| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0280/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/292 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/292
2025 11 12 2025/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Н.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.*************,
Шүүгдэгч С.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *****д холбогдох 2439003690329 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим, Хэнтий аймгийн ***** сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Дуутын даваа" гэх газарт А0501 төв магистрал зам дээр ******** улсын дугаартай **** загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/" тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж, ********НХ улсын дугаартай "HINO" загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, lexus lx470 загварын тээврийн хэрэгслийн зорчигч ******** эрүүл мэндэд "бугалганы тараагуур, бугалганы хураагуур судасны бүрэн тасрал" бүхий хүнд хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим, Хэнтий аймгийн ***** сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Дуутын даваа" гэх газарт А0501 төв магистрал зам дээр ******** УКО улсын дугаартай lexus lx470 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/" тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж, ********* УНХ улсын дугаартай "HINO" загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, lexus lx470 загварын тээврийн хэрэгслийн зорчигч Г.********* эрүүл мэндэд "бугалганы тараагуур, бугалганы хураагуур судасны бүрэн тасрал" бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
1.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21-р хуудас/,
2.Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 17-р хуудас/,
3.Хохирогч Г.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед бид гурав голд орж хоол унд идээд *****, ********* бид 3 нэг нэг лааз сэнгүр пиав уусан 14 цагийн үед хот руу хөдөлсөн. Бид ***** сумыг арай хүрээгүй 20 км наана нь явж байгаад зам дээр том оврын машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн тэгтэл эсрэг урсгалаас машин гарч ирсэн манай жолоо барьж байсан *****... тухайн гүйцэж түрүүлж байсан том машин руу шахаж орсон. Тэгээд тухайн осол болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
4.Хохирогч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн ******* хотоос Улаанбаатар хотын чиглэлд ****** ***** хоёр сумын голд төв зам дээр өөрийн эзэмшлийн ******* унх улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй найз ******* хамт явж байсан юм. Явж байх замд чанга дуу гарахаар нь би зогсоол буугаад хартал миний машины зүүн талын хойд хэсэг рүү lexus-470 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд хажуу тийш замын хажуу руу орсон байсан... тухайн ослын улмаас ******* бид хоёрын биед гэмтэл учраагүй. Тухайн үед миний жолоодож явсан ******* унх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
5.Иргэний нэхэмжлэгч А.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***** нь 2023 оны 02 дугаар сард надаас хувь лизинг хийж худалдаж авсан юм...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
6.Гэрч Г.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн *** сумын гол дээр түр саатаад усанд ороод байж байгаад 14 цагийн үед хөдөлсөн тэгээд би машиндаа суугаад унтаад өгсөн ба тухайн үед ***** тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба замдаа ***** сум ***** сумын хоёрын голд явж байтал хүчтэй юм дугараад цонх шил хагархаар нь би сэртэл машины араас мөргөсөн байсан, манай ах болох **** баруун гарын шуу хэсгээс нь цус гарсан байсан...бид 3 Чингис нэртэй 2 литртэй пиво хувааж уусан... миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
7.Гэрч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Явж байх замд 15 цагийн үед **** сум өнгөрөөс явж байтал машины ард чанга дуу гарахаар нь зогсоод буугаад хартал миний зорчиж явсан машины араас lexus-470 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан... lexus- 470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох залуу согтуу харагдаж байсан ба согтууруулах ундаа үнэртэж байсан. Миний биед гэмтэл шарх учраагүй. Мергесен машины урд зорчиж явсан хүний гар нь гэмтсэн байсан өөр гэмтэл авсан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
8.Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ны 336 дугаартай шинжээчийн дүгнэлт, зураг /хх-ийн 56-59-р хуудас/,
9.Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 69-70-р хуудас/,
10.2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 541 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.**** “...Г.****** биед бугалганы тараагуур, бугалганы хураагуур, шуу, богтосны тараагуур судасны бүрэн тасрал, дээд мөчний дундын мэдрэлийн бүрэн тасрал, баруун бугалганы дотор хажуу хэсэгт суга руу үргэлжилсэн, том хэмжээний гүн зүсэгдсэн, хууларсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлээс бугалганы тараагуур, бугалганы хураагуур судасны бүрэн тасрал нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9-д зааснаар хохирлын хүнд зэрэг, дээд мөчний дундын мэдрэлийн бүрэн тасрал, шуу, богтосны тараагуур судасны бүрэн тасрал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун бугалганы дотор хажуу хэсэгт суга руу үргэлжилсэн, том хэмжээний гүн зүсэгдсэн, хууларсан шарх, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх өвчний эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...." гэх дүгнэлт, өвчний түүх, эмнэлэгийн бичиг баримтууд /хх-ийн 75-208-р хуудас/,
11.Согтуурлыг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 212-213-р хуудас/,
12.Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.******* 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаартай"... ******** УКО улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн жолооч С. ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.
***** УКО улсын дугаартай "Лексус-470" маркийн тээврийн хэрэгслийн жолооч ********* овогтой ***** /******/ нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: ал тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн ус заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон байна." гэх магадлагаа /хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.***** нь ******** УКО улсын дугаартай lexus lx470 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/" ... согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчжээ.
Шүүгдэгч С.***** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх зөрчлүүд гаргасны улмаас хохирогч Г.********** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч С.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч С.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.*****ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 237-р хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.*****ийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч С.*****ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.******** эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 222 дугаар хуудаст “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч С.*****ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч Г.********* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар цаашид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.***** нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн ********** *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.*****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.***** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*****д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.*****д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.********** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.***** нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР