| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0150/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/304 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/304
2025 11 20 2025/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0150/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогч Т.*******,
Шүүгдэгч Х.*******ын өмгөөлөгч С.*******,
Шүүгдэгч Х.*******, Б.******* нарын өмгөөлөгч Б.*****,
Шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ****** *******, ******* овгийн ****** ******* нарт холбогдох 2539001160061 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Б.*******тай бүлэглэж, машин механизм буюу ******* УАВ, ******* УБЯ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "Галын ар” гэх газраас Т.*******ын эзэмшлийн үхэр сүргээс 3 буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Х.*******тай бүлэглэж, машин механизм буюу ******* УАВ, ******* УБЯ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "Галын ар” гэх газраас Т.*******ын эзэмшлийн үхэр сүргээс 3 буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Б.*******тай бүлэглэж, машин механизм буюу ******* УАВ, ******* УБЯ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "Галын ар” гэх газраас Т.*******ын эзэмшлийн үхэр сүргээс 3 буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Х.*******тай бүлэглэж, машин механизм буюу ******* УАВ, ******* УБЯ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "Галын ар” гэх газраас Т.*******ын эзэмшлийн үхэр сүргээс 3 буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 4-15-р хуудас/,
2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 16-18-р хуудас/,
3.Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 01 сарын 06-ны 03 цагийн үед үхэр ажилласан газар очиход манай өвөлжөөнөөс урагшаа 2 орчим км-т манай хуучин өвөлжөөний урд байх манай эзэмшлийн блокоор барьсан гүний худгийн ардхан талд 1 үхэр ажилласан бололтой сэвсийг нь цусан дээр нь асгачихсан, түүнээс хойшоо 50 орчим метрт дахин 2 үхрийн сэвсийг цусан дээр нь асгачихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 28-29-р хуудас/,
4.Гэрч С.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны 00 цаг 30 минутын үед машины гэрлийн үзүүрт амьтны сэг байх шиг харагдхаар нь ойр хавыг нь машины гэрлээ тусгаад хартал 1 үхрийн өрөөл мах, 1 бүтэн үхрийн махыг улаан өнгийн бүтээлгэнд /адьяал/ дээр тараагаад тавьчихсан байхаар нь хартал 1 хүрэн эрээн нүүртэй үхрийн толгой болон 3 үхрийн сэвс 2 нь ойрхон зайтай 1 үхрийн сэвс нь баруун урд талд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 32-33-р хуудас/,
5.Гэрч Т.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бөгтөрийн даваан дээр гартал 2 машины гэрэл Хэнтий аймаг руу явах зам чигтэй маш хурдтай явж байсан... худаг дээр нь очтол 3 үхрийн сэвс үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36-37-р хуудас/,
6.Шүүх шинжилгээний хэлтсийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэд зургийн үзүүлэлт /1 хх-ийн 64-74-р хуудас/,
7.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 19-24-р хуудас/,
8.Иргэний нэхэмжлэгч А.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эрээ хийгдэж тухайн цаг хугацаанаас хойш зээлийн төлөлт хэвийн хийгдэж байгаад сүүлийн 2 сарын төлөлт дутуу байгаа. ...учирсан хохирол төлбөр барагдуулахад хамааралгүй болно...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 24-25-р хуудас/,
9.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баасыг нь ч цэвэрлээгүй тэр чигт нь шуудайлсан баастай үхрийн гэдэс, гүзээнд үзлэг хийгээд үхрийн толгой, арьс, шийрнүүдэд мөн адил үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 38-39-р хуудас/,
10.Хөрөнгийн Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 81-83-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Мал хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Х.*******, Б.******* нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө машин механизм буюу ******* УАВ, ******* УБЯ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "Галын ар” гэх газраас Т.*******ын эзэмшлийн үхэр сүргээс 3 буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Х.*******тай бүлэглэж, машин механизм буюу ******* УАВ, ******* УБЯ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "Галын ар” гэх газраас Т.*******ын эзэмшлийн үхэр сүргээс 3 буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Иймд шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 245-р хуудас/ыг,
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 244-р хуудас/-ыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 1 (нэг) жил, 10 (арав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 (нэг) жил, 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Х.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “*******” ББСБ ХХК-ийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн “Тоёота Приус-30” маркийн ******* УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 19,400,000 (арван есөн сая дөрвөн зуун мянга) төгрөг, “******” ББСБ ХХК-ийн эзэмшлийн хар өнгийн “Тоёота Приус-30” маркийн ******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 18,700,000 (арван найман сая долоон зуун мянга) төгрөг нийт 38,100,000 (гучин найман сая нэг зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Х.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Х.*******аас 19,050,000 (арван есөн сая тавин мянга) төгрөг, шүүгдэгч Б.*******аас 19,050,000 (арван есөн сая тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Х.*******, Б.******* нараас хохирогч Т.*******д гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохиролд 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөг төлсөн.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3467 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Т.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлийн 8 (найм) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,336,000 (зургаан сая гурван зуун гучин зургаан мянга) төгрөгөөр тогтоов.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 6,336,000 (зургаан сая гурван зуун гучин зургаан мянга) төгрөгийг шүүгдэгч Х.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Х.*******аас 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөг, шүүгдэгч Б.*******аас 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснээс шүүгдэгч Х.******* нь хохирогч Т.*******д 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөг төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.*******д төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.4-т тус тус зааснаар Эрүүгийн 2539001160061 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн "Тоз-8" маркийн гол төмрийн “С61081” дугаартай, замагны “142067” дугаартай буу 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.*******, Б.******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохиролд хохирогч Т.*******д 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгч Х.*******аас хохирогч Т.*******д сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөг төлсөн, шүүгдэгч Х.*******, Б.******* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чүлтэм овгийн Халтмайгийн *******, Дагаанхан овгийн Бямбадоржийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 1 (нэг) жил, 10 (арав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 (нэг) жил, 10 (арав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Х.*******, Б.******* нарт урьд авагдсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Х.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “********” ББСБ ХХК-ийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн “Тоёота Приус-30” маркийн ******* УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 19,400,000 (арван есөн сая дөрвөн зуун мянга) төгрөг, “*********” ББСБ ХХК-ийн эзэмшлийн хар өнгийн “Тоёота Приус-30” маркийн ******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 18,700,000 (арван найман сая долоон зуун мянга) төгрөг нийт 38,100,000 (гучин найман сая нэг зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Х.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Х.*******аас 19,050,000 (арван есөн сая тавин мянга) төгрөг, шүүгдэгч Б.*******аас 19,050,000 (арван есөн сая тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.*******д төлүүлсүгэй.
7.Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.4-т тус тус зааснаар Эрүүгийн 2539001160061 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн "Тоз-8" маркийн гол төмрийн “С61081” дугаартай, замагны “142067” дугаартай буу 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.*******, Б.******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохиролд хохирогч Т.*******д 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгч Х.*******аас хохирогч Т.*******д сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөг төлсөн, шүүгдэгч Х.*******, Б.******* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР