| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0272/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/286 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/286
2025 11 10 2025/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0272/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*********,
Өсвөр насны шүүдэгч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч П.*******,
Өсвөр насны шүүдэгч М.*******ын хууль ёсны төлөөлөгч П.*******,
Өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** овгийн ***** *******, ***** овгийн ***** ******* нарт холбогдох эрүүгийн 2539006760365 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг насанд хүрээгүй М.*******той бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагаас 17 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын Хужхан багийн нутаг "Зүүн соёоны ар" гэх газарт цонхыг нь хааж хаалгыг нь түгжиж түр орхисон Г.*******ын эзэмшлийн ********** УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг нь хагалан цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтрэн орж ОХУ-д үйлдвэрлэсэн МР-94 загварын галт зэвсэг, ХААН банкны виза картыг хулгайлан авч Г.*******од 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны яллагдагч М.*******ыг насанд хүрээгүй Б.*******той бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагаас 17 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын Хужхан багийн нутаг "Зүүн соёоны ар" гэх газарт цонхыг нь хааж хаалгыг нь түгжиж түр орхисон Г.*******ын эзэмшлийн ********** УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг нь хагалан цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтрэн орж ОХУ-д үйлдвэрлэсэн МР-94 загварын галт зэвсэг, ХААН банкны виза картыг хулгайлан авч Г.*******од 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг насанд хүрээгүй М.*******той бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагаас 17 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын Хужхан багийн нутаг "Зүүн соёоны ар" гэх газарт цонхыг нь хааж хаалгыг нь түгжиж түр орхисон Г.*******ын эзэмшлийн **** УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг нь хагалан цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтрэн орж ОХУ-д үйлдвэрлэсэн МР-94 загварын галт зэвсэг, ХААН банкны виза картыг хулгайлан авч Г.*******од 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны яллагдагч М.*******ыг насанд хүрээгүй Б.*******той бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагаас 17 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын Хужхан багийн нутаг "Зүүн соёоны ар" гэх газарт цонхыг нь хааж хаалгыг нь түгжиж түр орхисон Г.*******ын эзэмшлийн ***** УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг нь хагалан цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтрэн орж ОХУ-д үйлдвэрлэсэн МР-94 загварын галт зэвсэг, ХААН банкны виза картыг хулгайлан авч Г.*******од 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
2.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,
3.Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 95-р хуудас/,
4.Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн таньу олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 96-97-р хуудас/,
5.Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ШД-341 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-53-р хуудас/,
6.Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн үед өөрийн эхнэр, хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн **** УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад өдөр 12 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын Хужхан 1 дүгээр багийн Зүүн соёоны ар гэх хөдөө хэсэгт ирээд цаашаа мод руу орох гэхээр машин намхан учраас машины зам дээр түгжиж орхиод эхнэр, хүүхдээ аваад машинаасаа цааш мод руу 3-4 орчим километр газарт эвдэрсэн машин дээрээ очсон. Очоод шууд машины янзлаад орой 17 цаг өнгөрч байх үед эхнэр, хүүхэдтэйгээ явган машин дээрээ ирэхэд миний машины жолоочийн талын урд цонхыг хагалаад дотор нь байсан хадам аав Ж.****** эзэмшлийн 2011 онд ОХУлсад үйлдвэрлэсэн МР-94 маркийн галт зэвсэг, урд хайрцганд байсан 20 ширхэг 7,62х39 хэмжээтэй сум, Рита гэх бичиглэлтэй хар цүнх, цүнхэн дотор 710,000 төгрөг байсан мөн Хаан банкны виза карт зэргийг аваад явчихсан байсан. Тэгээд би сандраад шууд ******* суманд ирж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний машин дотроос миний хадам аав **** овогтой ***** /*****/-ийн эзэмшлийн 2011 онд ОХУлсад үйлдвэрлэсэн МР-94 маркийн галт зэвсэг, урд хайрцганд байсан 20 ширхэг 7,62х39 хэмжээтэй сум, Рита гэх бичиглэлтэй хар цүнх, цүнхэн дотор 710,000 төгрөг байсан мөн Хаан банкны Ганболд ******* гэх нэртэй миний алтан виза карт зэргийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
7.Хохирогч Г.*******ын дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ хадам аав Гантөмөрийн эзэмшлийн 2011 онд ОХУлсад үйлдвэрлэсэн МР-94 маркийн галт зэвсэг, урд хайрцганд байсан 20 ширхэг 7,62х39 хэмжээтэй сум, Рита гэх бичиглэлтэй хар цүнх, цүнхэн дотор 710,000 төгрөг байсан мөн Хаан банкны виза карт зэргийг хулгайд алдсан гэж мэдүүлсэн. Би 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дэлгэрхаан сумаас гэрээсээ гарахдаа өөрийн эзэмшлийн өөр нэг **** улсын дугаартай Sonota-8 маркийн тээврийн хэрэгсэлтэй явах гэж байгаад бүх юмаа ачааллаад гарах гэж байтал машин маань газгүй болсон байсан учир би **** УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлтэй явахаар болоод жаахан яаарч байсан учир Sonota-8 маркийн тээврийн хэрэгслийнхээ урд хайрцганд байсан 20 ширхэг 7,62х39 хэмжээтэй сум, Рита гэх бичиглэлтэй хар цүнх, цүнхэн дотор 710,000 төгрөг зэргийг машиндаа үлдээчихсэн байсан байна. Харин МР-94 маркийн галт зэвсэг, Хаан банкны Ганболд ******* гэх нэртэй миний алтан виза карт зэргийг хулгайд алдсан гэж үзэж байна. Би өмнөх мэдүүлэгтээ их сандарч, түгшсэн байсан учир хуучин машиндаа юм үлдээснээ ч мартчихсан байсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
8.Гэрч Ж.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дунд охиныхоо нөхөр *******од 2025 оны 07 дугаар сарын эхээр өөрийн эзэмшлийн 2011 онд ОХУлсад үйлдвэрлэсэн МР-94 маркийн галт зэвсэгийг өгсөн юм. Тухайн үедээ ажил ихтэй байсан тул хүргэн *******ын нэр дээр шилжүүлж өгч чадаагүй юм. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед хүргэн ******* над руу залгаад би буугаа машинаасаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Миний эзэмшлийн гол төмрийн 109426093 дугаартрай, замагны 109426093 дугаартай МР-94 маркийн галт зэвсгийг миний хүргэн ******* захиран, зарцуулах эрхтэй хүн мөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
9.Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө нөхөр, хүүгийн хамт өөрсдийн ****** УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлтэй мод бэлтгэдэг газар болох ******* сумын 1 дүгээр багийн нутаг руу очсон. Очоод мод руу орох гэтэл зам нь их хэцүү жижиг машин явахааргүй байхаар машинаа түгжээд доор модны захад зам дээр орхиод цаашаа мод руу явган явсан. Бид гурвыг машинаас буугаад явахад өдөр 13 цаг болж байсан ба мод руу ороод 4 цагийн дараа буюу 17 цагийн үед модноос гараад машин дээрээ иртэл манай машины жолоочийн талын цонхыг хагалаад дотор нь байсан манай аавын эзэмшлийн буу болон миний нөхрийн Хаан банкны виза карт зэргийг аваад явсан байсан. Тэгээд нөхөр, хүү бид 3 цагдаагийн байгууллагад дуудлага...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
10.Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Батмөнхийн ******* нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 15 нас, 03 сартай байна,
Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* ******* нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 14 нас, 04 сартай байна гэх нас тоолсон тэмдэглэлүүд /хх-ийн 39, 41-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нар хохирогч Г.*******ын эзэмшлийн 71-13 УНА улсын дугаартай Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг нь хагалан цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтрэн орж ОХУ-д үйлдвэрлэсэн МР-94 загварын галт зэвсэг, ХААН банкны виза картыг хулгайлан авч Г.*******од 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
Тухайлбал тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх зориулалттай боловч хохирогч үнэ цэнэ бүхий эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар автомашиндаа үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлж автомашины хаалгыг түгжиж, цонхыг нь хааж битүүмжлэн орхиж явснаас харахад тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******од хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүдээр галт зэвсгийн үнэ 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөг, автомашины баруун урд жолооч талын салхины шилний үнэ 160,000 (нэг зуун жаран мянга), засварын үнэ 20,000 (хорин мянга) төгрөгийн хохирол тус тус учруулсан, хавтаст хэргийн 103 дугаар хуудаст хохирогч Г.*******ын “...алдагдсан буу болон банкны картыг бүрэн хүлээлгэж өглөө. Мөн хагалуулсан цонхыг нөхөн төлүүлж хохирлоо барагдуулуулав. ... ямар нэг санал гомдолгүй болно.” гэх хүсэлт, 104 дүгээр хуудаст “250,000 төгрөг, хүлээн авагч ******* ***** MN500005005024345839, **** цонх хохирол барагдуулав” гэх интернет банкны гүйлгээний баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.*******, М.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Өсвөр насны шүүгдэгч **** овгийн ****** *******, ****** овгийн ***** ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх П.*******, П.******* нарт тус тус даалгасугай.
5.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.*******, М.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР