин гарч ирээд баруун гар талаар дайрч шахаж, намайг эсрэг урсгалд оруулж, осол гаргаад зугтчихлаа гэсэн гомдолын талаар шинжээч юу дурьдаагүй шалгаагүй хэвээр үлдсэн ... Миний өөдөөс урсгал сөрөн гарч ирсэн машинтай уралдаж, гүйцэж түрүүлэх үйлдэлд нь саад хийж уралдсан Пробокс машин тэгээд дүрэм зөрчөөгүй юм уу. 50 км цагийн хурдтай явж байсан юм бол тоормослоод зогсохын оронд, яагаад ямарч тоормослох үйлдэл хийхгүй, замаас гараад хөндлөн зогссон намайг, хажуу талаас минь мөргөж онхолдуулсан юм бэ ...Тэгвэл яагаад миний өгсөн мэдүүлгийн дагуу урсгал сөрж, аваарь гаргаад зугтсан машин байсан эсэхийг шалгасан талаар, надаас драгер үлээлгэж шалгасан харин Пробокс машины жолоочоос шалгаагүй ялгаж үлдээсэн талаар яагаад яриагүй юм… гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******гээс: Би нотлох баримтуудыг шинжлэн судалсантай холбогдуулаад дараах дүгнэлтийг гаргаж байна. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоодог чухал ач холбогдолтой 3 нотлох баримт байгаа. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, схем зураг энэ 3 нотлох баримт нэг нэгнээ нөхөж байх ёстой. Өнөөдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хараад схем зураг, фото зураг байхгүй байхад ослын газрын байдлыг сэргээн дүрслэх боломжтой. Тэмдэглэл, фото зураг байхгүй байхад схем зургийг хараад сэргээн дүрслэх боломжтой. Фото зураг дангаараа байхад тэмдэглэл, схем зураг байхгүй байхад хэргийн газрын үзлэгийг сэргээн дүрслэх боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг компьютероор бичсэн. Үүнийг нотлох баримт гэж үзэхгүй байгаа. Схем зурагтайгаа таарч байгаа гэж байна. Схем зурагтайгаа таарахгүй байгаа. Яагаад гэвэл хоёр машин мөргөлдсөн А цэгийг авчихсан. А цэг нь схем зургийг харахаар 2 метр өргөнтэй хөвөөний голд байгаа. Фото зураг дээр ирмэг дээр байгаа байдаг. Тэгвэл фото зураг дээр пробокс машины тоормосны мөрийг яагаад бэхжүүлж аваагүй байдаг юм. Мөн фото зураг дээр байгаа бүх цэгүүд схем зураг дээр зурагдсан байх ёстой. 2 машин мөргөлдөөд үүсэж байгаа биологийн элемент гээд байгаа фото зурагт авсан юмыг яагаад схем зураг дээр дүрслээгүй байгаа юм. Схем зураг ялгаа  байхгүй адилхан. Схем зураг дээр улаан, ногооноор ялгасан байгаа боловч хэргийн газарт хар зураг гэж үйлдэгддэг. Ийм зураг байхгүй. Ямар нотлох баримтыг үндэслэж энэ схем зураг зурагдсан гэдэг нь үндэслэлгүй байна. Тийм учраас хэргийн газрын үзлэгт авагдсан схем зураг, фото зураг нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үүнийг үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хэргийн газрын үзлэг гэж хэлэх үндэслэлгүй байна. Энэ асуудлыг өнөөдөр ярьж байгаа биш. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсоноос хойш би шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ асуудлыг тавьж байсан. Дараагийн асуудал гэрчийн мэдүүлэг үнэн гэж прокурор ярьж байна. Энэ дээр ноцтой асуудал яригдаж байна. Пробокс машины жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхэд шинжилгээ хийсэн юм гэдгийг ******* бүхий хүмүүс асууж байгаад гэрчийн мэдүүлэгт шинжилгээ хийлгэсэн, хэргийн газрын үзлэгээр драгер үлээлгэсэн гэдэг асуудал яригдаж байна. Прокурор ийм зүйл байсаар байхад үүнийг үндэслэлгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Прокурор гэрчүүдийн мэдүүлгээр архи уугаагүй нь тогтоогдсон гэж байсан. Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн яамны сайдын тушаал байгаа. Зам тээврийн ослын гэмт хэргээс үүссэн согтуурлыг драгераар биш зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтооно гэсэн заавар, журам байгаа. Үүнийг прокурор хаячхаад үндэслэлтэй байна гээд дайраад байдаг. Архи уугаагүй нь тогтоогдоогүй байна гэдэг. Ийм асуудал байж болохгүй. Үнэхээр архи уугаагүй нь тогтоогдож байгаа юм бол энэ хүн худал мэдүүлэг өгөөд байна. Машиныг хажуу талаас нь мөргөсөн үйл баримт байгаад байдаг. Гэтэл шинжээч урдаас ирж мөргөсөн гээд өөр асуудал яриад байгаа. Тийм учраас гэрчүүдийн мэдүүлэг худлаа байна. Үүнийг зайлшгүй шалгах тогтоох ёстой. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөдөөс нь тээврийн хэрэгсэл ирээгүй бол энэ хүн ингэж явахгүй. Маргааш нь өөрөө ирээд тодорхой гараараа бичээд он, сар тавиад өгсөн. Хуульд заасны дагуу энэ өргөдлийг хүлээж авсан албан хаагч 5 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр прокурорын тогтоолоор үзлэг хийсэн. Тэр нь баталгаатай ч юм уу, баталгаагүй ч юм уу. Тухайн үед явж байсан хүмүүс ингэж л мэдүүлэг өгнө. Дор нь хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал яригдах ёстой. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Аль хэдийн Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаад мөрдөгдөж байсан. Мөрдөгчийн тогтоол дээр Механик тээврийн сургуулийн этгээдүүдээр гаргуулахаар заасан байгаа. Гэтэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий этгээдүүдэд төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн гэж байгаа. Энэ дээр хуулийн этгээд гэж байхгүй. Хоёрдугаарт  Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар энэ шинжилгээ хийх эрх бүхий этгээд нь сургалтад суугаад тусгай сертификат авчихсан. Өөрийн гэсэн тамга, тэмдэгтэй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-т заасан байх ёстой. Үүнийг ноцтой зөрчсөн байна. Шинжээч шинжилгээ хийхдээ шинжээчийн дүгнэлт гаргуулах маягт байгаа. Энэ дээр асуусан асуулт болгон дээрээ энэ нотлох баримтыг үндэслэж  асуултад хариуллаа. Дараа нь фото зургаар бэхжүүлж авсан зурагтайгаа ингэж гаргаж байж шинжээчийн дүгнэлт шинжлэн ухааны үндэслэлтэй, бодит байдал дээр тулгуурласан гарах ёстой. Механик тээврийн сургуулийн багш нарын гаргасан шинжээчийн дүгнэлтээр Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн тухайд 1.3 гэсэн заалтыг ямар ч шинжээчийн дүгнэлт тавиагүй. Гэтэл 1.3 гэсэн заалтыг Г.Анхбаяр прокурор санаачилгаараа оруулж ирж байна. Г.******** прокурор яллах дүгнэлт үйлдсэн байгаа.  Өнөөдрийн прокурор томилолтоор орж ирж байгаа асуудал яригдах ёстой. Яллах дүгнэлт дээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдөр прокурор аль хуулиар яллаад байгаа нь тодорхой биш байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар урьд нь 1-3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж байсан бол одоо 5-8 жил болчихсон. Зорчих эрхийг хязгаарлах ял 6 сараа 3 жил байсан бол одоо 1-5 жил болчихсон. Мөн 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих байсан бол 1-5 жил хорих ялтай болсон. Энэ дээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нөхцөл байдал байна. Прокурор үүнийг хараад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүндэрч байгаа тохиолдолд мэдүүлэг аваад яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах ёстой. Тухайн үед яллах дүгнэлт үйлдэж байхад энэ хуулийн өөрчлөлт орсон байсан. Тийм учраас өнөөдөр яллах дүгнэлт нь хүнийг үндэслэлгүйгээр яллаж байна. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэл байна. Тэмдэглэл, фото зургийг хараад уншихад илт зөрүүтэй байхад зөрүүгүй гэж ярьж дайраад байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт Б.********** өмгөөлөгч туршлагатай өмгөөлөгч. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2 дугаар зүйлд тусгай мэдлэг бүхий хүн гээд заасан байгаа. Гэтэл шинжээч томилсон тогтоол дээр Механик тээврийн сургуульд даалгасугай гэсэн байгаа. Тэгэхээр энэ чинь хууль зөрчөөд байна. Хоёрдугаарт өмгөөлөгчийн хөлс нэхээд байх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1  дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан байгаа. Үүнийг манай өмгөөлөгч нар мэдэж байгаа байх. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдэж байх ёстой. Өнөөдөр хохирогч хэлж байна. Прокурор, мөрдөн байцаагчийн хариуцлагагүй үйлдлээс болоод шүүгчийн захирамж биелэгдэхгүй байна. шүүх  эдгээр байдлуудыг харгалзан үзэх байх гэж бодож байна. Хуульд өөрчлөлт орсны дагуу ийм хуульд өөрчлөлт орсон байдалд эрх зүйн байдлыг дордуулахгүй юм шүү гэж заасан байгаа. Ийм зүйлээр 1.13-д заасныг зөрчсөн гэж яллаж оруулж ирээд байна. Прокурор өөрийн дотоод итгэлээр хүнийг яллаж болохгүй гэж бодож байна. ********* өмгөөлөгч согтууруулах ундааны зүйлтэй холбоотой асуудлыг хийсвэр гэж яриад байна. Танай хүмүүсийн өгсөн мэдүүлгийг хэлээд байгаа шүү. Энэ асуудлыг шүүх хурал дээр хэлсэн учраас энэ асуудлыг тавьсан юм шүү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг шүүх, прокурор мөрдөгч ягштал биелүүлнэ гэж байгаа. Энэ хавтаст хэрэг дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулиудыг зөрчсөн нэг ч нотлох баримт байж болохгүй. Тийм учраас  хэлмэгдүүлсэн байдлаар хүн рүү дүгнэлт хийж болохгүй гэж үзэж байна. Энэ байдлуудыг тогтоохын тулд хэргийг буцааж болно. Эргэлзээтэй байдал үүсэж байгаа учраас гэм буруугүйд тооцож өгнө үү гэж байгаа. Ийм нотлох баримтууд байж байхад өөрийнхөө үйлчлүүлэгчийг буруутай байна. Гэм буруугаа хүлээ гэсэн асуудлыг тавьж чадахгүй. Прокурор, мөрдөгч байцаагч нарын буруутай үйл ажиллагаанаас болоод хүний эрх зөрчигдөж байна. Прокурор хохирогч сая хүсэлт гаргаад байна. Тэгтэл үүнийг  хамаа байхгүй гэж үзэж байгаа юм уу. Би энэ дээр гайхаж байна. Тал талын хүмүүсийн санал хүсэлтийг авч байх ёстой. Ингээд гэм буруугүйд тооцож өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргаж оролцсоныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ... Өөдөөс машин урсгал сөрж, баруун гар талаар дайраад, осол гаргаад зугтчихсан энэ талаар шалгаагүй... хэмээн маргадаг бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.*******ийн энэхүү хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан бөгөөд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэв.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар хохирогч Д.*******өөс өмгөөллийн үйлчилгээний хөлсөд 6,000,000 (зургаан сая) төгрөг, эмчилгээний зардал 7,947,304 (долоон сая есөн зуун дөчин долоон мянга гурван зуун дөрөв) төгрөг, тоёота пробокс тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,150,000 (зургаан сая нэг зуун тавин мянга) төгрөг, хохирогч Н.*******ээс эмчилгээний болон бусад зардалд баримтаар 21,172,548 (хорин нэгэн сая нэг зуун далан хоёр мянга таван зуун дөчин  найм) төгрөг, хохирогч О.*****гаас эмчилгээний зардалд 2,362,481 (хоёр сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун наян нэг) төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.*******ы хууль ёсны төлөөлөгч А.********** эмчилгээний зардалд 682,700 (зургаан зуун наян хоёр мянга долоон зуу) төгрөгийг тус тус шүүгдэгч С.*******оос нэхэмжилсэн байна.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхээс хохирогч Д.*******, Н.*******, О.*****, насанд хүрээгүй хохирогч Г.******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГО825/3301 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар” зэрэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГО825/3302 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “Дөрөвдүгээр” зэрэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЕГО825/3304 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.*******ы сэтгэцэд учирсан хор уршгийн “Хоёрдугаар” зэрэглэл тус тус тогтоогдсон.

 

Гэвч хохирогч О.***** нь ОХУ-ын “Эдийн засгийн их сургууль”-д суралцаж байгаа бөгөөд цахимаар холбогдон сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох тухай, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс амралтаараа очих боломжтойг харгалзан үзнэ үү гэх Хэнтий аймгийн цагдаагийн газарт хандан гаргасан 2 удаагийн хүсэлт (сургуульд суралцаж байгааг баталсан лавлагааны хамт), Хэнтий аймгийн цагдаагийн газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 51/4780 дугаартай ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БУЯНБАТ ТАНАА “Тус газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа эрүүгийн 2339003390173 дугаартай хэрэгт хохирогч О.***** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд цахимаар хамрагдах хүсэлт гаргасан тул уг шинжилгээг цахимаар хийх боломжтой эсэх талаар хариу ирүүлж хамтран ажиллана уу. Хариуцсан албан хаагч: Мөрдөгч дэслэгч Т.Тамир /86873607/”, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09/10677 дугаартай ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ “Танай 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 51/4780 дугаартай албан бичгийг хүлээн авч танилцлаа. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.6 дахь хэсэгт Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана гэж заасан тул хохирогч О.*****д сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг цахим хэлбэрээр хийх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичгүүд зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйл “Эдийн бус гэм хорыг арилгах”, 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”, 497 дугаар зүйл Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл, 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйл “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах”. 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”. 510 дугаар зүйл “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах”, 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил *******, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйл “Эдийн бус гэм хорыг арилгах” 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүхээс хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Д.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “гуравдугаар” зэрэглэлийн 20 (хорь) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,840,000 (арван таван сая найман зуун дөчин мянга) төгрөгөөр, хохирогч Н.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “Дөрөвдүгээр” зэрэглэлийн 40 (дөч) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 31,680,000 (гучин нэгэн сая зургаан зуун наян мянга) төгрөгөөр, насанд хүрээгүй хохирогч Г.*******ы сэтгэцэд учирсан хор уршгийн “Хоёрдугаар” зэрэглэлийн 10 (арав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,920,000 (долоон сая есөн зуун хорин мянга) төгрөгөөр  тус тус тогтоов.

 

Иймд шүүх шүүгдэгч С.*******оос 2,362,481 (хоёр сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун наян нэг) төгрөгийг гаргуулж хохирогч О.*****д, 8,602,700 (найман сая зургаан зуун хоёр мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.*******ы хууль ёсны төлөөлөгч А.**********, 29,937,304 (хорин есөн сая есөн зуун гучин долоон мянга гурван зуун дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******өд, 52,852,548 (тавин хоёр сая найман зуун тавин хоёр мянга таван зуун дөчин найм) төгрөгийг гаргуулж хохирогч Н.******* нарт тус тус олгуулж шийдвэрлэв.

           

              Харин хохирогч Д.*******өөс өмгөөллийн үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 6,000,000 (зургаан сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогч Г.*******ы хууль ёсны төлөөлөгч А.*******, хохирогч Д.*******, хохирогч Н.******* нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч О.***** энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, шинжээчийн дүгнэлтээ гаргуулан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хохирогч О.***** нь ОХУ-д суралцдаг бөгөөд сэтгэцийн хор уршгийн дүгнэлтээ гаргуулах хүсэлттэй, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс амралтаараа Монгол Улсад очих боломжтой талаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт удаа дараа хүсэлт гаргадаг. Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас Хэнтий аймгийн цагдаагийн газарт “… хохирогч О.*****д сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг цахим хэлбэрээр хийх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. гэх хариу өгсөн байх тул хохирогч О.***** нь шинжээчийн дүгнэлтээ гаргуулан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хууль тогтоомжид нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.******* цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ****** овгийн *********** *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

.          

5.Шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******оос 2,362,481 (хоёр сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун наян нэг) төгрөгийг гаргуулж хохирогч О.*****д, 8,602,700 (найман сая зургаан зуун хоёр мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.*******ы хууль ёсны төлөөлөгч А.*******д, 29,937,304 (хорин есөн сая есөн зуун гучин долоон мянга гурван зуун дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******өд, 52,852,548 (тавин хоёр сая найман зуун тавин хоёр мянга таван зуун дөчин найм) төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******т тус тус олгуулж, хохирогч Д.*******ийн нэхэмжилсэн өмгөөллийн үйлчилгээний хөлс 6,000,000 (зургаан сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.                 

 

7.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогч Г.*******ы хууль ёсны төлөөлөгч А.*******, хохирогч Д.*******, хохирогч Н.******* нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч О.***** энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, шинжээчийн дүгнэлтээ гаргуулан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.******* цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           

            11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЭНХБААТАР